НЭР ТОМЪЁОНЫ УТГА ЧАНАР
Монголчууд нэр томъёо гэдэг юмны нэрийг зөв нэрлэх талаар эрт дээр үеэс чухалчлан үзсээр ирсэн юмаа. Энэ тухай зарим баримтыг энд хэлбэл, XIV зууны үеэс Энэтхэг, түвдийн шашны гүн ухаантай холбогдсон зарим зүйлийг монгол хэл дээр орчуулж эхэлсэн байна. Удаа дараагийн орчуулга дээр гарсан нэр томъёог хуримтлуулж байгаад, 1742 онд "Мэргэд гарахын орон" гэдэг Түвд-Монгол хэлээр нэр томъёоны зүйчилсэн толь бичгийг барласан байх юм. Энэ толь бичгийг "Хайв зунайн даяг" гэж нэрлэдэг юм. Түүнчлэн 18-р зууны үед 21, 24, 36 дэвтэр Манж-Монгол товч тайлбар толь бичигт, бас "Манж-Түвд-Монгол-Уйгар-Хятад" таван хэлний толь бичигт зүйл бүрийн олон нэр томъёог оруулсан байдаг билээ. (Энд 36-тын толь, таван хэлний толийг үзүүлэв.)
Энэ зуршлынхаа ёсоор 1921 онд Монгол ардын төрийг мандсан тэр эхний үеэс эхлэж, орос зэрэг европын хэлнээс орчуулах зүйл дээр гарсан аливаа нэр томъёог тогтоох улсын комисс байгуулагдсан байна. Удаа дараагаар байгуулагдсан улсын нэр томъёоны комисс их юмыг хийжээ.
ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнд нэр томъёоны ажлыг эрхэлсэн нэг сектор байдаг юм. Энэ тасаг бол Улсын Нэр Томъёоны комиссын гол суурь болж байгаа газар юмаа.
Саяын хэлсэн тасаг Улсгн Нэр Томъёоны комисст тогтоон батлах нэр томъёог урьдаар боловсруулж бэлтгээд, одоо баталж болно гэсж үзсэний дараа, комисст оруулдаг байна. Нэр томъёоны тасаг бол ямар нэг нэр томъёобы үг бүрийн угтвар, язгуур, дагаврын утга санааг задлан судалж үзээд, уг үг монгол хэлэнд цоо шинээр орох ёстой юм уу, аль монгол хэлэнд яг үүнтэй таарах үг байна уу, үгүй юу? Хэрэв бий бол юу гэсэн үг байдаг вэ гэнэ. Жишээ хэлбэл; Миллион-сая, сахар-чихэр, абрикос-гүйлс (жимс) гэх мэтийн нэр днйг олж оноон тавина.
Ямар нэг нэр томъёо ерөөсөө монгол хэлэнд байхгүй бол орулж болох нь уу? үгүй юу? Хэрэв орчуулахад хүрвэл чухам юу гэсэн нэр томъёо болох вэ гэнэ. Үүний тухай хэлбэл: "География-газар зүй, Геология-газар судлал, ампула-1-д тун шил, 2-т нь цүлхгэр" гэх жишээтэй, "аппарат, радио, машин, кино, костюм" гэж орчулдаггүй, харь хэлний нэр томъёог хэвээр нь авбал, монгол хэлний авианд онц харшлахгүй зохицаж чадах эсэхийг харгалзах зэргээр тал бүрээс нь эргэцүүлэн үзэж байгаад авдаг юмаа.
Орос, англи, герман, ыранц, латин зэрэг европын хэдэн төрөл ойролцоо хэлэнд адилхан хэрэглэж байгаа нэр томъёог дэлхийн нийтийн хэл гэж үздэг явдал аль хэдийн хоцрогджээ.
Манай орчин үед дэлхийн нийтийн хэл бий болох ч байтугай. бисийн хэл гэдэг ч алга байгаа үе юмаа.
Одоо хүртэл тогтоосон нэр томъёо 90 шахам мянга болжээ. Өөр үгээр хэлбэл, ерөнхий боловсролын нэр томъёог тогтоож гүйцээ, энэ хир нарийн мэргэжлийн нэр томъёо тогтоох ажилд ороод байна. (Нэр томъёоны нэгтгэсэн толь бичгийн 1, 2 ботийг үзүүлэв.)
Гэвч харь хэлэн дээр байгаа ямар нэг нэр томъёо ганцхан утгатай байхгүй, харин хэд хэдэн салаа утгатай байх юмаа. Манай тогтоосон нэр томъёо дотор тэр салаа утга бүрийг бүрэн хамран гаргаж чадаагүй. Нэг нэр томъёоны салаа утгыг жнхэнэ ажил гэрэг дээр л гарахаар нь юу гэж байгаагийг нь мэдэж хийхээс бш, урьдаар ямар нэг толь бичгээс харж орчулахад хүрвэл, бодит амьдрал дээр таардаггүй гэм гардаг байна. Салаа утгатай нэр томъёон дээр латин үг "партия" гэдэг нэр үгийг авч үзэхэд монгол хэл дээр лав л 6, 7 салаа утга гарч байна.
Нэгд улс төр дээр бол - партия гэж нам - гэж нэрлэнэ
Хоёрт - хүмүүс дээр анги/бүлэг
Гуравт- тоглоом дээр - өрөг, тавил
Дөрөвт - хөгжм дээр - хувиламж, ангилал
Тавд - эд бараан дээр - буудал, хэсэг
Зугаад - мал дээр - суурь
Долоод - Хүний харилцаан дээр - хань (тэр чамд тохирох хань биш - он тебе не партия) гэх зэргээр зөвхөн нэр томъёоны нэг үг нь монгол хэл дээр иймэрхүү 7 салаа утгатай болж байна.
Нэгэнт тогтоосон нэр томъёог Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн баталсан дүрмийн ёсоор дагаж мөрдөх нь чухал төдийгүй, нэгэн мөрийн журамтай болно.
Тогтоосон нэр томъёог "Үнэн" сониныхон, биеийн тамирынхан, ургамлынхан, ихэнх урлагийнхан зэрэг олон газар яг дагаж мөрдсөөр, уг хэргээ саадгүй хийж байна.
Ер нь нэр томъёог тогтоохдоо жнхэнэ нэр үгээр буюу үйлт нэрээр, эсвэл үйл үгийн үл мэдэгдэх төлөвөөр нь бичдэг юмаа.
Үүнээс өөр, чухам өгүүлбэрийн дотор буюу найруулгад орох янз бүрийн хэлбэрээр нь нэр томъёо бүрийг тогтоож болдоггүй. Харин "Үнэн" сониныхон нэгэнт тогтоосон нэр томъёог монгол өгүүлбэрт ордог зүй тогтоолоор нь хувирган найруулж хэрэглэдэгддэг нь сайшаалтай.
Энд нэг өгүүлбэрийг жишээ болгож үзье. "Толпа людей около дверей магазина совралась" гэснийг үг үгээр нь орчуулбал - толпа - бөөгнөрөл, сүрэг, олон, людей - хүмүүсийн, собралась - цугларсан, около - дэргэд, орчим, дверей-үүдэн, хаалганы, магазина-дэлгүүрийн гэснийг махчилан орчуулая. "Хүмүүсийн бөөгнөрөл дэлгүүрийн хаалганы орчим цугларчээ" гэж орчуулбал болмоор шиг байх юм. Гэвч монгол хүн ийм утгыг юу гэж хэлдгийг санах хэрэгтэй юм л даа. "Дэлгүүрийн үүдэн дээр олон улс цугларчээ" гэвэл ойлгомжтой дөмөг орчуулга болох бизээ. Нэр томъёог чухам өгүүлбэрийн дотор энэ мэт найруулан хэрэглэх нь зөв арга аа. Ингэж зөв сайн хэрэглэсээр байхад бас тогтоосон нэр томъёог хайхрахгүй газар байдаг юм. "Улаанбаатар" зочид буудал, төмөр зам зэрэг газруудаас "Зөөг зууш" , "Шөл", "Махтай халуун хоол", "Амттан", Халуун унд", "Нарийн боов", "Жимс", "Архи, дарс" гэх мэтийн хоол ундны нэр томъёог удаа дараалан тогтоолгож аваад хэрэглэж байна. Үүгээр барахгүй, Улаанбаатар зочид буудлас "Монгол, орос, франц, англи, герман " таван хэлээр эдгээр хоол ундны нэр томъёог хэвлүүлж хэрэглэсээр байна. Тэгтэл зарим гуанз түүнийг анхаарахгүй, хамаагүй нэр томъёо хэрэглэж байх нь тун харамсалтай. "Котлет" гэдэг хоолыг "Котлез" гэж дэс буруу дуудлагаар хэрэглэж байна. "Шанцай" гэхийн оронд "салаад, салат" гэж монгол ч биш, европын биш хэлээр хэлэх нь даанч тусгүй. Ийм буруу зөрүүг арилгах явдал одоо үед их шаардагдаж, манай улсаас нэр томъёог нэг мөр болгож хэрэглүүлэх гэсэн бодлогод харшлаж байгааг анхаарууштай байна.
"Толь бичиг эрдмийн толь" гэсэн Монгол Телевизийн нэвтрүүлэгт 1972 онд судлаач Б.Сумъяабаатарын хамт оролцохдоо Б. Содномын ярьсан яриа.

No comments:
Post a Comment