Showing posts with label Home. Show all posts
Showing posts with label Home. Show all posts

Saturday, February 17, 2024

Гэр минь

Гэр минь


Гэртээ харих миний аз жаргал

Гэгээн ахуй тосон хүлээсэн

Нандин өргөө минь

Нарт дэлхий минь

 

Энэрэлт хань  минь үүдээ нээхэд

Халуухан хайр угтан үнснэ ээ

Энхрий  үр минь тосоод гүйхэд

Хан хэнтий нөмрөөд ирэх шиг ээ

 

Гэртээ тухлан аяс хийхэд

Аав ээжтэйгээ өнгөрүүлсэн хором

Гэрэлт дурсамж нэхэх юм, бодогдох юм

Аргагүй дээ, хүүхэд нас минь сайхансан даа

 

Ээжийн минь үглээ чихэнд минь

Хаяа сонсогдох юм, санагдах юм

Энэ дэлхийн үрсийг

Хорвоод  хүн шиг амьдруулахын төлөө биздээ

 

Аавын минь албанаас ирэх мөч

Ар араасаа харагдах юм, үгүйлэгдэх юм

Айлыг авч явах үүрэг нь байсан биздээ 

Ай даа, амьдрал эргэлдэх юм, үргэлжлэх юм 

 

Халуун гэр бүл минь миний жаргал

Хайртай ээж аав минь миний дээд тэнгэр

Хамаатан садан минь миний хүндлэл

Хамсах нөхөд минь миний эрхэм 


С. Үзмээ .02.17.2024

Friday, July 26, 2019

Монгол гэр минь учиртай яа

Монгол гэр минь учиртай яа


 ДЭЭР 12 САР 15, 2018

Монгол гэр минь учиртай яа
Дээд тэнгэр өөд харах гэрэлт цонх нь тооно
Дээшээ түших бат тулгуур нь хос багана
Дэлхийг дугуйлах нарны аймаг нь тэрэм (хана)
Дорно зүг харах толь нь үүд (хаалга)
Элчит нарны цацрагт дээвэр нь унь
Ээрч томсон малчны гарын бөхөлгөө нь бүслүүр
Буянт малын минь хишиг дулаалга нь эсгий туурга
Байгаль орчлонгийн гэгээвч нь өрх
Өргөө гэртээ гал голомтоо бадраасан
Өнөр монгол түмэн минь
Долоон бурхан одын чиг хийморио залсан
Дээд тэнгэрийн монгол түмэн
Хорвоод үлэмжхэн орших монгол гэр минь
Хосгүй орчлонгийн дээд тавилан
Аяа, ая тухыг минь алжаалж амьруулсан
Ахуй, Монгол Гэр минь! Юутай сайхан.

С. Үзмээ 12.15.2018

Д. Нацагдорж

                                                Их зохиолч Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой  (1906-2026)   болон                       ...