ЭРДЭМТЭН, СУДЛААЧ, ЗОХИОЛЧ, БАГШ БАЛДАНГИЙН СОДНОМЫН МЭНДЭЛСНИЙ 100-н ЖИЛИЙН ОЙ 2008. \Балдангийн Содном аавын минь бүхэл бүтэн амьдралаа зориулсан уран бүтээл, зорьсон сэтгэл нь монгол эх хэл, судлал Балдангийн Норжмаа ээжийн минь хүсэл үргэжлүүлэн соёрхон ард түмэндээ өргөх, тэдний минь буян дэлгэрэх болтугай.
Saturday, February 17, 2024
Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь
Гэр минь
Гэр минь
Гэртээ харих миний аз жаргал
Гэгээн ахуй тосон хүлээсэн
Нандин өргөө минь
Нарт дэлхий
минь
Энэрэлт хань
минь үүдээ нээхэд
Халуухан хайр угтан үнснэ ээ
Энхрий үр минь тосоод гүйхэд
Хан хэнтий нөмрөөд ирэх шиг ээ
Гэртээ тухлан аяс хийхэд
Аав ээжтэйгээ
өнгөрүүлсэн хором
Гэрэлт дурсамж
нэхэх юм, бодогдох юм
Аргагүй дээ, хүүхэд нас минь сайхансан даа
Ээжийн минь
үглээ чихэнд минь
Хаяа сонсогдох
юм, санагдах юм
Энэ дэлхийн
үрсийг
Хорвоод хүн шиг амьдруулахын төлөө биздээ
Аавын минь
албанаас ирэх мөч
Ар араасаа
харагдах юм, үгүйлэгдэх юм
Айлыг авч явах үүрэг нь байсан биздээ
Ай даа, амьдрал эргэлдэх юм, үргэлжлэх юм
Халуун гэр бүл
минь миний жаргал
Хайртай ээж аав минь миний дээд тэнгэр
Хамсах нөхөд минь миний эрхэм
С. Үзмээ
.02.17.2024
Wednesday, February 14, 2024
Баз
Баз (Хайртай хүргэн ахынхаа дурсгалд)
Эгч дүүгийн хоёр сайхан хань
Хоорондоо
сайхан итгэлцэн ойлголцдог
Холыг
ойртуулан сэтгэл санаагаа мэдэрдэг
Эгэл нэгэн айлын
хүргэн хүүд
Дэлхийн хоёр
талд амьдарсан ч
Нэг
нэгэнтэйгээ харилцан үнэнч үерхсэн
Дэгтэй дэмтэй
журамтай
Нэг амь гийгүүлсэн базууд
С. Үзмээ
02.14.2024
Wednesday, February 7, 2024
Дүү минь дэлгэрэх болтугай
Өр зүрх минь
өвдөж байна
Өөртөө ч
итгэхгүй өдөр, хоног ,цаг, мөч
Төсөөлөөгүй,
төлөвлөөгүй ирдэг юм байна
Төгс ойлгож
хүлээж авахад бэрх
Төгөлдөр
амьдралд
Төгсгөл үгүй энэ хорвоод төрж, төгсөх нь ижил
Диваажингийн жам
Хатууг туулж чанга амьдарсан ч
Давааны цаана
Хагацал, хайр, залуу нас
Харамсмаар
халин дүүлсээр
Хамгийн
хайртай хүмүүстэй
Хатуу ч гэсэн
хурцалж өгсөн
Цаг мөч, агшин
үг
Зүрхэнд зурс
хийсэн ч
Цаанаа нэг
учиртай цахилдаж яваа
Цагаан сэтгэл,
цэцэг шиг дэлгэрсэн
Хаврын бут,
цагаан сарын өмнө дэлгэрсэн сарнай
Хамаг дэлхийн дэлбээт
улирал
Дэлгэрэх болтугай дүү минь
Дэндүү эрт
халин дэлбээлээ дээ.
С. Үзмээ
02.07.2024
Sunday, January 21, 2024
Дэрсэгхэн хоёр охин
Дэрсэгхэн хоёр охин
Ногоон дээлтэй
хоёр балчирхан охид
Ногоон нуурын
эрэг дээр тоглон
Цэцэрлэгийн
багачуудтай зэрэгцэн
Цэцэг сахлагаар бугуйвч титэм сүлжин
Гар гараасай
хөтлөлцөн мярс мярс алхалцан
Гангар гунгар
дуулж бүжиглэн
Эмээ өвөөгийн
ишиг ямаатай хөөцөлдөн
Эгч дүүс ихэр
өмсгөлөөр гоён
Айлын хүмүүст
андуурагдан дуудуулж
Ахынхаа нуруун
дээр мордон
Албан
тасалгаа, айл саахалтаар хэсч
Аав ээждээ
эрхэлсэн
Өвөө эмээдээ
хайрлуулсан
Өвгөн
буурлуудаар өхөөрдүүлсэн
Ах эгчтэй
омгоруулсан
Адтай
дэрсэгхэн хоёр охин дэгдэж өссөн.
С. Үзмээ 01.21.2024
Wednesday, January 17, 2024
Гарын таван хуруу
Гарын таван хуруу шиг охид
Айлын анхны үр нь охин
Арван сайхан
үрээ
Алаглуулан хослуулан
төрүүлсэн
Аав ээж минь
дээ
Гарын таван
охидууд нь
Бага насандаа
эгч дүүсийн эрмээр өссөн
Гангарч хослон
өмсгөлөө хуваалцдаг
Балчир насаа
гэнэн томоогүй өнгөрүүлсэн
Идэр залуу
насандаа өнчирч
Амьдралын
жамаар салаалан
Ирээдүйн
амьдралдаа тэмүүлэн
Алс хол,
унаган нутагтаа амьдарнам
Аяа, амьдрал
хатуу зөөлнийг шалгаруулдаг
Өдөр хонгийг
гэрэлтүүлдэг бас анирлуулдаг
Аяа, цаг
хугацааны хүрд гялс мялс
Өндөр насны
өндөрлөгт зэрэгцэнэ
С. Үзмээ
01.12.2024
Гарын таван охид
Чигчий хуруу охин дүү минь
Өндөр гуалиг
нь
Өргөн авъяаслаг
Чадамгай бялдарчин нь (тамирчин)
Самбаатай
сэтгэгч
Сэргэлэн цовоолог нь
Ариун (ядам) хуруу охин
Өөдсийн чинээ
төрсөн намхан нь
Өөдөс юмханаар
үйл урлаач
Ялгуум оролдогч нь
Санаачлагчтай
сэтгэгч
Цайлган
найрсаг нь
Дунд хуруу эгч
минь
Нуруулаг царайлаг
нь
Ном шимтэгч
Даруухан
энэрлэгч нь
Төлөв сэтгэгч
Бодь сэтгэлтэй нь
Заах
(долоовор) хуруу эгч минь
Алаг нүдэн хочтон
нь
Овсгойтой
гялалзуур
Омголон бардам
нь
Түвшин сэтгэгч
Төгөлдөр
сэтгэлтэй нь
Эрхий хуруу
эгч минь
Ууган үр нь
Уран авъяаслаг
Нямбай цэгцтэй
нь
Дөлгөөн
сэтгэгч
Нинжин
сэтгэлтэй нь
С. Үзмээ 1.17.2024
Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь
Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө минь Нарт дэлхий минь ...
-
Эр хоёр загал Оршил Чингисийн эр хоёр загалын тууж бол мон...
-
ТУНГАЛАГ ТАМИР Монголын орчин үеийн уран зохиол үргэжлэн хөгжсөөр одоо ихээхэн амжлтыг олжээ. Гэвч энэ уран зохиол хөгж...