Sunday, January 21, 2024

Дэрсэгхэн хоёр охин



Дэрсэгхэн хоёр охин

 

Ногоон дээлтэй хоёр балчирхан охид

Ногоон нуурын эрэг дээр тоглон

Цэцэрлэгийн багачуудтай зэрэгцэн

Цэцэг сахлагаар бугуйвч титэм сүлжин

Гар гараасай хөтлөлцөн мярс мярс алхалцан

Гангар гунгар дуулж бүжиглэн

Эмээ өвөөгийн ишиг ямаатай хөөцөлдөн

Эгч дүүс ихэр өмсгөлөөр гоён

Айлын хүмүүст андуурагдан дуудуулж

Ахынхаа нуруун дээр мордон

Албан тасалгаа, айл саахалтаар хэсч

Аав ээждээ эрхэлсэн

Өвөө эмээдээ хайрлуулсан

Өвгөн буурлуудаар өхөөрдүүлсэн

Ах эгчтэй омгоруулсан

Адтай дэрсэгхэн хоёр охин дэгдэж өссөн.

 

С. Үзмээ 01.21.2024

No comments:

ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНО

ТАЙЖИЙН Х ҮҮ ГИЙН Ө МН ӨӨ С СУРГУУЛЬД СУРЧ , Ө РН Ө ДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б . СОДНОМ Б. Бадралмаа: Ярилцлага- Энэ цагийн эзэд   ...