Monday, April 20, 2020

Ганцаардал


Pin by Nicolle M on Illustrations | Art painting, Art, PaintingГанцаардал

Би ганц бие хүн бишээ
Бусдаас содон нэгэн бишээ
Хосгүй сайхан амгалан хань минь дэргэд
Хоёр сайхан үрс, зээ минь бас хажууд
Тухтай дулаан байр
Туулайчлах хурдны унаатай
Алжаал тайлах нутагт
Аж төрөн амьдардаг
Сэтгэлдээ би сэмхэн хаяа ганцаарддаг
Сэрүүн сайхан хуучны Улаанбаатараа
Сэтгэлийн хэдэн андтайгаа хамт
Сэлгүүцэн ганхардагаа би санадаг аа
Мөнхийн амьдрах юм шиг санаж байсан
Мөнх Тэнгэрийн оронд одсон
Аав Ижийгээ дурсан сангалздаг
Ахих  насаа илээх тоолонд бодогдоно
Багахан ч гэсэн багталцаж байсан
Балчир насаа өнгөрүүлсэн оромжоо би үгүүлдэг
Төгөлдөр нэг өргөөнд цугтаа үүрдийн амьдрахгүй
Төрсөн өнөр садан төрлөө нэг биш хэд хэд санадаг
Хуучны сайхан хүн чанар дээдийг
Хийморь сүлдтэй хүмүүнийг хүсдэг
Өсхөөс өтлөх хүртэлх ухаарал хүмүүжлийг хүндэтгэн
Өнгөлөг орчлонд тайван амгаланг мөрөөддөг
Ганганах шувуун дуугаар би сэрдэг
Ганцаардлын бодлыг минь хэн гуай ч ойлгохгүй
Гэгээлэг ганцаардал хаяадаа таатай байдаг
Гэрэл гэгээ цацарч тэмүүлнэ
Эрч хүч урамаар дүүрэн
Энэхэн орчлонгийн нугачааг сөрөн амьдарна



С.Үзмээ 4.20.2020

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...