Thursday, April 9, 2020

Гэрийн хорио


.Mercedes-AMG Petronas Formula One Team - Stay Home. Save Lives ...

Гэрийн хорио

Хоёр мянга хорин он дөнгөж эхэлэн
Хулган жилтэйгээ золгон
Урин хавар айлчилах үед
Уригдаагүй зочин гэнэт асуй морилон
Урд хөршийг минь урхидан
Улам ихээр чангаран 
Улс орноор тэмүүчлэн түгшээн
Эрдэмтэн мэргэд, эмч домоч ангаах ухаанаа
Эрчимтэй шуурхай ажилан, онош онол тогтоон
Цар тахал нэртэй гайхал
Цаагуураа нэг аюултай шулам
Дэлхий даяар тэнүүчлэн энд тэнд
Дээрэлхэн ноёрхон довтолно
Дор дороо хичээн толгой толгойгоо хариуцан
Даян дэлхий сахилга бат журамд орж
Хулган жилд хүн оромжиндоо бүгэн
Хаяа нэг цухуйх тавилан ноогдож
Амьтан араатан эрх чөлөөгөө эдлэн
Араншин  гудамж талбай хот сууринд айлчилна
Аргагүйдээ тэдний орчинг  бас
Амьдралых нь эрхийг боогдуулсан
Загасгүй гол мөрөн амилан
Завсарлага авч цэвэршиж байна гэнэ
Замбраагүй олон нийтийн газар
Зог туссан гэнэ
Хөх тэнгэр харж үзээгүй хүмүүн
Цэлмэг тэнгэр анх удаа харсан гэнэ
Хязгааргүй огторгуйн одод мишээхийг
Цагийн аясаар анх удаа харж баясан гэнэ
Айдаа аюулт тахал хүн амьтан хороож
Айл гэрийн амгалан тайванг алдагдуулж
Амь хагацал уй гашуу нүүрлэн
Амьдралд амьд явах үгүй нь хором
Хорвоо дэлхийд амар амгаланг хүсэн
Хойшдоо сургамж аван
Хүн төрөлхтөн материалаг баазыг
Хэт их бүтээснээ ойлгож
Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж
Бахдалтай бие биенээ хайрлан амьдрах ухаанаа
Гэртээ байгаа хориондоо
Гийгүүрч байхдаа бодон ухаарч байна
Байгальдаа талархан бусдыг хайрлацгаая
Бурханаа дээлдэн, хүн хүнээ хүндэтгэн
Хамгаас түрүүнд дайчлагдаг
Хамгаалж авардаг эмч, сувилагч, цэрэг, цагдаа нартаа
Энх эрүүл хүсэн талархая
Иргэний үүргээ гүйцэтгэж буй иргэддээ
Ирээдүй хойч үрсдээ
Эв нэгдэл эрхэм зарчим
Эрүүл энхийг хүсье!

С.Үзмээ 4.9.2020







Monday, March 9, 2020

Би сэхүүн эмэгтэй



Би сэхүүн эмэгтэй

 (Олон улсын эмэгтэйчүүдийн баярт)
Image result for монгол эмэгтэй зураг 
Тиймээ,  би сэхүүн эмэгтэй
Түүхтэй,  удамтай,  язгууртай
Толгой дээш өргөн алхах эрхэмсэг нэгэн би
Тэнгэрлэг хийморь ивээсэн
Зүрхэндээ уяардагаа тэвчдэг хатуужилтай
Зүүдэндээ харснаа сэмхэн нууцалдаг
Зүсээ хувилгаагүй чин сэтгэлтэн
Зарчимт зангаа хаядагүй, зөрүүд нэгэн би
Тархиндаа бодсоноо зүрхэндээ тунгаадаг
Тулгат өрхийн гэгээ цацруулсан
Тулж өсөж, босох хорвоогийн агшинг туулахдаа
Тулгуурт Монгол ёсоо гээгдүүлээгүй нэгэн би
Буурал өвгөдийн сургаалийн архивыг залгамжлах эрхтэй
Булбарай үрсдээ захин удамшуулах эх хүн би
Бусдаас харамласан давилуун зантай
Булган сүүлтэй хатан Монгол эмэгтэй
Тиймээ, би сэхүүн эмэгтэй
Тэртээ холын Монгол эмэгтэй


С. Үзмээ 03.08.2020

      

Wednesday, February 5, 2020

Гозон бие


Image result for single man cartoon images
Гозон бие

(Нэгэн хүний ярианаас үүдэв)

Эрдэм алба суралцан хослуулсаар байтал
Эрээнтэй амьдралын хоног жилүүд
Харавсан сум лугаа адил дүүлсээр
Хорвоогийн зууны тал нь одчихжээ
Айл саахалт, анд нөхдөө ажвал
Аль хэдийн ээ ам бүл өрнөсөн
Айлын эхнэр ам тостох юм
Андын хүүхэд гүйгээд тосох юм
Ай даа миний гозон бие
Айл болно байгаа даа
Олон жил үерхэсэн хайраа
Олноос харамласан сэтгэлээ
Онцгойрч нэг анхаарая байз
Он удаан хүлээсэн биз хөөрхий
Хажуудаа дагуулах хань минь
Хамгаас хайртай гэргий минь
Халамжит сайхан эхнэр минь
Эрхлэн наадах үрий минь эх
Эрхэм хүндэттэй ялдам бэр
Ээж аавын бахархалт охин
Эхийн бүүвэйтэй уянгат ээж
Үзэсгэлэнт гоо минь
Үлэмжийн амраг минь
Хос багана минь болооч гэж
Хонгорхон чамайгаа би
Хайраараа халамжлан жаргаах
Дээдлэн түшиглэх хань тань болоё
Хорвоод хосгүй сайхан 
Хослон хамтдаа амьдарая гэж хүснэм.

С. Үзмээ 12.23.2019

Wednesday, January 8, 2020

Ивээл


Ивээл Хайр

( Зээ, эги зээдээ зориулав)

Бурханаас илгээсэн хишиг
Буянт ивээлээр томилогдсон нэр
Буурал дээдсийн сүнсээр
Байгаль дэлхийд амьдрах тавилангаар
Хүний удамт үрээр хуваарилагдан төрсөн үр
Хүний сайхан амьралыг дээдлэх гэж
Хувь тавиланд ноогдсон үр
Хорвоод амьрах хүсэл тэмүүлэлтэй
Орчлонгийн хувьсгалд суралцах мөч
Орон байрыг эцэг эх төвхөнүүлэн
Орчин цаг нөхцөлдөө цохицон
Огторгуй дэлхийдээ баясан амьдрах
Балчир насандаа баярлаж тоглож өнгөрүүлэх гэж
Байгаа байдалдаа дасан өсөн тэмцэн
Бууралаа сонсон мэдрэх буянт үр
Бусдаас онцгой амьрах тэмүүлэл
Гайхалтай үе мөчийг эзэмдэх
Гамгай шийдвэр оновчийг залах
Гайхамшигтай амьдралын цаг хугацаа
Гаслантай томчуудын асуудлыг
Ухаарахад дэндүү балчир нас
Урам зоригоор дээдлэх нас
Уран үйлд суралцах нас
Уудам ухаан тогтох нас
Миний хувь заяаг
Миний эцэг эх зална
Миний хүсэл зорилгогыг
Мөнх Тэнгэр ухамсарлуулна
Бурханаас илгээсэн хишиг
Бусдаас шалтгаалсан нийгэм
Буянт томилолтоор нэрлэгдсэн нэр
Буурал дээдсийн сүнсээр хамгаалагдсан
Байгаль орчлонд амьрах тавилантай хүн


С.Үзмээ 01.08.2020





Wednesday, December 11, 2019

Эмээгийн Жаргал



Эмээгийн жаргал

Эмээгийн хайртай  өхөөрдөм бялзуухай
Эмээ, эмээ гэж дуудан гүйсээр ирэн
Элгэндээ тэврэлдэн саналгазан
Энхрий хайраар эрхлэх нь юутай жаргалтай яа
  
Эмээ, эмээ намайг хараарай гээд л
Дэрвэн дэвхицэн хариан бүжээд
Энхрий бардам харцаар хараад
Дуулан хөөрөн баясах нь юутай  жаргалтай яа
  
Зураг хурдан гэгч зурчихаад, үүнийг таньд
Цаас хайчилан хүүхэлдэйгээ хувцаслан
Зугаагаа гарган юм юмханаар сэтгэн урлах нь
Цаанаа л нэг мэдрэмтэй байх нь юутай жаргалтай яа
                                         
Эмээгийн бөмбүүлэй наддаа жаргал авчирсан
Энхий охиндоо эмээ нь зөндөө хайртай
Бурхан Тэнгэр минь миний үрийг
Бусдаас хамгаалж хайрлаарай гэж залбирна.



С.Үзмээ 7.24.2019

Saturday, December 7, 2019

Ижий минь хантааз

                                                                Ижий минь хантааз


Ижий минь балчир насны хантааз
Ижилгүй олон үрсдээ өмсүүлсэн
Эгэлгүй үе дамжин өвлөсөн
Эрхэм хантааз түүхтэй
  
Энэ л хорвоод мэндлээд тав хүрсэн гээд
Эх нь Ижийд минь урлан өгчөө
Эрхэм хантаазаа Ижий минь нандигнасаар
Энхрий үрсдээ дамжуулан гангаруулсан
  
Эхийнхээ балчир насны гоёлыг
Үрдээ бид уламжлан өмсүүлэн
Эд нь бөх эзэндээ ээлтэй
Үеийн үед үрсдээ дурсамжтай

Балчирхан насандаа ээж минь 
Баяр ёслолоор өмсөн гангарч
Баясан дэрвэн айл саахалтаарай зочилж
Бусдын өхөөрдөлөөр мялаалгадаг байсан байхдаа

Буурал эмээ нь Тэнгэрээс ивээн
Булбарай үрсээ энхрийлдэг байхдаа
Ижий минь хантааз нэг л дотно
Ирээдүйн үрсдээ нэгэн домог



С. Үзмээ 12.07.2019











Ээжийн ээмэг

Ээжийн ээмэг

Хаяа би Ижийнхээ ээмгийг зүүдэг
Хамгийн сүүлд Ижий минь энэ ээмгийг зүүдэг байсан
Ижий минь нас тогтсон сайхан залуу насандаа
Идэр сайхан балчир хүүгийнхээ хойноос
Энэ хорвоод баршгүй сэтгэлийн гомдолд нирэгдэж
Элгэн үрс биднийгээ орхин бурханы оронд одсон
Тиймээ, хатуу хорвоог ганцаараа туулж барахад
Танхил хань хажууд үгүй аль эрт үүрд одсон
Хайрлан өсгөсөн эцэг эх нь бас одсон
Харилцан түвшилцэх хамаатан үгүй
Цорын ганц бие амьдралын нугачаанд
Цогтой галтай гашуунтай замыг сөрсөөр
Хаттай эхийн чанраар даван туулсан ч
Хатуу гэхэд дэндүү хатуу хорвоо ирэхэд
Гомдоод дийлэшгүй зүрх эмтэрч
Гэмшээд баршгүй элэг нь навс унасан
Сүүлчийн удаагаа хэдэн үрсээ бүлтэлцэж байхыг хараад
Сүүн сэтгэлээрэй өрөвдөн биднийгээ нэг нэгээр нь харж
Амь тавиж байгаагаа яахан мэдэв
Амь тариа хийхийг хуруугаарай зааж
Амьсгаа нэг авч арга барж байхыг нь би харсан
Амгалан байлгахын тулд амь тариа хийсэнгүй
Толгойгоо дохин Ижийхээ өөдөөс хархад
Түүндээ итгэн муухан мишээгээд
Тухлан нүдээ анин санаа алдсан
Сүүлчийн замдаа үрсээ тойруулаад
Сургаал захиасаа хэлж чадахгүй ч
Үрсээ хараад том болсныг мэдэрсэн байх
Үргэлж сайн яваарай гэж ерөөсөн байх
Сэтгэлдээ шулуудсан харцаар биднийгээ хараад
Сүнс нь холдож байхыг нь би мэдэрсэн
Ижий минь биднийг эрх биш бурханы орноос харж ивээдэг байх
Ижилдэн түшигтэй амьрах ухааныг минь заасан
Ижийгээ би үгүүлэхээрээ ээмгийг нь хаяа зүүдэг
Ирэх шиг л болж дотор нэг л өег болчихдог.

С.Үзмээ 11.20.2019

Friday, November 22, 2019

Ри Багш Танидаа Мэхийе

Image result for бямбын ринчинРи Багш Танидаа Мэхийе 


(Их эрдэмтэн Бямбын Ринчен 114 жилийн ойд)



Аяа монгол их хүвгүүн танаа
Алхан бүртээ дээдлэн ёслоё
Аавын минь багшаа”гэж авгаалин хүндлэдэг
Ард түмний Их Эрдэмтэн минь уу

Эрхэм хүндэт эрдэмтэн та
Энэ дэлхийд монгол угсаатнаа төрөн
Монгол туургатан бидэндээ
Мөнч их ухаарлыг егеедсен

Мунхаг бид цагын аясаар
Мухардалд орсныг та мэдэрч
Бусдаас харамлан халхалан хайрлаж
Бусмагт мад тавин өмгөөлдөг байсан

Тэглээ гээд таныг тэнгэр гэсгээсэнгүй
Тэртээх монгол улсад сургамж үлдэж
Аугаа шогч Ринчений
Аянган егөө үгс түгнэ

Ухаарах нэгэн сэтгэж
Уужуу удмаа мэдэрч
Улс орноо түвнэхүүлж
Улсын баатар болог

Эрхэм хүндэт танидаа
Эцэг шигээ хүндэтгэн мэхийе.

С. Үзмээ 11.21.2019

Wednesday, November 20, 2019

“Хү” хамтлагын тухай


“Хү” хамтлагын тухай




Миний бие нь Хойд Каролина мужийн Шарлотте хотод 11 сарын 10 ны үдэш хэсэг Монгол гэр бүл найз нартайгаа Хү хамтлагын тоглолтыг зургаан сар тэсэн ядан хүлээж сонордсон билээ. Миний бие нь хөгжим судлаач, уран зохиол шүүжлэгч бишээ, гэхдээ зарим Монгол хүмүүсийн адил Монголоороо бахархадаг нэгэн, сэтгэлдээ буулгасан тодотголоо хуваалцаж байгааг эрхэм та ойлгоно гэдэгт найдаж байна.

“Хү”  хамтлагын залуучууд бүгд өндөр боловсролтой,  тэдний цомогын дуу бүрт Монголын түүх шаштир, ардын аман болон уран зохиолын судалгааг сайн судлаж ойлгосон мэдэрсэн нь шингэжээ.  Тэр цагын Монгол хүний эрэлхэг омогшил, хойч үедээ уламжлан үлдээсэн өвөг дээдсийн сургаалийг тусгаж чаджээ.

Их Чингис хаан, Гэрэг, Чонон сүлд,  Юу вэ, Юу вэ “дуунууддаа  Чингис хаан бидэнд дээд тэнгэрээс заяагдсан бөгөөд хүн төрөлхтөнд оюу ухаан, хууль цааз тогтоон нийгмийн түвшинг байгуулсан гавъяаг тусгаснаас гадна түүний сургаалийг мартагнуулж буйг сануулснаар илэрхийлсэн байна. Дуунуудыг сонсоход түгшүүр, эр зориг, баатар омогшил, өвөг дээдсийн сүнс сүлд гитар, морин хуур, товшуур хөгжмийн утсаар салхи татуулан, морин өртөө айсуй мэт мэдрэмж надад төрж огшоож байлаа.  

Ширэг ширэг, Биелэгээ  дуунууддаа өвөг дээдсийн сургаалийг эцэг эхийн үеийн үед захидаг захиасыг ардын язгуур урлагын хөгжмийн хэмнэлтэй хослуулан гаргажээ. Дууны үг нь Чингис Хааны хоёр загалын сургаалийг миний санаанд буулгав.  Нүдээ аниад сонсоход шогшоо морио хөтлөөд мордоход Ижий нь араас нь сүүний цацал өргөн хүүгийнхээ зам мөрийг дардан өлзий өрөөж шившиж буй мэт харагдсан. Биелэгээ дуу нь  хүн болгоныг бүжүүлж байв.

Шөөг шөөг, Агаар нэгэн буй  дуу нь Монголын бөөгийн дуудлага сонсогдох шиг болж сүрлэг сэтгэл төрсөн. Харын бөөгийн дуудлагат “Шог, шог, шог гэсэн муу муухай зүйлсийг зайлуулсан дуудлага бий. “Монголын харын бөөгийн дуудлагын тухай” (эрдэмтэн Балданы Содном 1962) Үүнийг “Шөөг шөөг гэдгээр орлуулсан мэт.

Эх хунгийн домог, Бүсгүйн дуу дуунууд нь монголын домог болон ардын дуу санаанд бууж байв. Дууны үг дээр үеийн ардын дууны үгтэй төстөй, уртын дууны аялгуу,  домогт дууны хэлбэрийг чадварлаг хүнд хөгжимд шилжүүлсэн нь үнэхээр сайхан, чихэнд минь чимэгтэй сонсогдож байв.   

Хү” хамтлаг дуу хоолойгоороо дэлхийд дахин Монгол гэдэг нэрийг таниулж тамгалж чадлаа. Тэдний бусдаас өвөрмөгц байдал тэдний хувцлалт баатарлаг, үсний  донж засалт нь хийморь сэргээсэн хурдан морьны манлай тэргүүн, боргил монгол хоолой, хөөмий, морин хуур, товшуур, Монголын уламжлалт язгуур урлаг, түүх, домог, аман зохиол бүхийг  хүнд хөгжмийн хэмнэлээр дэлхийн тайзнаа гайхамшигтайгаар таниулж чадсан нь үнэхээр бахармаар гавъяа. Найруулагч даруухан бөгөөд чадварлаг авъяастан Б. Дашдондог болон "Хү" хамтлагын мундаг залуучуудаа талархаад бахархаад баршгүй цаашдын уран бүтээлдээ улам их монгол домог туульс, аман зохиолыг дэлгэрүүлэн хэрэгжүүлж үеийн үед тамгалaн бататгах амжилт дээдийг хүсье! 

Дашрамд хэлэхэд улс орны мэдээ мэдээлэлээр хөгжим үг хэлэндээ биш аялгуу сэтгэлдээ гэдгийг "Хү" хамтлаг тодотгон байлдан дагуулж,  Элтон Джон болон алдарт хөгжимчид М.Чарытон мэт хөгжим судлаач нарын анхаарлыг ихээхэн татаж буй.


С. Үзмээ 11.20.2019

Thursday, November 7, 2019

Эмээгийн нархан минь



Эмээгийн  нархан минь

Эмээ эмээ гэсээр өмнөөс минь угтана
Эмээдээ эрхлээд эзэмдэн байх нь овжин
Эмээ эмээ гээд л дуудах юм
Ээж нь дэргэд нь байхад
Эмээдээ эрхэлж байгаа нь тэр биздээ
Эмээдээ зөндөө таньд хайртай гэнэ
Ингэж нандин хайр илэрхийлээд байгаа нархандаа
Инээсээр л эмээ нь бушуухан л очих юм
Эмээгийн нархан эмээгээ баясган
Эмээдээ өдөр болгон жаргал авчирах юм


С. Үзмээ 11.07.2019

Monday, November 4, 2019

Зайсан толгой


Image result for зайсан толгой


Зайсан толгой


Миний Улаанбаатар хотын сүндэр чимэг
Шилийн сайн эрчүүдийн мөрөө тамгалсан дов
Монгол түмний ёслол  хүндэтгэлийн өндөр оргил
Шүтээн домогт Зайсан толгой мини уу


Түүх домог шингэсэн дурсгал сүндэрлэсэн оргил
Толидон харагдах Улаанбаатарын минь үзэсгэлэн
Хотол олныг уралдан баясгасан дов
Хотын маань хийморийг сэргээсэн Зайсан толгой мини уу



С.Үзмээ 11.04.2019

Д. Нацагдорж

                                                Их зохиолч Д. Нацагдорж мэндэлсний 120 жилийн ой  (1906-2026)   болон                       ...