Зуслангийн
дурсамж
Зуслангийн зүг
хэдэн сар
Цэнгэг агаарт
богинохон хугацаанд
Цэмбийтэл
хэдэн хогшлоо ачаад
Албан
байгуулгын харьяа зусландаа
Амс хийж
амьдрах гэж гардаг байлаа
Бага насны
минь зуслан
Богд уулын Зүүн
богины амд
Өглөө эрт ээж
аав маань
Ажилчдын
автобусандаа сууж
Өргөө хот руугаа
албандаа зүглэдэг байсансан
Албатай юм шиг
бид зэрэгцэн босчихоод
Өглөөн цайгаа
хам хум уучихаад
Уулын оргилдох
хадан хясаан дээр наадан
Өдөр тийш гэрээрээ нэг дайрч орчихоод
Ус нэг балгаад,
талх нэг үнхчихээд
Яаралтай
ажилтай юм шиг бушуулан
Туул голын
хөвөөнд шумбан тоглож
Яараатал
хайрган дээр бээрсэн биеэ дулаалцуулан
Тун ч их
баясдаг байлаа
Хэн нэг нь Залатын
амнаас айсуй
Автобусны
барааг харж анхааруулан чанга дуугаар
Ажилчдын
автобус гэж орилоход
Санд мэнд хувцас
алчуураа шүүрдэн авч гүйлдэнэ
Гэрээ
цэвэрлэхээ дөнгөж санасан юм шиг гялалзуулаад
Галаа түлэн
цайгаа чанана
Ээж аав
автобуснаас буухад
Ээ дээ сайн
хүүхэд угтан авч
Авчирсан
хүнснээс нь дамжилцан
Аав ч бушуухан
гараа угаагаад галаа ноцооно
Ээж хоолоо
бэлдээд бушуулна
Ээ дээ энэ
хүүхдүүд минь юу иддэг байна гээд
Энд бэлдсэн
боорцог, талх хэвээрээ байх юм гэж
Гайхширан хоолоо хамт зооглох үед
Гэнэт
өлсөсөнөө мэдрэн уралдах мэт
Хурдан гэгч
ирчихнэ
Хувин саваа
угаачихаад
Гарч тоглоогүй
юм шиг л
Гадаа гарч
шөнө дөл болтол
Шавиагаа
хантал од мэчдийг харж
Шар шувуу шиг
л тэнэн
Хүүхдүүдээ гэж
эцэг эх дуудтал
Хүлцэнгүй
унтлаа нэг тоглоно
Аавыгаа дагаж
жимсэнд хамт явна
Ах нартайгаа
хамт самар, түлээнд нэг явна
Сургуульдаа
орохоо гэнэт ухаарч
Согоо үр түүж,
эрвээхэйн хатаагч үзүүлэн хийнэ
Зуны
даалгавраа хийж дуусчихаад
Зуслангаасаа
нэг бууна
Хүүхэд нас
минь жаргалтай яа дурсамжтай яа
Хүндэт хайртай
эцэг эхдээ талархан мэхийе.
С. Үзмээ 4.18.2020
No comments:
Post a Comment