Showing posts with label By S. Uzmee. Show all posts
Showing posts with label By S. Uzmee. Show all posts

Monday, April 8, 2013

Миний бага насны дурсамж:


Миний бага насны дурсамж:

1970 аад оны үед "Ногоон Нуур" гэж сайхан хоёр том нуур одоогийн Чингэлтэй дүүрэгийн Дэнжийн мянгын урд цэнхэрлэн харагдаж, хэн бүхнийг зугаацуулан баясгадаг газар байлаа. Нуурын эргээр хосууд зугаалан, цэцэрлэг, яслийн багачууд “Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ би очино доо” гэдэг дуугаан дуулан гар гараасаа хөтлөн цувран явдаг байв. Багш нар нь тэр хавийн цэцэг ногоог тайлбарлан, сахилдага түүн сүлжин гарын бугуйвч, үсний цэцгэн тоорцог  зүүж өгнө. Энэ үед би зургаан настай. Тэр үеийн моодоор дүү бид хоёр халзан толгойтой ногоон дээл өмсчихсөн нуурын эргээр гүйлдэн, цэцэрлэгийн хүүхдүүдийн дуулдаг дууг даган дуурайн дуулсаар байгаад сурчихдаг. Багш нь тэдэнд юу л заана тэр бүгдийг даган сурдагсан. Тэр үед сайхан байжээ. Юун хүүхэд вэ? Хол бай
гэдгүй л байв. Өөрийн хүмүүжигч хүүхдүүдтэй адил үзэж их юм зааж өгсөн дөө.
Харин бид хоёрыг цовоо сэргэлэн хүүхдүүд хурдан юм сурдаг манай цэцэрлэгт орооч
гэж нэг бус удаа санал гаргаж байж билээ. Манайх олон хүүхэдтэй, аж ахуй
эрхэлсэн өнөр өтгөн айл. Манайх таван цагаан, нэг хөх ямаа, унагтай гүү,
дөрвөн хээр морь, саалийн тав зургаан үнээ, хэд хэдэн тахиатай, эмээ өвөөгийн
дөрвөн ханат гэр, өвлийн 2 өрөө бүхий гал тогоотой шавар байшин, ээж аавын Өвөрхангай
аймгийн Уянга сумын эрээн модон их таван ханатай гэр, зуны дүнзэн байшин,
хашааныхаа нэг өнцөгт жижигхэн ногоо тарьсан  олныг бужигнуулсан ёстой л дэн буудал мэт айл байсансан.Зундаа ээж маань Тэрэлж, Сүйжийн амралт, Сэлбэ, Цэнгэлдэх хүрээлэн гэх мэт зуслангуудад тогоочийн ажил хийн зусдаг байв. Манайхан намайг жижигхэн биетэй болохоор нь өхөөрдөн “Өөдөсхөн” гэж дуудна. Батбаяр ах маань зусланд голоос ус авах үедээ намайг 2, 3 настайд минь 10 литрын бетондоо хийгээд аваад явдаг, би тэр бетонд нь хоёр гараа нүүрнийхээ урд бетоны ирмэгээс барин цаана нь миний толгой жаахан цухуйн харагддаг байсан гэж ярьдагсан. Нэг өдөр бид хашаандаа нуугдаж тоглож байлаа. Би ямааныхаа саравчинд ороод нуугдаж байгаад унтачихав. Хэн ч
олсонгүй, шөнөжин тэр хавиар эргүүлийн цагдаа хүртэл эржээ. Өглөө нь эмээ маань
ямаагаа саах гээд ямааны саравчиндаа орж, ямаагаа туутал нэг цагаан ямаа огил
үсрээд гартал цаана нь нөгөө эрээд байсан охин нь дугжирч байв. Тэгээд тэд өөдөсхөн юм
болохоороо харагдахгүй байсан юм байхдаа гээд бөөн инээд болжээ. Манай ах нарын найзууд   хашаанд хөл бөмбөг ирж  их тоглодог байлаа. Гэтэл нэг өдөр нөгөө бөмбөг нь жорлонд орчихов. Хөвгүүд болсон хойно өвөө гээд гүйлдээд ирэв. Өвөө маань хүрзээр нөгөө бөмбөгийг авч бас тэдэнд угааж өгөв. Манай эмээ өвөө хүүхдэд их хайртай хэний ч хүүхдийг ялгахгүй хүүхдүүд тоглог гээд  тэднийг хоол ундаар дайлсан хөгшчүүл байсан болохоор хүүхдүүд манайхаас салдаггүй байлаа.
 Том эгч Чимгээ маань хэнээс ч сонссон юм бүү мэд, аяганд өндөг хийж таглаад
орныхоо хөл дор нуугаад орхичихов. Гэтэл хэд хоногийн дараа нөгөө өндөгөө үзтэл
үнэр танар авах юм алга. Миний өндөг дэгдээхэй болсонгүй гээд урамгүйхэн байлаа. "Хэн тэгж
хэлэв" гэж эмээ асуутал "ангийн хүүхэд" гэв.

Их бороо орж ногоон нуур үерлэж, эргийн айлууд нуурын үерийг тогтоох гэж аль байгаа юмаа аваачин зарим нь хашаа саравчныхаа банзыг хүртэл хуу татаж, шөнжингөө хүмүүс гүйлдэн байж тогтоож байсан нь миний санаанаас гардагүй юм. Дараа нь яагаад ч юм хоёр
нуурын хоорон дахь даланг сэт татаж замын суваг руу
 урсгаж орхисон юм. Харамсалтай нь хэдэн жилийн дараа хүн малыг зугаацуулж
баясгадаг нуур ширгэн хатаж алга болсон түүхтэй.
Тэр үед Хятад хороолол гээд
3,4,5 н буудалд, Хайлаастад гахай, тахианы аж ахуйтай,
илжиг, луус хөлөглөсөн өвөлдөө айлуудын жорлон ухаж цэвэрлэдэг бизнэстэй,
жууцай мантуу ханхлуулсан айлууд байдаг байв. 50 дугаар сургуулийн байрны нэг
тал нь хятад сургууль байв. Тэр үеийн системээр Хятад сургуулийн хүүхдүүд хилэн
таван хошуу хатгасан цүнхтэй, хөвөнтөй хар хөх бөөдийсэн хувцас, саравчтай малгай өмссөн хүүхэдүүд сургуульдаа ирж очих гэж ногоон нуурын эргээр жагсаж явдаг байлаа. Бас тэд болоогүй ээ энгэртээ эх орныхоо удирдагчийн зурагтай тэмдэг зүүчихсэн. За тэгээд угаасаа Хятад Монгол ямар нэг дор таарах биш. 50 сургуулийн Монгол Хятад хүүхдүүд хоорондоо чулуу нүүлгэн байлдана даа. Хашааны энд тэнд булангаас л “Жунгаа мангуу маатаг” гээд
л монгол хүүхдүүд хашгирна. Тухайн үед миний бие бага байсан учир юу хэлээд
байгааг нь ойлгодогүй хий л нуугдан тэднийг харж зогсдог байлаа. Сүүлд ухаан
орсон хойноо “эх орноос минь зайл” гэсэн үг гэж мэдэж авав. Эцэг эхийн хурал болохоор л хятад сургуулийн захиргаанаас гомдол ирсэн гэж мэдээлсэн ч, хүүхдүүд болсон хойно ямар тоох биш. Одоогийн Нарлаг зочид буудлын хажуу талд 2 давхар хуучины шаравтар байшин одоогоор цэцэрлэг, уг нь 31 дүгээр бага сургууль дотроо галладаг байлаа. Тэнд анх бэлтгэл ангид элсэн оров. Жижигэвтэр өрөөнд 10 хэдэн хүүхэдтэй анги байж билээ. Хичээл анги болон
захиралын нэрийг Дорж гэдэг, манай ангийн багшийг Баасан гэдэг байлаа. Дүү бид
2 нэг ангид сурав. Эмээ дүүг маань "арааживаар дууг нэг сонсоод сурдаг сэргэлэн
цовоо хүүхэд, эгчтэй нь л хамт оруулмаар байна" гэж магтсаар байгаад наснаас нь
өмнө сургуульд бүртгүүлчихэв. Тэр үед ахмад хүний үгийг
хүндэтгэн сонсдог яасан сайхан байсан юм бэ. Дашрамд хэлэхэд тэр үеийн хүмүүс ахмад
болон давхар биетэй эмэгтэй, бага насны хүүхдүүдийг хүндлэн автобусанд суудал тавьж өгөх, дэлгүүрийн
дугаарт урдуур нь оруулдаг байлаа.

Манай хотын гэр маань  дөчин мянгатын аптектэй байранд байсан. Одоо Номин дэлгүүрийн салбарт байрлаж байна. Дүү бид 2 хотын байрны хаягын дагуу харъяалалынхаа 1 дүгээр сургуульд 1974 онд орсон билээ. Миний үеийн 1 дүгээр сургуулийн онцлог бол сургалтаараа Монголдоо тэргүүлдэг, тооны гоц сургалттай улсын тэргүүний сургууль байлаа. Нэгдүгээр сургуулийг Монголын
нэртэй, улс төрч, зохиолч судлаачид, урлагийнхан гээд олон арван мундаг сэхээтэнгүүд дүүргэжээ. Тэр үед бага ангид орвол заавал баатарчуудын гишүүн, дунд ангид орвол пионерын гишүүн, ахлах ангид орвол эвлэлийн гишүүн болдог байлаа. За тэгээд аль ч гишүүн байсан ялгаагүй, сургуулийн захиргаанаас олон ойн тэмдэглэлт баярууд явагдаж нэр бүхий ахмад
хүмүүсийг урин уулзалт зохиодог. Бидний аавыг Б. Содном гэдэг. Аав маань
анхны пионер, эвлэлийн гишүүн, 1926 онд герман франц улсад анх суралцагчдын нэг,  Д.Нацагдорж судлал, багш, зохиолч,  уран зохиол судлаач гээд олон арван чиглэлээр анги болгонд уригдан яриа хийдэг олны танил хүн. Сургуулийн багш нар  аавыг маань "Багш" гэж дуудан их л хүндэлдэгсэн.

1975 оноос ногоон нуурын эрэг орчимд амьдардаг айлуудыг хотын төвийн харъяа болгон мал аж ахуй эрхлэхийг хориглов. Ингээд өвөө эмээгийнх маань нүүж, дэнжийн мянгын нэг давхар нийтийн байрнуудын ар талд газар авч хашаа хороогоо нүүлгэн сууршив. Тэнд
байхад хөх ямаанаас минь хөлгүй, зулай дээрээ буржигар үстэй хөөрхөн хөх ишиг
төрсөн билээ. Бид энд тэндгүй бие биенээсээ харамлан өхөөрдөн тэвэрч энхрийлдэг
байв. Хэдэн жилийн дараа бас мал хотод байлгахгүй гэснээр эмээ өвөө маань хэдэн
малаа хүмүүст тараан өгсөн юм. Том ах Равдан модны хоёрын  60 айлын орон сууцанд амьдардаг байлаа. Ах маань хүнтэй гэрлэж хоёр ч хөөрхөн охидуудтай болов. Тэдний эх бие муутай байсан учир 2-3 насны балчир охидууд нь өнчин хоцров. Ингээд эмээ маань ахынд  миний дунд эгч Эрдэнэтэй очиж охидуудыг өсгөлцөхөөр болж тэднийд сууршив. Өвөө маань дунд ах нартай дэнжийн мянгадаа гэрээ сахин амьдарч
 байлаа. Хөөрхий өвөө маань нэг хэсэгтээ хөгшинийхөө цайг уунаа гээд дэнжийн
мянгаас зурагтын дэнж дээгүүр алхаад эмээ дээр минь очдог байв. Өвөө маань
лам хүн байсан, өдөр болгон маани мэгзэм уншиж, бидэнд за хүүхдүүд минь та нар алзахгүй
би энэ номыг 100,000 удаа та нартаа зориулж уншлаа гэж билээ. Жил болгон хийморийн
сан тавьж, Алтангэрэл, Цагаан Дарь Эх гэх мэт номнуудыг уншдаг байлаа. Бага дүү
Зоригт өвөөгийн хүзүүнээс салдагүй хүү байв. Тэгсний хэргээр дүү маань хэдэн
маани ерөөл хэлчихэнэ. Эмээ маань ахынд байх болсон цагаас эхлээд гандан
хийдээс салдагүй өдөр болгон очиж мөргөл хийнэ. Дүү бид хоёрыг очихоор дагуулж
явна. Би үеийн хүүхдүүдээс ичээд сунаж мөргөддөгүй байв. Бурам дүү эмээгийн нүд
хариулж байгаад л эмээ намайг хараарай гээд л тавцан дээр нь сунж өгнө дөө.
Эмээ миний охин сайн гээд шан өгнө. Манайд өндөр өвөө гээд дарханаас өвөөгийн
найз өвөө ирнээ. Тэр өвөө нуруу маажсан, хотоор газарчилсан хүүхдүүдэд 3 төгрөг 5 төгрөг өгнө. Хотын байшин халуун гээд давцан дээр дээлээ дэвсээд унтчихдаг. Дулааны улирал болохоор уул хадаар аялан  мөргөл хийнэ гээд явдаг их чийрэг хурдан хөдөлгөөнтөй өвгөн байдаг байлаа. Бие сайтай чийрэг хүн байсан болохоор 100 хол давж
насалсан буянтай өвгөн.

Дөчин мянгатын байр маань "хотын үйлчилгээний төв" болно гээд нүүлгэн шилжүүлэх болов. 1977 онд 220 мянгатын байранд нүүн шилжив. 40 мянгатын гэр маань цэцгийн дэлгүүр боллоо. 40 мянгатын байранд байхад сайд дарга, хурандаа генерал, зохиолч сэтгүүл, эмч гээд л их л олон сэхээтэн айлууд амьдардаг. Гэтэл 220 мянгатын шинэ байранд манайх нүүснээр зиндаа гэгчийг мэдэрч эхлэв. Шинээр барьсан дөрвөн давхар байрыг
тэр хавийнхан "монцгорын байр" гэж нэрлэдэг байв. Дөнгөж нүүж ирсэн болохоор ч юм
уу бүү мэд, байрнаасаа гараад явахаар монцгорын байрны хүүхэд гээд зүгээр
байлгахгүй шоглочих гээд. Тэгээд орцондоо нүдээ боож шатаар өгсөж
тоглодог, томчууд нь банзан гитар дарж дуу дуулдаг байв. Орцныхоо үүдний давцан дээр
хүүхдүүд сагс, орцноос орц руу маатаг, лавтаа гээд тоглодог байв. Байрны эцэг
эхчүүд "хүүхдүүд тоглох газар алга байна" гэж хуралдаж бидэндээ тоглоомын талбай,
сагсны талбай, орцны хонгилыг янзалж өгч билээ.

Хаяа ээж маань их дэлгүүрийн хажуу талд морин тэрэгний үйлчилгээний цэгээс морин тэрэг хөсөглөж тавилга болон томоохон бараа авдаг байлаа. Ээжийг их дэлгүүрт орох болгонд нөгөө л морин тэргэний өвөө нар дээр очихсон тэрэг дээр нь суух гэж их оролдоноо. Тэд их журамтай, мориныхоо ялгадасыг хүрздээд нэг боошгонд хийчихнэ. Тамхиа нэрээд л нутаг усаа дурсан ярьцгаасан сайхан ааш зантай хээгүйхэн өвгөчүүд байж билээ.

Тэр үед баяр наадам, улсад зочилж ирсэн төрийн тэргүүн нарыг угтаж авахад зориулж баярын жагсаал хийдэг байв. Албан байгуулга сургууль соёлын газрууд тухайн баяртаа зориулсан сүрлэг уриа лоозон, зурагт хуудас чимэглэлээр чимсэн жагсаал хийдэг байв. 10 жилд байхад жагсаалд манай 1 дүгээр сургуулийнхан фон болон гимнастикийн хөдөлгөөнт туг, цэцэг барин зогсдог байв. Гадаадын тэргүүлэгчдийг угтсан цуваа 120 мянгатын цагаан хаалганаас Төрийн ордон хүртэл цэцэг болон хоёр орны туг барьсан хүмүүсийн жагсаал болж, бид жаахан байсан болохоор гэрийнхээ цонхоор "Чайка" машин хөлөглөсөн хамгаалттай төлөөлөгчдийг хардаг байв.

С. Үзмээ







Monday, January 30, 2012

ЦАГААН САР

ЦАГААН САР

1.Цагаан сарын баярын үүсэл:

Эрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдлэн  мал аж ахуйг голдуу эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар иржээ.   “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан бөгөөд 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай.  Монголчууд сүүг эх хүний  эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгдэгээс үүдэн  сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газараа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагыг тогтоож нүүдлэн амьдарч ирсэн улс. Монголчууд жил цагыг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтлөх ажээ.
Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочилон золгодог заншилтай. Битүүний орой хот айлаараа хамгийн өндөр настныдаа тоглон наадан бүтүүрдэг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодогүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь  хамгийн чухал зан үйл ажээ.

2.Цагаан сард хэрхэн бэлдэх:
Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана.  Хаврын урь орох үеэр мал төллөж малчин бүхэн баясана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо  ариун тунгалаг  сайн сайхан бүхнийг билэгшээн золгон  угтана.  Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана. Ер нь монголчууд бие биендээ санаа тавин тус дэм болж, байгаагаа  өгч авалцан хуваалцан амьдарч ирсэн түүхтэй. Бие биенийхээ хашаа хорооноос цэвэрлэж засаж өгөхөөс гадна, төл малаас нь хамжилцаад хариулж, бэлчээрлээд өгнө. Бууз баншнаас нь чимхэлцэн, ууц махыг нь чанаад, боорцог боовыг нь хайраад, цагаан идээнээс нь базалцаад өгдөг  тусч хөдөлмөрч зантай. Цагаан сарыг үр хүүхдүүд нь ах дүү хамаатан садан нь тал талаасаа хамжаад өгдөг сайхан нийтч зан заншилтай билээ.

3.Цагаан сарын идээний тухай:
Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи.  Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгын боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад  “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна.

4. Битүүний өдрийн учир:
“Битүүн” гэж нэрлэсэн нь битүүний өдөр хуучин оноо үдэн муу муухай бүхэн цаашаа дахин дурсахгүй болон давтахгүй гэсэн утгаар төгс дуусгавар битүүлэгдэж ирэх жилдээ шинэ соргог, ариун цагаан, гэрэл гэгээтэй, өгөөжтөй элбэг дэлбэг амьдарлыг билэгшээн шинэ оноо угтдаг байна.   Энэ өдөр бүхий л хоол ундаа хийж, ширээгээ засан харуй бүрийгээр айл, гэр бүлээрээ цугларан хамтран билэг дэмбэрэлтэй сайн сайхан зүйлсийг хоорондоо хөөрөлдөн,  ахмадууд үр хүүхдээ үлгэр, туульс ярихаас гадна шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, зэргээр тоглодог.  Монголчууд ямарч найр наадамд гэрийн хойморьт өрхийн тэргүүн ахмад гишүүн суудлаа эзэлсэн байдаг. Ахмад настан зочдыг дээш нь хүндэтгэн суулгадаг. Битүүний орой бор идээнээс эхлэн зооглож цагаан идээгээр өндөрлөдөг нь бор идээ өнгөрсөн болон эрээн барааны эцэс төгсгөлийг төлөөлдөг, цагаан идээгээр дуусгавар болгодог нь шинэ ондоо бүхнийг шинээр цэвэр ариунаар эхлэх билэг тэмдэг болдог байна. Айраг сархадыг монголчууд өндөр настанд идээний дээж болгон ёслон хүндэтгэн барьдаг байсан бөгөөд “40 хүрч дөнгөж амс”  гэдэг үг байдаг тул 40-өөс доош насныхан сархад хэрэглэдэггүй ах зах хүмүүсийг хүндэтгэн дээдэлдэг сайхан уламжлалтай байжээ.
  .         Энэ үдэш мал ахуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Битүүний өдөр цадталаа идэн битүүрдэг. Идсэн хүн “за боллоо” гэж хэлдэгүйн ирэх ондоо өлсгөлөн өвчингүй орохын шинж гэдэг. Харин ”сайхан байна, өнгөтөй байна” гэж билэгшээн хэлдэг байна.

5. Мах буюу ууц тавих ёс
Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Бусад махыг нь зөв огтлоход махны эх талыг мэдэх нь чухал.
Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам:
                                                                1.Толгой
                                                                2.Ууц
                                                                3.Өвчүү
                                                                4.Хаа
 
                                                               5.Гуя
                                                                6.Хүзүүний сээр
Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь богино сээр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал бүтүүний өдөр ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвээ талаас нь барьж баруун гараараа өөхтэй нуруун талаас нь нимгэн зүсэж, өрхийн ахмад гишүүн буюу гэрийн тэргүүн эхэлж хөндөж бусаддаа хишиг болгон амсуулна.
            Монголчууд юугаараа баян түүгээрээ дайл гэлцдэгээс орж ирсэн зочидыг аяганы амсар зуулгахгүй гарна гэж үгүй, айл болгон ууц тавьдагүй, зарим ч үхрийн өвчүү болон бусад махнаас орлуулан тавьдаг байна.
6. Золголтын учир утга:
Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ. Зочин ширээнд сууж  байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу? гэж ахмад хүндээ хөөрөгний тагыг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг.
Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.
            Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог ,ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна.
Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас  монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.
Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг Их Чингис Хаан маань 1206 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгонсныг 17- гаар зуунд Монголд шарын шашин монголд дэлгэрснээр Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс энэхүү баяр нь  шашинтай хутгалдаснаар цагийн аясаар өөрчлөгдөн тэмдэглэж ирсэн байна.
 Урд цагт Цагаан сар тэмдэглэх гэж нэгэн айл гэр орноо зарж хотол олонтойгоо сайхан тэмдэглэж байсан бөгөөд тэр айлын амьдрал ахуй нь дээшилж сайхан амьдарсан гэж хөгшид буурлууд маань домог болгон өгүүлдэг. Монголчууд Цагаан сар баяраар сайн сайхныг эрхэмлэн бэлэгшээн сэтгэл оюу санаагаа ариутган хийдгээс өөрсөндөө эрч хүч итгэлийг олдог байна.

Ашигласан мэдээлэл: 
                         /Ч.Арьяасvрэн "Монгол ёс заншлын их тайлбар толь" Гутгаар боть/
                            Даяар Монгол - М.Шидхүү Тавгийн идээ засах ууц тавих ёс

                        Түүхээс харахад: www.sonin.mn/ С.Дулам: Ёс заншлаар бол Ерөнхийлөгч л их бүхэл тавих ёстой болон www.mongoliandream.mn/Ууц бол Монголчуудын аман хишгийн бэлэгдэл.

XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар”-ын 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гээд их сайхан үг хэлсэн байдаг.
“Дээл хүндэдвэл өмссөн хүнд ачаа болно
Эмээл хүндэдвээс тохсон моринд дарш болно
Эрхэм хэтэрвээс хүмүүний сэтгэлд осол болно
Янз хэтэрвээс ядуу дордост зүдгүүр болмой
Хожмын үр сад эрхэмдээ эрэмшин, осол цалгаа явна аа, тиймээс энгийн даруу болго” гэж айлдсан баримт байдаг.
XIII зуунаас өмнө тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан юм. Цагаан сар гэдэг чинь жинхэнэдээ бөөгийн ёс. Марко Пологийн зохиолд тодорхой гардаг. Бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга билээ.


С.Үзмээ

                           
                                               

Thursday, January 19, 2012


Охин дүү Э. Мандахайдаа (Зургыг нь хараад сэтгэлд минь буулаа)

Далайн эргээр гунханж алхлаа
Дурсамж мөчөө бодож алхлаа
Дулаахан сайхан өдөр
Дөлгөөн далайг харж амарлаа
Цахлаа шувуу хажуугаар эргэлдээд
Цаг мөч бүр тайван амгалан
Далайн ус цэнхэртэн харагдаж
Давалсан давалгаа нь зөөлхөн намалзана.
Далайн ус хөлийн дагуу хөвөлзөж
Даана ч сайхан илбэх нь
Ялдам миний алжааг
Яасан сайхан тайлна.
Атлантын далайн эргээр
Ачит аавынхаа сургаалыг
Санан санан алхлаа
Сайхан байна, тавтай байна
Далай ээжийн давалгаа
Дөлгөөн намилзах нь
Өгөөмөр ээжийг минь
Өөдөөс бодогдуулан алхуулна


С. Үзмээ

Tuesday, January 17, 2012

“ӨНЧИН ХӨХ ИШИГ” ХҮҮХДИЙН ДУУНЫ УЧИР

Дуу, шүлэг нь цаг үеээ даган амьдрал аж ахуйтайгаа холбогдон зохиогдож тэр цаг үедээ хүн болгоны амны
уншлага болон эгшиглэнэ. Сайн зохиол, дуу шүлэг үеийн үед үргэжлэн өгүүлэгдэж мөнхөрдөг. Тэр дундаа хүүхдийн сэдэвт дуу шүлэг зохиолууд хүн болгоны сэтгэлд хоногшин үлдэнэ. Мэдээж хүүхдийн сэтгэхүйгээр дуу шүлэг, зохиол бичихэд тийм ч амар биш.

Ардын жүжигчин Б. Зангад гуайн “ Миний цуглуулсан өв хөрөнгийг хичнээн лан алтаар ч үнэлшгүй” 2011 оны 4 сарын 26 ярилцлаганаас “Тухайн үед дуү хөгжлийн хичээл гэж үлгэр яриулж, оньсого таалгаж, дууны хичээл орж, шинэ дуу их заадаг хичээл ордог байсан. Тэгээд хүүхдүүд хичээл завсарлахаар үймүүлэх биш хана дагаж зогсон гараа ардаа аваад л

...Өнчин хөх ишиг
Өвөр дээрээ тавиад
Өвгөн болсон Пунцаг
Өнгийн үгээр өднө...
гээд дуулдаг байсан гээд аялав. Би 1946 онд сургуульд орсон юм. Тэр үеийн бага сургуулийн багш нар хүүхдэд юм сургахын төлөө явдаг, авьяасыг нь нээдэг хөдөлмөрч байжээ. Багш маань намайг хоёрдугаар ангид байхаас дуулуулсан.” Ардын жүжигчин нэрт дуучин Б. Зангад гуайн дурсамжаас энэхүү хүүхдийн дууны тухай сонсоход таатай байна. Энэ дуу нь хүүхэд болгоны дуулдаг дуу байсан бөгөөд 1944 онд миний аав, монгол хэл уран зохиол болон Д. Нацагдорж судлаач Эрдэмтэн Б. Содном үгийг нь зохиож, Ардын жүжигчин хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа ая хөглөж олны танил дуу болгон эгшиглүүлсэн байна.

С.Үзмээ

Thursday, January 5, 2012

“СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” МАРТАГДАХ ШАХСАН 51 ЖИЛИЙН ӨМНӨХ ДУУНЫ ТУХАЙ

“СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” МАРТАГДАХ ШАХСАН
51 ЖИЛИЙН ӨМНӨХ ДУУНЫ ТУХАЙ

Биднийг бага байхад Сүлд модны наадам, зарим нь ч Ёолк гэж шинэ жилийн цэнгүүнийг ясли, цэцэрлэгээс авхуулаад бүх шатны албан байгуулга цал буурал дун цагаан сахалтай, цагаан торгон нудрагатай дээлтэй, лоовууз малгай өмссөн, гартаа ид
шидийн мөнгөн таяг барьсан цасан охид, ан амьтадаа дагуулсан өвлийн өвгөн аавтайгаа чимэглэсэн ногоон гачуурхан модоо тойроод “СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” дууг дуулан цасан охид ан амьтад тойрон эргэлдэн бүжин тэмдэглэдэг байлаа.
Америк дахь Каролина мужийн шинэ жилийн 2011 оны 12 дугаар сарын 31 ны цэнгүүний өдөр Зохиогч Балгансүрэнгийн охин Гансувд “миний аав Балгансүрэн нь тэртээх 51 жилийн өмнө энэхүү “СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” дууг зохиосон юм, эхний мөрт “Сувд эрдэнийн чимэгтэй” гэж эхэлсэн нь тэр жил би төрсөн учир охин наддаа зориулж зохиосон, түүгээрээ ая барья” гээд бидний мартагдсан аялгуу болсон сонин бэлэг барьсан нь миний өчүүхэн биеийн анхаарлыг татсан билээ. Тэр жилийн сүлд модны наадмын өвлийн өвгөнд Цэгмид гуай тогложээ.


Дууны үгийг бүтнээр толилуулья.

Үг: Ц. Балгансүрэн
Ая: Г.Дарамзагд

Сувд эрдэнийн чимэгтэй
Сүлд ногоон модоо
Дун цагаан сахалтай
Дун өвлийн аав аа

Дахилт:

Аяа, аяа түрээд
Дуулан дуулан эгшиглэе
Ар араа дагаад
Тойрон тойрон эргэлдэе

Энхийн цагаан тагтаа шиг
Эвлэн дэгдэн бүжиглэе
Ирж яваа галуу шиг
Дэвэн дэвэн бүжиглэе

Дахилт:

Танхил цагаан янзага шиг
Дэгдэн дэгдэн бүжиглэе
Талын бүжин туулай шиг
Дэвхрэн дэвхрэн бүжиглэе

Дахилт:

Ойн хүрэн баавгай шиг
Моожиг, жоожиг бүжиглэе
Овт улаан үнэг шиг
Соотог соотог бүжиглэе

Дахилт:

Бахтай сарнай цэцэг шиг
Дэлгэрэн дэлгэрэн бүжиглэе
Баян Туулын урсгал шиг
Долгилон долгилон бүжиглэе

Дахилт:

Манхан хөх ишгээ
Маажин таалан бүжиглэе
Манжин лууван байцаагаа
Малтан суулган бүжиглэе

Дахилт:

Олон орны хүүхдүүдтэй
Золгон золгон бүжиглэе
Одон орны замдаа
Зорин зорин бүжиглэе

Дахилт:

Дашрамд дурдахад “Шууд мэдээ” сонин дээр 2010 оны 12 дугаар сарын 31 ний өдөр (Ардын жүжигчин Б. Зангад гуайн дурсамжаас) 1962 онд Соёлын гавъяат зүтгэлтэн Ж. Бадраагийн шүлэг, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С. Гончигсүмлаа ая “Сүлд модны наадам” дууг зарим нь ч “Шинэ жилийн вальс” гэж дуулдаг дууг өдий хүртэл Б. Зангад дуулан эгшиглүүлэн амьдруулсаар байгаа боловч “СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ” дуу үүнээс өмнө 1960 онд төрсөн боловч мартагдсан аялгуу болсныг сэргээх нь бидний ирээдүйн үр хүүхдэд нэн чухал юм. Үнэндээ бид гачуур модоо тойроод багат наадмынхаа хувьцасыг өмссөн ан амьтад өвлийн өвгөн аавтайгаа бүжин цэнгэх дуу шинээр гараагүй л байгаа. Үүнд урлаг соёлын дуучид хамтлагынхан "СҮЛД МОДНЫ НААДМЫН ТОЙРОН БҮЖГИЙН ДУУ" дууг дахин сэргээн амьдруулан эгшиглүүлнэ гэдэгт найдаж байна.

Бичсэн. С.Үзмээ

Tuesday, January 3, 2012

КАРОЛИНАГИЙН МОНГОЛЧУУДЫН
2012 ОНЫ ШИНЭ ЖИЛ

Каролинагийн монголчуудын шинэ жилийн цэнгүүн 2011 оны 12 дугаар сарын 31 ний үдэш Хойд Каролина мужийн Шорлот хотод Хойд, Өмнөд Kаролина, Виржиниа, Жоржиа мужуудын өнцөг булангаас халуун дотно сэтгэлээр баяр хөөрөө өвөртлөн бидэнтэй шинэ жилийн үдэшээ цагийн зүүний хэмнэлээр, цасан ширхэг үелэн хаялах үед, хонхон хөгжимийн аялгуу мэт оргилуун дарсаа хундаглан,
халуун хайр, зүрх сэтгэлээр 2012 оноо угтан цэнгэцгээлээ.

Цас мөсний орноос , үүлтэй тэнгэрийн доогуур, үзүүртэй модны дээгүүр цалин цагаан морио хөлөглөөд, цасан охидуудаа дагуулаад, хөх тэнгэрийн Каролина мужийн хөх
Монголийн үрс бидэн дээр цас бударсан нудрагатай цагаан дээлээ өмсөөд, лоовууз малгайгаа хэлтийлгэж тавьсан Монгол донж хаялсан цал буурал өвгөн аав минь хүүхэд багачуудынхаа бэлэгийг үүрсээр орж ирлээ.

Гялтагнах мөнгөн хотоос гялалзах оч мэт цацарсан цасан охидууд маань хөгжмийн аяны хэмнэлээр цасан ширхэг бэлэглэн
бүжин бидний зүрхийг эзэмдсэн өхөөрдөм баясах мөч байлаа.
Бидний цэнгүүн цасан ширхэгийн
тоогоор инээд хөөртэй, цагаан сүүний дээж амсаад бялхам жаргалтай, хоол хүнс
элбэг дэлбэг, эв нэгдэл, нэг санаа, нэг нас нэмсэн өнгөтөй сайхан шинэ онтойгоо
золголоо.
Энэхүү цэнгүүнийг зохион байгуулсан комисст,
шинэ жилийн үдэшийг аятай тухтай, дуу хууртай, оргилуун хөгжөөнтөй, бүжиг наадамтай болгоход цаг зав, хөдөлмөрөө
зарцуулсанд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дашрамд дурьдхад цэнгүүнд оролцохоор ирсэн бүх зочиддоо сэтгэл гарган өөрсдийн санаачлагаар баяр дээр
баяр нэмсэнд гүнээ талархая. Шинэ оны цэнгүүнд маань дөнгөж төрсөн нялхаас, буурал болсон настангууд хүртэлх бүх насны хүмүүс оролцож магнай хагартал инээж, шавиа дундартал ярьж хөөрч, гуталын ул цоортол бүжиглэж, хоолойн чадлыг
сорьж дуулж хуурдлаа.


Та бүхэндээ Монголчуудын Холбоо болон манай гэр бүлийн өмнөөс чин сэтгэлээсээ Шинэ жилийн мэндийг дэвшүүлье. Хүн хорвоод нэг л амьдрах учир олдож буй цаг мөч бүрийг эв
нэгдэл, зүрхний үнэн хайр, бурханы заасан жамаар бие биеэндээ түшигтэй, хэн хэндээ сэтгэлийн дэмтэй, мууг хаяж сайныг эрхэмлэн, хүүхэд хөгшдөө хүндлэн, аз жаргалтай сайхан амьдралыг хүсэн ерөөе. Шинэ ондоо сэтгэл амар, санаа өөдрөг байгаарай. Энэ бүхнийг зохион байгуулахад оролцсон бүх хүмүүстээ талархсанаа илэрхийлж байна.
Каролинагийн монголчуудийн хувьд өнгөрсөн 2011 он маань амжилт бүтээлээр дүүрэн, ажил төрөл бүтэмжтэй, авъяас билгээр уралдуулсан өгөөжтэй арвин жил байлаа. Бидний хувьд хамгийн тэмдэглүүштэй нь Монгол эх орноо гэсэн сэтгэл зүрхээр санаа нэгдэцгээн,
Монголынхоо холбоог байгуулан Каролинагийн Монголчууд гэсэн далбаан дор бид
бүхэн сэтгэл догдолсон энэхүү үдэшийг эв нэгдэл, галын дөл шиг бадарсан нэгэн
халуун гэр бүл байлаа.

Бичсэн С.Үзмээ

АМЕРИК ДАХЬ КАРОЛИНА МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО

Monday, November 14, 2011


Б. Содномын 100 жилийн ойд зоруулсан номын баяр үр хүүхэд нь зохиолч Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Дос. Пр. Д. Цэдэвийн хамт
Б. Содномын 100 жилийн ойд зориулж (дунд талд) Хэлний Хүрээлэнгийн захирал Акедимич Д. Төмөртогоо Д. Нацагдоржийн 50 насны ойд Б. Содномын итгэл тавьж буй зургийг тайлбарлан гардуулж байгаа нь,(зүүн талд) зохиолч Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн Дос.Пр.
 Д. Цэдэв Б. Содномын 100 жилийн ойд зориулж 4 боть бичигдсэний 3 ботийг хэвлүүлжээ. Баруун талд Б. Содномын ууган хүү Энхбаярын хамт

Sunday, July 10, 2011


Карилангийн Монголчуудын анхны наадам 2011

Карилонагийн Монголчууд 7-р сарын 9-ны өдөр Шорлот хотод хойд карилона мужийн өнцөг булангаас хүрэлцэн ирж анхныхаа наадмыг монголоороо гоёж монгол соёлоороо бахархан халуун сэтгэлээр баясан наадлаа. Бидний хэсэг нөхөд монголын сүлд дуу болсон монгол хүний сэтгэлд хоногшсон Үг. Ж. Бадраа Ая. Ц. Намсрайжав “Халуун Элгэн Нутаг” гэсэн сайхан дуугаар нээлээ.
Үүний дараагаар Монголын үзэсгэлэнг гэр гэрээсээ байгаа зүйлээ авчиран үр хүүхэд болон бусад анд нөхөд америкчуудаа монголын соёлыг таниулан мэдүүлэх зорилгоор гарган монгол соёлоорой бахархлаа.

Эрийн гурван наадмыг бид өөрсдийн хүч, сэтгэлээр нэгдэн Монгол наадмын онцлогыг хадгалахыг хичээж, наадмын нээлтийн урлагын тоглолтыг Одончимэг “Хүн Хүндээ Хайртай Байдаг юмаа” гэдэг дуугаар ая барин ятга хөгжмийн уянгийг эгшиглүүлэв.
Хуучнаа дурсах уу гэсэн санаагаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хуушуурын дугаарт зогсон наадмын хуушуурын амтыг дурсан наадмынхаа хуушуураар дайллаа.

Хойд Каролина мужийн анхны наадмын бөхөд Жаргал түрүүлж, аман үзүүрт Марк , хүүхдийн уралдаанд Манлай морь Жавхлан, Баян ходоодод Баярням, сурын харвааг орлуулж монгол уламжлын дагуу бай онох тэмцээнд 1-р байранд Дэннис, Чак, 2-р байрт Батцолмон, Жаргал, шагай харвааны тэмцээнийг орлуулж шагай няслах 1-р байранд Гантуяа, 2-р байранд Ундраа, олс таталтад Цогтэрдэний баг, 2-р байранд Кристэний баг тус тус шалгарлаа.

Наадмын шагналыг Каролинагийн анхны наадмын дурсгалын бичиг, дурсгалын одон, монголын хүүхдийн “Цэцэг” хамтлагын тоглолтын хуурцаг болон бэлгээр урамшуулав.
Цогтэрдэнэ аман хуур хуурдан, Гантуяа гитар тоглон “Миний Эх Орон” дуугаар наадам өндөрлөө. Сайхан монгол дуу эгшиглүүлэн удирдсан Туул, наадмыг хөтөлсөн Индраа, Батцолмон, үзэсгэлэн санаачласан Одончимэг, фото зурагчин Батсүх нартаа баярлалаа.
Дашрамд Каролинагийн наадамд идэвхи зүтгэлтэй оролцсон бүх хүмүүс болон зохион байгуулахад идэвхитэй оролцсон нөхдөд чин сэтгэлийн талархал хүсье. Латин үсгээр Carolinagiinmongolchuud facebook-aaс бусад зургануудыг үзнэ үү.

Бичсэн С. Үзмээ

Tuesday, June 21, 2011

Гэр бүл

Гэр бүл

Бидний амьдралын хамгийн чухал хэсэг бол гэр бүл юм. Гэр бүлд гэргий буюу эгзэгтэй, хань болон нөхөр, эх буюу ээж, эцэг буюу аав гол үүрэг эрхээ тус тусад нь гүйцэтгэж байж гэр бүлийн тогтолцоонд ямар нэгэн өөр өөрсдийн байр сууриар тухайн айлын амьдрал янз бүр байдаг.
Мэдээж хоёр хос халуун хайр сэтгэлээрээ гэрэлсэн бол хоорондоо бие биеэндээ итгэдэг, бие биенээ сайн ойлгоцдог, бие биенээ хайрлаж чаддаг шигээ бас уучлан өршөөж чаддаг, бие биенээ үргэлж эрхэмлэн хүндэтгэдэг байж л аз жаргалтай амьдралыг бий болгож чадна.

Гэргий болон хань, ээж болон аав хүний үүрэг эрх хоорондоо ялгаатай. Гэргий хүн гэхээр гэрийн ажилгүй авгай гэдэг ташаа ойлголт байдаг. Орчин үед ихэнх эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил боловсрол мэдлэг, мэргэжилтэй, ажил хэрэгч, ямарч юмыг удирдах чадвартай байгаа юм. Гэргий хүн ханьдаа анхаарал халамж, хийж бүтээж байгаа амжилтыг нь дэмжин сайшааж урам зориг өгч сэтгэлийн асар том хүчийг олгодог байх нь чухал. Ханийнхаа найз нөхдийн дэргэд биеэ зөв авч явах, сайхан ширээ засч, гарынхаа хоолоор дайлж, халуун дотно уур амьсгалаар угтадаг байх. Ханидаа бас өөртөө сайхан харагдахын тулд үргэлж өөртөө заавал цаг зав гаргаж тохирсон сайхан хувцас, гоо үнэртэнг хэрэглэж байвал таны хань миний гэргий өнөөдөр яасан сайхан харагдаж байна гэсэн сэтгэлийн уяа нь бэхжинэ. Ханийнхаа нэр хүндийг үргэлж хамгаалж өндөрт авч явдаг байх нь зохистой.
 
Хань хүн гэргийтэйгээ хамтдаа чөлөөт цаг зав гаргаж амарч, зугаалж, хамтдаа үзвэр үзэж байх, хайр сэтгэлийн болон үзэмжийн сайхан үгнүүдийг зоригтой хэлж урамшуулдаг байх, гэр орны тохижилтод анхааран хамтран санаа оноогоо өгдөг байх, хийж байгаа хоолноос нь элбэлцээд өгдөг, найз нөхөдтэй нь чөлөөтөй орчинг бий болгож өгдөг байх, гэргийхээ гоо үзэмж, ажил хэрэгч занг, үргэлж санаа тавидагаар нь бахархадаг байх нь сайхан.
 
Эцэг эх болно гэдэг энэхүү хорвоод хамгийн чухал нандин эрдэнэ. Эцэг эх бол хүүхдээ анхааран асарч, хүмүүжүүлж, эрүүл саруул, амьдралын танин мэдэхүйг тэдэнд сургаж таниулдагаараа онцлог юм. Эцэг эх бол шууд хүүхэд аав ээжийн хоорондын харьцаа. Үүнийг гэргий хань гэдгээс салгаж ойлгох. Ханьдаа хандадаг хандлагаа хүүхдээ хандаж болохгүй. Хүүхдээ эцэг, эх талаас нь хандадаг байх нь зүйтэй.
 
Эх хүн мэдээж гэр орон, эрүүл мэнд, хүүхдээ асаран хүмүүжүүлэх, гэр орны ахуй хэрэглээг хэрэглэж ашиглахыг сургаж заахаас гадна, биеэ яаж зөв авч явах гэсэн ээж хүний талаас юуг л хийж чадна тэр бүгдийг сургадаг.
 
Эцэг хүн хүүхдийн боловсрол, спорт, оюуны хөгжил, нийгмийн харьцаа, амьдралын ноён нурууг зааж сургаж түшиг болдог. Хүүхэдтэйгээ багаас нь цаг заваа гаргаж, хамт тоглож, хичээл номонд нь тусладаг, спорт урлагын амжилтаас нь хуваалцан дэмжиж өгдөг нь хүүхдийг өөрөө өөртөө итгэх итгэлийг өгдөг.

Эцэсийн эцэст албан ажил бол албан ажил, гэр бүл бол гэр бүл, найз нөхөд бол найз нөхөд, хамаатан садан бол хамаатан садан энэ бүхнийг хооронд нь хольж амьдралдаа хутгавал, үүнээс болж хөндлөнгийн зүгээс ямарч үед асуудал хүндэрдэг. Ийм байдлаас гарахын тулд аль болж өгвөл дотоод амьдрал руу орохгүй байх, ялгаж салгаж тус тусад нь хүрээлж зохицож амьдардаг байх нь дээр.

C.Үзмээ

Wednesday, June 1, 2011

Эх Үрсийн баярын мэнд
\Төрсөн эгч Чимгээ, Оюунчимэг, Эрдэнэчимэгт\

Ээжийн минь оронд ээж минь болсон эгч нар минь
Хань ижлээ хайрлан халамжлахын хажуугаар
Элэг зүрх санаа тань хэдэн дүү нартаа
Халин тэмүүлэн санагалздагт баярладаг шүү

Ээжийн минь оронд ээж минь болсон эгч нар минь
Үр хүүхдээ анхааран асрахын хажуугаар
Элэг нэгт хэдэн дүү нартаа
Үргэлж хайр халамж тавьдагт баярладаг шүү

Монголын эх үрсийн баярын мэндийг хүргэж
Миний эгч нар минь сайхан тэмдэглээрэй


6\01\2011
С.Үзмээ

Saturday, May 28, 2011

Америкийн Нэгдсэн Улсад Зорчигчдын
Гарын Авлага
Өмнөх Үг

Монголчууд бид өнөөдөр гадаадын олон оронд сурч боловсрох, ажил хэрэг, аялал жуулчлахаар өргөн зорчдог болсноор улс орон үзэх, тэдний соёл ахуй амьдралтай өдөр болгон танилцан суралцаж байна. Түүний дотор Америкийн Нэгдсэн Улсад их өргөн зорчих болжээ.
Америкийн Нэгдсэн Улс нь 50 мужтай, муж болгон өөрийн хөгжил, цаг агаарын онцлогтой. Хууль дүрэм, худалдааны татвар нь тухайн муж хотын хөгжлөөс шалтгаалан өөр хоорондоо харилцан адилгүй байдаг. Америк улсын нутаг дэвсгэр дээр хөл тавьсан хүн бүхэн Америкийн Нэгдсэн Улсын хууль дүрмийг хүндэтгэдэг.
Америкийн Нэгдсэн Улс нь ямарч хүнд амьдрах, бизнис эрхлэх, \opportiunity\суралцах боломжийг өгдөг.
Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсад ямар нэгэн зорилгоор зорчихоор төлөвсөн бол энэхүү гарын авлага таньд бага ч гэсэн тус нэмэр болох байх гэдэгт найдаж байна.






Анхан шатны оюутан нарт:

Хэрэв та анх удаагаа суралцхаар АНУ-д ирж байгаа бол доорх зүйлийг анхаарна уу.
Ямар нэгэн сургуульд сурах гэж өргөдлөө өгч, элчингээс В1 визээ авсан бол:
1. Өөрөө шууд сургуультайгаа холбогдож тэр сургуулийн урилгаар сурах гэж байгаа бол сургуулийнхаа олон улсын оюутан хариуцсан \international student administrative\ хэн нэгэн хүнтэй эмайлаар харилцан очих онгоцны дугаар, өдөр, цагаа мэдэгдэнэ. Хэрэв таны танил хэн нэгэн хүн онгоцны буудлаас угтах бол олон улсын оюутан хариуцагчид мэдээлэх.
2. Хэрэв та ямар нэгэн зуулчлах төвөөр үйлчлүүлсэн нөхцөлд тэр зуулчлалын төвтэй гэрээ хийхээс өмнө хэн танийг угтан авч сургуулийн байр болон сургуульд оруулах хүний тодорхой нэр хаягыг авсан байх. Нэгэн жишээ дурдая. 2010 оны 11 сард Charlotte NC мужид 17 настай охин УВ-ын хэн нэгэн зуулчлалын газраар дамжуулан сурахаар очтол онгоцны буудлаас хэн ч угтаж аваагүй. Аз болоход сайн санаат эмээ тусалж зочид буудалд оруулж, тэндээсээ сургуульдаа хүргэгдсэн. Сургуульдаа очиход сургууль аль хэдийн эхэлчихсэн хоцорч ирсэн байсан. Ер нь хаа сайгүй ямарч орон улсад сайн санаат ч байдаг муу хүнч байдаг. Тийм болохоор нэгэнт та тэр зуулчлалын газраар зуулчлуулж мөнгөө төлсөн бол ар гэрийх нь тодорхой шаарлага тавьж гэрээ хийх хэрэгтэй.
3. Нэгэнт та сурахаар шийдэж өөртөө зорилго тавьсан бол бага ч гэсэн очих хот мужийн түүх соёл, хууль дүрэм, ойр орчины үйлчилгээний газрууд, сургууль болон оюутаны амьдралын талаар танилцаж авахад таньд илүүдэхгүй харинч амьдрахад дөхөм болно.
4. Оюутан болоход мэдээж өөрөөсөө шалтгаалж бүх хариуцлага таны толгой дээр ирнэ. Ингэхийн тулд урдчилж бага ч гэсэн амьдрах орчины талаар судлах нь таньд хэрэгтэй. Энэхүү мэдээлийг авахад одоо цагт амар болждээ. Та Интэрнетээс хүссэн мэдээлээ авч болно шүү дээ.
5. Сургуульдаа та бүртгүүлсэн бол таныг сургуулийн олон улсын оюутан хариуцсан мэргэжилтэн таныг таны хүсэн байранд оруулж, ор, хөнжил гэх мэтийн таньд хэрэгтэй бүхнийг дагуулж авч явж туслана.
6. Сургуулийн төлбөрөөс гадна, ном, байр, комьпютер, ор хөнжил, ширээ сандал, аяга тавга, ариун цэврийн өрөөний хэрэглүүр, хоол унд гэх мэтийн амьдралын хэрэгцээний зүйлсийн тооцоотойгоор ирэх.
7. Ойр орчны үзвэр үйлчилгээний газраар үйлчилүүлэхтэй анхаарах зүйлүүд:
Хэрэв та зоогийн газраар үйлчлүүлсэн бол таньд үйлчилсэн үйлчлэгчид үйлчилсэний хөдөлмөрийг үнэлж таны захиалсан хоол ундааны дүнгийн дунджаар 15-30% болон хэрэв та хүсвэл түүнээс дээш хувиар гарын мөнгийг өгдөг журамтай.
Хүнсний дэлгүүрээр үйлчилүүлж байгаа бол тус дэлгүүрийн гишүүн карттай болсоноор та хаямдралаар үйлчлүүлэх эрхтэй болно.
Хүнсний дэлгүүрийн өөрийн нэр төрлийн бүтээгдэхүүн нь илүү их боломжийн үнэтэй байдагыг анзаарч авч байх нь таны эдийн засагт хэрэгтэй.
8. Сургуулийн захиргаанаас олон төрлийн уулзалт зохион байгуулдаг. Үүнд болж өгвөл оролцохыг хичээх хэрэгтэй. Цагдаагийн газраас таны аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэгтэй урдчилсан зөвлөлгөө өгдөг.
Орой үдэш хамаагүй ганцаар явах, хамаагүй танихгүй хүмүүстэй харьцах \do not talk to strangers\, хамаагүй гудамжны хүмүүстэй танилцах, энэ нь гаж донтон \sex offender\ байж болзошгүй, хүн хулгаалах явдал \kipnapper\ гардаг.
9. Олон улсын оюутанууд дор хаяж 1 жил болоод оюутны нийгэмийн бүртгэлээ \student social\ авдаг. Энэ нь таньд цаашид сурч ажиллахад таны албан ёсны түүх баталгаа болдог.
10. Оюутныхаа нийгмийн бүртгэлийг авсан бол та сургуульдаа \part time job\ цөөхөн цагаар ажил эрхлэж болох юм.

Жуучлан амрагч нарт:
Та хэн хүний урилгаар буй аялан жуулчлах гэж байгаа бол: Хилийн гаалийн шалгалтад анхаарах нь.
1. Хоол хүнсний бараа, шингэн хэрэглээний зүйлсийг авч явахгүй байх, Монголчууд гол нь мах болон цагаан идээ ихэнх тохиолдолд авч явдаг учир аль ч хилийн шалган өнгөрүүлэх газар хураан авдаг.
2. Хэрэв та өөрийн хэрэглээний гоо сайхны хэрэглээ \жижиг хэмжээний цөөхөн яаралтай хэрлээг жижиг гялгар уутанд савлах\, электрон бараатай \батериаг салгасан байх\ бол ил харагдах гялгар уутанд явч явах.
3. Ямарваа нэгэн хүний боодолтой бараа, билэг болон бичиг баримтыг зүйлийг дамнан авч явахгүй байх нь зүйтэй. Ямар нэгэн аюултай зүйлс байж болзошгүй гэдэгт сэжиглэгдэг. Та өөрөө хар тамхины наймачин \Drug dealer\ биш ч гэсэн ийм асуудалд орооцлогддог.
4. Ямарваа нэгэн танилын хүүхэд болон ач зээтэйгээ хамт явж байгаа бол хүүхдийн бичиг баримт, эцэг эхийн итгэмжлэх зөвшөөрөлийг албан ёсоор баталгаажуулах. Учир нь хүүхдийн наймааны \kipnapper\ хэрэгийн асуудалд их гардаг. Ийм асуудалд ороолцлогдохгүй байх.
5. Хэрэв та англи хэлний дутагдалтай бол хаанаас хаашаа явж байгаа, таньд ямар тусламж онгоцны буудалд хэрэгтэй гэх мэт жижиг тусламжийн зурвастай байхад аль ч хотын онгоцны буудлын ажилтан таньд туслана.
6. Урьсан болон хүлээн авах хүний нэр хаяг утасын хамт биедээ авч явбал ямар нэгэн асуудал гарвал хилээс шууд тэр хүнтэй холбогдож асуудлыг шийддэг.
7. Онгоцонд суухдаа биедээ тохирсон хялбар хувцасыг сонгох нь зүгээр, шалгалтын автомат машинаар гарахад саад учирхаагүйгээс гадна, гутал болон өмдний бүс тайлж шалгадгийг санах.
8. Хилийн шалгуурын маягтыг үнэн зөв бөглөх бөгөөд, асуусан асуутад үнэн зөвөөр товчхон хариулт өгвөл таньд хялбар.

Ингээд та бүхэнд Америкийн Нэгдсэн Улсад тавтай морилон их юм үзэж их юм сурахыг хүсэн ерөөе.



Бичсэн C.Үзмээ

Wednesday, May 25, 2011

Опрай Винфреегийн сүүлийн хэдэн нэвтүүлэг


Опрайгийн сүүлийн нэвтрүүлгүүдийг үзэж байхад надад нэг сэтгэлдэл төрсөн юм. Үнэхээр нийгэмдээ хийж бүтээсэн, олон хүмүүсийг зөв амьдралд төлөн оруулсан, хүмүүст оюуны асар их хүч, хайр, итгэл , үнэн, зориг төгөлдөрийг бэлгэжээ. Хорин таван жилийн дараа хийж бүтээсэн ажил амжилтаа дүгнэхэд бахархаад зогсохгүй дэлхийн олон өнцөг булангаас хүндэтгэл үзүүлсэн нь түүнд агуу. Ёстой үүнийг л амьд явбал алтан аяганаас ус ууна гэж хэлдэг байхдаа.
Опрай 1954 оны 1 сарын 29 нд Миссиссппи мужид ээжийн хүсээгүй жирэмсэлтээр олдож төржээ. 9 нас хүртэл нь эмэг эх нь өсгөн хүмүүжүүлжээ. Нэгэн удаа эмээ нь угааж байгаа юмаа харуулж миний охин үүнийг хийж сурах хэрэгтэй гэв. Гэтэл Опрай эмээ би ингэж амьдрахгүй ээ, шал өөрөөр амьдрана гэж хэлжээ. Жаахан охин эмээгийнхээ амьдралыг харж сургамж авч аль хэдий нь өөртөө ирээдүйн зорилго тавьсан байлаа.
Эмээ нь нас барсаны дараа эхтэйгээ хамт амьдарч байв. 11 настайдаа хүнд хүчиндүүлсний дараа эцэгийндээ Нашвилле Тэннэссее мужид нүүжээ. 1971 онд Нашвиллийн дээд сургуульд орж ТВ арааживын ажилд орсоноор улаар 1976 онд Балтморет \chat show\ ярилцлагат нэвтрүүлгийнхээ гараагаа эхэлсэн байна. Үүнээс хойш өргөжин өөрийн нэвтрүүлэг, кино, сэтгүүл, ТВ, араашив, номын клуб, тусламжийн сангуудтай болсон байна.
Үнэхээр гайхалтай Опрай хар цагааны ялгаа арилаагүй цаг үед эх эцэг болон ойр дотны хүмүүсийн хайр халамжийг үзээгүй, эхийнхээ байшингийн тавцан дээр ад үзэгдэн хонидог байсан хүн өөртөө зорилго тавьж тэр зорилгондоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөн ямарч хэцүү хүнд үеийг даван туулж энэ олон сая хүнээс цоорч гарч ирсэн нь агуу. Үнэхээр хүний амьдрал нийгэмдээ биш өөртөө л байдаг юм шиг.


C.Үзмээ

Friday, May 6, 2011

Эх хүн

Энэ дэлхийд үрээ тээсэн цагаас эхлэн
Эх хүний нүдэнд баяр хөөрийн
Бас зовиурын нулимс битүүхэн
Үрээ биед хүрлээ гээд
Өдөө хөлөө тавиад нэг амсах биш
Үргэлж л санаа нь зовж зүрх нь шаналаастай
Эх хүн гэрийн нар гэгээ
Айл гэрийн голомтыг базагч
Ах дүүгийн батбөх холбоо нь


Дэлхийн Ижий нарт
Ижий нарийн баярын мэнд хүрье.

5/06/2011
С.Үзмээ

Tuesday, May 3, 2011

ХҮН НЭРЭЭ ТОГОС ӨДӨӨ ХАМГААЛДАГ

Монголчууд минь ээ, бидний алд бие болон үр хүүхдүүдэд минь монгол зүрх цохилж, монгол цус гүйж монголоороо бахархан амьдарч байна. Сүүлийн үеийн Америк нөхрүүд, гадаадтай суусан хүүхнүүд гэсэн нийтлэлийг уншаад үүнийг бичихээр шулуудсан юм. Үнэхээр монгол хүн та мөн л юм бол нүдээ нээгээд гараа сунгаад зүрхээ чагнаад магнайдаа нэг тунгаан бодоод үзээч. Ер нь би хэн билээ. Монгол хүн, эр хүн, эмэгтэй хүн, эх эцэг нь, өвөө, эмээ нь, ах эгч нь, айл саахалтын хөрш нь, найз нөхдийн найз нь, ах дүүгийн хамаатан нь, амраг ханийн хань нь, албан газрын дарга нь, ажилтан нь ч, бизнэс эрхэлчдийн түнш нь, үлгэр дууриалаа үзүүлэх ахмад нь, хийж бүтээх залуус нь, сурган хүмүүжүүлэх багш нь, сурч боловсрох шавь нар нь, эрдэм номоо уралдуулах эрдэмтэн нь, хууль цааз тогтоох хуульч шүүхчид нь, улсаа удирдах ерөнхийлөгч нь , хууль дүрэм цагдах цагдаа нь, ард түмнээ баясгах жүжигчин авъяастан нь бид мөн.
Энэ дэлхий дээр хүн болж төрсний гавъяа хаана ч олдохгүй, олдсон ганц амьдралдаа монгол гэдэг омогт бахарлаараа бие биенээ дэмжиж, өөрөө өөртөө зорилго тавьж тавьсан зорилгондоо хүрэхийн төлөө шамдаж бусдаасаа дэмжлэг авч, бусдаа дэмжлэг өгч монгол гэдэг нэгэн айл болох юмсан.
Эзэн хүн болго н эдлэх эрхтэй бас гүйцэтгэх үүрэгтэй. За нэг эргэцүүлэн нэг бодоод үзье. Би монгол хүн, би гэдэг хүн үнэхээр монголынхоо төлөө амьдралдаа юу хийсэн билээ. За байз байз... Үнэхээр монголынхоо төлөө хүнд үзүүлчих бүтээлтэй, гавъяатай одоо байгаа хүмүүс олоон олон Л. Түдэв, Д. Цэдэв, Баттулга, Эрдэнэбат, Д. Лувсаншарав, Н.Жанцанноров, Д. Дагвадорж, П. Сэрдамба, Э. Бадарууган,О. Гүндэгмаа нэрлэчихвэл нэрлээд л байна шүү дээ. Үнэхээр ч эд олны дунд нэр нь гарчээ.
Монгол хүн гээд хоосон цээжээ цохиж явдаг зарим нэг нь үнэхээр та өөрөө монголынхоо түүхийг уншсан уу, та хэрэв монгол хүн юм бол эх түүхээ мэдэж бусадтай маргаж, монгол нэрийг гаргах юу хийж бүтээсэн болоод нэг нэгнээ гойчлоод байна. Хүнд үзүүлэх диплот шагналаар биш хүнд үзүүлэх бүтээн байгуулсан гавъяагаар би үүнийг хийсэн хүн гэдгээрээ бахархаж, хэлэх үгтэй үзүүлэх юмтай явалдаа. Зарим нэг Монгол хүн эдлэх эрхээ хаана ч явсан эдлэдэг түүн шигээ үүргээ гүйцэтгэмээр юм.
Эр эм хүний хооронд хүйсийн л ялгаа байгаа. Түүнээс биш өөр ялгаа алга. Эдлэх эрх гүйцэтгэх үүргээрэй нэг их ялгагдаад байх юм алга. Адилхан хөдлөх хөл гартай, дуугарах дуу хоолойтой. Эр эмгүй нас бие гүйцэхээрээ амьдралын жамаар хүнтэй суудаг. Монгол байтугай гадаад бусад орны иргэд хайр сэтгэлийн үүднээс хэн ч гэрлэх эрхтэй. Богтолж аваад монгол хүнийг гадаад хүмүүстэй суулгаагүй л юм бол тэдний хоорондын асуудал маньд пад алга, энэ тэдний хувийн асуудал. Монгол хүүхнүүд сүүлийн жилүүдэд яагаад гадаад хүнтэй суух болсоныг та нэг эргэцүүлж тунгааж бодсон үзсэн үү. Хүнтэй адилхан эмэгтэй хүнийг эм хүн гэдгээр нь, ирээдүй эх хүн гэдгээр нь, айлын гэргий гэдгээр нь та хүндэтгэж үзсэн үү. Түүхээс харъя. Чингис хаан маань өөрийнхөө Ижийг эх хүн гэдгээр нь өвдөг сөгдөж сонсдог, гэргий, охид, бэрүүдээ ирээдүйн хатан гэдгээр нь хүндэтгэж тэдэнд эрх мэдлийг нь итгэлтэй өгч байсан. Чингис хааны гэргий болон охид, бэрүүд нь халх болон бусад үндэс орны хүмүүс байсан. Тэглээ гээд Чингис хаан маань тэднийг гадны хүн гэж тохуурхааргүй, монгол цус монгол үр хүүхэд төрүүлж байгаа эх хүн гэдгээр нь хүнлэж ирсэн. Хэрэвээ та дөнгөж арван жил төгссөн, шилжилтийн насны охдуудыг хуурч баян чинээлэгээрээ гайхуулж, эрх мэдлийнхээ суудлаар түрээ бариагүйсэн бол, өөрийнхөө үр ач шиг цэвэр ариун охидуудыг бузарлаагүй бол тэд ийм замд орж гадаад хүнтэй суух гэж улаарахгүй байсаан. Харин тэдэнд аж жаргал өгч чадах үгүй нь мэдэж байж түүнтэй гэрлээч гэж Монгол хүний ёсоор хэлсэн хүн байна уу. Монгол айлын гол ноён нурууг хэн үүрч явна. Ихэнхдээ эмэгтэйчүүд. Эр нөхөр нь эр нөхөр шиг халамжтай, ганц ч удаа хайртай шүү гээд зоригтой хэлчдэг, гэр орондоо эртхэн ирээд ханьдаа хийж байгаа хоолноос нь хамжаад өгдөг бол, эцэг хүн шиг үр хүүхэдтэйгээ цагыг өнгөрүүлэн хичээл юмноос нь дэмжээд, хамт тоглох тоглоомоос нь тоглоод өгдөг бол нэг өөр. Монголын нийгмийн хуурамч дүр төрх монгол охид хүүхнүүдээр тоглосон. Яахаараа дандаа эмэгтэй хүний нэр хүнд муу хэлэгдэж явдаг юм. Гадаадтай гэрэлсэн олон залуус байна. Ер нь хамт суралцаж ажиллаж байгаад хайр сэтгэлийн үүднээс суусан хүнийг өөрөө өөрсөндөө хайр сэтгэлтэй аз жаргалтай амьдарч байвал болоо. Муу нэртэй гадаад нөхөртэй сайхан амьдарч байгаа хүүхнүүд хаа сайгүй тэд эх орон болон ар гэртээ орлог оруулаад амьдарч л байна. Юмыг нэг өнцгөөс биш олон талаас нь хараач гэж Далай лам хүртэл айлдаж байсан.
Монгол хүн нэрээ тогос өдөө гайхуулдаг гэдэг үгийг харин санаж бид бие биенээ хамгаалж монгол гэдэг нэрээ хамгаалая л даа. Та монгол хүн юм бол монгол нь монголоо битгий муулаач, монгол эх орноо битгий муулж зээлгэ гуйлга хийгээч, бадамлянхуа цэцэг шиг охидууд хүүхнүүдээ эх хүн, эмэгтэй хүний ёсоор хайрлаач,бие биенээ өршөөж уулчлалт үзүүлээч, хийж бүтээж байгаа хүмүүст чин сэтгэлийн талархал шудрага урам өгөөч, үр хүүхэд ирээдүйн залуусаа дэмжээч, эрхэм хүнийг хүн гэдгээр нь хүндэтгээч.
Монгол түмний минь магнай тэнийж хийморьтой өөдрөг амьдарахыг ерөөе.

Монгол хүн болгон Б. Батжаргалын Монгол Омогшил номыг уншаасай.
Бичсэн Үзмээ.

Saturday, July 31, 2010

Эх орондоо очсон
Миний сэтгэл

Арван жилийн урд алтан амеркийг
Аав ээжийн хүүхдүүдийн адил зорьсон билээ.
Арван жилийн дараа эх орондоо хөл тавьж
Амраг ах, эгч, дүү нартаагаа уулзалдахад
Алаг зүрх минь догдолсныг нуух юун байхав
Улаанбаатар минь ямарч их том хот болоов
Уулс нь хуртэл сүрлэг сайхан
Урсах замын хажуух бужигнасан шороо нь хүртэл
Угтан авах нь нэг л сэтгэлд дотно
Хөдөө талын олон замраагүй замаар
Хөндлөн гулд тавихад хөх ногоо ногоорон
Эцэг өвгөдийн минь нутаг цаанаа л нэг
Эрхэм тансаг, анхулуун ажгуу
Монгол минь хөгжлөөрөй бусдын орноос
Дутхааргуй орчин үеийн техник технологи
Монополь аль ч оронд байдаг л юм юм л
Дүүрэн сайхан элбэг дэлбэг харагдана
Ах дүү садангийн минь амьдрал ахуй
Амгалан тайван аз жаргалтай
Эрч хүчтэй хиймэртэй сайхан
Эхийг бүтээн босгон амьдарч байна

Сэтгэл сайхан байна хангалуун байна.

С. Үзмээ 7.31.2010

Monday, October 19, 2009

Домогт Итали орон

Хатан хаан цолтой
Хойд Карoлина мужийн Шарлотти хотоос
Хөх нисэх онгоц хөлөглөн
Хөх тэнгэрийн үүлийг сөрж
Дүүлэн нисэн Атлантын далай дээгүүр
Домогт Итали орныг зорин одлоо

Дэлхийн жуулчдын нүдийг унагасан
Дэгжин Венеце хотын нисэх буудлаас
Адрейтик тэнгисийн хаяандах Мoнфалконе хотноо
Анд найзынхаа гэрт зочилон тухалхаар хөдөллөө
Итали хүргэнийхээ гарын амттай сайхан хоол
Итали дарсаар дайлуулан баяр хөөрөөр дүүрэн байлаа

Италийн хойд нутаг Горициа муж нам гүн
Их тэнгис Адрейтик тунгалаг ариун номхон дөлгөөн
Уул нуруудын толгод үргэжилсэн
Усан үзэм, чидун үрэлийн цэцэрлэгтэй
Үзэсгэлэн төгөлдөр бүрэлдсэн
Үгүйлэх түүхт газартай баялаг нутаг

Хөл хөдөлгөөн ихтэй
Хүний чансыг заасан
Дэлхийн алдартай загварын
Дэнсэн заасан Милан хот
Түүх соёлыг хослуулсан
Түмэн олныг цуглуулсан хот

Эртний түүхт эзэрхэг түрэмгий
Эзэн хаант Рома хотын хөдөлгөөн
Их хөлийн газар олон жуулчдыг татсан
Их түүхт дурсгалын газруудтай
Үнэхээр хэн хэзээ яаж үүнийг байгуулсан юм
Үнэлэхийн аргагүй эртний дурсгалтай

Энэ зууны түүхэнд Ромын хүчирхэг гүрэн гэдгээ
Энэхүү агуу их түүх соёлоороо гайхуулж мөнхөрсөн
Галт илтийн баатарлаг түүхтэй
Гайхамшигт дурсгалын газруудтай Итали орон



С. Үзмээ 10.12.2009

Бүжээ эгчид

Холын Америк орноос
Атлантын далай дээгүүр
Хөх нисэх онгоц хөлөглөн
Ариун сэтгэлт Бүжээ эгчдээ очлоо

Ээжийн минь оронд
Эх минь болсон эгчийгээ
Сэтгэл зүрхэндээ тээсээр
Сайхан итали оронд зорин уулзлаа

Эгчтэй үнсүүлэн энгэр минь тэнийж
Цээжний минь нууцхан бэтгэ
Цэлийтэл онгойн баясган
Эхэр нууцхан татаад авав

Эгч минь ануухан сайхан
Эрүүл саруул, аз жаргалаар дүүрэн
Цайлган цагаан сэтгэл нь
Цацран цоглог амьдарч явна

Эгчдээ залуу сайхан сэтгэлээрээ
Цахилж үргэлж золбоотой
Эрүүл энх амар амгалан амьдарч
Цагийн жилүүдэд урт удаан наслаарай.

С. Үзмээ 10.04.2009

Friday, June 12, 2009

Б. СОДНОМЫН НЭРЭМЖИТ "АМИН ХАЙРТАЙ ААВ" УРАЛДААНД ШАЛГАРСАН СЭДЭВ

Намайгаа гэсэн аав минь
7 дахь өдөр, 01-02-2009 13:28
Амин хайртай аав Аав гэдэг энэ эрхэм нандин хүний алдарыг магтахад алдхан цаас хүрэлцэхгүй билээ. Аавтайгаа адилхан охин сайн сайхан явдаг гэж ардын зүйр үг үнэхээр үнэн гэж би боддог. Хэн ч харсан яг аав гэж хүн бүхэн хэлэхэд нь би баярладаг. Намайг гэсэн аавын хайр хэмжээлэшгүй өвдөж зовоход аав минь эмчлэн эдгээж, уйлж гомдоход, аав минь аргадаж тайтгаруулна, мэдэхгүй бүхнийг минь зааж сургана, чадахгүй ажлыг минь хийж туслана.

Аав байхгүй бол би яахсан билээ. Ямар нэг юм хийж чадахгүй бол аавыгаа л харуулдан хүлээж, ирэхэд нь чадахгүй бүхнээ заалгаж аваад санаа минь амарч би маш ихээр баярлана. Заримдаа аав минь хаа нэгтээ ажлаар явахад гэр минь эзгүйрч нэг л уйтгартай, харин эргээд ирэхэд нь гэр минь дүүрээд нэг л баясгалантай болдог.

Хүн бүхэн “мөнх тэнгэр эцэг минь” тэнгэрээ хүртэл эцэг гэж хүндэлдэг нь аав гэдэг эрхэм хүн ямар агуу их хүн гэдгийг харуулж байгаа билээ. Миний аав намайг, ээж, ахыг, минь сайн сайхан явуулахын төлөө ажил төрөл хийгээд гэртээ ховорхон байдаг ч гэсэн би аавыгаа улам ихээр хайрладаг.

Ажлаасаа ирэхэд нь халуун хоол цайтай байлгаж, хувцасыг нь цэвэрлэж, ядарсан биеийг нь халамжилж хайртай аавдаа жаахан ч гэсэн туслахыг боддог. Бушуухан том болоод аавдаа туслаж ачийг нь хариулах юмсан гэж дандаа боддог.

Аавыгаа гэсэн мянга мянган үрс аавын тухай их сайхан дуу шүлэг, кино зохиол бичсэн байдаг билээ. Аав бол хамгийн эрхэм эгэл даруухан энэ хорвоогийн цорын ганц түшиг тулгуур болсон хүн гэж би боддог би ч гэсэн аавын тухай шүлэг бичсэн.
Шүлэг 1
Намайгаа гэсэн аав минь
Нарт хорвоогийн гайхамшиг
Өрх гэрийн минь нар
Өмөг түшиг багана минь

Амин хайртай аавыгаа байхад
Алдрай жаахан охин нь алзахгүй
Алдрай жаахан охин нь байхад
Аав минь аз жаргалтай

Хайртай шүү ааваа гэх үгийг
Харин би ахин дахин хэлэхэд
Ханагар сайхан аав минь
Хамгаас аз жаргалтай болдог

Хүүхэд багачууд найзууд минь
Хүний сайхан аавыгаа
Хамгаас ихээр баярлуулж
Хайрлаж хүндэлж яваарай

Аав энэ хорвоогийн тэнгэр нь
Аав энэ ертөнцийн багана нь
Аав энэ дэлхийн түшиг нь
Аав энэ амьдралын утга учир нь

Амин хайртай аавыгаа насан туршдаа баярлуулж хайрлаж яваарай хүүхдүүдээ.

Монгол улс Улаан-баатар хот

52-р сургууль 6б анги

Ач Ц.Хонгорзул
Баян Монгол орноо хайрлацгаая хүмүүсээ.
6 дахь өдөр, 07-03-2009 12:22
Баян Монгол орноо хайрлацгаая хүмүүсээ. Хүннү Сүннү оршин тогтносон үеэс эхлэн Монгол орны маань эх нутаг өдий хүрсэн билээ. Өвөг дээдсүүд маань мал аж ахуйг эрхлэн жилийн дөрвөн улиралдаа нутаг сэлгэн нүүдлэн суурьшиж, улс орон даяар байлдан дагуулж байхдаа ч, суурьшиж буудалсан нутгаасаа нүүхдээ бууриа цэвэрлэн бурхан тэнгэртээ даатгаж ирсэн сайхан уламжлалтай билээ. Монгол хүн уул овоогоо тахин, уулын орой өөд хийморь магнайгаа сэргээхээр гарч, тэнгэр өөд дөрвөн зүг найман зовхистоо идээний дээж сүүн цацлаа өргөдөг. Гол горхи, булаг аршаанаа бохир шанагаар хутгах, бургас мод хамаагүй огтлох, цэцэг навчисыг үндэстэй нь тасдан хаяхыг цээрлэдэг билээ.Газар шороо хамаагүй сэндчин орхидогүй, ухсан нүхээ эргээд булдаг. Хашаа саравч, өвөлжөө байр байшин барихдаа газар дэлхийгээс гуйн ямааны эврээр гортиглож дөрвөн өнцөгт нь сүү дусааж байж, ухсан нүхэндээ хадаг цай өргөдөг ёс заншилтай.Эртний монголчууд байгаль орчинтойгоо зохицон харилцаж дээдэлдэг байснаас үндэслэн бөөгийн мөргөл үүсэн хөгжсөн байх. Ингэснээр байгаль дэлхийтэйгээ улам ч ойртон байгалаасаа авах хишгээ хүртэн, байгалийн аюулыг номтгож чаддаг, байгалиасаа эрч хүчээ авч чаддаг байсан байх. Эзэн Чингис маань ч хөх тэнгэртээ мөргөж адислан байгалийнхаа сүр хүчийг бишрэн шүтэж, өөртөө сүр сүлдээ авч чаддаг байсан болоод л тийн хүчирхэг зориг төгөлдөр байсан байх. Үнэхээр тэнгэрийн хүчийг бодоод үзэхэд дэлхий хорвоог өөрийнхөө хүслээр нэг л өдөр, нэг цагт ч хувиргаж чаддаг. Ингэж бодоход үнэхээр хүчирхэг байгаа биз. Үнэхээр ч бидний монголчууд дэлхийн их газрын зүрхэд оршин тогтносон хувьтай хүмүүс.Монгол хүн давахгүй гэсэн юмаа давж, даахгүй гэсэн юмаа даадаг гэлцдэг. Үнэхээр хүн өөртөө итгэлтэй байвал юуг ч хийж бүтээж чадна. Тиймийн тулд оюун ухаанаа л эрдэм номоор баяжуулж түүгээрээ л хүссэн амьдралаа олбол хэзээ ч барагдахгүй, үр хүүхэддээ хүртэл хүртээмжтэй баян болно. Газар шороогоо онгичон олз ашиг харснаар түр зуурын баян л байхаас үеийн үед баян байхгүй шүү дээ. Ус бол чандмань эрдэнэ гэж монголчууд дээдэлдэг. Үнэхээр усгүй бол амьдрал байхгүй. Тийм болохоор манай Монгол шиг цэвэр ус бага оронд гол горхи, аршаан булгаа хайрлаж тэднийгээ улам арчлан тордож сэргээж байх бодлогыг нэгдүгээрт тавибал тустай байх.
Монголчууд эртнээс эхлэн хамтран ажиллаж нэг санаагаар бие биенээ дэмжин амьдарч ирсэн нь монголын ардын аман зохиолууд болон эртний монгол судалгаанд батлагддаг билээ. Иймдээ ч өвөг дээдэс минь хүчирхэг байж.

“Саахалт айлын

Санаа нэг,

Айл хүний

Амь нэг” гэсэн

Монголын зүйр цэцэн үг байдаг. Үнэхээр санаа нийлж нэгдэж байж л бид улс орноо хөгжүүлнэ. Монголчуудын ашиг хонжоо харах, бие биенийхээ улыг шагайдаг тамын тогооны үлгэр манжын дарангуйлалаас эхлэлтэй байх. Тэрнээс биш эртний монголчууд айл аймаг, нутаг хороогоороо нэгдмэл, хамтран найр наадмаа сайхан хийдэг, мал аж ахуйгаа хамтран бэлчээрлэдэг, бие биедээ аль байгаа юмаа илүүлчилдэг, идэх хоолоо харилцан хувааж идэж сурсан тийм л сайхан хүмүүс байж. Монголчуудаа байгаль дэлхийгээ дээдэлж, аль болох мод ургамал суулган арчлан, гол горхи, аршаан булгаа байгаа дээр нь арчилцгаая. Бидний өвөг дээдэс маань монгол хүний сэтгэл, оюун тархи, ухаанаар баян явсан үүн шигээ бид бүгдээрээ нэгдэж улс орноо өөрөө өөрсдөө зөв бодлогтойгоор хөгжүүлж монгол хүний ухаанаар дэлхийн тавцанд дахин гарч ирцгээе монголчуудаа.


Монгол нутаг


Хангай, тал, говь хосолсон
Хаанахын хэнд ч ховор заяах
Халх монголын нутаг дэвсгэрт
Халхын үр болон төрсөн би

Өвөг дээдсийн минь өвлөн ирсэн
Өстөн харийн дээрэмчидээс
Эрлэг монгол зоригоор хамгаалж
Энэрэл хайр хишгээр дээдэлж ирсэн нутаг

Дэлхийн хаана ч байхгүй
Цорын ганц онгон байгалиа
Дэлгэрүүлэн цэцэгжүүлэxийг
Цагийн бид л ганц чадна


С.Үзмээ

Д. Нацагдорж

                                                Их зохиолч Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой  (1906-2026)   болон                       ...