Б.Содном
Сэтэр ариутган бөөлөх дуудлага (Нэг гартаа толио, нөгөө гартаа арц уугилж бариад "Салуу, салуу, салуу" (салуу гэдэг нь: урин залах) гэж хэлээд дараах шүлгийг дуудах нь:)
(Хөвсгөл аймгийн Баян зүрх сумын зайран Дэмчигээс Ойнзонгийн Найдан 1949 оны 7 р сарын 29 нд бичиж авчээ.)
За, хайрханууд
Цар мөнгөн чимэгтэнгүүд минь
Шижир алтан туяатангууд минь
Хонгор сайхан чуулгантанууд минь
Хотгор сайхан хэцтэнгүүд минь
Есөн ес, наян нэгэн тамалгыг (тамалгыг гэдэг нь: зүхэл) чинь тамлаж
Есөн ес, наян нэгэн сацлыг чинь өргөж
Хэнд чинь хэнэггүй
Алинд чинь алаггүй
Бултын тань өмнө
Бүгдийн тань дунд
Даатгалыг хийж байнаа
Шог, шог, шог (шог гэдэг нь: ир хурай, чөх, чөх)
Гэр нэвт гэрэлтэнгүүд минь
Туурга нэв туюатангууд минь
Ар биенд минь алтан хуяг болж
Айхад минь зүрх болсон тэнгэр билээ
Шог, шог, шог
Сайн өдөр гэж сарын түжинг (түдэх)
Саатан хүлээж, аав ээж та нартаа
Амар мэндийн даатгалга өргөж
Алтан сацлыг чинь өргөв
Шог, шог, шог
Шимт малын шимээр
Сүүн сацлыг чинь өргөв
Шог, шог, хайрхнууд
Санасан бүгдийг минь
Саадгүй бүтээж
Бодсон бүгдийг минь
Таслалгүй гүйцэтгэж хайрлахтун!
Шог, шог, шог
Өнөөдөр хэллэсэн үгэнд минь
Маргааш тусыг хүргэгтүн!
Шог, шог, шог
Маргааш хэлэх үгэнд минь
Өнөөдөр тусыг хүргэгтүн!
Шог, шог, шог
Баруун, зүүн зайнцуураар (зайнцуур гэдэг зах хязгаарыг чинь хүртэл эрж)
Багларан заларсан тэнгэр минь!
Зүүн, баруун зайнцуураар
Зөөлөн заларсан тэнгэр мнь
Уургүй номхон
Уцааргүй дөлгөөн залрагтун!
Шог, шог, хайрхан минь!
Харь тэнгэрийг хардаг,
Өөрийн тэнэрийг өршөөдөг
Өлзийт домоо хүргэгтүн
Шог, шог хайрхан минь!
Үүний дараагаар цангинасан аялгуугаар үг шүлгийн айзам дагуу дуудах нь:
Алтай хангайгаас ургасан
Ариун сайхан арц үнэртэнг үнэртүүлж
Хөхүй хангайгаас ургасан
Хөх ногоон арц үнэртэнг үнэртүүлж
Сангийн утааг
Сансрын оройд хүртэл үнэртүүлж
Санасан бүгдээ даатгал болгож ирлээ би!
Хөвч Тагнууг эзэлсэн
Хөх лусан хөлтөнгүүд минь!
Буурал Тагнууг эзэлсэн
Улаан лусан хөлтөнгүүд минь!
Сайн гэвэл, та нарын алдар
Саар эвэл, та нарын туяа
Ар биенд минь мөнгөн хуяг болж,
Өвөр биенд минь инээх нүүр болсон тэнгэр билээ
Ямбандаа заларч
Яндартаа өршөөгтүн
Хөх тэнгэр хөлөгтөнүүд минь!
Хөвөн үүл нөмрөтөнүүд минь!
Тэвийн зах суудалтангууд минь
Тэнгэрийн хаяа цуулгатанууд минь
Урьдын тань удам гэж хайрхан
Хойтын залгамжлал гэж бид ээ!
Сайн зүгийн минь тэнгэр
Саруул зүгийн минь заяа
Орохын олзыг нээн буулгаж
Гарахын гарзыг хаан боогтун
Хар толгойт үрдээ
Манаа болсон хайрхнууд минь!
Хавтгай цагаан буяндаа
Хашаа болсон хайрхнууд минь
Мөрт тань мөргөж
Мөнтгөр толгой дохиж
Хавтгай хормой дэвсч
Хар толгой дохиж
Урьдын тань удмыг дагаж
Урьдаас тань угтан бараалхаж
Есөн өс наян нэгэн сацлыг тань өргөж
Захтайг (тэнгэрийн оёдол) тань жирмэж
Залбирал мөргөл хийж явнав
Есөн өс наян нэгэн тамлагын тань тамлаж
Энтэй тань эвдэж
Эрэл хүсэл болж явнав
Нарт таны орны үр борчууд (хүүхэд багачууд)
Надаар дамжуулан асууж
Аав ээжийн заяат тэнгэр ээ
Алтан зарлигийг дуулахын (сонсох) хүсэл их учир
Урьдаас тань урин дуудаж
Бараалхаж явнав би
Бодсон бүгдийг минь
Таслалгүй гүйцэтгэж хайрлахтун!
Шог, шог, шог
Өнөөдөр хэллэсэн үгэнд минь
Маргааш тусыг хүргэгтүн!
Шог, шог, шог
Маргааш хэлэх үгэнд минь
Өнөөдөр тусыг хүргэгтүн!
Шог, шог, шог
Баруун, зүүн зайнцуураар (зайнцуур гэдэг зах хязгаарыг чинь хүртэл эрж)
Багларан заларсан тэнгэр минь!
Зүүн, баруун зайнцуураар
Зөөлөн заларсан тэнгэр мнь
Уургүй номхон
Уцааргүй дөлгөөн залрагтун!
Шог, шог, хайрхан минь!
Харь тэнгэрийг хардаг,
Өөрийн тэнэрийг өршөөдөг
Өлзийт домоо хүргэгтүн
Шог, шог хайрхан минь!
Үүний дараагаар цангинасан аялгуугаар үг шүлгийн айзам дагуу дуудах нь:
Алтай хангайгаас ургасан
Ариун сайхан арц үнэртэнг үнэртүүлж
Хөхүй хангайгаас ургасан
Хөх ногоон арц үнэртэнг үнэртүүлж
Сангийн утааг
Сансрын оройд хүртэл үнэртүүлж
Санасан бүгдээ даатгал болгож ирлээ би!
Хөвч Тагнууг эзэлсэн
Хөх лусан хөлтөнгүүд минь!
Буурал Тагнууг эзэлсэн
Улаан лусан хөлтөнгүүд минь!
Сайн гэвэл, та нарын алдар
Саар эвэл, та нарын туяа
Ар биенд минь мөнгөн хуяг болж,
Өвөр биенд минь инээх нүүр болсон тэнгэр билээ
Ямбандаа заларч
Яндартаа өршөөгтүн
Хөх тэнгэр хөлөгтөнүүд минь!
Хөвөн үүл нөмрөтөнүүд минь!
Тэвийн зах суудалтангууд минь
Тэнгэрийн хаяа цуулгатанууд минь
Урьдын тань удам гэж хайрхан
Хойтын залгамжлал гэж бид ээ!
Сайн зүгийн минь тэнгэр
Саруул зүгийн минь заяа
Орохын олзыг нээн буулгаж
Гарахын гарзыг хаан боогтун
Хар толгойт үрдээ
Манаа болсон хайрхнууд минь!
Хавтгай цагаан буяндаа
Хашаа болсон хайрхнууд минь
Мөрт тань мөргөж
Мөнтгөр толгой дохиж
Хавтгай хормой дэвсч
Хар толгой дохиж
Урьдын тань удмыг дагаж
Урьдаас тань угтан бараалхаж
Есөн өс наян нэгэн сацлыг тань өргөж
Захтайг (тэнгэрийн оёдол) тань жирмэж
Залбирал мөргөл хийж явнав
Есөн өс наян нэгэн тамлагын тань тамлаж
Энтэй тань эвдэж
Эрэл хүсэл болж явнав
Нарт таны орны үр борчууд (хүүхэд багачууд)
Надаар дамжуулан асууж
Аав ээжийн заяат тэнгэр ээ
Алтан зарлигийг дуулахын (сонсох) хүсэл их учир
Урьдаас тань урин дуудаж
Бараалхаж явнав би
No comments:
Post a Comment