(Эрдэмтэн Балданы Содномын 110 жилийн ойд)
“Зуун жил гэдэг хэр хугацаа билээ? Зуун жилд шалгарал хэр хэмжээгээр
болдог билээ? Нэгэн зууны шалгарлыг давна
гэдэг хоёрдахь зууны үүдийг нээх нэгэн оньс түлхүүр мөн
буюу.Тэгвэл Монгол улсад шинжлэх ухаан, соёл боловсролын салбарт нэгэн зууны
туршид хэн хэн бие сэтгэлээр хүчин зүтгэж юу юу
бүтээж явсан бэ?
гэдэг асуудалд
хамаарах хариулах учиртай хүний нэг нь Балданы
Содном гарцаагүй байсан болой. “
Эрдэмтэн, зохиолч, судлаач,
соёлын гавьяат зүтгэлтэн,
доктор Д. Цэдэв
Балданы Содном товч намтар.
1908 оны 1-р сарын 4-нд одоогий Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүн галуутай
нуурын Нүүрэнтэй гэдэг газар ядуу ард Балданы ууган хүү болж төрсөн. 1923 онд
сургуульд ороод түүнээсээ шалгарч 1926 онд Д.Нацагдорж болон хэсэг сурагчдын
хамт герман улсад, 1931 онд Ленинградад тэр үеийн герман франц орос улсад
суралцсан анхны сэхээтний нэг.
Шинжлэх Ухаан Академид ажилласан жилүүд:
Шинжлэх ухаан боловсролын байгуулгад 50 шахам жил ажилласан.
Шинжлэх ухааны хүрээлэнд оюутнаар 1930 нд 6 сар – 1931
Ленинград хот Дорно дахины судлал 1931-1933
Шинжлэх ухааны хүрээлэнд 1933-1938
Судар бичгийн хүрээлэн эрдэм шинжилгээний ажилтан (одоогийн хэл, зохиолын хүрээлэн ) – 1938-1941
Эрдэмтэн нарийн бичгийн дарга 1941-1947
Эрдэм шинжилгээнийажилын хажуугаар
хавсарсан ажлууд, Улсын их сургуульд багш – 1949-1951, 1942-1947, 1956-1959
Шинжлэх ухааны Академийн эрдэм шинжилгээний
ажилтан, секторын эрхлэгч 1950-1979
Балданы Норжмаа
(1924-1991)
Балданы Норжмаатай 1950
онд танилцаад 1952 онд гэрлэж улмаар 6 хүү, 5 охинтой өнөр гэр бүл болсон.
Балданы Норжаа нь Батмөнх даян хааны удам угсааны хүн. Түүний өвөг Сандаг Түшээт Хан хошууны тайж, торгоны замын
өртөөгөөр тэмээн жин энхэтхэгээс орос хүртэл тээвэрлэж байв.
Балданы Содномын гэр бүл 1973 он
Эрдэм
шижилгээний салбарт хувь нэмэр оруулсан нь:
Б. Содном түүний уран
бүтээл судалгаа нь Монголын Шинжлэх Ухааны хэд хэдэн салбарын судлалыг үндэсийг
үүсгэн тавилцсан.
1. Хэл шинжлэл судлал,
2. Утга зохиол, урлаг судлал
3. Ардын аман зохиолын судлал,
4. Д. Нацагдорж судлал
5. Нэр томъёоны судлал
6. Шинэ үеийн уран зохиолын судлал бөгөөд үүн дээр өөрийн зохиосон зохиолууд, хэлсэн ярьсан үг болон дурсамжууд орж байгаа юм.
Эрдэмтэдийн дурсамжуудаас хураангуулбал:
Эрдэмтэн
Содном дурсамждаа “Содномын нэг их чухал онцлог нь монгол хэлээ маш сайн
мэддэг, монгол хэлний нэр томъёг бүр нарийн мэддэг, хэлний баялаг эзэмшсэн хүн,
юм бичихдээ найруулгандаа их сайн, маш их мэдлэгтэй, боловсролтой, их аятайхан
хүн байсан.”
Академич профессор А. Ширэндэв 1998
Уран зохиол
шинжээчийн ууган нэгэн дурсамждаа “Зохиолын
явдал нь зангилгаагаар эхлэн өрнөсөөр туйлдаа хүрээд улмаар тайлагдан төгсөх
ёстой” гэж Содном гуай зурагласан тэр л зарчимаар өнөөг хүртэл
ихэнх зохиолчид шүлэг, өгүүллэг, тууж, романаа бичиж байгаа билээ. Монголын
шинэ уран зохиолын судлал шүүмжилийн өргөө гэр анх барилцсан ууган эрдэмтэн
Балдангийн Содном.”
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч,
төрийн шагналт эрдэмтэн хүндэт профессор Л. Түдэв1998
Хэл бичгийн эрдэмтэн Б. Содном гуайн тухай дурсамждаа “Уншигчдын сонирхолыг татахын тулд зохиолын дотор гарах
ёстой үйл явдлуудыг дэс дарааг санамсралгүй байдлаар өөрчлөх хэрэгтэй. Үүний
тулд зохиолын үйл явдлыг тус бүр жижиг цаасанд тэмдэглээд хөзөр шиг хольж
байгаад дэлгэвэл нэгэн санамсаргүй дараалал үүснэ. Үйл явдал дэс дараа ингэж
хутгалдах нь зохиолыг сонирхолтой болгох нэг арга юм гэж Содном гуай заадаг
байлаа. Зохиолч болбол тэр жороор бичнэ гэж бид боддог байв. Содном гуайг Их
Содном буюу найз нөхөд нь орсоор “Содном Великий” гэж дууддаг сан”.
Цөмийн физикийн эрдэмтэн,
Академич бага Н. Содном1998
Миний мэдэх Балдангийн
Содном дурсамждаа “Б. Содном гуайтай хгмт
ажиллаж ойртон танилцаж тэр хүний өргөн мэдлэг, судалгааны арга барил, өвөрмөгц
чанар, маш энгийн нийлэмж сайтай хүнлэг энэрэнгүй зан ааш, амьдралбүтээлийн
баялаг туршлага, яриа хөөрөөний сонин сайхан, ахмад хүний дууриал зэрэг нь анх
1950 оны үеэснадад эчнээ төрсөн сэтгэлийг өөрчилж, жинхэнэ үнэнийг олж хүнийг
таних, хүндлэн биширч, дууриан суралцахад их нөлөө үлүүлсэн юм.”
Монгол Улсын Төрийн
шагналт, профессор Д.Цэнд1998
Миний мэдэх Б. Содном
дурсамждаа “Б. Содном гуай олон жилийн
турш их зохиолчийн гар бичмэлийг сурвалжлан цуглуулж нандигнан хадгалж өнөөгийн
бидэнд өвлөн үлдээсэн түүхэн гавъяатай хүн юм.”
Хэл зохиолын хүрээлэнгийн
агсан захирал доктор профессор Х. Сампилдэндэв.1998
Б.Содном хэл шинжлэлч,
толь зүйч эрдэмтэн мөн дурсамждаа “Б. Содном бол дэлхийд нэр
алдар нь товойж гарсан, гадаад дотоодын эрдэмтэн мэргэдэд өндөр үнэлэгдсэн нэрт
эрдэмтэн байсан юм. Миний бие Б.Содном гуайг монгол судлалд зүгээр нэг
гялсхийгээд өнгөрсөн үзэгдл байсан биш, амьралын судас нь монгол хэл, зохиолын
төлөө цохилж байсан эрдэмтэн гэж дүгнэж байна.”
Доктор профессор С.Мөөмөө
1998
Б.Содном Д.Нацагдорж
судлалыг үндэслэгчийн нэг дурсамждаа “Содном гуай Д.Нацагдоржийн
зохиолыг олон нийтэд хүргэснээр хийх ажлаа хязгаарлаагүй, Нацагдоржийн зохиол
бүтээлийг шинжлэх ухааны үүднээс судлах ажлыг монголын судлаачдаас анхлан
хийсэн юм. Б.Содном бол Нацагдоржийн яруу сайхан зохиолыг Монгол уншигчдад нээж
өгснөөрөө хэзээ ч арилшгүй, үл мартагдах гавъяа байгуулсан юм. ”
Дэд доктор зохиолч С.Лочин1998
Б. Содном бол шинжлэх ухааны хүрээлэнгийн ууган эрдэмтний
нэг мөн дурсамждаа“Манай ахмад
эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ренчин, зохиолч Д.Нацагдорж нартай
нэгэн эрин үед нэгэн байгууллагад хамт алба хашин, мөр зэрэгцэж, уран зохиол,
үгсийн сан,толь бичиг, ардын аман зохиол, Д.Нацагдорж судлал, -д дорвитой хувь
нэмэр оруулж, монголын шинэ уран зохиолын түүхийг бичих анхны алхмыг хийсэн эрдэмтэн
мөн.”
Доктор профессор Л. Балдан1998
Б.Содном багш нэр хүндтэй, хүнлэг, ахмад буурал эрдэмтний
нэг дурамждаа “Содном багш бол
миний сайн багш нарын нэг, нөгөө талаар миний эцэг шиг хүн байсан. Б.Содном
багшийн хүн чанрын тухай хэдэн үг хэлье.
Содном багш бол маш энгийн, маш даруу, ихэмсэг зан байгаагүй, аливаа том
эрдэмтэн хүнд байдаг ихэмсэг зан Содном багшид байгаагүй. Эгэл энгийн зан
төрхий нь бид хүндэтгэдэг. Шавь нар бидэнд бүх юмыг зааж хэлдэг, өөрөө
удирддаг, их гавъяатай хүн. Хүнтэй маргаж, хэрэлдэж уурлаж байсныг үзээгүй.
Аман зохиол судлаач байсан төдийгүй, хэл шинжлэлийн ухаанд үнэтэй хувь нэмэр
оруулсан эрдэмтэн хүн юм.”
Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор Ж.Цолоо1998
Хүний сайн хүнийг дурсахуй дурсамждаа “Ном эрдэм, хол ойр, сайн муу аливааг үзэж нүд тайлсан,
ажил амьдралын их туршлагатай, тунгаамал шижир адил ховор чухаг, буянтай
будагтай, нүнжигтэй сайхан өтгөс буурлууд маань эргэх хорвоогийн жам ёсоор
биднээсээ үүрд мөнхөд салан одцоор л байна. Энэ нь ертөнцийн жам хэдий ч, хойч
үеийнхэндээ огт мартагддаггүйгээр үл барам үгүйлэгдсээр байдаг нь бас цөөнгүй.
Тийм хүмүүсийн нэг бол Балдангийн Содном гуай мөн.”
Бакула ринбүүчийн, Бурханы шашны төвийн Шашны сургуульийн
хичээлийн эрхлэгч,
дэд эрдэмтэн
Ч.Догсүрэн1998
Монгол уран
зохиолын анхны тойм дурсамждаа Ц. Дамдинсүрэнгийн 1957 оны Монголын уран
зохиолын номын оршилд ”Монголын уран
зохиолыг судлагч эрдэмтэн А.Познеев, Б.Владимирцов, В.Хайссиг нарын зэрэг
гадаад эрдэмтдийн нэрс дунд ганцхан монгол судлагчийг нэрлэсэн нь Б.Содном
билээ. Энэ тухайд Б.Содномыг хүндэтгэн үзэх учиртай билээ.Монголын эрдэмтэн
сэхээтний дундаас эх хэлнийхээ уран зохиолыг системтэй судлах ажлыг анх удаа
гардан хийсэн гавъяаг Б.Содном эдлэх учиртай. Яг энэ зам мөрөөр Ц.Дамдинсүрэн
уран зохиолынхоо тоймын эхний дэврийг бичиж, бусад эрдэмдийн хгмт гүйцээсэн ба
залгамж, эрдэмтэд нь орчин үеийн уран зохиолын түүхийг бичиж нийтлүүлсэн юм.”
Доктор профессор Я. Баатар1998








“Тэр жил Гаадамба багш намайг гэртээ урилаа. Оройн хоол ид гэдэг юм. Хоёр охиноо дагуулаад очлоо. Га багш намайг гэртээ урьдаг нь учиртай. Тухайн үед Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнтэй манай гэр ойр байсан. Га багш өдрийн унднаар манайхаар ирнэ. Жачингийн хоолыг олон идсэн. Гэртээ нэг орой ч болов урьж байгаа минь энэ гэж инээд алдсаар угтсан. Охин Саран нь тогооч юм байна. Сүрхий хоол бэлдчихжээ. Тэгтэл Га багшийнд Цэндийн Дамдинсүрэн гуай ороод ирдэг юм. Хоёр охиноо үнсүүллээ. Дамдинсүрэн гуай малгайгаа хойшлуулж байгаад үнсэж билээ” гэж эрдэмтэн зохиолч маань өгүүлж байна. Хашаа, Жаргалан хоёрыг Нямаа гуайд үнсүүлэхтэй зэрэгцээд тийм яриа өрнөөд явчихсан.
Зүүн гараас Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Дондогийн Цэвэгмид, Ч.Жачин нар
Нацагдорж судлалын нэрт эрдэмтэн “Тэргэл сарыг үзэхүй”, “Эрх чөлөөг хүсэхүй” гэсэн шоронгийн шүлгүүдийн нэрэнд нь эргэлздэг байна. Нацагдорж гуай хэзээ ч тийм гарчиг тавьж бичих хүн биш гэж боддогоо хуваалцсан юм. Сүүлд Содном гуай юм уу, хэн нэгэн хүн гарчиг өгсөн байхыг үгүйсгэх аргагүй гэлээ. Мөн “Шувуун саарал” туурвилынх нь эхийг хуучин бичгээр уншихад жороо мориор галигуулж байгаа юм шиг яг л тэгж уншигддагийг, ямар их сэтгэлийн хөөрөл, онгод билгээр цалгин туурвисныг бахдан хэлээд “Яах аргагүй бичгийн сод хүн байжээ” гэж дуун алдаж байлаа. Нацагдоржтой хувь заяагаа холбосоор 40 жил болсон байна. Энэ онд мэндэлснийх нь 110 жилийн ойд зориулан таван ном гаргахаар зэхсэнээ хэлсэн. Жачин докторыг тийн хэлэхүйд Долгорын Нямаа гуай босч баяр хүргэж байлаа. Эрдэмтэн зохиолчийн 40 жилийнх нь хөдөлмөр, судалгаа гээд бодохоор ямархан ланжгар номууд байх нь мэдээж. Нацагийнхаа үг бүрийг судалснаа хэлж байсан. “Монголчуудын цээжинд хадгалаатай явдаг “Миний нутаг” шүлэгт “Алтан нарны туяанд энхжин тогтсон орон, мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар” гэж байдаг. Гар бичмэлийг нь нарийн сайн үзтэл тогтсон биш тогтносон гэж байдаг. Энэ бол гайхамшигтай үг. “Монгол бол тусгаар тогтносон улс шүү” гэдгийг Нацаг гуай эрт хэлчихэж. Гэтэл түүнийг тогтсон болгож энэ олон жил явж байгаа нь харамсмаар. Ийм өч төчнөөн үг бий. Би гэдэг амьтан ганц нэг үг хөөцөлдөөд яваад байгаа шиг бусдад харагдаж магад. Гэвч ганцхан үгний цаана ямар их агуу зүйл оршино. Ямар том утга, билиг билгүүн агуулагдана вэ. Явуугийн “Холоос гүйдэлтэй борлог минь сулдаа ганхам жороо доо” гэдгийг сульдаа гээд буулгачихвал юу болж хувирах билээ гэж нүдний шилнийхээ цаанаас нухацтай нь аргагүй харж байна. “Хэлхээгүй сувд” зохиолд гардаг нэг үгийг Содном гогдолдоно гэж уншсан бол Дожоогийн Цэдэв хутгалдан гэж уншжээ. Харин Жачин аль алинд нь итгэлгүй худалдан гэж уншсанаа сонирхуулсан юм. Үндсэндээ тухайн өгүүлбэрийг Дариймаагийн хүмүүжилд худалдан гэж тайлжээ.
Төрийн шагналт Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа” дурсамж дурдатгалын номыг зохиол бүтээлийн зах зухаас атгасан бүхэн ширээний номоо болгон уншдаг. Гайхмаар цэцэн цэлмэг, ончтой үг хэллэгтэй, баримт сэлтэд тулгуурласан баялаг мэдээлэлтэй, аливааг яаж онож хэлж болохыг чухам харуулсан бүтээл. Тэгтэл уг бүтээл Жачин докторын үүсгэн байгуулсан “Гурван-Эрдэнэ” багшийн сургуультай холбогддог байгаа. Нямаа зохиолч Жачингийнхаа урилгаар тус сургуульд 12 жил
Архангайн багшийн сургуулийг далан онд дүүргэх жилээ насныхаа ханьтай учирснаа гэрийн эзэн цухас дурслаа. Тэр яриаг сонссон Долзоо эгч “Далан зургаан онд Нацагдоржийн ойгоор бид хоёр чинь гэр бүл болсон” гэж гал тогооныхоо өрөөнөөс дуулгав. Жачин докторын ангийнхнаас нь Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мишигжав гээд лут хүмүүс дуулдана. Түүнд нэг хэсэг Горькийд сурч байсан үе ч бий гэнэ. Харин боловсролын суурь мэдлэгийг олгосон газар бол Архангайн багшийн сургууль гэж тодотгосон. Мянга гаруй шагайтай, “морь мал”-аар жигтэйхэн баян айлд Сайханых нь айргийг хүд хүд залгилж суулаа. Хүрэн шаргал хул аяганд айраг мэлтэлзүүлэн суухуйд гэрийн эзэн “Наад аяга чинь Намхай аваргынх” гэдэг байгаа. Сайханы Угалз, Цөнгөрөгийн голоор нутагтай Түшээт ханы домогт их хүчтэн Намхай аваргын цай ууж байсан гэх энэхүү хул аягыг нутгийнхаа Лүндэн гэж хүнээс Жачин доктор мөнгө хатуу цагт багагүй хэдэн төгрөг тоолж өгөөд авч байж. Нутгийн их хүчтэний аяга гэхээр их л бэлгэшээлтэй санагддаг юм гээд зөөлнөөр инээвхийлж харагдсан. Аргагүй л утга соёлын нандин өв болсон айл гэдэг нь энэ мэт юухан хээхнээс ч болов анзаарагдана.
Бага охин нь гэр бүлтэйгээ ирж, хайртай зээ хүүг нь өвөөд нь үнэрлүүлээд ээждээ тусалж байна. Бодох нь ээ, манайд зочид ирсэн гэж гэрийн эзэгтэй хүүхдүүддээ дуулгасан бололтой. Ээлж дараалан ирж байлаа. “Манай хүүхдүүд гэр ойр” гэж аав нь хэлж байсан. Тэгэхээр халуун бүлсэг айл байх нь. Бага охин Сарангэрэл анагаахыг төгсөөд Солонгост мастер хамгаалсан байна. Одоо нэгдүгээр эмнэлэгт ажилладаг гэнэ. Бидний яриа үргэлжлээд Цэндийн Дамдинсүрэн гуай руу хэлбийлээ. Далан найман онд Дамдинсүрэн гуай Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, туслах нь Жачин доктор. Багшийнхаа гараар бичсэнийг нь машинаар бичдэг тийм ажилтай. Овсгоо муутай, эрдэм чадал тааруутай хүн учир Дамдинсүрэн багшийнхаа эрдмээс олигтой авч чадаагүй дээ гэсэн. “Дамдинсүрэн багшийнд хэзээд ч яваад очиход хуучны судар уншаад сууж байна. Нэг сонин түүх хэлье л дээ. Наян нэгэн онд Цэдэнбал дарга баруун аймгуудаар явахад “Монгол Улс бол дорно дахины хамгийн хоцрогдсон улс байсан” гэж хэлжээ. Түүнийг олоодох гэлээ. Бал даргын хэлсэн үг ном болоод хэвлэгдчихэж. Ховдын төв дээр шиг санагдана, уулзалт хийхдээ яалт ч үгүй тэгж хэлсэн байна. Үүнийг Дамдинсүрэн гуай Шинжлэх ухааны академийн 60 жилийн ойн хурал дээр тасхийтэл хэлсэн дээ. Тэгэхдээ Бал дарга гэлгүйгээр манай залуучууд Монгол бол дорно дахины хамгийн хоцрогдсон орон гэж хэлж байна. Харин саяхан манай улсад зочилсон Лаосын ерөнхийлөгч “Монгол бол дорно дахины эртний соёлтой орон гэж хэлсэн. Би түүнтэй санал нэг байна” гэлээ. Тухайн үед би айж л байлаа. Дамдинсүрэн гуай Монгол бол соёлын өв их уламжлалтай улс гэдгийг олон жилийн судалгааны үр дүнд итгэл төгс мэдэрсэн хүн. Мөн Цэдэнбал ч байна уу, хэн ч байна уу, хэлсэн үгийнх нь хариуд дуугүй байж чадахгүй зоригтой эх оронч байсан” гэдгийг уг жишээгээр баталсан. Да багшийнхаа эрдэм шинжилгээний анхны түүврийг нь Жачин доктор хийж байсан түүхтэй.
Жачин докторын ярианаас олон сайхан хүний дурдатгал хөвөрч байлаа. Тэдний нэг нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Дагвадорж юм. Буурал Дагваа багшийгаа нэг өрөө байранд олон хүүхэдтэйгээ аж төрж байхаас нь өдгөө Америкт эрдмийн ажлаа хийж байгаа цаг мөч хүртэл нь хамт байж, гэр бүлийн найзууд явж иржээ. Долзоо эгч өөрөө бага ангийн багш мэргэжилтэй. Ханьтайгаа гар нийлж оньсого, үлгэрийн тухай, хүүхдийг хүн болгох суурь хүмүүжил, монгол соёлын дархлааны тухай хэд хэдэн ном туурвижээ. Төрийн шагналт Дамдинсүрэнгийн Цэнд, Равжаа судлалын гол эрдэмтэн Цагаан нарын шавь юм билээ.
Чингис Хааны Эр Хоёр Загал Монгол хэлнээ 100 жилийн дараа дахин хэвлэгдэн гарлаа.