МОНГОЛЫН ХУРИМ
Монголчуудын дотор бэр буулгаж, хүү гэрлэх явдал дээр үеэс уламжилсаар ирсэн түүхтэй. Энэ тухай наад захын зарим баримтыг дурдвал, одоогийн он тооллоос өмнө III зууны үеийн Хүннү (Сыма-Цзяний зохиолоос үзнэ үү.) нарт хурим хийх ёс байсныг түүх шастирт тэмдэглэсэн байдаг. Үүнчлэн XIII зууны (Монголын нууч товчооны 61-ээс 67-р зүйлийг дуустал үзнэ үү.) үеийн монголчуудад богтлох буюу сүй тавьсантай холбогдсон зүйл бий.
Нийгмийн хууль ёсоор хурим хийх явдал нэгэн тогтсон хэвшлээр байсангүй, цаг үеийн байдлын дагуу их, бага боловч, өөрчлөгдсөөр иржээ. Ер монголчуудын дотор хурим хийх ёс сүүл сүүлдээ нилээд ялгавартай болж ирсэн боловч, харин уг чиглэл нь ерөнхийдөө нэг янзтай. Нутаг нутгийн байдалтай холбогдож, хэлэх үгний ялгаа гарч ирсэн шинжтэй юм. Анх хүүхэн богтлох гэсэн ерөнхий нэр гарсан, түүнд уул эр эм бололцох хоёр залуугийн саналыг огт харгалзахгүй, зөвхөн хоёр талын эцэг, эхийн хэлэлцэн тохирсноор хурим хийдэг байжээ.
Хоёр найз айлын эмэгтэй нь жирэмсэн болж, хүү охин нь тэнцэж гарвал, эр эм болгоно гэж өнгөн сүй тавьдаг заншил гарсан байна. Эсвэл хоёр залуугийн аль алины саналыг харгалзахгүй хоёр талын эцэг эхийн үзэмжээр нэгэнт том болж яваа хоёр залуугийн бие бялдар, ааш зан, ах аж ахуйч, хүмүүжил зэргийг удам угсаатай нь холбон тус тусдаа судалж байгаад хэлэлцэн тохирдог байжээ. Бас сүүл сүүлдээ хэнийхүү хэний хүүхэнд сэтгэлтэй байгааг ажиглаж, хэрэв сэтгэл санаанд таалагдвал, нутгийн тохитой томоотой хоёр буюу гурван хүнээр зууч явуулна. Зуучаар явах хүмүүс бол эмээл, хязаараар бүрэн тэгш зүс нийлсэн тарган, цагаан буюу саарал морьдыг унаж, шинэхэн сайн хувцас өмсөөд, хүүхэн гуйх гэсэн айлд очно. Зуучийн хүмүүс уул хүүхэн гуйх тэр айлд очиж буугаад, амар мэндийг асуулцаж, цаг улирлын байдал, тэр үеийн аль сонирхолтой зүйлс, ногооны гарц, малын тарга хүч тэргүүнийг аль сайхан бэлэг дэмбэрэлтэй үгсээр хүүрнэн ярилцана. Тэгээд цай ууж суух завсраа зуучийн ахлагч аажим тод хоолойгоор хэлэх нь:
"Буга намнадаг нь манайд юм
Булга зүүдэг нь танайд юм
Энэ эрж явсан эрдэнэ,
Сурж явсан сувдыг танайд байна" гэж бид бараалхаж ирцгээлээ.
"Танай гуравдугаар хүүдээ гуйж байна
Болдог сайн зурхайчаар зуруулаад
Боловсон сайн мэргэдээр шалгуулаад,
Жил мэнгийг тохируулан
Ивээл жилийг нийлүүлэн
Энэ төрдөө тустай,
Ээл олондоо өлзийтэй
Эрэм энхрий хоёр үрээ
Эгнэгт нийлүүлж
Худ ургийн
Хос холбоо байгуулах" гэж бид ирцгээлээ гэхэд,
Хүүхэн талын гэрийн эзний хэлэх нь:
"Эрж явсан эрдэнэ,
Сурж явсан сувдыг
Энэ удаа ярилцахгүй
Эрхэм та бүхэн
Манай илүү гэрт
Түр морилж амарна уу?" гэнэ.
Хүүхний талынхан цөм зөвлөлдөн хэлэлцэнэ. Голдуу нэг нутаг усны хүмүүс болох тул, бие биесээ сайн мэдэлцэхээс гадна, урд өмнө нь битүүхэн санаа санаагаа мэдчихсэн байдаг юм. Хүүхнээ өгөхөөр зөвшөөрөн тогтоод, зууч нарыг урин оруулаад, ёслон зочлох зуураа хүүхнээ өгөх болсон тухай хэлнэ. Зуучийн ахлагч өврөөсөө хадаг гаргаж тэр айлын шүтээн дээр хадгаа тавих гэхэд: "Тахилын бэлэгт юу бэлдэж ирэв ээ? " гэж хүүхний талаас хэлмэгц:
"Цагаан морь, булган молцогтой,
Цагаан тэмээ, мөнгөн буйлтай
Нэрж үйлдсэн сархад
Барьж тавьсан ааруул,
Базаж шахсан баяслаг
Ариун тэнгэрийн эд-хадаг
Сүүлээ даахгүй ирэг
Сүүжээ даахгүй шар
Чоно гүйцэх цоохор морь
Чулуу чавчих илд зэрэг
Есөн ес наян нэгэн бэлэг
Дутуугүй гүйцэд
Дульгүй дүүрэн хүргэж ирэв ээ" гэсэн бэлэг дэмбэрэлтэй үгийг зуучийн ахлагч урьдчилан хэлдэг байжээ. Ингэж хэлээд зогсч байтал, тэр айл зул барьж, арц зэрэг үнэртэн анхилуулна. Зуучийн ахлагч цааш нь үргэлжлүүлэн хэлэх нь:
"Улиралт орчлонгийн газар дэлхий
Униартан байх үүл манан
Усны байгаль учрал нь
Ерөөлт таны болооид Төмөр гуай
Бидний урьдын сайн
Учралдсан ерөөлийн хүчнээр
Худ ураг элгэн бололцдог чинь
Эртнээс нааш зохиосон
Ёс журмыг дагуулсан болох учир,
Холыг ойртуулдаг морин эрдэнэ,
Хоёр айлыг худ ураг болгон нийлүүлсэн
Хоёр үр маань язгуурын
Заяа, буян, хишиг дэлгэрч
Өнөт сайхан зохицох ботугай" гэж ерөөгөөд хадгийг мөн айлын шүтээнд нь тавьсан даруй, зуучийн ахлагч хормойгоо дэвсээд мөргөдөг байсан юм. Үүний дараа идээ, хоол идэж ууцгааж, сархдыг саатан барьцгааж, их л ашлан сууцгааж байтал, зуучийн ахлагчаас:
"За, эрхэм таны
Өргөн үүдийг чинь нээж,
Өндөр босгыг чинь алхаж
Эрж явсан эрдэнэ
Сурч явсан сувдыг
Авалцаж өгөлцөх болсон тул
Алтан сүй, бэлгийг
Амлаж хайрлахыг хүснэ" гэж чухамхүү хүүхний үнэд юу авахыг сонсохоор өдөж байгаа хэрэг юмаа. Тэгтэл хүүхний талаас:
"Алаг сайхан үрээ
Хайрлахгүй өгч
Хаан төрийн ёсоор
Худ ураг бололцож байгаа
Төмөр гуайнх
Арван цагаан буян,
Алт мөнгө зэрхийг
Авдар сав дүүртэл өгөх бизээ" гэж далдуур өгөж хэлнэ. Зуучийн хүний аль нэгнээс нь:
"Амраг сайхан
Алаг хонгор
Хоёр үрээ
Хослон нийлүүлж
Худ ураг болох хэрэгт
Эд мал, мөнгө хөрөнгийг"
Эрхбиш хоёр талаас
Найртай сайн сайхан
Явж ирснээ бодож,
Зохистой тодорхой тоогоор
Айлдаж хайрлана уу?" гэхэд нь
"Алаг үрээ
Өгөх байтугай
Хайртай сайн
Эд малаа
Үнэ цайд нь
Хүргэхийг хичээдэг юм даа
За, яах вэ?" Бөгтгөр цагаан ембүү ...(төчнөөн), хавчиг залуу морь ...., сонгодог сайн ат ...., шар үхэр ...., иргэн хонь илүү дутуугүй төчнөөнийг өгвөл яахав дээ" гэнэ. Зуучийн хүмүүс баярласан царай үзүүлж инээмсэглээд:
"Амлаж айлдсан тоог сонслоо
Хайртай үр хүүхдээ
Хамтруулан зохилдуулж
Хадам хүргэн болгохын төлөө
Уулын чинээ дуудсан боловч
Хонины чинээ буулгахыг дахин давтан гуйя" гэцгээхэд хүүхний талаас:
"Адгуус малаа худалдахдаа хүртэл
Анхны хэлсэн үнэд хүргэхийг боддог билээ.
Амраг хайртай хонгор үрийгээ өгөхөд
Амласан бэлэг үнээсээ хэрхэвч хасмааргүй байна. Гэвч яахав даа ! Худ ураг бололцох гэж байгаа болохоор бөгтөр цагаан ембүү ...., сонгодог агт ...., залуу сайн атан тэмээ ...., шар үхэр ...., иргэн хонийг төчнөөн болгоё оо" гэнэ. Зуучийн тэргүүн их л яаралгүй босч:
"Хонгор хоёр үрээ
Холбож нийлүүлэх
Энэ зүйл дээр
Нарийлаад яахав дээ" гэж хэлээд лнхтой архийг хадгийн хамт барьж хэлэх нь:
"Хонгор хоёр үрээ
Холбож нийлүүлэх
Энэ зүйл дээр
Нарийлаад яахав дээ" гэж хэлээд лонхтой архийг хамт барьж хэлэх нь:
"Өндөр их заяатай
Өргөн их буянтай,
Хаан тэнгэр язгууртай,
Хас эрдэнэ угсаатай,
Хайртай хоёр үрийн маань
Үйлс явдал
Үеийн үед
Төрлийн төрөлд
Түгээмэл сайхнаар
Дэлгэрэн явах болтугай" гээд хадагтай архийг гэрийн эзэнд очиж өгөөд, буцаж суудалдаа сууна. Ингээд зуны эхэн сарын шинийн наймны морин цагт өгч авалцахаар хэлэлцэн тохирдог байжээ. Уг товлосон өдрийн өглөөгүүр хүүхнийг авахаар ирсэн хүргэн хүү нум саадаг агсаж, хэсэг хүмүүсийн хамт үүднээс цааш, үнснээс нааш ирэх үед хүүхний талынхан хамаг юмаа бэлтгээд найрлахад бэлэн болсноор барахгүй, төрөл садан, ойр хавийн танил цөм цугларсан байна. Хүргэн хүүгийнхнийг ирээд, хээр сууцгаасны дараа хүүхний талын гэрийн эзэн нэг хүнийг тэдэн дээр очуулна. Тэр очоод хэлэх нь:
"Асар шаадаг газарт
Майхан юунд шаав?
Арслан уядаг газарт
Морь юунд уяв? " гэхэд хүргэнийхэн:
"Асар байгаагүй тул
Майхан шаасан
Хөлгийн хомоол байхад нь
Морьдоо уясан юм" гэж хариулна. Нөгөө хүн:
"Ардаа агссан нум саадгийг үзвэл,
Анчин гөрөөчин байлтай,
Алс хөдөөгөө барилтай!
Аргалчин түлээчин юм бол
Ажил хэргээ хөөлтэй
Айл хүнээс холхон,
Агшлаг хөдөөгөөс ойрхон
Аргал хорголын үлдэгдэл дээр
Архайж дархайж суудгийн учир
Юу бэ гэж манай ахлах тэргүүлэгчээс асуугаад ир гэж намайг явуулав" гэнэ.
Хүүгийнхэн:
"Хүүхнээ өгөх гэж байтлаа,
Хүргэнээ танихгүй юу
Малаа авсан атлаа
Манийгаа танихгүй юу" гэх мэтээр сэц булаацалдан өөрөг сөрөг харилцан ярилцаж байгаад, уг ирсэн хэрэг зоригоо илчлэхэд хүүхний тал гэнэт гэмшсэн байдал үзүүлж хүргэн хүүгээ тэгж ирсэнд их баярлаж, өрөвдөн энхрийлж оруулна. Хүүхний гэрт ирцгээж, сүй бэлгээ өгөөд, хүүхнийг авч яавах найрыг "Тахил тавьж, сумны ерөөл хийх ёслол" гэнэ.
Дээр үед Монголчууд бэр буулгаж, хүү гэрлэх хурмыг үйлдэхдээ маш нарийн дэглэм журамтай байсан төдийгүй, харилцахдаа цөм шүлгээр ярилцаж байгаад, тэр хурмаа төгсгөнө. Иймд зөвхөн эхний харилцах хэдэн шүлийг жишээ болгохын тул, бараг хэвээр нь бичив. Хүүгийн талаас сүй бэлгийг хүлээж аваад, эцэст жинхэнэ найр эхэлнэ. Цөм айраг, архины хэд хэдэн дугараа барьж гүйцмэгц, мөн найрыг "Түмний эх" , "Эртний сайхан" гэдэг уртын дууг тус тус дуулж, нийтээр түрнэ. Энэ завсар ёс журмаа тухай тухайд нь гүйцэтгэж байтал, хүүгийн талаас нэг хүн мөн хуримтай холбогдсон өрөөлийг тавина. Тэгээд дугараа үргэлжилж байтал, хадам эцгээс хүргэн хүүдээ нумны нэг сум авч өгөөд, өөр нэг хүнээр сумны ерөөл хэлүүлэхээр хадагтай айргийн гардуулна.
Тогтоосон цаг болоход хүүхнийг мордуулж, хүүхний талынхан дагалдан хүүгийн гэрийн зүг нижигнэн давхицгаасаар хүрч очиход хүүгийн гэрт шууд оруулахгүй, баахан сэц булаацалдаж байгаад сая оруулна. Тэгтэл бэр мөргүүлэх ажил эхэлж, хоёр бэргэн тэр бэрийн хоёр талаас нь түшээд, гал, шүтээнд, хадмуудад гурав гурав мөргүүлэхэд тус тусдаа шүлэглэсэн үгтэй. Дугараа эргэлдэж мах базааж байх зуур хоёр талын аль алинаас ерөөл тавьсаар байна. Өдөр оройхон болохын хэрд хүүгийн талаас:
"Орсон бороо арилдаг юм
Ирсэн гийчид явдаг юм" гэж хэлж уг найрыг төгсгөдөг байжээ.
Үүнээс хойш гурав хоносны дараа, гүүгийн гэр дээр эргэлтийн найр болж, хоёр талын төрөл садан, танил хүмүүс цуглараад, хүүхний талынхныг гойд их анхааран дайлдаг билээ. Бас энэ найр дээр хүүгийн талаас голдож ерөөл хэлэх зэргээр их л тавлаж, тохитой найрладаг юм. Мөн найр тарахын өмнөхөн нь хүүхний эцэг зүүж явсан хэтнээсээ хэдэн жижиг цахиур аваад хүүхнийхээ хормойг дэлгэж мөнөөхөн цахиурыг түүн дээр тавиад "Мөр бүтээх" гэдэг ерөөлийг тавина. Энэ ерөөл шалтганыг байгалийн жамтай холбож хэлдэг юм. Түүгээр нэг ёсондоо уул хурим хийх ёс төгсөнө. Ер хурим хийх явдал тус тусын хөрөнгө чинээтэй холбогдож байсан нь мэдээжийн хэрэг боловч, их төлөв зуны дэлгэр сайхан цагт хийж, айл бүр хэр чинээгээрээ хөдөлж байсан гэнэ. Шинэ гэр төөрч өгөхийг голдуу л хүүгийн тал хийж, дотор хогшил дээр хүүхний тал хэлэлцсэн журмаар оролцож байсан үзэгдэнэ. Хүүхэн дав дээр хэдэн жил өмсөх хувцас хунартайгаа очдог заншил ч байжээ. Санал харгалзахгүй эр эм болгох явдал дээд анги ихээхэн зонхилж байсан гэж хэлэхэд болно. Ялангуяа ард түмний дотор сүүлийн үед санал харгалзахгүйгээр эр эм болгох явдал аяндаа эвдэрч ирсэн байх юм. Гэхдээ хурим хийдэггүй гэсэн хэрэг огт биш ээ. Ямар нэг айлын хүү эрийн цээнд хүрээд битүүхэн нэгэн хүүхэнтэй найзалж байгаад гэнэт тэр хүүхнийг босгож, гэртээ авчрахад эцэг эх нь талархаж улмаар хүүдэ энэ хүүхнийг гуйж хадаг тавих, хурим хийх өдрийг товлоод хүүгийн гэрт гол хурмыг хийдэг болсон байна.
1921 онд Монгол ардын төр мандсан даруй, БНМАУ-ын үндсэн хуулиар аливаа эрэгтэй, эмэгтэй хүний эрх чөлөө, тэгш эн чацуу болгосон явдлаас худ ураг бололцож, хурим хийх ёслолд ихээхэн өөрчлөлт гарчээ. Хүүгийн эцэг эх болох худ, хүүхний эцэг эх, худгуй нарын мэдэлд буюу санал шинэ гэр бүлийг зохиоход гол биш болж, харин эр эм бололцох хүү, хүүхэн хоёрын сэтгэл санааг гол хүчин зүйл болохыг хууль ёсоор баталжээ.
Ер манай төрөөс худ ураг бололцох хэрэг дээр гойд их анхаарал тавьж, орон нутаг бүрт гэр бүлийн товчоо байгуулж, эр эм бололцох хүмүүсийг хуулиар баталж өгдөг сайхан уламжлал заншил тогтоосон юм. Энэ бол шинэ өрх гэрийн цаашдын батжил бэжхилд их ач холбогдолтой зүйл болж байгаа бөгөөд шинэхэн дурлалцсан хоёр залуу маань гол төлөв орон нутгийн гэр бүлийн товчоонд бүртгүүлж батлуулан, хурим найраа хийнэ. Зарим нь урьдаад хуримаа хийгээд, хожим нь гэр бүлийн товчоонд очиж батлуулах явдал ч бий.
Одоо хааяа орон нутагт нэг айлын хүү ямар нэг айлын хүүхэнтэй найзлаад, ер тэр хоёр амьдралаараа таарч тохирохгүй болбол даруй хуучин худ ургийн шс уламжлалаар хүүгийн талаас ёс дагуу бэр гуйх ажлыг хийх нь бий. Хэдийгээр ингэж бэр гуйх ажлыг гүйцэтгэдэг боловч, худаас худгуйн талынханд бэлэг сүйн хэлэлцээ хийхээ бүрмөсөн больж, гагцхүү хайр дурлалт хоёр залуугийн сэтгэлийг нээдэг байна. Орчин үеийн хурим дээр эцэг эх, төрөл садан, танил талын хүмүүс цугларч, гэр бүл болж байгаа хоёр залууд өнөр сайхан айл гэр болох ерөөл сургамжийн үгийг хэлцгээж, гэр оронд нь хэрэг болох бэлэг дурсгалын зүйлсээ гардуулж өгдөг болов оо.
Монгол ардын төрийн эрмэлзэл ёсоор хурим найрын дундуур эцэг эх, төрөл төрөгсөд, ахмад хүмүүс болон хань нөхөд нь эх орондоо үнэнч шударга хөдөлмөрлөж, эв найрамдалтайгаар аж амьдралаа сайжруулах, нягт нямбай, аж ахуйч болох, хүмүүжил боловсролоо улам дээшлүүйэх, яс журмыг дагаж ах захаа хүндэтгэн явах зэрэг төлөв даруу зантай байхыг хэн хэнд нь сануулж өгдөг байна. Хурим дээр өлзийтэй, түвшин урт, богино дууг дуулцгааж, завсар завсарт нь дээр дурдсан зүйлсийг дэс дараагаар гүйцэтгэж байгаа үзэгдэнэ. Өөрсдийн сайн дурын саналаараа нийлсэн залуус бол хөгжил, батжилтай боловсон айл гэр болон өрнөсөөр байна.
Б.Содном 1965 он.

No comments:
Post a Comment