Showing posts with label mother. Show all posts
Showing posts with label mother. Show all posts

Tuesday, August 4, 2020

Сэхүүн бай


 

 

 Сэхүүн бай

 

Бүсгүй минь та өөртөө эзэн бай

Өрөөлд үлгэр дуурайлал дагуулна

Бүтнэ болно гээд өглөө болгонтой золго

Өөрийгөө гоё өргөн талбайгаар гунхаж алх

Энгэртээ тэврэх үртэй эх хүн та

Ээжээ гэж дуудуулах алдар нэртэй

Эрхэм үрийнхээ бахархал нь

Энэ дэлхийн хүч нь тa мөн

Хайраар ивээсэн халамжит хань

Хамгаас ихийг гийгүүлэх гэргий

Айлын голомтыг аялуулах эрхтэй эхнэр нь

Аз жаргалыг асаах хатан эмэгтэй

Бүсгүй минь та өөртөө бардам бай

Буян заяагаа түшихэд болдог юм

Боломж болгоныг аргал,  хай, хичээ

Байгаль дэлхий өгөөмөр 

Амьдрал тэмцэлгүй бол гунигтай

Айх зүйлгүй ээ, хатан эмэгтэй минь

Харин ч эрч хүчийг ухаанаар олно

Хамгаас илүү өөртөө бардам амьдар

Амьдралын өдөр яг л байгаль шигээ

Олон янзын үзэгдэл шалгууртай

Олон ч бартаат зам шургуутай

Амьдралын нугачааг сөрж давахад

Амттай гашуун ч бас адтай

Аль болохоор өөртөө сэхүүн бай

Амьдралдаа талархаж баясаж амьдар

 

С. Үзмээ 08.04.2020

 

 

 

 

 

 

 

 

 

 

Friday, June 1, 2018

Эх үрсийн баярын мэнд ээ! Ижий минь

Эх үрсийн баярын мэнд ээ! Ижий минь


IMG_6682 (2)
Эрхлэн тоглодог насандаа
Эхийгээ би Ээж гэж дуудаг байлаа
Эргээд би өөрөө Эх хүн болсон
Эрхэмлэн хүндэлж Ижий  минь гэдэг

Ижийгээ би дурсан санан
Ижийгээрэй би бахархах дуртай
Эрхэмлэн мэхийн ёслоё таньдаа
Эх үрсийн баярын мэнд ээ! Ижий минь

С. Үзмээ 06.01.2018

Д. Нацагдорж

                                                Их зохиолч Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой  (1906-2026)   болон                       ...