Monday, December 14, 2020

Гацуур модны ид шид

Гацуур модны ид шид

 

Он жил солигдохын сүүлчийн сард

Олон өнгийн тоглоом гэрлээр чимсэн

Онцгой нэгэн модыг айл бүр

Олон нийтийн газар

Гудамж талбай цэцэрлэгт

Гангалан гоёон цэнгэлдэнэ

Тэр нэгэн үдэшийг, өглөөг

Тэртээх холын цас мөсний ордоноос

Жилдээ ганцхан удаа дэлхийг тойрч

Жингэнэсэн чарга,  урамгоо бугаан хөлөглөсөн

Үзэсгэлэнт гоо цасан дагина дагуулсаар

Үлэмжийн богц дүүрэн билэгтэй

Өвлийн өвгөн ирэхийг 

Өөрийн эрхгүй эргэлзэн төсөөлөн

Тэсэн ядан, гацуур модны дэргэд

Тойрон эргэлдэн, нүдээ баясгана

Хүүхэд багачууд хүслээ шивнэн

Хөөрөлдөн баясан, хоног тоолон хүлээнэ

Ай, даа гацуурхан мод

Айл бүрт үлгэрийн ид шидийг

Үлэмж төгс билэгшээгээд

Үзэсгэлэнт ганган гацуур мод нэг л өдөр

Өөрийгөө тойруулан гоёж

Өрөөд тависан бэлэгнүүдээр угтах нь

Өглөө сэрсэн хүүхдийн баярлах цангинасан дуу

Өөрт ноогдсон бэлгээ гардан задлах агшин

Өхөөрдөөд ч барашгүй баяр баясгалан

Үүргээ гүйцэтгэсэн эцэг эхийн хайр

Үнэн сэтгэлээсээ баясах нь

Жаргалтай яа, жавхаатай яа

 

С. Үзмээ 12.14.2020

 

 

 

 

 


Sunday, November 8, 2020

Шалгуур


Шалгуур

Урд өмнө анги дэвших,  элсэлтийн шалгалт
Ажилд тэнцэх, албан тушаал дэвших шалгуур гээд л
Урдчилан бэлдэн өрсөлдөг байлаа, Гэвч
Амьдралын шалгуур биш, үүрэг минь байв

 
Цахал тахал гэгч гайхал дэлхийг ноёлох шахам
Цаанаа нэг нуугдмал аюул хэн бүхнийг түгшээж
Цагын зүүний эргэлтээр эмч домч нар
Цаг, агшинг алдалгүй өдөр шөнөгүй тэмцэнэ
 
Энэ аюулт гайхлыг айлчлан гэж
Эрхэм хүмүүн бид ямар төсөөлсөн биш
Энүүхэндээ л амьдралаа базаан
Эх дэлхийд амьдрал буцалж байв
 
Хүмүүний амьдралын горимд  өөрчлөлт орон
Хүн бүхэн цаг хоромын дэглэм сахин
Хүлээлт, тэвчээр, тэсвэр, ухаан шаардагдан
Хугацаагүй мэт үргэжилэх юм
 
Ай, даа  хүний тэвчээр, зориг л
Амьдралын хатуу шалгуур юм гэдгийг
Мөнч их хоног өнгөрөх тусам
Миний мунхаг бие мэдэрнэ

С. Үзмээ 11.08.20

Tuesday, October 13, 2020

Б.СОДНОМ 1908-1979: Торнисон дош минь

Б.СОДНОМ 1908-1979: Торнисон дош минь:    Торнисон дош минь Өсөж өндийсөн дош минь Өнөөдөр бидний нүдээр Хэн гуайд  ч танигдахааргүй өөрчлөгдөн Хүний амьдралын  адал явдал...

Эрдэмтэн зохиолч, багш судлаач Балдангийн Содном аавын минь бүхэл бүтэн амьдралаа зориулсан уран бүтээл нь зорьсон сэтгэл нь, Балдангийн Норжмаа ээжийн минь хүссэн хүсэл нь ард түмэндээ өргөн дэлгэр хүртэж тэдний минь буян ард түмэндээ дэлгэрэх болтугай.

Торнисон дош минь

  

Торнисон дош минь

Өсөж өндийсөн дош минь

Өнөөдөр бидний нүдээр

Хэн гуайд  ч танигдахааргүй өөрчлөгдөн

Хүний амьдралын  адал явдал замхарсаар л одох юм

Цэцэрлэгийн насны минь дош

Цэцэг сахилдага түүж бувгуувч, титэм хийж

Цэнгэл баяслаар дүүрэн 

Цэнхэрхэн  харагдах ихэр ногоон нуурын хөндий

Хоёр нуурыг холбосон гулдан далангын дундуур

Хүүхэд хөндлөн гүйлдэн тоглон

Хөгчүүд алжаалаа тайлан амс хийдэг байв

Хурга ишиг мал майлдан эргээр нь бэлчдэг

Ийм л сайхан домогт нуурын дурсамж

Ингээд миний оюу санаанд минь үлдэв

Бага насны минь дош

Баглаа цэцгийн дэлгүүр одоогийн номин салбар

Худалдааны төв болсон байр гэр минь байлаа

Хуучнаар хорь дугаар дэлгүүрын урд дах

Хүний зогсоол автобусны буудал

Хол ойрыг ойртуулах телефон утасны товчлуурыг

Хорин тавтын мөнгө хийж

Хуруугаараа эргүүлэн гэрлүүгээ залган баясдаг байв

Хүүхэд насны минь дош

Хүүхдийн паркийг эзэгнэхэн тоглодог байв

Амьдарч байгаа байрныхаа цонхоор харахад

Баянгол зочид буудал, хүүхдийн парк

Айжмаар хажуухан харахад энхтайвны өргөн гүүр

Богд уул, зайсан толгой минь сүндэрлэн харагдаг

Тэр ч бүү хэл гадаадын төрийн төлөөлөгч хаяа морилоход

Тэр л замаар туг далбаа намирууласан чайка машин сүнгэнэхэд

Зам дагуу угтан жагсагчид уриалан

Цэцэг,  далбаа мандуулан давалгаалахад л

Цонхныхоо тавцан дээрээ суугаад л дулаахан байрандаа

Цоглогхон хараад баясдаг байлаа

Урин дулаан айлчлан цэнгэлдэх хүрээлэн нээгдэж

Хаяа болох албан байгуулгын өдөрлөгт

Хуушуур,  гөөхий, зайдас, зайрмаг эргүүлэн гүйлдэж

Хонжборын сугалааны авто бусанд азаа үзэн

Харандаа, дэвтэр зарим нь халуун сав,  хөнжил хожиж

Хэрхэндээ том олз олсон юм шиг л баясдаг байв

Өвөлдөө гуталдаа  коньки углачихаад л хөндлөн модоор торгочихоод

Усны хоолойн урсгалын дагуу хөлдсөн мөсөн гулгуур дээр

Өрсөлдөн унан бэртэн үзэж тарна

Угын сурамгай хэдэн ах нар

Хавтгай мод барчихсан хоккей тоглож харагдана

Унтахаа мартсан хэдэн хөвгүүд орцонд гитар балбан

Хавын айлын ааштай нөхдүүдийг бухимдуулдагсан

Залуу насны минь дош

Гэрэлтэй шөнийн гудамжаар гангар гунгар алхан

Гэрэлт Сүхбаатрын талбай, Д.Нацагдорийн хөшөө (хүүхдийн парт дах)

Төв шуудангийн орой дэх гүйдэг өнгө өнгийн гэрэл харан

Түвшин амгалан талбайн цэцэрлэгт саадаар алхахад

Залуу хосуудын шивнээ яриа сонсогдон

Замбуу тивийн тавилант болзоо

Сэмхэн энд тэндгүй тааралдаг л байв

Сэвтээлгүй тэднийг хараад л өнгөрнө

Одод тэнгэрийн гялбаа заадсыг харан баясах гэж

Онцгойрч шөнө дөл Зайсан толгой, байрны дээвэр дээр гарч баясахад

Улаанбаатрын үдэш намуухан цэнгэг

Улирах шөнөөр сэрүүхэн сэвэлзүүр

Миний өссөн дош үзэгсэлэнтэй даруухан

Миний дурсамжинд найзархаг дотно үлдэнэ

 

С. Үзмээ 10.13.2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

               

Friday, September 25, 2020

Монгол бичиг мини уу


Монгол бичиг мини уу


Нарны цацраг мэт сийрүүлсэн
Нарт ертөнцөд ганцхан орших
Өвөг дээдсийн минь мэргэн ухаан
Өвөрмөгц монгол бичиг мини уу
 
Хур борооны дусал мэт сийрүүлсэн
Хүчит баатруудын минь сүнс
Амьд мэт аянга татуулсаар шивэрсэн
Аялгуут монгол бичиг мини уу
 
Уран мэргэдийн бийрээр сийрүүлсэн
Удамт хаадын дурсгалыг тамгалсан
Үүрдийн мөнхийг билэгшээсэн
Үлэмж чимэгт  монгол бичиг мини уу
 
С. Үзмээ 09.25.2020

 

 

Thursday, September 3, 2020

Өмөөрнө


                                                                                    Өмө
өрнө

 


Өнөөдр
ийн биднийг өдий болтол
Өвөр элгээрэй өчнөөн жил өмгөөлөн
Aмь бие алд тангаргаaраа
Армонголоо хамгаалсан өвөрмонголоо
 
Өмөөрнө, хамгаална, хайрлана


 
Өрөөлийн гайгаар эх нутагтаа
Өршөөлгүй хилийн заагаар таслагдсан
Өр зүрх нь монголоо дээдлэсэн
Өнөр ахуй өвөр монголчуудаа
 
Өмөөрнө, хамгаална, хайрлана
 
Аялгуут сайхан жинхэнэ монгол хэл
Агуу монгол босоо бичиг ном судраа
Үеийн үе үрдээ үлдээн өвлүүлсэн
Үнэнч өвөр монголчуудаа
 
Өмөөрнө хамгаална хайрлана
 
Дэлхийн монгол судлалыг
Дээд монгол хэлгүй судлах үгүй ээ.
 
С. Үзмээ 09.03.2020
 
 

Thursday, August 27, 2020

Ялзрал


Cartoon Of Man Looking In To Empty Head Of Crazy Or Dull Brainless  Businessman Or Politician Stock Vector - Illustration of ignorant, dumb:  141647370
Ялзрал 

Ямба хэргэмд горидогчид
Улсаасаа нүүрээ буурлагч урвагчид
Ялимгүй эдэнд шунагчид
Угсаагаа мэдэхээ больсон ноход
Хоёр зуу гаруй жил Манж ахаатанд
Дарлуулсан ч тусгаар тогтнолоо алдаагүй юм
Дэлхийн газрын зурагнаа
Тодоос тод дардан хаягтай
Түүх шашдиртай Монгол Улс байдаг юм
Улаан цусаа урсган хэдэн зуун жил
Элгээрэй эх орноо хамгаалсан
Эрэлхэг дайчид зүтгэсэн амь
Улаан цэнхэр өнгөт алтан соёмбо гэрэлтсэн
Монгол улсын тэмдэгт төрийн туг
Улс орны тэнгэрт Монголын төлөө цохилох
Манлай хүмүүсийн хүч хөдөлмөр зүрхээр
Бахархалтайгаар төрийн дуулалтай хамт       
Бардам дэлхийн чихэнд цангинан мандуулдаг юм
Дарлал мөлжлөг, өмхий бөглөмд
Дархан эрх, амиа алдаж байсан ч
Ян өвчин, яр батганганд баригдсан ч
Яргал шийтгэлийг даваад гарсан түүхтэй
Шилийн сайн эрчүүдийн гавъяагаар
Ширингэнээс мултарч чадсан юм
Малчин ардын хүү
Манлайж товтолж чадсан юм
Харгис гүржийн хардалт, 
Хар хэлмэгдэлдэлт нирэгдсэн
Залуу сайхан сэхээтнүүд
Зандан эрхтэй лам хуварга мэргэдүүд
Өч дөчнөөр нь алдсан ч
Өвөг дээдсийн минь сүнс
Өлгий нутагтаа эзэн суухыг захиж
Өргөө гэртээ өнөр жаргахыг айлдан
Тусгаар тогтнолыг минь
Тогтоож үлдээж чадсан юм
Албан тасалгааны цонхоор
Аль бүхнийг хар
Айл бүхэн амьдралдаа зүдэрч байна гэж
Зүггүй хэдэн банди нар
Зөв замаар амьдармаар байна гэж
Уухайлан урайлан өдөр шөнөгүй
Ундлага хүнсгүй өлсгөлөн зарлан
Арчилал гэгчийг андуурч авчирч
Албан тасалгааг өөрсдөө эзэгнэсэн 
Алаг үзэлтэн авилгагч нэгэн болж
Анд нөхдөө хууран бүрэлгэн
Алба мөнгө нүдэндээ гялтагнуулан хялааж
Шуламын сэтгэлийн цусан булагтай болон
Шудрага ёс алдагдсан нийгэм байгуулсан
Монгол хүн нэрээ
Тогс шувуу өдөө хамгаалдаг гэж
Мөнч их өвгөд мэргэд минь
Тогтуун амьдрахыг минь захидаг байлаа
Газрын доорх баялагыг өвгөд мэргэд маань
Гар хүрэлгүй биднийг хамгаалж хайрла гэж өвлүүлсэн юм
Байгалын баялагыг чи зарлаа гээд баяжсан ч жаргах үгүй ээ
Байгаль сүйтгэснээрэй сүлд чинь сүнс болж
Ухсан нүхэндээ шалдан шингэхээс хойно
Ураг чинь чамайг дурсах үгүй ээ
Түүхэндээ гавъяа биш гай тарсныг чинь
Тодоор тод данслаад бүртэгчихсэн хойно
Хүүхэд,  ач зээ нарын чинь яс нь янгинаж
Хүнээс нуугдах хэцүү, түүхээс балруулдаж чадахгүй
Хэцүүхэн л үйл тавилангаа үеийн үед үүрнэ
Чиний нүглээр хураасан эд
Чамтай хамт явахгүй ч
Чингэлт нүгэлт хөрөнгө чинь
Чиний үр удмын хоолонд нэмэр болох үгүй ээ
Өнөөдөр чи баян, маргааш чи шалдан үхнэ
Өгөөмөр хорвоод сэтгэл баян
Өөдрөг үнэнч хөдөлмөрийн хөлс жаргалтай
Өрөвдмөөр үхэх чинь чамд л гайхамшигтай
Байгалиас заяасан баялаг
Газар, уул, усыг тэгштгэн тогоох жамтай
Бат мөнх бэхжүүлэх увидастай эрдэнэс 
Ганган орчлонгын өмч
Ган гамшиг бий болгохгүйн тулд
Газрын тосыг мэдсээр байж ухаагүй юм
Эрдэнийн чулуутай тааралдсан ч
Хөрсөндөх чулууг бүү хөдөлгө гэж
Эрх биш бидэндээ сургаалаар үлдээж
Хөрс дэлхийдээ талархан сүүн цацлаа өргөдөг
Хөрөнгөт нийгэмийг  хэзээнээсээ ойшоодгүй байсан
Хөл хүндтэй эмэгтэйн өмнө хөндлөн гарч байгаагүй юм
Хүндэтгэл ёс зүйтэй  ард түмэн 
Харийн шашны дээдийг боловсронгуйлан шашдирласан
Хам хумгүй шүтэж мансуураагүй  юм
Хар тархиа тэдэнд угаалган өмчлүүлээгүй юм
Хорвоо огторгуйг чагнан ажиглан тооцоолж
Хөрс дэлхийтэйгээ уялдан амьдарч ирсэн ард түмэн
Эр нь эмсээ эх хүн шигээ дээдэлэн
Энэ дэлхийд эгэл тэгш эрхтэйгээр
Амьралын нугачаагаа хуваалцан
Ахуй амьдралаа базааж дээдлэн
Эрэгчин эмэгчин ноход болж тоглодоггүй
Эр нь үүргээ хэнээс ч хэлүүлэхгүй гүйцэтгэж
Эм нь үүргээ хэнээр ч заалгалгүй авч явдаг
Эрхэм монгол ахуй бий
Гадаад соёл ахуйн амьдралыг мэдэрч байж
Эх орны хөгжил дэвшилд хэрэгтэй үгүйг шийдэх байтал
Ганган гялалзсан бүхнийг дуурайгаад хуулаад барьчихдаг
Эсвэл эрээн мяраатай эв дүйгүй тохчихоод
Гангарсан болж улаан хивс ч гэх шиг
Хэдэн нохдууд дэлхийн одтой барьцалдан
Хэрэндээ өөрсдийгөө од болгон дүр исгэн ядах нь
Хэн бүхэнд ичгэвэртэй, хэлэх үг алгадаа тамин минь!
Эй, зайлуул гэж  юм үзээгүй амьтан юмдаа гээд
Эмгэд өвгөд усан тэнэгийг өхөөрдөн өрөвдөг байв
Хэдэн халтар цаасны төлөө эх орны минь газар шороо
Хүний орны арилжааны самбарт зарагдаж байна гэнэ
Хэний эх орны газрыг хэнд зараад сууж байгаа ноход вэ?
Сэтгүүлч, сурвалжигч нэртэй үнэмлэх зүүсэн
Сэгсгэр үстэй эм, арзгар үстэй эр
Худал үнэний хооронд хэдэн халтар цаас
Хутга, зэвгийн өмнө сөгдөн
Арчаагүй авилагчдын захиалгаар
Арзагнан хуцсан нохдын үгээр
Алцагнан хуудас дүүргэн, улалцах нүүргүй донгосно
Өөрсдийгөө энэ дэлхийн эрхт чөлөөт сэтгүүлч гэж
Өргөмжлөн сийрүүлэх нь гутамшигтай
Өвөрийн нууц ноёнтондоо
Өвөрт нь нэг орж, өмнө нь нэг бөхөлзөн
Энэ хорвоод ингэж шивэгчин, зарц мэт
Хөөрхийлөлтөй амьдрах гунигтай яа
Монгол хүн толгой тохин алга дээш
Хийморь сэргээсэн ёслол хүндлэлтэй
Мөлхөж бөхийж хялааж ёслох нь
Хаанахын заншилыг хэнд сурдчилаад байгаа юм
Хүмүүн минь сэтгэлдээ хайрын гал ноцоогооч
Араатан бол зэрлэг байгаач
Арчаагүй нийгэм, ялзарлыг та хойч үедээ
Ач зээдээ юу сурган үлээнэ вэ?
Гучин жил гудамжины тэнүүлчид төр гэж тоглосон
Гучин жил эх орон эрлийзсэн хаяг шошигтой
Гучин жил гуйлгачин төр засагтай
Гучин жил эх орны газар нутаг шарх сорвитой
Эх оронч үнэнч сэтгэлт
Эрэлхэг монгол хүн та хаана байна
Энэхүү ялзралыг цэглэх цаг нь болсон
Эхэс дээд тэнгэр тайвширах цаг нь болсон
Ирээдүйд Монгол эх орны төлөө
Ирэх хэдэн зуун жилийн үргэлжлээр
Эрэлхэг баатарлаг чин сэтгэлт
Эх орноо хамгаалан хөгжүүлэх охид хөвгүүд
Их Монгол угсаатанд дахин дахин төрөөсөө
Их дээд тэнгэр ивээг эх орныг минь!

 

 С. Үзмээ 08.27. 2020

 

 

 

Tuesday, August 25, 2020

Тэснэ шүү тэснэ


Тэснэ шүү тэснэ


Тиймээ, бид тэнгэрлэг ард түмэн
Тэртээх хол он жилүүдийн
Тэвчээр хүч зоригоор давсан
Түүхтэй  баатарлаг дайчин улс
Тив  орон нутагт идээшиж нүүдэлсэн
Тэнхээтэй монголчуудын удам
Одод тэнгэрийн заадасаар
Ой мод шургууд төөрдөггүй
Орчлон дэлхийгээ сонсон мэдэрч
Онгон байгальтайгаа зохицож
Онцгой цаг уурыг ажиглан
Зудтай өвөл, намагтай хавар
Угалзтай шуурга, хуурайшилтай зун
Зэврүүн намар, чихүүн шороо
Урдчилан сануулж ирдэггүй
Улирлын онцлог үзэгдлийг
Таван хошуу малтайгаа хамт
Тэсээд гардаг малчин түмэнтэй
Үрийнхээ зулайг анх үнэртэх агшинд
Тэнгэр газар нийтэл дунших мөчид
Үтэр түргэн хоёр яс салахын төлөө
Тэсээд шүдээ зуудаг монгол эх
Тэснэ шүү, түмэн минь
Тэмцэлтэй нийгмийг тэгштгэе
Тэмүүлэлтэй эх орноо хайрлая
 
 
С. Үзмээ 08.25.2020

Saturday, August 8, 2020

Аавуудын баяр


Аавуудын баяр 


Арван гуравхан насанд минь

Аль эрт биднийгээ орхиод

Тэнгэрийн ордонд хальсан Аав минь

Тэглээ гээд бид танигаа мартаагүй ээ

Ээж минь таны хийсэн бүтээсэн

Зорисон тэмүүлэлийг тань үргэжлүүлэх гэж

Ээ дээ, олон жил хөөцөлдсөн дөө

Залуучууд ирээдүйн хойч үедээ эцэг тань

Хэн байсан ямар гавъяа бүтээснийг

Хэн бүхэн мэдэх эрхтэй гэж захидаг байлаа

Ааваа, бид хэдий балчир насандаа өнчрөн хоцорсонч

Аав танигаа өгүүлэн дурсан

Ээжийнхээ олон жилийн урамгүй хөөцөлдөөн

Шантаршгүй сэтгэлийн галыг

Эрхэм хүүхдүүд бид унтраагаагүй ээ

Шимтэн танийхаа зохиол бүтээлийг эмхтгэн

Монгол орныхоо төлөө цохилсон таний зүрх

Мөнч их зүтгэсэн сэтгэл, үйлс бүтээлийг тань

Үрс бид хожуу танилцсан ч таниараа бахархан

Үүрдийн мөнх  танийгаа хүндэтгэн мэхийн ёслоё

Аавуудын баяраар

Аавыгаа дурсах сайхан байна


С. Үзмээ 08.08.2020

Tuesday, August 4, 2020

Сэхүүн бай


 

 

 Сэхүүн бай

 

Бүсгүй минь та өөртөө эзэн бай

Өрөөлд үлгэр дуурайлал дагуулна

Бүтнэ болно гээд өглөө болгонтой золго

Өөрийгөө гоё өргөн талбайгаар гунхаж алх

Энгэртээ тэврэх үртэй эх хүн та

Ээжээ гэж дуудуулах алдар нэртэй

Эрхэм үрийнхээ бахархал нь

Энэ дэлхийн хүч нь тa мөн

Хайраар ивээсэн халамжит хань

Хамгаас ихийг гийгүүлэх гэргий

Айлын голомтыг аялуулах эрхтэй эхнэр нь

Аз жаргалыг асаах хатан эмэгтэй

Бүсгүй минь та өөртөө бардам бай

Буян заяагаа түшихэд болдог юм

Боломж болгоныг аргал,  хай, хичээ

Байгаль дэлхий өгөөмөр 

Амьдрал тэмцэлгүй бол гунигтай

Айх зүйлгүй ээ, хатан эмэгтэй минь

Харин ч эрч хүчийг ухаанаар олно

Хамгаас илүү өөртөө бардам амьдар

Амьдралын өдөр яг л байгаль шигээ

Олон янзын үзэгдэл шалгууртай

Олон ч бартаат зам шургуутай

Амьдралын нугачааг сөрж давахад

Амттай гашуун ч бас адтай

Аль болохоор өөртөө сэхүүн бай

Амьдралдаа талархаж баясаж амьдар

 

С. Үзмээ 08.04.2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

Monday, July 13, 2020

Насан баяр


Төрсөн өдрийн баяр яагаад чухал вэ? | Angarag.com

Насан баяр


Нарт ертөнцөд хүн болж төрлөө гэж
Нас ахих тусам тэр нэгэн өдрийг
Он тоололд  тэмдэглэсэн ёсоор жилдээ ганц
Онцгой хүмүүстэйгээ ёсчилон  тэмдэглэдэг билээ
Балчир  байхдаа мэндэлсэн өдрөө
Баяр хөөр баясгалантай тэмдэглэдэг байв
Идэр насандаа ихэмсэг бардам
Ингээд том хүн болсоноо мэдэрч
Энэрэнгүй адал явдлаар дүүрэн дурсамж
Эргээд ирэхгүй хүүхэд насаа  үдсэн тэмдэглэлт
Залуу насаа санахад нас тогтохгүй ч
Зүрхэнд минь оршинсоор л
Төрсөн өдөр цаг минь үнэн
Төгөлдөр тэмдэглэх нь хувьтай
Насан баяраар наргиж цэнгэхэд
Насны ялгаа үгүй, намбатны түшиг хэрэггүй
Насан баярын мэнд ээ!
Намирч амьдарая энэ дэлхийдээ 


С. Үзмээ 7.12.2020

Tuesday, May 19, 2020

Ээжийн минь харц


Ээжийн минь харц

Ажаал нас минь аль эрт эхэлсэн
Ахуй амьдралаа төвхөнүүлээд аж төрөн сууна
Ээжүүдийн баяр болж энэ дэлхийн ээж нар
Энхрий үрстэйгээ баярлан жаргах юм
Эх үрсийн баяр, ээжүүдийн баяр, эмэгтэйчүүдийн баяр гэхээр л
Ээж минь улам л их бодогдох юм дурсагдах юм
Алдарт эхийн одон зүүсэн эхийнхээ зургыг харж суухад
Айдаа,  Ижий минь гэж нэг санаа алдах юм
Ээжийнхээ зургыг нэг ажиглавал
Ээ дээ, Ижий минь гэж нэг гуниглах юм
Энхрий ээжийн минь харц нэг л янзтай
Эгцэлж надруугаа хараад байгаа ч юм шиг
Эргэлзэж нэг хараад ч байгаа юм шиг
Эвий дээ, миний Ижий нэг л санаа тавьсан харц
Арван нэгэн хүүхдийн Алдарт эх
Аргагүй биздээ, санаа тавих нь
Аятайхан амьдрал үрсдээ хүсээ биз, зөгнөө биз
Ай даа, Ижий минь 
Амьралтайгаа бид тэмцсээр л аж төрөн сууна

С. Үзмээ 06.01.2020


Saturday, May 9, 2020

Ижий дээ Мөргөмөн үү


Ижий дээ Мөргөмөн үү

Айлын гэргий болтлоо
Амьдралын олон давааг зүйрлээгүй
Арван найман нас хүрхээр л 
Том хүн болж тусдаа айл болон амьдарна гэж
Хүүхэд байхдаа мөрөөдөж, хоног тоолдог байлаа
Том хүмүүсийг харахаар л дуртай зүйлээ авч баясах юм
Дуугүйхэн хамаг юмаа амжуулчих юм
Хурдан том болж хэзээ ингэж оньсого шиг
Дур хүслээрэй сайхан амьдрах юмсан гэж боддог байв
Гэвч, миний тэгж хараад мөрөөдөөд байсан тэр оньсого
Гуч шүргээд айл гэр болтлоо гон бие мэдрээгүй ээ
Амьдралын минь ухааныг Ээж минь надад зааж байсныг
Айл гэр болоод ахуй амьдралаа базаах тусам мэдрэх юм, үгүүлэх юм
Бага наснаасаа эхлээд Ижийтэйгээ хамт
Хамжин хамтарч хийж байсан тэр л бүхэн
Хэлсэн ярисан бүгд санаанд минь орж ирэх юм
Алив охин минь гээд,  хана хаалгаа будаад л
Усны цорог, эргэ шурга хүртэл, эр хүнээс дуталгүй гүйцэтгэчихнэ
Уужим байсан юмдаа миний Ижий, тэр болгоныг амжуулдаг байв
Уран ухаанаа сийлэн юмханаар юм хийдэг, үйлч бүтээлч
Ухаант Ижий минь амьдралыг  бидэндээ сургадаг байж дээ
Аль болохоор л хүнд түрүүлж туслаж, бас эмчилдэг
Амас хийж, ажаалаа тайлахаа мэдэхгүй л
Борив бохисгүй л гүйцэтгэдэг байв
Миний Ижий, бидний Эх
Амрагтаа үнэн ч хань бас хайр нь
Айлыг гэрэлтүүлсэн Гэргий, ханиа эрхэмлэсэн Эхнэр
Хүндэттэй Ажилтан, хүнлэг сэтгэлтэй Эмэгтэй
Халамжит хүний Ганц охин байсандаа
Танидаа Талархаад ч барашгүй
Танидаа үр нь мөргөмөн үү.
Тэнгэрээс Та минь намайгаа ивээж байгаа
Тэр болгонд үр нь мэдэрч байна
Тэртээ хол одсон хайртай Ижийдээ
Тахил охин нь баярлан талархан мөргөе!

С. Үзмээ 5.9.2020




  

Ижийгээ би зүүдэллээ

Бие минь хямарч нэг л зовууртай
Урд өмнө хагалгаа хийлгэж өвдсөн ч
Учиргүй ингэж хашраагаагүй юмсан
Хамаг бие минь хөшиж хөдлөх тэнхээ алдав
Хөнжилдөө хэвтэн мэлмэрч нэг унтав
Хэд хоног өнжив
Нуруу ууц минь хорсон ягнам
Нуугдаж сэм нулимсаа арчихад
Борооны дусал шиг урсах юм
Багагүй гэгч, хичээж босох гэж ядах юм
Булбарай үрээ айлгахгүйн тул шүдээ нэг зууна
Тамирдсандаа дийлэгдэж  бас л унтсаар л уйлсаар
Таны бие зүгээрүү гэж нэг үр минь асуух юм
Бие тань яаж байна гэж хань минь ирж аргадах юм
Байн байн охин минь ирж энэрэх юм
Бөмүүлэй зээ минь ирж үгүүлэх юм
Тэнхээгээ барсаар л нам унтлаа
Тэгтэл зүүдэндээ би Ижийгээ харлаа
Нарт хорвоогийн нэгэн өдөр
Намайг төрүүлсэн эх минь өвдөж
Сүүлчийн удаагаа биднийгээ тойруулж хараад
Сүүдэртэй тэр нэгэн шөнө 
Эхийнгээ харан бид гүн бодолд автагдаж байлаа
Яг энэ агшин зүүдэнд минь үзэгдээд
Ямар нэгэн хүн миний нурууг охиор илаарьч
Гэнэт би сэрлээ
Гэтэл охин минь орж ирлээ
Зүүдээ охиндоо хэлээд
Зүүдний дагуу охиор хэд хэд нуруугаа илүүлээд авлаа
Маргааш өглөө нь хамаг бие тавирч би босов
Маргахын аргагүй бариа болов
Ижий минь зүүдэнд минь ирж
Намайгаа эмчиллээ

С. Үзмээ 5.2.2020

Monday, April 20, 2020

Ганцаардал


Pin by Nicolle M on Illustrations | Art painting, Art, PaintingГанцаардал

Би ганц бие хүн бишээ
Бусдаас содон нэгэн бишээ
Хосгүй сайхан амгалан хань минь дэргэд
Хоёр сайхан үрс, зээ минь бас хажууд
Тухтай дулаан байр
Туулайчлах хурдны унаатай
Алжаал тайлах нутагт
Аж төрөн амьдардаг
Сэтгэлдээ би сэмхэн хаяа ганцаарддаг
Сэрүүн сайхан хуучны Улаанбаатараа
Сэтгэлийн хэдэн андтайгаа хамт
Сэлгүүцэн ганхардагаа би санадаг аа
Мөнхийн амьдрах юм шиг санаж байсан
Мөнх Тэнгэрийн оронд одсон
Аав Ижийгээ дурсан сангалздаг
Ахих  насаа илээх тоолонд бодогдоно
Багахан ч гэсэн багталцаж байсан
Балчир насаа өнгөрүүлсэн оромжоо би үгүүлдэг
Төгөлдөр нэг өргөөнд цугтаа үүрдийн амьдрахгүй
Төрсөн өнөр садан төрлөө нэг биш хэд хэд санадаг
Хуучны сайхан хүн чанар дээдийг
Хийморь сүлдтэй хүмүүнийг хүсдэг
Өсхөөс өтлөх хүртэлх ухаарал хүмүүжлийг хүндэтгэн
Өнгөлөг орчлонд тайван амгаланг мөрөөддөг
Ганганах шувуун дуугаар би сэрдэг
Ганцаардлын бодлыг минь хэн гуай ч ойлгохгүй
Гэгээлэг ганцаардал хаяадаа таатай байдаг
Гэрэл гэгээ цацарч тэмүүлнэ
Эрч хүч урамаар дүүрэн
Энэхэн орчлонгийн нугачааг сөрөн амьдарна



С.Үзмээ 4.20.2020

Saturday, April 18, 2020

Зуслангийн дурсамж


Зуслангийн дурсамж

уулчин hashtag on TwitterЗуны улиралын эхэн сард
Зуслангийн зүг хэдэн сар
Цэнгэг агаарт богинохон хугацаанд
Цэмбийтэл хэдэн хогшлоо ачаад
Албан байгуулгын харьяа зусландаа
Амс хийж амьдрах гэж гардаг байлаа
Бага насны минь зуслан
Богд уулын Зүүн богины амд
Өглөө эрт ээж аав маань
Ажилчдын автобусандаа сууж
Өргөө хот руугаа  албандаа зүглэдэг байсансан
Албатай юм шиг бид зэрэгцэн босчихоод
Өглөөн цайгаа хам хум уучихаад
Уулын оргилдох хадан хясаан дээр наадан
Өдөр тийш  гэрээрээ нэг дайрч орчихоод
Ус нэг балгаад, талх нэг үнхчихээд
Яаралтай ажилтай юм шиг бушуулан
Туул голын хөвөөнд  шумбан тоглож
Яараатал хайрган дээр бээрсэн биеэ дулаалцуулан
Тун ч их баясдаг байлаа
Хэн нэг нь Залатын амнаас айсуй
Автобусны барааг харж анхааруулан чанга дуугаар
Ажилчдын автобус гэж орилоход
Санд мэнд хувцас алчуураа шүүрдэн авч гүйлдэнэ
Гэрээ цэвэрлэхээ дөнгөж санасан юм шиг гялалзуулаад
Галаа түлэн цайгаа чанана
Ээж аав автобуснаас буухад
Ээ дээ сайн хүүхэд угтан авч
Авчирсан хүнснээс нь дамжилцан
Аав ч бушуухан гараа угаагаад галаа ноцооно
Ээж хоолоо бэлдээд бушуулна
Ээ дээ энэ хүүхдүүд минь юу иддэг байна гээд
Энд бэлдсэн боорцог, талх хэвээрээ байх юм гэж
Гайхширан  хоолоо хамт зооглох үед
Гэнэт өлсөсөнөө мэдрэн уралдах мэт
Хурдан гэгч ирчихнэ
Хувин саваа угаачихаад
Гарч тоглоогүй юм шиг л
Гадаа гарч шөнө дөл болтол
Шавиагаа хантал од мэчдийг харж
Шар шувуу шиг л тэнэн
Хүүхдүүдээ гэж эцэг эх дуудтал
Хүлцэнгүй унтлаа нэг тоглоно
Аавыгаа дагаж жимсэнд хамт явна
Ах нартайгаа хамт самар, түлээнд нэг явна
Сургуульдаа орохоо гэнэт ухаарч
Согоо үр түүж, эрвээхэйн хатаагч үзүүлэн хийнэ
Зуны даалгавраа хийж дуусчихаад
Зуслангаасаа нэг бууна
Хүүхэд нас минь жаргалтай яа дурсамжтай яа
Хүндэт хайртай эцэг эхдээ талархан мэхийе.

С. Үзмээ 4.18.2020








Thursday, April 9, 2020

Гэрийн хорио


.Mercedes-AMG Petronas Formula One Team - Stay Home. Save Lives ...

Гэрийн хорио

Хоёр мянга хорин он дөнгөж эхэлэн
Хулган жилтэйгээ золгон
Урин хавар айлчилах үед
Уригдаагүй зочин гэнэт асуй морилон
Урд хөршийг минь урхидан
Улам ихээр чангаран 
Улс орноор тэмүүчлэн түгшээн
Эрдэмтэн мэргэд, эмч домоч ангаах ухаанаа
Эрчимтэй шуурхай ажилан, онош онол тогтоон
Цар тахал нэртэй гайхал
Цаагуураа нэг аюултай шулам
Дэлхий даяар тэнүүчлэн энд тэнд
Дээрэлхэн ноёрхон довтолно
Дор дороо хичээн толгой толгойгоо хариуцан
Даян дэлхий сахилга бат журамд орж
Хулган жилд хүн оромжиндоо бүгэн
Хаяа нэг цухуйх тавилан ноогдож
Амьтан араатан эрх чөлөөгөө эдлэн
Араншин  гудамж талбай хот сууринд айлчилна
Аргагүйдээ тэдний орчинг  бас
Амьдралых нь эрхийг боогдуулсан
Загасгүй гол мөрөн амилан
Завсарлага авч цэвэршиж байна гэнэ
Замбраагүй олон нийтийн газар
Зог туссан гэнэ
Хөх тэнгэр харж үзээгүй хүмүүн
Цэлмэг тэнгэр анх удаа харсан гэнэ
Хязгааргүй огторгуйн одод мишээхийг
Цагийн аясаар анх удаа харж баясан гэнэ
Айдаа аюулт тахал хүн амьтан хороож
Айл гэрийн амгалан тайванг алдагдуулж
Амь хагацал уй гашуу нүүрлэн
Амьдралд амьд явах үгүй нь хором
Хорвоо дэлхийд амар амгаланг хүсэн
Хойшдоо сургамж аван
Хүн төрөлхтөн материалаг баазыг
Хэт их бүтээснээ ойлгож
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж
Бахдалтай бие биенээ хайрлан амьдрах ухаанаа
Гэртээ байгаа хориондоо
Гийгүүрч байхдаа бодон ухаарч байна
Байгальдаа талархан бусдыг хайрлацгаая
Бурханаа дээлдэн, хүн хүнээ хүндэтгэн
Хамгаас түрүүнд дайчлагдаг
Хамгаалж авардаг эмч, сувилагч, цэрэг, цагдаа нартаа
Энх эрүүл хүсэн талархая
Иргэний үүргээ гүйцэтгэж буй иргэддээ
Ирээдүй хойч үрсдээ
Эв нэгдэл эрхэм зарчим
Эрүүл энхийг хүсье!

С.Үзмээ 4.9.2020







Monday, March 9, 2020

Би сэхүүн эмэгтэй



Би сэхүүн эмэгтэй

 (Олон улсын эмэгтэйчүүдийн баярт)
Image result for монгол эмэгтэй зураг 
Тиймээ,  би сэхүүн эмэгтэй
Түүхтэй,  удамтай,  язгууртай
Толгой дээш өргөн алхах эрхэмсэг нэгэн би
Тэнгэрлэг хийморь ивээсэн
Зүрхэндээ уяардагаа тэвчдэг хатуужилтай
Зүүдэндээ харснаа сэмхэн нууцалдаг
Зүсээ хувилгаагүй чин сэтгэлтэн
Зарчимт зангаа хаядагүй, зөрүүд нэгэн би
Тархиндаа бодсоноо зүрхэндээ тунгаадаг
Тулгат өрхийн гэгээ цацруулсан
Тулж өсөж, босох хорвоогийн агшинг туулахдаа
Тулгуурт Монгол ёсоо гээгдүүлээгүй нэгэн би
Буурал өвгөдийн сургаалийн архивыг залгамжлах эрхтэй
Булбарай үрсдээ захин удамшуулах эх хүн би
Бусдаас харамласан давилуун зантай
Булган сүүлтэй хатан Монгол эмэгтэй
Тиймээ, би сэхүүн эмэгтэй
Тэртээ холын Монгол эмэгтэй


С. Үзмээ 03.08.2020

      

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...