ЭРДЭМТЭН, СУДЛААЧ, ЗОХИОЛЧ, БАГШ БАЛДАНГИЙН СОДНОМЫН МЭНДЭЛСНИЙ 100-н ЖИЛИЙН ОЙ 2008. \Балдангийн Содном аавын минь бүхэл бүтэн амьдралаа зориулсан уран бүтээл, зорьсон сэтгэл нь монгол эх хэл, судлал Балдангийн Норжмаа ээжийн минь хүсэл үргэжлүүлэн соёрхон ард түмэндээ өргөх, тэдний минь буян дэлгэрэх болтугай.
Saturday, December 2, 2023
Б.СОДНОМ 1908-1979: Монгол Хатан
Монгол Хатан
| Монгол Хатан |
Магнай тэргүүн
өмсгөл гоёлол нь хө
Дээд тэнгэрийн
дагина шинж үү дээ хө
Хонгор энхрий ааль нь хө
Ялдам монгол
бүсгүйн шинж үү дээ хө
Цогтой зоримог
харц нь хө
Тэнүүн хатан монгол шинж үү дээ хө
Чансаа тэнхэл
лагшин нь хө
Үлэмж гоолиг дарь эхийн шинж үү дээ хө
Шанхаа
сэвэлзүүлж гөрөлсөн гэзэг нь хө
Дэгжин гүнжийн
шинж үү дээ хө
Эелдэг царайндаа жаргалтай мишээх нь хө
Нандин монгол эмэгтэйн шинж үү дээ хө
Ахуй оньс төгс билэг нь хө
Хорвоод охь монгол эхийн шинж үү дээ хө
С.Үзмээ 12.02.2023
Ёвропын соёлыг өвөртөлж, түгээсэн анхдагч залуучууд
Ёвропын соёлыг ө в ө рт ө лж, т ү гээсэн анхдагч залуучууд (Франц Герман суралцсан анхны Монгол сурагчдын 100 жилийн ойд) ...
-
Эр хоёр загал Оршил Чингисийн эр хоёр загалын тууж бол мон...
-
ТУНГАЛАГ ТАМИР Монголын орчин үеийн уран зохиол үргэжлэн хөгжсөөр одоо ихээхэн амжлтыг олжээ. Гэвч энэ уран зохиол хөгж...