Saturday, June 27, 2026

Д. Нацагдорж


                                                Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой болон 
                      Анхны герман франц сурагчдын 100 жилийн ойд зориулав (1926 – 2026)


Д. Нацагдорж

 

Тэртээ зууны сэхээтэн

Дэндүү эрт од шүлэг шигээ харавчихсан

Хорвоод богинохон насалсан ч

Хойч үедээ үлдээсэн ариун бүтээлтэй


Идэр насандаа гэгээрсэн

Богдын хүрээ, усны шалбааг гудамжнаас

Ирээдүйг харах ертөнцийн цонхоо

Буурал ёвропт нээсэн

 

Бусад андын хамт хөл нийлүүлэн

Эрдэм номд шамдан суралцаж

Буурал ёвропын үлэмж номын санд

Эрхэмлэн оюу мэдлэгээ арвижуулсан

 

Урт гудамж, өргөн талбай

Сүндэрлэн баригдсан байгууламж

Усан онгоц, өртөө тэрэг, авто хөсөг

Сүрлэг хөгжил дэвшилд мөр зэрэгцэн

 

Буурал ёвропын ахуй соёл, амьдрал дунд

Бусдаас ялгарахгүй өвлөн

Ертөнцтэй танилцсан эрдэмээ өвөртөлж

Ерөөлөөр заяагдсан эх орондоо ирсээн

 

Хайрт эх орондоо сурсан мэдсэнээ

Анд нөхдийн хамт ёвроп монгол соёл хослуулан

Усны гудамжаар мөр зэрэгцэн алхаж

Ариун бүтээлээ дэнгийн гэрэлд туурвисан

 

Хардалт харанхуй хар үүл  

Хамаг монгол орныг бүрхэн нүүдэлж

Хайран мэргэд, гэгээтэн, сэхээтэн нарыг

Хайгуулч ноход цагдан, тарчлаан хорооно

 

Хар шуурганд гэргий үр нь хөөгдөж

Хамаг анд нь ээлжлэн хоригдсоор, хорогдсоор

Хоригдол зохиоч чихрын цаасан дээр

Хагацаж, харамсан шүлгээ тэрлэн шаналжээ

 

Усны гудамж хар шалбаагтай

Золбин ноход хуцсаар л

Залуу зохиолчын зовлон барагдах биш

Утаа униар тэнгэрт сунагарзалсаар 

 

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу

Дэргэдээ байх хань үр алга

Гийгүүлж гүйцэтгэж байсан алба үгүй болж

Гэгээрсэн эрдэм нь хэрэггүйд тооцогдсон хойно

 

Аяа, цэл залуу насандаа цаг мөчийг алсгалгүй

Сийрүүлсэн бүтээлээ ирээдүйн бидэндээ өвлүүлэн

Алс хол огторгуйн уудам оддыг харж

Сүүлчийн удаа санаа алдан амьсгалаа хураажээ

 

Эрхэм зохиолч харанхуй бодлогын бие золиос

Эрдэм ном нь харин амьдарсаар

Энэ дэлхийд хардалт гүтгэл бүү үзэгд

Энх хорвоо амгалан байг

                                               

                                              2025

                Содномын Үзмээ


Дашрамд; Шигтгээ Шүлэглэл ном 1925 Америкийн нэгдсэн улс хэвлэгдсэн болно. 

@Amazon.com 


Д. Нацагдорж

                                                Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой болон                        Анхны герман франц сурагч...