Saturday, August 13, 2022

Богц богц Мөнгөөр


Богц Богц Мөнгөөр

Богц богц мөнгөөр
Бодлыгоо худалдсан сайдууд гуай
Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай
Хүрэн эрээн хоромжтой сайдууд гуай
Хүрээгээ худалдаад гялайв уу даа
Магнаг дээлтэй сайдууд гуай
Манийгаа худалдаад гялайв уу даа

(Б. Содномын гар бичмэлийн гуравдугаар хавтаснаас авав)


Балданы Содномын Аман Зохиол IV боть УБ 2018
Монгол Улс Шинжлэх Ухааны Академи Хэл Зохиолийн Хүрээлэн

Эрдэмтэн Балданы Содном нь 1938 болон 1947 онд хоёронтоо хэлмэгдэлтийн шуурганд өртөж хоригдож байхдаа Зүүн хараагийн спирт бал бурам үйлдвэрт (1947 оноос эхлэн 2 жил) орчуулагчаар ажиллаж байсан. Тэр үедээ тэрлэсэн байж магад гэж таамаглаж байна. С. Үзмээ



Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...