Showing posts with label Нууц товчоо. Show all posts
Showing posts with label Нууц товчоо. Show all posts

Monday, April 21, 2014

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ТУХАЙ

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ ТУХАЙ



             Ц.Дамдинсүрэнгийн одоогийн шинэ орчуулгын уг эхээс нь харьцуулан хөврүүлсэн жишээ бол: Нууц товчооны 199 дүгээр зүйл 

"Мүн hүхэр жил
 Мөн үхэр жил
 Чингэс хаган жарлиг
 Чингис хаан зарлиг болурун Сүбээдэй-н
 болж Сүбээдэйд
 тэмүр тэргэтү-н
 төмөр тэрэг хийлгэж, өгөөд
 Тогтоа-ин Худу
 Тогтоогийн хүбүүд Худу,
 Гал, Чулаун тэриүтэн
 Гал, Чулуун тэргүүтнийг
 Хөүд-н ину нэхэүлүн нэхүүлэхээр
 илэрүн, Сүбээдэйн-н 
 илгээхдээ Сүбээдэйд
 Чингис хаган жарлиг
 Чингис хаан зарлиг
 болжу,
 болсон нь:
 даоу бариулурун, 
 Тогтоа-н Худу,
 Гал, Чилаун тэргиүтэн хөүд ину одүн огжадчу харин харвалчажу, учургату хулан, сумуту бугу болжу адба
 Уршигт Тогоогийн
 Урвасан хүвүүд
 Уурат хуан шиг
 Ухаан алдаж
 Шархт буга шиг
 Шантран мохож
 Буцаж харбадсаар
 Буруулан дутаав
 Тэдэн-н жиүртү
 болжу нусчү тэнгэригаруасу Чи Сүбээтэй шинхор болжу нуцчү илү-ү бариужий.
 Хөөгдсөн Худу, Чулуун нар
 Хөөрөх жигүүртэй болж
 Хөх тэнгэрт нисвэл,
 Хөлөх баатар чи
 Хөөх шонхор болж,
 Хөөж тэднийг бариарай,
 Тарбаган болжу хиуар-иян малтажу гажир - тур ороасу чилар болжу
 Чохижу эрижү үлү-ү үйчэхү чи
 Муу Тогтоогийн хүбүүд
 Мунхаг тарвага болж
 Мухар нүхэнд шургавал
 Төгс баатар Сүбэдэй
 Төмөр царил болж
 Төнхөж малтаж гүйцээрэй.
 Жигасун болжу тэнгис далай - тур ороосу чи Сүвээдэй гөллиг хувчиур болжу шиүжү хубчижү илү-ү абху чи.
 Өшөөт мэргэдийн үрс
 Өргэст загас болж
 Өргөн далайд орвол
 Өрлөг Сүбээдэй чи
 Өөш гувшуур болж
 Өлгөж гохдож бариарай,
 Баса үндүр дабаа дабан өргэн мүрэн гэтүлүн илэбэ, чима-и
 Өрлөг баатар чамайг 
 Өндөр давааг давуулж
 Өргөн мөрнийг гатлуулж,
 Өшөөт мэргэдийг дааруулахаар
 Өдөр болзож илгээв.
 Гажарун хола-ца сэдхижү чэриг-үн улаа туруай үдүүе хайраладхун
 Усны уртыг туулж
 Газрын холд хүрэхдээ
 Унах морьдоо гамнаж,
 Уулга хүнсээ хэмнэж 
 Урьдаас болгоомжтой яв.
 Сонирхолтой байна. 201 дүгээр зүйлд: Жамсуха баригдсаны дараа, Чингисийг байрамдан нөхөрлөе гэхэд хариу хэлсэн нь:
"Тэмүүжин чи
 Түмэн улсыг түвшин болгож,
 Харь улсыг хамтатган захирч
 Хамгийг эзэлсэн хаан болжээ.
 Далан гурван хүлэгтэй
 Дархан өрлөг нөхөдтэй
 Далай Чингис чамдаа Дарагдаж мөхөв, би чинь
 Хажуугийн хүнд атгагдж,
 Хатгах үгэнд автагдаж,
 Хаанг анд чамаас
 Хагацан салав би...
Ц.Дамдинсүрэн тодорхойлсноор зарим шүлгийн хэлбэрийг тоймолбол: Хонгирадын ардын дуу 64 дүгээр зүйлд, Бөхэ Чилгэрийн шог дуу 11-д, суурин аймгийг шоглосон нүүдэлчин ардын дуу 265-д түүхт явдлын тухай дуу 199 дүгээрт, журамт нэрийн магтаал74-д тэр үеийн аман буюу бичгийн хэллэг 126, 180, 200, 201-д ноёдын тангаргийн шүлэг 123, 124, 164-д тус тус байна.
     Чингисийн дайсны үгээр Чингисийн нууц товчоонд магтсан нь их далд утга санаатай боловч, юу ч гэсэн Чингисийн талыг зөвтгөх гэсэн санаатай бичжээ. 
       Үүнд яагаад гэвэл 111-р зүйлд гардаг Чингисийн дайсан Бөхэ Чилгэр, 178-р зүйлд гардаг ван хаан нар, цөм Жамухагийн нэг адил буруугаа ухамсурлан мэдэж хүлээсэн шигээр Нууц Товчоонд бичсэн байх нь эрх биш ангийн чанарыг илтгэсэн хэрэг бизээ. Чингисийн бусадтай байлдсан явдлыг зөвтгөхийн тул, Нууч товчоог зохиогч нь ямар нэгэн шалтгааныг заадаг билээ.  Нууч товчооны 265-р зүйлд дурдсанаар үзвэл, Чингисийг Сартуултай байлдахад Тангад цэрэг өгч туслаагүйн улмаас Тангадтай байлдав гэжээ. 177-д үзвэл, Бан хааныг уншигчдад элдвээр муулчилж, үл бүтэх хүн гэсэн сурал нэвтрүүлснийг дараа, Бан хаантай Чингисийн эвдрэн байлдсаныг гаргаж ирдэг билээ. Нууц товчооны 254-д монголчуудын нэгдэж чадаагүй бие биедээ дайсан болон байсныг хэлсэн нь:
"Одтой тэнгэр орчиж,
 Олон улс байлдаж
 Орондоо унтах завгүй
 Олзлон булаалдаж байлаа.
 Хөрст дэлхий хөрвөж, 
 Хөвчин улс хямралдаж
 Хөнжилдөө унтах завгүй, чанарыг илтгэсэн хэрэг биздээ. 
      Чингисийн бусадтай байлдсан явдлыг зөвтгөхийн тул, нууц товчоог зохиог нь ямар нэг шалтгааныг заадаг билээ.
         Нууц товчооны 265 дугаар зүйд дурдсанаар үзвэл, Чингисийг  Сартуултай байлдахад Тангад цэрэг өгч туслаагүйн улмаас Тангадтай байдав гэжээ.
        177-д үзвэл Бан хааныг уншигчдад элдвээр муучилж, үл бүтэх халин довтолсон нь үнэхээр хэтэрсэн буруу хэрэг юм.
        Бас нууц товчооны 78-д:
...Сүүдрээс өөр нөхөргүй
   Сүүлнээс өөр ташуургүй..." гэх буюу 255-д;
  "Амаар алсыг
   Ачиж болдоггүй 
   Үүгээр үхүүлснийг
   Өвчиж болдоггүй..." гэх юм уу. 
  "Өвсөнд ороовч
   Үхэр тоож идэхгүй
   Хөнөөлдөн тэмцэлдэж байлаа.
   Эргэлзэн бодох чөлөөгүй
   Элбэлдэн зүтгэж явав.
   Ухран зугтаах газаргүй
   Урагшлан байлдаж яваа
   Амар жаргах аргагүй
   Алалдан тэмцэж явав..." гэх зэргээр үнэн зөв бичсэн байна.
      Тэр үед Монголын олон аймаг нэгдэж, нэг гэр улс байгуулсан явдал нь түүхийн хөгжлийн шаардлагатай тохирсон давшилтай хэрэг юм.
    Харин гадагш
    Өөхөнд хучивч,
    Нохой тоож идэхгүй... гэсэн мэтийн монголчуудын ардын аман зохиолын зүйр, сэцэн үг зэргийн сэцэн хэллэг, уран дүр адилтгал, зүйрлэл, хэтрүүлэг, уран сэтгэмж нууц товчоонд тун олон байгаагаар барахгүй, харин өөрийн орны аж байдалтай сайн тохирсон байдаг юм.
     Монголын нууц товчоо бол эртний монгол хэлний дурсгал мөн. Нууц товчооноос XIII зууны үеийн монгол хэлний бүх байдлыг судалж болно.
      Нууц товчоонд монгол хэлний талаар гарч байгаа зүйлс нь уйгар бичгийн дурсгал, дөрвөлжин үсгийн дурсгалд гардаг зүйлсээр улам батлагдаж тохирдог юм. Гэхдээ эл зүйлс нь нууц товчоонд бүр дэлгэрэнгүй тодорхой болдог байна. Тухайлбал: 
    Авианы зүй,
    Үгийн зүй
    Өгүүлбэрийн зүй
    Үгийн сан, түүний бүрэлдэхүүн
    Нэр томьёо зэрэг олон зүйлийг нууц товчооноос судалж болно.
    Жишээлбэл:
    1. Авианы талаар
    Тэр үед з, ж ганцхан "ж" байжээ. Жам - зам, Жобулан - зовлон, жасаг - засаг гэж байсан билээ. Бас ц, ч хоёр нь ганц "ч" байжээ. Чаг - цаг, чинга - чанга, чилаун - чулуу, чисун - цас гэх зэргээр ганцхан ч байв. 
    Монгол хэлэнд хөдий h байсан. hүнир - үнэр, hаран - аран (ард), hачи - ач, hүлдэхү - үлдэх (хөөх), хөндий (h) бол анх ф гийгүүлэгчээс үүссэн гэдэг.
     Ганцуу мужид байгаа монгор хэлэнд байгаа ёсоор үгийн угтварт ф байгаад, XIII зууны үед h болгон жишээ үзүүлбэл;
------------------------------------------------------------------------------------------------------------
Монгол хэлэнд                          Нууц товчоонд                                              Одоо
------------------------------------------------------------------------------------------------------------
фэй                                              hой                                                                  ой
фоди                                            hодун                                                              одон
фулаан                                         hула-ан                                                           улаан
фэн                                              hoн                                                                  он
фарбан                                        hарбан                                                             арван
------------------------------------------------------------------------------------------------------------
2. Үйл үгийн талаар
Далдатчу - далдалж, оорчю - огорчу - орхиж
3. Нууц товчоонд уртатгал байгаагүйг бас харуулж байна.
Нулгачин - улаачин, аула - агула - уул
4. Үгийн зүй талаар
Гуравдугаар биеийн төлөөний нэрийн ганц тооны харьяалахдаа яну, олонд нь ану байсан ялгавар бий. Манд гэдгийн нөгөө үг болох тэдэнд гэхийн оронд анд гэж байжээ. Түүн гэхийн оронд Има гэж байв. Иймд олон тооны и, а нь хаягдаад, ганц тэр болжээ.Олны тоог их хэрэглэж байсан нь түвд нохой - түвдүүд нохой гэх мэт олны тэмдгийг давхар давхар хэрэглэж байжээ. Бас тоон дээр арбад, зууд, мянгад, түмэд гэх зэрэг байв. Хорчин, дуучин гэж нь олны тэмдгийг илтгэж байсан зэрэг олон нарийн байсан үзэгдэнэ. 
5. Өгүүлбэрийн талаар
Монгол хэлнийөгүүлбэрийн бараг хэвээр үлджээ. 34-р зүйлд хариу ину эсэ донгодба - хариу эс хээв. Үхүүэсү ину үхүсүхэй, аасю ину асугай - үхвэл нь үхсүгэй, амьдравал нь амьдарсугай гэж 25-р зүйлд хэлснийг үзвэл, ялангуяа өгүүлбэрийн доторхи үгийн дэс дараа буюу үгийн тонгорголт нь онцын өөрчлөлт бараг алга аа. 

Б.Содном 

Thursday, April 3, 2014

"МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ТОЙМ" ГЭДЭГ НОМЫН ТУХАЙ

"МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ТОЙМ" ГЭДЭГ НОМЫН ТУХАЙ



        Профессор Ц.Дамдинсүрэнгийн бичсэн "Монголын уран зохиолын тойм" гээг номын нэгдүгээр дэвтэр 1957 онд хэвлэгдэж гарсан билээ. Энэ номд Профессор Ц.Дамдинсүрэн Монголын эртний уран зохиолын тоймын тухай бичиж, XVII зууны үе хүргээд уг нэгдүгээр дэвтрээ дуусгажээ. Зохиогч энэ номоо сурах бичгийн янзтай бичсэн тул оршлоос гадна "Уран зохиолын судлалын арга зарзимууд, Монголын уран зохиолыг судалсан түүхээс, Монгол оронд байсан эртний аймгуудын бичиг үсэг, Монголын анхны дурсгалт бичгүүдийн тухай" зэрэг зүйл оруулсан байна. Нөхөр Дамдинсүрэн марксизм-лэнинизмийн үндсэн зарчим дээр Монголын уран зохиолыг хэрхэн үзэх мухай нэлээд сайн үүсгэл босгож өглөө гэж хэлэхэд болно. Харин Монголын уран зохиолын түүх, түүний хөгжилтэй зайлшгүй холбогдох уйгуржин бичиг үсгийн дурсгалаас бага сага оруулж, дөрвөлжин үсгийн дурсгалын тухай дөнгөж дурдах төдийгөөр хязгаарласан нь нэн харамсалтай санагдлаа. "Овоо босоогүй бол шаазгай хаанаас суух вэ" гэгчээр бичиг үсэггүйгээр уран зохиолын түүхийн үндсийг ярьж болохгүй, уг асуудлын эх нь байх ёстой шууд аман зохиолыг авч ярихад хүрнэ.
        Нөхөр Дамдинсүрэн, Монголын уран зохиолын түүхийг XIII зууны үеэс эхлэн бүртгэж, нэг бүрийн тухай ширхэг дараалан бичсээр, XVII зууны үед тулгаад нэгдүгээр дэвтрээ төгсгөснийг үзвэл, нэлээд сайн судлан бүртгэж чадсан байна. Монголын уран зохиолын талаар нөхөр Дамдинсүрэн шиг ингэж сайн бүртгэсэн хүн одоохондоо алга байна.
       Энэ номд Монголын ардын ангийн уран зохиол нь феодал ёзгууртны ангийн уран зохиолоос ямар ялгаатай вэ? Аль ангийн юу юу байдаг юм бэ? гэх зэрэг асуудлыг тодорхой хариулснаас гадна, басилэрхий жшиээг биеэр нь үзүүлж чаджээ. Энэ бол утга зохиолын түүхэнд чухал асуудал болж орно. Уран зохиол чухам яахдаа ардын ангийх болдог, яахдаа феодл язгууртных болдгийг ялгаж мэдэх асуудлыг нөхөр Дамдинсүрэн нилээн тод болгожээ. Томоохон буюу биеэ даасан уран зохиол тус бүр дээр нөхөр Дамдинсүрэн марксист дүгнэлт хийх гэж оролджээ. Үүнд дэвшилтэй, дэвшилтгүй буюу аль ангид хамаарах зохиол вэ? гэдийг олонхи зохиол дээр дүгнэж өгсөн нь уншигчдад их тус дөхөм үзүүлжээ. Бас Монголын уран зохиолын түүхийг судлахад эх зохиол, тэр үед орчуулсан зохиол гэж зохих үе бүр дээр хояр ялгаж бичсэн нь уг номынг үнэхээр ойлгомжтой болгожээ.
           Ер нь Монголын уран зохиолыг судалж, сурах бичиг болгоход хоёр гол арга байгаа юм. Нэгд: зохиол тус бүрийг ганц ганцаар нь судалж үзэх хэрэгтэл байдаг. Ингэж судлавал алдаа бага гардаг байна. Жишээ нь:  нөхөр Дамдинсүрэн "Гэсэрийн тууж"-ийг шинжлэн үзсэний адил нэг зохиолыг нухацтайсудлах нь маш чухал юм.
Хоёрт: Монголын уран зохиолыг нийтэд нь авч үзээд, дүн шинжилгээ хийдэг байна. Үүн дээр самуурах, алдх явдал гарсаар иржээ. Гэтэл нөхөр Дамдинсүрэн ийм ээдрээтэй ажил хийгээд, их л гол нуруутай ёвж байна гэж тэмдэглэх хэрэгтэй. Нөхөр Дамдинсүрэн энэ хоёр аргыг хослуулан хэрэглэсээр бага будилж, их онож байна гэхэд болох байна.
       "Монголын уран зохиолын тойм" гэдэг нэрээр Монголын уран зохиолын түүхийг бичсэн, энэ номд XIII зууны үеэс эхлэн мэдэгдэж байгаа богино хэлбэрийн жижиг уран зохиолын тухай асуудлыг лавшруулан тодорхой болгож, олон баримт бичиг гаргаж ирсэн нь манай уран зохиолын түүхэнд тус нэмэр болох шинэхэн мэдээ юм. Үүний урд Монголын эртнийуран зохиолд жижиг уран зохиол ганц, хоёр үзэгдэх юм гэх төдийгөөр өнгөрч байсан бол одоо олон байсан, үргэжжлэн хөгжсөөр ирсэн гэж хэлэх дүгнэлтийг нөөр Дамдинсүрэн гаргаж өглөө.
      Үүнчлэн нөхөр Дамдинсүрэн Монголын бээ мөргөлийн яруу найраг бичмэлээр байдгийг тодорхой болгож, олон жишээгээр баталсан байна.  Энэ тухай урд монголч эрдэмтэн нарын дотроос гагцхүү Банзарын Дорж "Монголын бөө мөргөл буюу хар шажин" гэдэг номдоо "Гал тахих судар" зэрэг бөө мөргөлийн бичмэл яруу найраг байна гэсэн дохио өгснөөс өөр гойдын юм байхгүй байжээ.
        Гэтэл нөхөр Дамдинсүрэн Монголын бөө мөргөлтэй холбогдох арвин хэдэн бичмэл зүйлийн нэр дурдаж, заримаас нь иш татан авчээ. Ийм бичмэл бол ардын гар дээр дамжин хадгалагдаж байсан нь одоо хүртэл үзэгдсээр байна. Монголд байсан бөө мөргөлөөс тэр үеийн зан үйл, сэтгэхүйн хөгжил зэрэг үзэл санааны түүхийг судалж болдог байна. Энэ хоёр XVII зууны үеэс эхлэн, хоорондоо ширүүн тэмцэл хийж, ана мана үзэлцэж, байсан нь бөөгийн дуудлаганд "Ирэхдээ ерэн гэлэн хүнстэнгүүд" гэж бөөгийн нэг онгон ирэхдээ л шажны 90 гэлэнг идээд, буцахдаа л буман гэлэнгээр хүнс хийж явдгаар дүрслэн хэлдэг билээ.
      Ер нь бөө мөргөлийн яруу найрагт ардын аман зохиолын цэцэн хэллэг, уран шүлэг зэргийг шавхан оруулсан талаар найруулга сайтай, ойлгомжтойболсон үзэгдэнэ. Иймд бөөгийн дуудлага сайтай, талаар их сонин, судалж үзмээр чухал зүйл байгаа юм. Нөхөр Дамдинсүрэнгийн зохиол нэг бүр дээр хийсэн дүгнэлтийг цөм адилхан ангийн зохиол уу, аль дээд ангийн ашиг тусыг хамгаалсан зохиол уу дээрээ бүтэж өгдөггүй юм. Нөхөр Дамдинсүрэн ч дан ийм дүгнэлтнхийсэнгүй аль болох, зохих дүгнэлтийг тэр зохиолын одоо байгаа агуулга, хэлбэрээр нь гаргаж иржээ. Хишээлбэл: "Нууч товчоо"-г XIII зууны үеийн түүхэн орон, цаг, нөхцөл гурваас нь огтхон ч сагасангү авч судлсаар, "Нууц товчоо бол ерөнхийдөө монголын язгууртан ноёдын талыг баримтласан зохиол юм" гэж Влаимирцовын нэг адил нөхөр Дамдинсүрэн дүгнэжээ. Үүнд: "Нууц товчоо" бол овог төрлийн нийгмээс, феодалын нийгэмд шилжиж байгаа үеийн зохиол бөгөөд монгол овогтныг нэгтгэн нэ улс болгох зорилтыг зөвтгөсөн зохиол юм.
          "Нууц товчоо" Монголын язгууртан нарын талыг баримтласан зохиол мөн, "Нууц товчоо" урлагийн талаар маш чадвартай сайхан зохиол гэж нөхөр Дамдинсүрэн зөв зүгнэн бичсэн байна. Хэдийгээр дээд ангийн сонирхлыг хадгалсан зохиол байвч, тэр цаг үедээ буюу тэр үеийн дэвшилттэй түүхийн бодит байдлыг бичсэнээрээ дэвшилттэй зохиол байж болдог байна. Нөхөр Дамдинсүрэн энэ мэтээр зохиолиудыг судлахад ихээхэн сайн алхам болжээ. Бас нэг жишээг хэлбэл; "Сувашид" бол шажны зохиол биш, иргэний яруу найраг бөгөөд ардын мэргэн цэцэн үгийн цоморлиг шинжтэй зохиол юм. " Сувашид"-ын тайлбар бол ардын үлгэрийн цоморлиг юм гэсэн шинэ дүгнэлт хийсэн нь зүйтэй санагдана. Харин "Гурван зуун тайчуудыг дарсан домог" мэтийн домогт XVIII зууны үеийн хэсэг анчин, малчны нэг зурвас үзэгдлийг үнэхээр харуулсан боловч, харин тэдний хүчийг дутуу үнэлж, дээд ангийн хэдхэн хүний хүчийг дабуугаар магтсан явдалтай холбож үзвэл, ордны нэг зохиолч ардын аман зохиолын үлгэр домгийн шүлэг, үг найруулыг бүрэн ашиглан зохиожээ гэж хэлэхэд бас болохоор байгааг анхаарах хэрэгтэй.
        Нөхөр Дамдинсүрэн их хөдөлмөр гаргаж, аль холбогдох өдий төдийном бичгийг янз бүрийн хэл дээр судлаад, энэ зэргийн тусгай зүйл олон түмэндээ гаргаж өгсөнд олны зүгээс их талархал хүлээж байгаа нь зүйн хэрэг мөн. Энэ бол бага хөдөлмөр биш, эрдэм шинжилгээний том бүтээл учир уран зохиолын сайн сурах бичигтэй болоход бид тун ойрхон очжээ.
       Үүний үргэлжлэл болох хоёрдугаар дэвтэр, энэ номын хавсралгалт болох уг сурвалж зохиолын эмхтгэл дэвтрийг гаргаж нийтлэхэд дэмжиж туслалцах ажил бидэнд шаардагдаж байгааг олон түмний сонорт хүргэх нь чухал гэж үзнэ.

Б. Содном "Үнэн" сонины 44(7178) дугаарын 3-р нүүрт. 1959.2.21
         


Д. Нацагдорж

                                                Их зохиолч Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой  (1906-2026)   болон                       ...