Wednesday, May 15, 2024

Монгол Хатан

Монгол Хатан 
 

Магнай тэргүүн өмсгөл гоёлол нь хө
Дээд зиндааны хатан гоо билээ хө

Шанхаа сэвэлзүүлж гөрөлсөн гэзэг нь хө
Дэгжин монгол эмэгтэй билээ хө
 
Үзэсгэлэн төрх, гуалиг бие нь хө
Үлэмж дарь эхийн лагшин билээ хө
 
Чадал хүч тэнхээ нь хө
Зоримог эмэгтэйн бяр билээ хө
 
Хонгор энхрий  ааль нь хө
Ялдам монгол бүсгүй билээ хө
 
Эелдэг царайныхан баясгалант мишээл нь хө
Нандин  гэргийн жаргал билээ хө
 
Чанар чансаа эдлэл нь хө
Саруул эхнэрийн магнай билээ хө

Цогтой шийдэмгий харц нь хө
Тэнүүн  монгол эхийн бодь билээ хө

Дайчин эрдэмт зориг нь хө
Баатарлаг хатан гавьяа билээ хө
 
Энэрэл хайр ивээл нь  хө
Дээд тэнгэрийн дагина билээ хө

Ахуй оньс төгс билэг нь хө
Монгол эхийн охь билээ хө

Элгэн нутаг, өргөө гэртээ
Эзэн суусан монгол эзэгтэй билээ хө
 
 
С. Үзмээ 5.15.2024
 
 

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Бидний Эх Дэлхий

Б.СОДНОМ 1908-1979: Бидний Эх Дэлхий : Бидний Эх Дэлхий Алс огторгуйгаас үзэсгэлэнтээ харагдах Цэнхэр дэлхий минь ээ Алагхан өнгөөр ча...