Өсөж өндийсөн
дош минь
Хэн гуайд ч танигдахааргүй өөрчлөгдөн
Хүний амьдралын адал явдал замхарсаар л одох юм
Цэцэрлэгийн
насны минь дош
Цэцэг
сахилдага түүж бувгуувч, титэм хийж
Цэнгэл баяслаар дүүрэн
Цэнхэрхэн харагдах ихэр ногоон нуурын хөндий
Хоёр нуурыг
холбосон гулдан далангын дундуур
Хүүхэд хөндлөн
гүйлдэн тоглон
Хөгчүүд
алжаалаа тайлан амс хийдэг байв
Хурга ишиг мал майлдан эргээр нь бэлчдэг
Ийм л сайхан
домогт нуурын дурсамж
Ингээд
миний оюу санаанд минь үлдэв
Бага насны
минь дош
Баглаа цэцгийн
дэлгүүр одоогийн номин салбар
Худалдааны төв болсон байр гэр минь байлаа
Хуучнаар хорь
дугаар дэлгүүрын урд дах
Хүний зогсоол
автобусны буудал
Хол ойрыг ойртуулах телефон утасны товчлуурыг
Хорин тавтын
мөнгө хийж
Хуруугаараа
эргүүлэн гэрлүүгээ залган баясдаг байв
Хүүхэд насны
минь дош
Хүүхдийн паркийг
эзэгнэхэн тоглодог байв
Амьдарч байгаа
байрныхаа цонхоор харахад
Баянгол зочид
буудал, хүүхдийн парк
Айжмаар
хажуухан харахад энхтайвны өргөн гүүр
Богд уул,
зайсан толгой минь сүндэрлэн харагдаг
Тэр ч бүү хэл гадаадын төрийн төлөөлөгч хаяа морилоход
Тэр л замаар
туг далбаа намирууласан чайка машин сүнгэнэхэд
Зам дагуу
угтан жагсагчид уриалан
Цэцэг, далбаа мандуулан давалгаалахад л
Цонхныхоо
тавцан дээрээ суугаад л дулаахан байрандаа
Цоглогхон
хараад баясдаг байлаа
Урин дулаан
айлчлан цэнгэлдэх хүрээлэн нээгдэж
Хаяа болох
албан байгуулгын өдөрлөгт
Хуушуур, гөөхий, зайдас, зайрмаг эргүүлэн гүйлдэж
Хонжборын
сугалааны авто бусанд азаа үзэн
Харандаа,
дэвтэр зарим нь халуун сав, хөнжил хожиж
Хэрхэндээ том олз олсон юм шиг л баясдаг байв
Өвөлдөө
гуталдаа коньки углачихаад л хөндлөн
модоор торгочихоод
Усны хоолойн урсгалын дагуу хөлдсөн мөсөн гулгуур дээр
Өрсөлдөн унан
бэртэн үзэж тарна
Угын сурамгай
хэдэн ах нар
Хавтгай мод
барчихсан хоккей тоглож харагдана
Унтахаа
мартсан хэдэн хөвгүүд орцонд гитар балбан
Хавын айлын
ааштай нөхдүүдийг бухимдуулдагсан
Залуу насны
минь дош
Гэрэлтэй
шөнийн гудамжаар гангар гунгар алхан
Гэрэлт
Сүхбаатрын талбай, Д.Нацагдорийн хөшөө (хүүхдийн парт дах)
Төв шуудангийн
орой дэх гүйдэг өнгө өнгийн гэрэл харан
Түвшин амгалан
талбайн цэцэрлэгт саадаар алхахад
Залуу хосуудын
шивнээ яриа сонсогдон
Замбуу тивийн
тавилант болзоо
Сэмхэн энд
тэндгүй тааралдаг л байв
Сэвтээлгүй
тэднийг хараад л өнгөрнө
Одод тэнгэрийн
гялбаа заадсыг харан баясах гэж
Онцгойрч шөнө
дөл Зайсан толгой, байрны дээвэр дээр гарч баясахад
Улаанбаатрын
үдэш намуухан цэнгэг
Улирах шөнөөр
сэрүүхэн сэвэлзүүр
Миний өссөн дош үзэгсэлэнтэй даруухан
Миний
дурсамжинд найзархаг дотно үлдэнэ
С. Үзмээ 10.13.2020
No comments:
Post a Comment