Wednesday, November 6, 2024

Цас

Цас

Сэвсгэр цас үелэн хаялахад

Саруул агаар сэнгэнэн цээжийг тэлнэ

Сэтгэл догдолуулсан шинэхэн цас

                                                               Сэм сэмхэн бударна

 

Хөвсгөр цасаар хүүхэдтэйгээ

Хөөрөн тоглон баясахад

Хөвч дэлхий цалин цэнгэг

Хүн амьтангүй хөгжилдөн наадна


Бударсан цасан өөд харахад

Шинэхэн цас нүүрэн дээр үнсэх мэт

Булбарай мэдрэмж төрөн

Шимтэй сэтгэлийг хөглөнө

 

С. Үзмээ 11.06.2024

No comments:

ТҮҮХЭН БАРИМТ: Д.Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэнтэй өрсөлдөн, Германд сурахаар явжээ

         ТҮҮХЭН БАРИМТ: Д.Сүхбаатарын хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэнтэй өрсөлдөн, Германд сурахаар явжээ Э.Энхмаа Түүхэн ...