Эх орон минь уу
Эх ороноо би
Эх шигээ санадаг
Унасан газар
нутгаан би Эхийн хэвлий шигээ санадаг
Эх булаг гол
аршаанаа би Эхийн ариун сүү шигээ санадаг
Уран ганганах
шувуудын жиргээг Эхийн бүүвэйн дуу шигээ санадаг
Хөх цэлмэг
тэнгэрээ би Эцэг шигээ санадаг
Хөвчин ой,
хангайгаа би Эцгийнхээ ноён нуруу шигээ санадаг
Хөндлөн давхих
тал нутгаан би уужим сэтгэлт Эцгийн ухаант харц шигээ санадаг
Хүлэг морьдийн
давхих туурайн чимээг Эцэгт минь өвлүүлсэн эрдэнэ шигээ санадаг
С. Үзмээ
06.01.2018
No comments:
Post a Comment