Saturday, December 7, 2019

Ижий минь хантааз

                                                                Ижий минь хантааз


Ижий минь балчир насны хантааз
Ижилгүй олон үрсдээ өмсүүлсэн
Эгэлгүй үе дамжин өвлөсөн
Эрхэм хантааз түүхтэй
  
Энэ л хорвоод мэндлээд тав хүрсэн гээд
Эх нь Ижийд минь урлан өгчөө
Эрхэм хантаазаа Ижий минь нандигнасаар
Энхрий үрсдээ дамжуулан гангаруулсан
  
Эхийнхээ балчир насны гоёлыг
Үрдээ бид уламжлан өмсүүлэн
Эд нь бөх эзэндээ ээлтэй
Үеийн үед үрсдээ дурсамжтай

Балчирхан насандаа ээж минь 
Баяр ёслолоор өмсөн гангарч
Баясан дэрвэн айл саахалтаарай зочилж
Бусдын өхөөрдөлөөр мялаалгадаг байсан байхдаа

Буурал эмээ нь Тэнгэрээс ивээн
Булбарай үрсээ энхрийлдэг байхдаа
Ижий минь хантааз нэг л дотно
Ирээдүйн үрсдээ нэгэн домог



С. Үзмээ 12.07.2019











No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...