Гацуур модны ид
шид
Он жил
солигдохын сүүлчийн сард
Олон өнгийн
тоглоом гэрлээр чимсэн
Онцгой нэгэн модыг
айл бүр
Олон нийтийн
газар
Гудамж талбай
цэцэрлэгт
Гангалан гоёон
цэнгэлдэнэ
Тэр нэгэн
үдэшийг, өглөөг
Тэртээх холын
цас мөсний ордоноос
Жилдээ ганцхан
удаа дэлхийг тойрч
Жингэнэсэн
чарга, урамгоо бугаан хөлөглөсөн
Үзэсгэлэнт гоо
цасан дагина дагуулсаар
Үлэмжийн богц
дүүрэн билэгтэй
Өвлийн өвгөн
ирэхийг
Өөрийн эрхгүй эргэлзэн төсөөлөн
Тэсэн ядан, гацуур модны дэргэд
Тойрон
эргэлдэн, нүдээ баясгана
Хүүхэд
багачууд хүслээ шивнэн
Хөөрөлдөн баясан, хоног тоолон хүлээнэ
Ай, даа
гацуурхан мод
Айл бүрт
үлгэрийн ид шидийг
Үлэмж төгс
билэгшээгээд
Үзэсгэлэнт
ганган гацуур мод нэг л өдөр
Өөрийгөө
тойруулан гоёж
Өрөөд тависан бэлэгнүүдээр
угтах нь
Өглөө сэрсэн
хүүхдийн баярлах цангинасан дуу
Өөрт ноогдсон
бэлгээ гардан задлах агшин
Өхөөрдөөд ч
барашгүй баяр баясгалан
Үүргээ
гүйцэтгэсэн эцэг эхийн хайр
Үнэн
сэтгэлээсээ баясах нь
Жаргалтай яа,
жавхаатай яа
No comments:
Post a Comment