Насан баяр
Нарт ертөнцөд
хүн болж төрлөө гэж
Нас ахих тусам
тэр нэгэн өдрийг
Он
тоололд тэмдэглэсэн ёсоор жилдээ ганц
Онцгой
хүмүүстэйгээ ёсчилон тэмдэглэдэг билээ
Балчир байхдаа мэндэлсэн өдрөө
Баяр
хөөр баясгалантай тэмдэглэдэг байв
Идэр насандаа ихэмсэг
бардам
Ингээд том хүн
болсоноо мэдэрч
Энэрэнгүй адал
явдлаар дүүрэн дурсамж
Эргээд ирэхгүй
хүүхэд насаа үдсэн тэмдэглэлт
Залуу насаа санахад
нас тогтохгүй ч
Зүрхэнд минь оршинсоор л
Төрсөн өдөр
цаг минь үнэн
Төгөлдөр
тэмдэглэх нь хувьтай
Насан баяраар
наргиж цэнгэхэд
Насны ялгаа
үгүй, намбатны түшиг хэрэггүй
Насан баярын
мэнд ээ!
Намирч
амьдарая энэ дэлхийдээ
С. Үзмээ 7.12.2020
No comments:
Post a Comment