Монголчуудын ингэж олон оронтойтоо хэрэглэх болсон нь лав Хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн үзэгдэх юм. ХШ зууны үед цуу мэргэн, тооны олон оронтой тэнгэрийн зурхай, газрын ёсны тухай онолыг нийтэд судлалд багагүй нэмрийг оруулж, олон оронтой тоо хэрэглэж байсан нь илэрхий. Гэтэл Д. Ишбалжир (1704-1784) 60 оронтой тоог нэр үгээр нэрлэн жагсааж бичжээ. Эдүгээ доктор Б. Батжаргал 64 оронтой тоог баримтлан их л буурьтай эрдэм шинжилгээний олон талын судалгааны ном бичиж, 1976 онд хэвлүүлсэн байна. Ер монгол хэлний тооны нэр томъёоны тухай доктор Б. Батжаргал шиг тал бүрээс нь нарийвчлан судалсан хүн хараахан энэ үед үгүй гэж хэлэхэд болно.
Нөхөр Б.Батжаргал олон оронтой тоог урд гурван анги болгон хувааж байсан тухай нээн олжээ. 1-9-р оронг "нэгдүгэр анги" гэж нэрлэсэн нь жинхэнэ аж амьдралын хэрэгцээтэй холбогддог учраас ингэж хуваасны тодорхойлжээ. 10-р ороноос 57-р оронг дуустал "хоёрдугаар анги" гэж хуваасан явдал жинхэнэ эрдэм шинжилгээний сэтгэлгээний хэрэгцээнд зориулсан тухай хэлжээ. Харин 58-р оронгоос цаашихыг "гуравдугаар анги" гэсэн нь "сэтгэшгүй" буюу маш ховор хэрэглэдэг гэсэн утгатай юм аа.
Энд өөр баримтыг авч үзвэл, Ролбидорж 1742 онд хэвлүүлсэн "Мэргэд гарахын орон нэрт тогтоосон дагинабхи дхармагийн (илт номын) аймаг оршив" гэдгийн 42а-43а хуудсанд 67 оронтой тооны нэрийг бичжээ. Эрдэм шинжилгээний ажилтан О.Намнандорж 1962 онд "Гайхамшигт тоо" гэдэг тохимолдоо мөн 67 оронтой тооны тухай, 1865 онд профессор Ц.Дорж "Төвд хэл бичигт суралцах хоёрдугаар дэвтэртээ" энэ 67 оронтои тооны монгол нэр томъёог нэгд нэгэнгүй тус тус жагсаан бичсэн явдал чухамхүү монгол тооны хамгийн олон нэр нь энэ болж байна. Иймд би эл 67 оронтой нэр томъёоны тухай товч ярихыг хүснэ.
Тооны 67 орон гэсэн нь юу бэ? гэвэл, тооны ухааны хэлвэр ёсоор арав Төгс жаран зургаа юм. Тооны томъёогоор бол 10/66 болох байна. үгээр хэлвэл; нэгийн ард 66 тэгтэ тоо тус бүр нэртэй юм аа. 67 оронтой тооны нэр томъёонд; "Бум (лагш), сая живаа (гольти), дүнчүүр, тэрбум" гэж түвд буюу самгарди хэлээр эрх тэгш нэрлэдэг байна. Тооны 12-р оронг "наяд" гэж самгарди хэлнээс авсан байх юм. Харин "түм" гэдэг тооны нэр бол алтайн язгуурын хэлэнд "тыма" гэж орсон үзэгдэнэ. Эдгээр долоон нэрнээс бусад 61 орны тоо нь цөм монгол нэртэй байна. Гэхдээ тооны 10-р оронгоос эхэлж, хоёр өөр тоог голдуу "их" гэсэн тодотгол хэрэглэж, ижил нэрээр нэрлэсэн нь сонин арга юм аа. Жишээлбэл; тэрбум (1000000000) гээд, их тэрбум (10000000000), наяд (100000000000) гээд, ни наяд (1000000000000) гэх мэт. Тэгж бага, их тоог ялгаварлан хэлэх нь миллион гээд, дараа нь 10 миллион, 100 миллион гэхтэй ойролцоо нэр болж байна. Уул монгол хэлний нэр томъёог самгарди хэлтэй тулгаж үзэхэд сайн тохирох юм. Харин түвд хэлтэй тулгаж үзвэл, барагцаалан тохирох боловч, янз бүрийн өөр нэр гарахаас гадна тооны орон солигдон нэрлэх жишээтэй. "мэргэд гарахын оронд" 58-р оронг монгол самгарди хэлээр; тэгш(10/57), түвд хэлнээс (10/57) орчуулсанд; тоолшгүй гэтэл 60-р оронг тоолшгүй (10/59) , гэж, "Мэргэд гарахын орон"-д нэрлэснийг түвд хэлнээс орчуулсанд; цаглашгүй (10/59) гэсэн байх юм. Тэгтэл "Мэргэд гарахын орны" 62-р тооны оронд "Цаглашгүй" (10/61) гэсэн нь их л зөрж байна. Эл байдлаас үзэхэд монгол хэлний тооны нэр томъёо бол дээр үед шууд самгарди хэлтэй холбоотой байснаас биш, ямар нэг орноор дамжсангүй гэж үзэгдэхүйц байна. Одоо 67 оронтой тооны нэрсийг европ тооны нэр томъёотой орос хэлээр харьцуулсныг болгооцгооно уу.
------------------------------------------------------------------------------------------------------------
Тоон Монгол тооны нэрс Төгсийн Европ тооны нэрс
орон илтгэц
-----------------------------------------------------------------------------------------------------------
1 Дан 1/0 один
2 Арав 10/1 десять
3 Зуу 10/2 сто
4 Мянга 10/3 тысяча
5 Түм 10/4 10 тысяча
6 Бум (лагш) 10/5 100 тысяча
7 Сая 10/6 миллион
8 Живаа (гольти) 10/7 10 миллион
9 Дүнчүүр 10/8 100 миллион
10 Тэрбум 10/9 миллиард
11 Их тэрбум 10/10 10 миллиард
12 Наяд 10/11 100 миллиард
13 Их наяд 10 /12 триллион
14 Маш дэлгэмэл 10/13 10 триллион
15 Их машдэлгэмэл 10/14 100 триллион
16 Тунамал 10/15 квадрильон
17 Их тунамал 10/16 10 квадрильон
18 Ингүүмэл 10/17 100 квадрильон
19 Их ингүүмэл 10/18 квитильон
20 Хямралгүй 10/19 10 квитильон
21 Их хямралгүй 10/20 100 квитильон
22 Ялгаруулагч 10/21 сантиллион
23 Их ялгаруулагч 10/22 10 сантиллион
24 Өвөр дээр 10/23 100 сантиллион
25 Их өвөр дээр 10/24 сентиллион
26 Хөөн удирдагч 10/25 10 сентиллион
27 Их хөөн удирдагч 10/26 100 сентиллион
28 Хязгаар үзэгдэл 10/27 октиллион
29 Их хязгаар үзэгдэл 10/28 10 октиллион
30 Шалтгаан зүйл 10/29 100 октиллион
31 Их шалтгаан зүйл 10/30 нониллион
32 Үзэсгэлэнт гэрэлт 10/31 10 нониллион
33 Их үзэгсгэлэнт гэрэлт 10/32 100 нониллион
34 Эрхэлт 10/33 дициллион
35 Их эрхэлт 10/34 10 дициллион
36 Сайтар хүргэсэн 10/35 100 дуциллион
37 Их сайтар хүргэсэн 10/36 ундециллион
38 Онон одох 10/37 10 ундециллион
39 Их онон одох 10/38 100 ундециллион
40 Живих тоосон 10/39 дудециллион
41 Их живих тоосон 10/40 10 дудециллион
42 Бэлэг тэмдэг 10/41 100 дудециллион
43 Их бэлэг тэмдэг 10/42
44 Хүчин нөхөр 10/43
45 Их хүчин нөхөр 10/44
46 Дохио мэдэхгүй 10/45
47 Их дохио мэдэхгүй 10/46
48 Тийн болсон 10/47
49 Их тийн болсон 10/48
50 Хүчин нүдэн 10/49
51 Их хүчин нүдэн 10/50
52 Асрангуй 10/51
53 Их асрангуй 10/52
54 Нигүүлсэнгүй 10/53
55 Их нигүүлсэнгүй 10/54
56 Баясангуй 10/55
57 Их баясангуй 10/56
58 Тэгш 10/57
59 Их тэгш 10/58
60 Тоолшгүй 10/59
61 Хэмжээлшгүй 10/60
62 Цаглашгүй 10/61
63 Өгүүлшгүй 10/62
64 Хирлэшгүй 10/63
65 Үлэшгүй 10/64
66 Үлж дуусашгүй 10/65
67 Сэтгэшгүй 10/66
------------------------------------------------------------------------------------------------------------
Саяын жагсаан бичсэн тооны нэр томъёоноос үзэхэд монголчууд аж ахуй, эдийн засаг, одон орон зэрэг эрдэм шинжилгээний ажилд олон оронтой тоо хэрэглэсээр иржээ.
Энд нэг домог сонирхуулъя. Монгочуудын дунд ардын аман зохиолоор ярилцдаг шатрын тухай нэг домог байдаг юм. Эрд дээр цагт нэг өвгөн анх шатрыг энэтхэн нээн олоод, тэр үеийн ихэмсэг эзнээ зугаацуулж, өдөр өнгөрүүлэхийг хүсчээ. Шатар тоглож сурсан эзэн тэр өвгөнийг шагнана гэжээ. "Чи надаас дуртай зүйлээ ав" эзэн нь өвгөнд хэлж гэнэ. Өвгөн; "Миний шатрын хөлөг жаран дөрөвхөн нүдтэй. Та тэр нүд бүрт 2 ширхэг буудай оноож, түүнийгээ хоёр хоёроор үржүүлнэ. Эхний нүдний 2 буудайг хоёр дахь нүднийхоёроор үржүүлж, 4 болгон, энэ 4-ийгээ бас 2-оор үржүүлж 8 болгоод, түүнийгээ дахин хоёроор үржүүлж, 16 буудай болгох зэргээр, нүд нүдэнд гарсан тооны дүнгийг (үржвэрийг) хоёр хоёроор 64 нүдийг шувтартал үржүүлсэн буудай олгохыг хүснэ " гэжээ. Эзэн их л ойшоосонгүй. "Чи иймхэн юм хүсэх болжээ гэж хэлээд, чиний хүсэл ёсоор өгнө" гэв. Эзэний зурхайч нар хэд хоног бодсонд эзэн байн байн шаардсаар байж гэнэ. Тайлбар; Өвгөний нэр Сета, Эзний нэр Шерам.
Нэг өглөө ордны ахлах зурхайч эзэндээ бараалхаж, энэ замбуулинд байгүй их тоо буудай гарч байна. 18446744073709551616 ширхэг буудай гарсныг тооны үгээр хэлбэл; 18 инүүмэл (квинтильон), 446 тунамал (квадрильон), 744 их наяд (триллион), 073 тэрбум (биллион буюу миллиард), 709 сая (миллион), 5 бум 5 түм 1 мянга 6 зуун 16 ширхэг буудай болж баина.
Эдгээр буудайы 1 живээ 5 сая хэртэй ширхэг бол 1 шоо метр боох юм. Өвгөнд олгох эл буудайг хадгалахад эндрээрээ 4 метр, өргөнөөрөө 10 метр, уртаараа энэ ордны үүднээс нар хүртэл (150 сая км) үргэлжилсэн ийм 2 том амбаар хэрэгтэй юм гэжээ" гэдэг.
Өөр нэг шижээг хэлбэл, манай дэлхийн хүндийн жин бол 6 ялгаруулагч (6 сантиллон) тонн болно гэдэг. Үүнийг тооны төгс буюу үсгээр бичвэл; 6 буюу .000 000 000 000 000 000 тонн гэсэн үг ээ.
Энд би хэмжихүйухааны холвогдолтой нэр томъёог хөдөлгөсөнгүй, зөвхөн арав хуваасны 3 хувь гэх буюу сая хуваасны 2 хувь гэх мэтээр цааш нь их л оон тооны хүртвэр байдгийг цухас толилууллаа.
Б. Содном 1965 онд орос хэл дээр Названия чисэл в монгольском языке.