Showing posts with label бүсгүй. Show all posts
Showing posts with label бүсгүй. Show all posts

Wednesday, May 15, 2024

Монгол Хатан

Монгол Хатан 
 

Магнай тэргүүн өмсгөл гоёлол нь хө
Дээд зиндааны хатан гоо билээ хө

Шанхаа сэвэлзүүлж гөрөлсөн гэзэг нь хө
Дэгжин монгол эмэгтэй билээ хө
 
Үзэсгэлэн төрх, гуалиг бие нь хө
Үлэмж дарь эхийн лагшин билээ хө
 
Чадал хүч тэнхээ нь хө
Зоримог эмэгтэйн бяр билээ хө
 
Хонгор энхрий  ааль нь хө
Ялдам монгол бүсгүй билээ хө
 
Эелдэг царайныхан баясгалант мишээл нь хө
Нандин  гэргийн жаргал билээ хө
 
Чанар чансаа эдлэл нь хө
Саруул эхнэрийн магнай билээ хө

Цогтой шийдэмгий харц нь хө
Тэнүүн  монгол эхийн бодь билээ хө

Дайчин эрдэмт зориг нь хө
Баатарлаг хатан гавьяа билээ хө
 
Энэрэл хайр ивээл нь  хө
Дээд тэнгэрийн дагина билээ хө

Ахуй оньс төгс билэг нь хө
Монгол эхийн охь билээ хө

Элгэн нутаг, өргөө гэртээ
Эзэн суусан монгол эзэгтэй билээ хө
 
 
С. Үзмээ 5.15.2024
 
 

Saturday, December 2, 2023

Монгол Хатан

Монгол Хатан

 

Магнай тэргүүн өмсгөл гоёлол нь хө

Дээд тэнгэрийн  дагина шинж үү дээ хө

 

Хонгор энхрий  ааль нь хө

Ялдам монгол бүсгүйн шинж үү дээ хө

 

Цогтой зоримог харц нь хө

Тэнүүн  хатан монгол шинж үү дээ хө

 

Чансаа тэнхэл лагшин нь хө

 Үлэмж гоолиг дарь эхийн шинж үү дээ хө


Шанхаа сэвэлзүүлж гөрөлсөн гэзэг нь хө

Дэгжин гүнжийн шинж үү дээ хө

 

Эелдэг  царайндаа жаргалтай мишээх нь хө

Нандин  монгол эмэгтэйн шинж үү дээ хө

 

Ахуй оньс  төгс билэг нь хө

Хорвоод  охь монгол эхийн шинж үү дээ хө 


С.Үзмээ 12.02.2023

Д. Нацагдорж

                                                Их зохиолч Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой  (1906-2026)   болон                       ...