Friday, November 22, 2019

Ри Багш Танидаа Мэхийе

Image result for бямбын ринчинРи Багш Танидаа Мэхийе 


(Их эрдэмтэн Бямбын Ринчен 114 жилийн ойд)



Аяа монгол их хүвгүүн танаа
Алхан бүртээ дээдлэн ёслоё
Аавын минь багшаа”гэж авгаалин хүндлэдэг
Ард түмний Их Эрдэмтэн минь уу

Эрхэм хүндэт эрдэмтэн та
Энэ дэлхийд монгол угсаатнаа төрөн
Монгол туургатан бидэндээ
Мөнч их ухаарлыг егеедсен

Мунхаг бид цагын аясаар
Мухардалд орсныг та мэдэрч
Бусдаас харамлан халхалан хайрлаж
Бусмагт мад тавин өмгөөлдөг байсан

Тэглээ гээд таныг тэнгэр гэсгээсэнгүй
Тэртээх монгол улсад сургамж үлдэж
Аугаа шогч Ринчений
Аянган егөө үгс түгнэ

Ухаарах нэгэн сэтгэж
Уужуу удмаа мэдэрч
Улс орноо түвнэхүүлж
Улсын баатар болог

Эрхэм хүндэт танидаа
Эцэг шигээ хүндэтгэн мэхийе.

С. Үзмээ 11.21.2019

Wednesday, November 20, 2019

“Хү” хамтлагын тухай


“Хү” хамтлагын тухай




Миний бие нь Хойд Каролина мужийн Шарлотте хотод 11 сарын 10 ны үдэш хэсэг Монгол гэр бүл найз нартайгаа Хү хамтлагын тоглолтыг зургаан сар тэсэн ядан хүлээж сонордсон билээ. Миний бие нь хөгжим судлаач, уран зохиол шүүжлэгч бишээ, гэхдээ зарим Монгол хүмүүсийн адил Монголоороо бахархадаг нэгэн, сэтгэлдээ буулгасан тодотголоо хуваалцаж байгааг эрхэм та ойлгоно гэдэгт найдаж байна.

“Хү”  хамтлагын залуучууд бүгд өндөр боловсролтой,  тэдний цомогын дуу бүрт Монголын түүх шаштир, ардын аман болон уран зохиолын судалгааг сайн судлаж ойлгосон мэдэрсэн нь шингэжээ.  Тэр цагын Монгол хүний эрэлхэг омогшил, хойч үедээ уламжлан үлдээсэн өвөг дээдсийн сургаалийг тусгаж чаджээ.

Их Чингис хаан, Гэрэг, Чонон сүлд,  Юу вэ, Юу вэ “дуунууддаа  Чингис хаан бидэнд дээд тэнгэрээс заяагдсан бөгөөд хүн төрөлхтөнд оюу ухаан, хууль цааз тогтоон нийгмийн түвшинг байгуулсан гавъяаг тусгаснаас гадна түүний сургаалийг мартагнуулж буйг сануулснаар илэрхийлсэн байна. Дуунуудыг сонсоход түгшүүр, эр зориг, баатар омогшил, өвөг дээдсийн сүнс сүлд гитар, морин хуур, товшуур хөгжмийн утсаар салхи татуулан, морин өртөө айсуй мэт мэдрэмж надад төрж огшоож байлаа.  

Ширэг ширэг, Биелэгээ  дуунууддаа өвөг дээдсийн сургаалийг эцэг эхийн үеийн үед захидаг захиасыг ардын язгуур урлагын хөгжмийн хэмнэлтэй хослуулан гаргажээ. Дууны үг нь Чингис Хааны хоёр загалын сургаалийг миний санаанд буулгав.  Нүдээ аниад сонсоход шогшоо морио хөтлөөд мордоход Ижий нь араас нь сүүний цацал өргөн хүүгийнхээ зам мөрийг дардан өлзий өрөөж шившиж буй мэт харагдсан. Биелэгээ дуу нь  хүн болгоныг бүжүүлж байв.

Шөөг шөөг, Агаар нэгэн буй  дуу нь Монголын бөөгийн дуудлага сонсогдох шиг болж сүрлэг сэтгэл төрсөн. Харын бөөгийн дуудлагат “Шог, шог, шог гэсэн муу муухай зүйлсийг зайлуулсан дуудлага бий. “Монголын харын бөөгийн дуудлагын тухай” (эрдэмтэн Балданы Содном 1962) Үүнийг “Шөөг шөөг гэдгээр орлуулсан мэт.

Эх хунгийн домог, Бүсгүйн дуу дуунууд нь монголын домог болон ардын дуу санаанд бууж байв. Дууны үг дээр үеийн ардын дууны үгтэй төстөй, уртын дууны аялгуу,  домогт дууны хэлбэрийг чадварлаг хүнд хөгжимд шилжүүлсэн нь үнэхээр сайхан, чихэнд минь чимэгтэй сонсогдож байв.   

Хү” хамтлаг дуу хоолойгоороо дэлхийд дахин Монгол гэдэг нэрийг таниулж тамгалж чадлаа. Тэдний бусдаас өвөрмөгц байдал тэдний хувцлалт баатарлаг, үсний  донж засалт нь хийморь сэргээсэн хурдан морьны манлай тэргүүн, боргил монгол хоолой, хөөмий, морин хуур, товшуур, Монголын уламжлалт язгуур урлаг, түүх, домог, аман зохиол бүхийг  хүнд хөгжмийн хэмнэлээр дэлхийн тайзнаа гайхамшигтайгаар таниулж чадсан нь үнэхээр бахармаар гавъяа. Найруулагч даруухан бөгөөд чадварлаг авъяастан Б. Дашдондог болон "Хү" хамтлагын мундаг залуучуудаа талархаад бахархаад баршгүй цаашдын уран бүтээлдээ улам их монгол домог туульс, аман зохиолыг дэлгэрүүлэн хэрэгжүүлж үеийн үед тамгалaн бататгах амжилт дээдийг хүсье! 

Дашрамд хэлэхэд улс орны мэдээ мэдээлэлээр хөгжим үг хэлэндээ биш аялгуу сэтгэлдээ гэдгийг "Хү" хамтлаг тодотгон байлдан дагуулж,  Элтон Джон болон алдарт хөгжимчид М.Чарытон мэт хөгжим судлаач нарын анхаарлыг ихээхэн татаж буй.


С. Үзмээ 11.20.2019

Thursday, November 7, 2019

Эмээгийн нархан минь



Эмээгийн  нархан минь

Эмээ эмээ гэсээр өмнөөс минь угтана
Эмээдээ эрхлээд эзэмдэн байх нь овжин
Эмээ эмээ гээд л дуудах юм
Ээж нь дэргэд нь байхад
Эмээдээ эрхэлж байгаа нь тэр биздээ
Эмээдээ зөндөө таньд хайртай гэнэ
Ингэж нандин хайр илэрхийлээд байгаа нархандаа
Инээсээр л эмээ нь бушуухан л очих юм
Эмээгийн нархан эмээгээ баясган
Эмээдээ өдөр болгон жаргал авчирах юм


С. Үзмээ 11.07.2019

Monday, November 4, 2019

Зайсан толгой


Image result for зайсан толгой


Зайсан толгой


Миний Улаанбаатар хотын сүндэр чимэг
Шилийн сайн эрчүүдийн мөрөө тамгалсан дов
Монгол түмний ёслол  хүндэтгэлийн өндөр оргил
Шүтээн домогт Зайсан толгой мини уу


Түүх домог шингэсэн дурсгал сүндэрлэсэн оргил
Толидон харагдах Улаанбаатарын минь үзэсгэлэн
Хотол олныг уралдан баясгасан дов
Хотын маань хийморийг сэргээсэн Зайсан толгой мини уу



С.Үзмээ 11.04.2019

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...