Улсаасаа нүүрээ буурлагч урвагчид
Ялимгүй эдэнд шунагчид
Угсаагаа мэдэхээ больсон ноход
Хоёр зуу гаруй жил Манж ахаатанд
Дарлуулсан ч тусгаар тогтнолоо алдаагүй юм
Дэлхийн газрын зурагнаа
Тодоос тод дардан хаягтай
Түүх шашдиртай Монгол Улс байдаг юм
Улаан цусаа урсган хэдэн зуун жил
Эрэлхэг дайчид зүтгэсэн амь
Улаан цэнхэр өнгөт алтан соёмбо гэрэлтсэн
Монгол улсын тэмдэгт төрийн туг
Улс орны тэнгэрт Монголын төлөө цохилох
Манлай хүмүүсийн хүч хөдөлмөр зүрхээр
Бахархалтайгаар төрийн дуулалтай хамт
Бардам дэлхийн чихэнд цангинан мандуулдаг юм
Дарлал мөлжлөг, өмхий бөглөмд
Дархан эрх, амиа алдаж байсан ч
Ян өвчин, яр батганганд баригдсан ч
Шилийн сайн эрчүүдийн гавъяагаар
Ширингэнээс мултарч чадсан юм
Малчин ардын хүү
Манлайж товтолж чадсан юм
Харгис гүржийн хардалт,
Хар хэлмэгдэлдэлт нирэгдсэн
Залуу сайхан сэхээтнүүд
Зандан эрхтэй лам хуварга мэргэдүүд
Өч дөчнөөр нь алдсан ч
Өвөг дээдсийн минь сүнс
Өлгий нутагтаа эзэн суухыг захиж
Өргөө гэртээ өнөр жаргахыг айлдан
Тусгаар тогтнолыг минь
Тогтоож үлдээж чадсан юм
Албан тасалгааны цонхоор
Аль бүхнийг хар
Айл бүхэн амьдралдаа зүдэрч байна гэж
Зүггүй хэдэн банди нар
Зөв замаар амьдармаар байна гэж
Уухайлан урайлан өдөр шөнөгүй
Ундлага хүнсгүй өлсгөлөн зарлан
Арчилал гэгчийг андуурч авчирч
Албан тасалгааг өөрсдөө эзэгнэсэн
Алаг үзэлтэн авилгагч нэгэн болж
Анд нөхдөө хууран бүрэлгэн
Алба мөнгө нүдэндээ гялтагнуулан хялааж
Шуламын сэтгэлийн цусан булагтай болон
Шудрага ёс алдагдсан нийгэм байгуулсан
Монгол хүн нэрээ
Тогс шувуу өдөө хамгаалдаг гэж
Мөнч их өвгөд мэргэд минь
Тогтуун амьдрахыг минь захидаг байлаа
Газрын доорх баялагыг өвгөд мэргэд маань
Гар хүрэлгүй биднийг хамгаалж хайрла гэж өвлүүлсэн юм
Байгалын баялагыг чи зарлаа гээд баяжсан ч жаргах үгүй ээ
Байгаль сүйтгэснээрэй сүлд чинь сүнс болж
Ухсан нүхэндээ шалдан шингэхээс хойно
Ураг чинь чамайг дурсах үгүй ээ
Түүхэндээ гавъяа биш гай тарсныг чинь
Тодоор тод данслаад бүртэгчихсэн хойно
Хүүхэд, ач зээ нарын чинь яс нь янгинаж
Хүнээс нуугдах хэцүү, түүхээс балруулдаж чадахгүй
Хэцүүхэн л үйл тавилангаа үеийн үед үүрнэ
Чиний нүглээр хураасан эд
Чамтай хамт явахгүй ч
Чингэлт нүгэлт хөрөнгө чинь
Чиний үр удмын хоолонд нэмэр болох үгүй ээ
Өнөөдөр чи баян, маргааш чи шалдан үхнэ
Өгөөмөр хорвоод сэтгэл баян
Өөдрөг үнэнч хөдөлмөрийн хөлс жаргалтай
Өрөвдмөөр үхэх чинь чамд л гайхамшигтай
Байгалиас заяасан баялаг
Газар, уул, усыг тэгштгэн тогоох жамтай
Бат мөнх бэхжүүлэх увидастай эрдэнэс
Ганган орчлонгын өмч
Ган гамшиг бий болгохгүйн тулд
Газрын тосыг мэдсээр байж ухаагүй юм
Эрдэнийн чулуутай тааралдсан ч
Хөрсөндөх чулууг бүү хөдөлгө гэж
Эрх биш бидэндээ сургаалаар үлдээж
Хөрс дэлхийдээ талархан сүүн цацлаа өргөдөг
Хөрөнгөт нийгэмийг хэзээнээсээ ойшоодгүй байсан
Хөл хүндтэй эмэгтэйн өмнө хөндлөн гарч байгаагүй юм
Хүндэтгэл ёс зүйтэй ард түмэн
Харийн шашны дээдийг боловсронгуйлан шашдирласан
Хам хумгүй шүтэж мансуураагүй юм
Хар тархиа тэдэнд угаалган өмчлүүлээгүй юм
Хорвоо огторгуйг чагнан ажиглан тооцоолж
Хөрс дэлхийтэйгээ уялдан амьдарч ирсэн ард түмэн
Эр нь эмсээ эх хүн шигээ дээдэлэн
Энэ дэлхийд эгэл тэгш эрхтэйгээр
Амьралын нугачаагаа хуваалцан
Ахуй амьдралаа базааж дээдлэн
Эрэгчин эмэгчин ноход болж тоглодоггүй
Эр нь үүргээ хэнээс ч хэлүүлэхгүй гүйцэтгэж
Эм нь үүргээ хэнээр ч заалгалгүй авч явдаг
Эрхэм монгол ахуй бий
Гадаад соёл ахуйн амьдралыг мэдэрч байж
Эх орны хөгжил дэвшилд хэрэгтэй үгүйг шийдэх байтал
Ганган гялалзсан бүхнийг дуурайгаад хуулаад барьчихдаг
Эсвэл эрээн мяраатай эв дүйгүй тохчихоод
Гангарсан болж улаан хивс ч гэх шиг
Хэдэн нохдууд дэлхийн одтой барьцалдан
Хэрэндээ өөрсдийгөө од болгон дүр исгэн ядах нь
Хэн бүхэнд ичгэвэртэй, хэлэх үг алгадаа тамин минь!
Эй, зайлуул гэж юм үзээгүй амьтан юмдаа гээд
Хэдэн халтар цаасны төлөө эх орны минь газар шороо
Хүний орны арилжааны самбарт зарагдаж байна гэнэ
Хэний эх орны газрыг хэнд зараад сууж байгаа ноход вэ?
Сэтгүүлч, сурвалжигч нэртэй үнэмлэх зүүсэн
Сэгсгэр үстэй эм, арзгар үстэй эр
Худал үнэний хооронд хэдэн халтар цаас
Хутга, зэвгийн өмнө сөгдөн
Арчаагүй авилагчдын захиалгаар
Арзагнан хуцсан нохдын үгээр
Алцагнан хуудас дүүргэн, улалцах нүүргүй донгосно
Өөрсдийгөө энэ дэлхийн эрхт чөлөөт сэтгүүлч гэж
Өргөмжлөн сийрүүлэх нь гутамшигтай
Өвөрийн нууц ноёнтондоо
Өвөрт нь нэг орж, өмнө нь нэг бөхөлзөн
Энэ хорвоод ингэж шивэгчин, зарц мэт
Хөөрхийлөлтөй амьдрах гунигтай яа
Монгол хүн толгой тохин алга дээш
Хийморь сэргээсэн ёслол хүндлэлтэй
Мөлхөж бөхийж хялааж ёслох нь
Хаанахын заншилыг хэнд сурдчилаад байгаа юм
Хүмүүн минь сэтгэлдээ хайрын гал ноцоогооч
Араатан бол зэрлэг байгаач
Арчаагүй нийгэм, ялзарлыг та хойч үедээ
Ач зээдээ юу сурган үлээнэ вэ?
Гучин жил гудамжины тэнүүлчид төр гэж тоглосон
Гучин жил эх орон эрлийзсэн хаяг шошигтой
Гучин жил гуйлгачин төр засагтай
Гучин жил эх орны газар нутаг шарх сорвитой
Эх оронч үнэнч сэтгэлт
Эрэлхэг монгол хүн та хаана байна
Энэхүү ялзралыг цэглэх цаг нь болсон
Эхэс дээд тэнгэр тайвширах цаг нь болсон
Ирээдүйд Монгол эх орны төлөө
Ирэх хэдэн зуун жилийн үргэлжлээр
Эрэлхэг баатарлаг чин сэтгэлт
Эх орноо хамгаалан хөгжүүлэх охид хөвгүүд
Их Монгол угсаатанд дахин дахин төрөөсөө
Их дээд тэнгэр ивээг эх орныг минь!
No comments:
Post a Comment