Tuesday, May 19, 2020

Ээжийн минь харц


Ээжийн минь харц

Ажаал нас минь аль эрт эхэлсэн
Ахуй амьдралаа төвхөнүүлээд аж төрөн сууна
Ээжүүдийн баяр болж энэ дэлхийн ээж нар
Энхрий үрстэйгээ баярлан жаргах юм
Эх үрсийн баяр, ээжүүдийн баяр, эмэгтэйчүүдийн баяр гэхээр л
Ээж минь улам л их бодогдох юм дурсагдах юм
Алдарт эхийн одон зүүсэн эхийнхээ зургыг харж суухад
Айдаа,  Ижий минь гэж нэг санаа алдах юм
Ээжийнхээ зургыг нэг ажиглавал
Ээ дээ, Ижий минь гэж нэг гуниглах юм
Энхрий ээжийн минь харц нэг л янзтай
Эгцэлж надруугаа хараад байгаа ч юм шиг
Эргэлзэж нэг хараад ч байгаа юм шиг
Эвий дээ, миний Ижий нэг л санаа тавьсан харц
Арван нэгэн хүүхдийн Алдарт эх
Аргагүй биздээ, санаа тавих нь
Аятайхан амьдрал үрсдээ хүсээ биз, зөгнөө биз
Ай даа, Ижий минь 
Амьралтайгаа бид тэмцсээр л аж төрөн сууна

С. Үзмээ 06.01.2020


Saturday, May 9, 2020

Ижий дээ Мөргөмөн үү


Ижий дээ Мөргөмөн үү

Айлын гэргий болтлоо
Амьдралын олон давааг зүйрлээгүй
Арван найман нас хүрхээр л 
Том хүн болж тусдаа айл болон амьдарна гэж
Хүүхэд байхдаа мөрөөдөж, хоног тоолдог байлаа
Том хүмүүсийг харахаар л дуртай зүйлээ авч баясах юм
Дуугүйхэн хамаг юмаа амжуулчих юм
Хурдан том болж хэзээ ингэж оньсого шиг
Дур хүслээрэй сайхан амьдрах юмсан гэж боддог байв
Гэвч, миний тэгж хараад мөрөөдөөд байсан тэр оньсого
Гуч шүргээд айл гэр болтлоо гон бие мэдрээгүй ээ
Амьдралын минь ухааныг Ээж минь надад зааж байсныг
Айл гэр болоод ахуй амьдралаа базаах тусам мэдрэх юм, үгүүлэх юм
Бага наснаасаа эхлээд Ижийтэйгээ хамт
Хамжин хамтарч хийж байсан тэр л бүхэн
Хэлсэн ярисан бүгд санаанд минь орж ирэх юм
Алив охин минь гээд,  хана хаалгаа будаад л
Усны цорог, эргэ шурга хүртэл, эр хүнээс дуталгүй гүйцэтгэчихнэ
Уужим байсан юмдаа миний Ижий, тэр болгоныг амжуулдаг байв
Уран ухаанаа сийлэн юмханаар юм хийдэг, үйлч бүтээлч
Ухаант Ижий минь амьдралыг  бидэндээ сургадаг байж дээ
Аль болохоор л хүнд түрүүлж туслаж, бас эмчилдэг
Амас хийж, ажаалаа тайлахаа мэдэхгүй л
Борив бохисгүй л гүйцэтгэдэг байв
Миний Ижий, бидний Эх
Амрагтаа үнэн ч хань бас хайр нь
Айлыг гэрэлтүүлсэн Гэргий, ханиа эрхэмлэсэн Эхнэр
Хүндэттэй Ажилтан, хүнлэг сэтгэлтэй Эмэгтэй
Халамжит хүний Ганц охин байсандаа
Танидаа Талархаад ч барашгүй
Танидаа үр нь мөргөмөн үү.
Тэнгэрээс Та минь намайгаа ивээж байгаа
Тэр болгонд үр нь мэдэрч байна
Тэртээ хол одсон хайртай Ижийдээ
Тахил охин нь баярлан талархан мөргөе!

С. Үзмээ 5.9.2020




  

Ижийгээ би зүүдэллээ

Бие минь хямарч нэг л зовууртай
Урд өмнө хагалгаа хийлгэж өвдсөн ч
Учиргүй ингэж хашраагаагүй юмсан
Хамаг бие минь хөшиж хөдлөх тэнхээ алдав
Хөнжилдөө хэвтэн мэлмэрч нэг унтав
Хэд хоног өнжив
Нуруу ууц минь хорсон ягнам
Нуугдаж сэм нулимсаа арчихад
Борооны дусал шиг урсах юм
Багагүй гэгч, хичээж босох гэж ядах юм
Булбарай үрээ айлгахгүйн тул шүдээ нэг зууна
Тамирдсандаа дийлэгдэж  бас л унтсаар л уйлсаар
Таны бие зүгээрүү гэж нэг үр минь асуух юм
Бие тань яаж байна гэж хань минь ирж аргадах юм
Байн байн охин минь ирж энэрэх юм
Бөмүүлэй зээ минь ирж үгүүлэх юм
Тэнхээгээ барсаар л нам унтлаа
Тэгтэл зүүдэндээ би Ижийгээ харлаа
Нарт хорвоогийн нэгэн өдөр
Намайг төрүүлсэн эх минь өвдөж
Сүүлчийн удаагаа биднийгээ тойруулж хараад
Сүүдэртэй тэр нэгэн шөнө 
Эхийнгээ харан бид гүн бодолд автагдаж байлаа
Яг энэ агшин зүүдэнд минь үзэгдээд
Ямар нэгэн хүн миний нурууг охиор илаарьч
Гэнэт би сэрлээ
Гэтэл охин минь орж ирлээ
Зүүдээ охиндоо хэлээд
Зүүдний дагуу охиор хэд хэд нуруугаа илүүлээд авлаа
Маргааш өглөө нь хамаг бие тавирч би босов
Маргахын аргагүй бариа болов
Ижий минь зүүдэнд минь ирж
Намайгаа эмчиллээ

С. Үзмээ 5.2.2020

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...