Thursday, April 9, 2020

Гэрийн хорио


.Mercedes-AMG Petronas Formula One Team - Stay Home. Save Lives ...

Гэрийн хорио

Хоёр мянга хорин он дөнгөж эхэлэн
Хулган жилтэйгээ золгон
Урин хавар айлчилах үед
Уригдаагүй зочин гэнэт асуй морилон
Урд хөршийг минь урхидан
Улам ихээр чангаран 
Улс орноор тэмүүчлэн түгшээн
Эрдэмтэн мэргэд, эмч домоч ангаах ухаанаа
Эрчимтэй шуурхай ажилан, онош онол тогтоон
Цар тахал нэртэй гайхал
Цаагуураа нэг аюултай шулам
Дэлхий даяар тэнүүчлэн энд тэнд
Дээрэлхэн ноёрхон довтолно
Дор дороо хичээн толгой толгойгоо хариуцан
Даян дэлхий сахилга бат журамд орж
Хулган жилд хүн оромжиндоо бүгэн
Хаяа нэг цухуйх тавилан ноогдож
Амьтан араатан эрх чөлөөгөө эдлэн
Араншин  гудамж талбай хот сууринд айлчилна
Аргагүйдээ тэдний орчинг  бас
Амьдралых нь эрхийг боогдуулсан
Загасгүй гол мөрөн амилан
Завсарлага авч цэвэршиж байна гэнэ
Замбраагүй олон нийтийн газар
Зог туссан гэнэ
Хөх тэнгэр харж үзээгүй хүмүүн
Цэлмэг тэнгэр анх удаа харсан гэнэ
Хязгааргүй огторгуйн одод мишээхийг
Цагийн аясаар анх удаа харж баясан гэнэ
Айдаа аюулт тахал хүн амьтан хороож
Айл гэрийн амгалан тайванг алдагдуулж
Амь хагацал уй гашуу нүүрлэн
Амьдралд амьд явах үгүй нь хором
Хорвоо дэлхийд амар амгаланг хүсэн
Хойшдоо сургамж аван
Хүн төрөлхтөн материалаг баазыг
Хэт их бүтээснээ ойлгож
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж
Бахдалтай бие биенээ хайрлан амьдрах ухаанаа
Гэртээ байгаа хориондоо
Гийгүүрч байхдаа бодон ухаарч байна
Байгальдаа талархан бусдыг хайрлацгаая
Бурханаа дээлдэн, хүн хүнээ хүндэтгэн
Хамгаас түрүүнд дайчлагдаг
Хамгаалж авардаг эмч, сувилагч, цэрэг, цагдаа нартаа
Энх эрүүл хүсэн талархая
Иргэний үүргээ гүйцэтгэж буй иргэддээ
Ирээдүй хойч үрсдээ
Эв нэгдэл эрхэм зарчим
Эрүүл энхийг хүсье!

С.Үзмээ 4.9.2020







No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...