Гозон бие
(Нэгэн хүний ярианаас үүдэв)
Эрдэм алба суралцан хослуулсаар байтал
Эрээнтэй амьдралын хоног жилүүд
Харавсан сум лугаа адил дүүлсээр
Хорвоогийн зууны тал нь одчихжээ
Айл саахалт, анд нөхдөө ажвал
Аль хэдийн ээ ам бүл өрнөсөн
Айлын эхнэр ам тостох юм
Андын хүүхэд гүйгээд тосох юм
Ай даа миний гозон бие
Айл болно байгаа даа
Олон жил үерхэсэн хайраа
Олноос харамласан сэтгэлээ
Онцгойрч нэг анхаарая байз
Он удаан хүлээсэн биз хөөрхий
Хажуудаа дагуулах хань минь
Хамгаас хайртай гэргий минь
Халамжит сайхан эхнэр минь
Эрхлэн наадах үрий минь эх
Эрхэм хүндэттэй ялдам бэр
Ээж аавын бахархалт охин
Эхийн бүүвэйтэй уянгат ээж
Үзэсгэлэнт гоо минь
Үлэмжийн амраг минь
Хос багана минь болооч гэж
Хонгорхон чамайгаа би
Хайраараа халамжлан жаргаах
Дээдлэн түшиглэх хань тань болоё
Хорвоод хосгүй сайхан
Хослон хамтдаа амьдарая гэж хүснэм.
С. Үзмээ 12.23.2019
No comments:
Post a Comment