МОНГОЛ УРАН ЗОХИОЛ СУДЛАЛ

Балдангийн Содном нь Монголын утга зохиол судлалтай зайлшгүй холбоотой бөгөөд түүний суурийн эх үүсвэрийг монголын анхны уран зохиол судлаач гэж олон эрдэмтэд нотолдог.

МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН АНХНЫ ТОЙМ

Монголын уран зохиолын судлалд тодорхой мөрөө үлдээсэн ахмад эрдэмтэн Б.Содномын “Монголын уран зохиолын хөгжлийн түүхчилсэн төлөв“ гэдэг өгүүллийг 1946 онд бичиж хэвлүүлжээ. Энэ өгүүллийг хэьлэсэн “Шинжлэх ухаан“ сэтгүүлд нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн ХХҮ жилийн ойд зориулсан тусгай дугаар байлаа Тухайн цагт сэтгүүлийг эрхлэн гаргачид уул өгүүлэлд ач холбогдол өгч байсны тэмдэг гэж үзэж болно буй заа.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний залуу ажилтан бид далаад оны сүүлчээр ахмад эрдэмтэн Б.Содном гуайтай уулзалт хийж билээ. Тэр үед хэлсэн үг нь миний санаанд тодхон байна. Тэр үг нь: 1946 онд миний түүхчилсэн төлөв гэдэг өгүүлэл хэвлэгдсэн. Эндээ монголын уран зохиолын түүхийг бүрэн багтаах зорилго тавьсан юм. Уул нь тэр өгүүлэл миний диссертаци болох учиртай байлаа. Хөндлөнгийн өөр шалтгаанаар гүйцээж бичээд хамгаалж чадаагүй юмаа.
Ийнхүү ярьж суусан Б.Содном багш маань эрдэмийн зэрэг цол хүртэж чадаагүй өнгөрч билээ. Гэсэн хэдий ч түүнийг эрдэмтний бууртай, эрдэм чадалтай хүн байсныг хийж бүтээсэн өв нь нотолсоор байна. Энэ үгийнхээ жишээ болгож, энэ удаад дээрх өгүүллийг нэрлэмээр байна.
Б.Содном энэ өгүүлэлдээ монголийн уран зохиолын хөгжлийн түүхийг ХП зууны сүүлчээс 1946 он хүртэл тоймлон үечлэн хуваажээ.
Үүнд:
А. ХП зууны үеэс 1691 он хүртлэх үе
Б. 1691 оноос 1921 он хүртлэх үе
В. 1921 оноос 1946 он хүртлэх үе
Энэ бол монголын уран зохиолын хөжлийн түүхийг анх удаа үечилж өгснөөрөө ач холбогдолтой болсон билээ. Үүнээс хойш эрдэмтэд янз бүрийн үечлэл хийсээр ирсэн боловч энэхүү үечлэлийг хүндэтгэн үзэж, судалгааны тоймдоо дурдсаар иржээ.
Энэ өгүүлэлд монголд бичиг үсгийн түүх, уран зохиолын алдартай дурсгал бичгүүд, шилдэг зохиолч төлөөлөгчдийг өргөн хүрээтэй хамтран бичсэн байгаа билээ. Тухайн үед уран зохиолын түүхэнд мэдэгдээгүй байсан зохиолч Ишданзанванжил, Хишигбат нарын тухай анх мэдээлсэн зэрэг шинэ баримт энд бас байгаа юм.
Уул өгүүллэгийн тухай зохиолч Д. Тарва, Н.Жамбалсүрэн нар туёгайлан шүүмж бичиж 1950 онд “Үнэн“ сонинд нийтлүүлжээ. Тэнд феодалын зохиолыг магтаж сайшаасан гэх мэтээр буруутгасан үг үсэг байдаг юм билээ. Гэсэн ч гадаад, дотоодын эрдэмтэд уул өгүүллийг талархан хүлээн авсан юм. Доктор Г.И.Михаилов “Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн найруулал“ 1955 он, академич Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм“ 1957 оны нэгдүгээр дэвтэртээ тус тус сайшаан өгүүлж, үнэлж дүгнэсэн байдаг юм. Ц. Дамдинсүрэн тус тойм номынхоо оршил өгүүлэлд монголын уран зохиолыг судлагч эрдэмтэн А.Позднеев, Б.Владимирцов, В.Хайссиг нарын зэрэг гадаадын эрдэмтдийн нэрс дунд ганцхан монгол судлагчийг нэрлэсэн нь Б. Содном билээ.
Монголын эрдэмтэн сэхээтний дундаас эх хэлнийхээ уран зохиолыг системтэй судлах ажлыг анх удаа гардан хийсэн гавъяаг Б. Содном эдлэх учиртай. Яг энэ зам мөрөөр Ц. Дамдинсүрэн уран зохиолынхоо тоймын эхний дэвтэрийг бичиж, бусад эрдэмтдийн хамт гүйцээсэн ба залгамж, эрдэмтэд нь орчин үеийн уран зохиолын түүхийг бичиж нийлүүлсэн юм.

Я. Баатар 1998 он “Б. Содномын намтар, бүтээлүүд“ номноос оруулав.

Удиртгал
Б.Содном

Монгол ардын эрт эдүгээгийн аман зохиолын шавхагдашгүй арвин сангийн дотор шог, хошин үлгэр, домог уриа олон байдаг билээ. Эдгээрийн зарим нь олон янзын хувилбартай байдаг тул, орон нутгийн дотор янз бүр илүү, дутуу үгтэй хэлэлцдэг боловч, ерөнхийдөө утга санаагаа хадгалж байдаг юмаа.
Монгол ардын аман зохиолд “Ноёд баядыг эсэргүүцсэн богино өгүүллэг”, “Хошин үг”, ”Хошин буюу шог дуу”, ”Далан худалчийн үг”, ”Балансэнгэ”, ”Сайн эрийн үгс”, ”32 наргиа” гэх, энэ сүүлийн дөрвөн үйл нь бие биетэйгээ холбоотой бөгөөд ХҮШ зууны эцэс, ХIХ зууны үед гарсан янзтай. Мөн дөрвийн дотроос хамгийн түрүүнд ”Далан худалчийн үг”, үүсч, түүнээс хойш ”32 наргиа”, ”Сайн эрийн үгс”, ”Балансэнгэ” гарч ирсэн юм шиг үзэгдэнэ. Мөнөөхөн дөрвийн дотор өмнө дурдсан зууны үгсийн зан суртахуун, түүхт байдал тодорхой үзэгдэнэ.
Буриад монголын алдарт зохиолч хоц Намсрай хуучин Сан бээсэд\одоогийн Чойбалсан аймгийн Матад сум хавьд\ байхдаа цуглуулсан аман зохиолын нэгэн зүйл болох ”Сайн эрийн үгнээс”, ”Өвгөн Гэлэнгийн үг”, гэдэг шүлэглэлийг 1926 онд боловсруулж хэвлүүлснийг энд хамт хийж, уг эх авсан ”Сайн эрийн үг” гэдгийг оруулаагүй.
”Далан худалч”, ”Балансэнгэ” жижигхэн хэсэг хэсэг өгүүллэгт бол Далан худалч, Балансэнгэ нар өөрсдөө уг зохиолын гол баатар нь болж явдаг.
Энэ зохиолуудад аж амьдрал, зан суртахууны аль дутагдалтай талыг шоглон дооглосон буюу сорьсон янзтай утга санааг харуулдаг билээ.
Дээр үед энэ хоёр зохиолыг шог, хошины талаар нь гойд бөгөөд мөн тухайн үедээ хүмүүсийн инээдийг хүргэж, уйтгарыг сэргээх төдийхнөөр зогёдоггүй, харин ойлгож аваад цээжлэхэд нь амархан байжээ.
Нэгэнт цээжилсэн хүн уг гол санаанаас нь гаждаггүй боловч, илүү дутуу үгтэй хэлэх явдал мэдээжийн хэрэг ээ.
Жишээлбэл: ”Балансэнгийг”, ”Балансан”, ”Бэлэнсэнгэ” гэх мэтээр нутаг нутагт янз бүр нэрлэхдээ яг нэг л хүнийг хэлж, мөнөөхөн ”Балансэнгэ”-ийн үлгэрийг ярьж байна. Харин ”Балансэнгэ” гэж ярих нь олонхи бололтой.
Монгол ардын хошин, шог үлгэрийн дотор ХIХ зууны үед “Бадарчин үлгэр 1,2“ гэж нэг шинэ богино хэлбэрийн зохиол бий болж ихээхэн дэлгэрсэн байна.
Бадарчингийн үлгэрийн дотроо зохиолын гол\баатар\ хүн нь бадарчин өөрөө байдаг бөгөөд феодалын нийгмийн ёс журам зан суртахуун, хар-шар дээдсийн улс төрийн явуулгыг илтээр эсэргүүцсэн чанартай шог үлгэр үлэмжхэн гарч дэлгэрэв ээ.
Тэр үеийн бадарчин монгол орны дотор хөндлөн голыг хэрхэн явцгааж, бадар барьж явсан нь үнэхээр олоон. Үгээр барахгүй олон тооны бадарчин Баруун Зуу \Лхас\, Гамшир, Балба, Утай зэрэг газраар явцгааж, эргэл мөргөл хийнэ, номоо сайжруулна гэх нэрийдлээр элдэв юмыг сонирхож үзэж, нүүр хагарч, нүд тайлахын тул, газар сайгүй тэнүүчлэн, олон янзын хүнтэй учран харилцаж, амьдралыг тал бүрээс хараад, биеэр амсаж, хашир догь болж бйажээ.
Тэр гэхийн тэмдэггүй газар сайгүй явж байсан бадарчингаар тухайн үеийн тэмцэл зөрчлийн сэдвийг илтгэсэн богино хэлбэрийн үргэжилсэн уран зохиолын гол баатар болгосон явдал бас учиртай юм. Ийнхүү зохиолын эзэн зохиолч буюу өөрийн нэрээ нуухын тулд, тэр үедээ хайш яаш, болох бүтэхгүй гэгдэх зохиолыг бадарчингийн гэж байсан буюу үг аман зохиолд чухал суурийг эзэлж байсан үзэгдэнэ.
Хошин буюу шог үлгэрийг ингэж нэг хүн нь нөгөөгөөс сонсож тогтоогоод амаар сонирхол болгон ярилцдаг тул, үг нь илүү дутуу болох мэтээр олон янз болдог байна.
Хэдийгээр ийм олон янзын хувилбар гарч ирэвч, гол утга санаа ньтөдий л их өөрчлөгдсөн явдал ховор үзэгдэнэ.
Монгол ардын аман зохиолын хошин, шог үлгэрийн зохиотж нь хялбархан, утга санаа нь их л ойлгомжтой байтлаа, тэр нэг зүйлийн санаагаа урлагийн талаар чадамгай эвшхэн гаргаж, төгс утгагыг гаргасан байх нь гойд сонирхолтой юм.
Ердөө ямар нэг утга санааг урлхгийн талаар гаргахдаа хүмүүсийн инээдийг хүрмээр эвлүүлж зохиох нь тийм ч амар хэрэг биш.
Иймд эдгээр хошин, шог үлгэрийг судалж, зохиомж болон урлагийн барилыг олж авах явдал одоогийн утга санаагаар ямар нэг хошин буюу шог инээдтэй зохиол бичихэд ач холбогдолтой юмаа.
Зохтолч хүн ямар нэг сэдвийг олж аваад, түүнийгээ унших үзэх хүний ёэтгэлийг хөдөлгөх хошин, шог буюу инээд хүргэх зохиол болгон боловсруулъя гэснийгээ яаж хийвэл, тийм зохиол болноо гэдэг нэг асуудал тулгарч ирдэг билээ. Үүнийг эзэмшиж мэдэхийн тул, ардын бичмэл уран зохиолын хажуугаар аман зохиолын хошин шог, инээд хүргэх зохиолуудыг тэр үеийн байдал, нөхцөл хөгжилтэй нь хамт холбож судлах явдал шаардагдагддаг байна.
Харин иймэрхүү зохиол дээр анхаарах нэг зүйл бол цаг үе нь байгаа юм. Жишээг хэлбэл, өнгөрсөн үеийн зарим шог буюу инээдтэй байсан хэрэг явдал, хэллэг нь уг үеэ нэгэнт шувтарсны дараа, уул шог буюу инээдмийн чанараа алдаж, өөр цаг үеийн нөхцөлд уйдах зүйл болж хувирах ёс бий, эсвэл ямар нэг уйтгар гунигтай буюу түвшин байсан үйл явдал, хэллэг нь өөр цаг нөхцөлд хүрч ирээд, зөвхөн инээдэм наадмын хэрэг болж хувирах ч ёс бий.
Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” гэдэг дуурьт Балган ноёныг гэрлэх үеэр алтан малгай, шар хүрэм өмёёөн, цал буурал сахалтай, салга лам, буёад ихсийн хамт гарч ирээд, Балган ноёнд бэлэг хүргэхээр бараалхаж байгаа байдал харагдана. Урьдын цагаар буюу тэр цаг үедээ бол мөн ламыг өндөр нас, шашин мөргөлийн хувьд нь хүндэтгэж биширмээр юмуу өрөвдөж хайрламаар дүнхгэр буурьтай ламтан гэж байсан нь илэрхий.
Гэтэл одоо түүнийг хүмүүс хараад, дооглон инээлдэх болжээ. Энэ яагаад ингэж байнаа гэвэл, цаг үе нь өөр болоод, тэр ламтны үе нэгэнт өнгөрёөн учраас ийтэрхүү элэг доог болон хувирчихав аа.
Үүний учир юу вэ? Гэвэл, ямар нэг юмыг “сайн”, “муу” хоёрын альнэгээр дүгнэж байгаа хэрэг юм. Нэг цаг үеэ “сайн” буюу сайшаагдаж” байсан хэрэг, явдал юмуу үзэгдэл тэр тухайн цаг үеэ өнгөрөөгөөд өөр байдалтай цаг үед шилжин хүрээд, нийгэмд ойлгогдож үнэлэгдэхдээ урьдынхаасаа ондоо дүгнэлт чавдаг явдал байна.
Үүнд магаргүй элэг доог болсон зүйл нь “муу” буюу “муушаагдсан” дүгнэлт авч болно.
Ингээд үзэхэд “сайн“, “муу“ хоёр гэдэг дүгнэлт нь үргэлж байраа солилцож байдаг жамтай юм байна.
Энэ тухай жишээг хэлвэл, үргэлж усанд шумбаж амьдардаг загасны амьдралыг зарим хүн “сайн“ байх гэхэд, зарим хүн үргэлж нойтон усанд амьдардаг юуных нь байхав дээ, “муу“ л байх ёстой гэхчилэн өөр өөрөөр дүгнэн хэлэхийг оролддог байна.
Үнэндээ уг маргааны гол нь үүн дээр биш, харин байгалийн дотор тэр амьтан зохицон амьдарч байгаа явдал нь онцлогтой юм.
Тэр ч байтугай бидний өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн нэг зүйлийг уг нэг адил үздэггүй.
\үргэжлэл бий\

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...