Saturday, February 17, 2024

Гэр минь

Гэр минь


Гэртээ харих миний аз жаргал

Гэгээн ахуй тосон хүлээсэн

Нандин өргөө минь

Нарт дэлхий минь

 

Энэрэлт хань  минь үүдээ нээхэд

Халуухан хайр угтан үнснэ ээ

Энхрий  үр минь тосоод гүйхэд

Хан хэнтий нөмрөөд ирэх шиг ээ

 

Гэртээ тухлан аяс хийхэд

Аав ээжтэйгээ өнгөрүүлсэн хором

Гэрэлт дурсамж нэхэх юм, бодогдох юм

Аргагүй дээ, хүүхэд нас минь сайхансан даа

 

Ээжийн минь үглээ чихэнд минь

Хаяа сонсогдох юм, санагдах юм

Энэ дэлхийн үрсийг

Хорвоод  хүн шиг амьдруулахын төлөө биздээ

 

Аавын минь албанаас ирэх мөч

Ар араасаа харагдах юм, үгүйлэгдэх юм

Айлыг авч явах үүрэг нь байсан биздээ 

Ай даа, амьдрал эргэлдэх юм, үргэлжлэх юм 

 

Халуун гэр бүл минь миний жаргал

Хайртай ээж аав минь миний дээд тэнгэр

Хамаатан садан минь миний хүндлэл

Хамсах нөхөд минь миний эрхэм 


С. Үзмээ .02.17.2024

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...