Wednesday, March 26, 2014

ДАЛАН ХУДАЛЧ

Далан худалч:


           Урьд цагт Далан худалч хөдөөгийн нэг айлд очиж хонох болж гэнэ. Тэр айл Далан худалчид тарган дал дөрвөн өндөр, дашир зургаан хавиргатай чанаж өгсөнд Далан худалч баясах, байх хоёрын завсар байж, бараг махыг идчихжээ. Тэгээд шинэхэн өмссөн шилдэг сайн луучин гутлынха баруун хөлийнхөд гарын тосыг гайгуй сайн арчсанд гутал нь гулгин алдатлаа цадаж, омог орсон янзтай л байв гэнэ дээ. Хонины тарган мах, шингэн шөлөнд цохиулсан Далан худалч таг унтжээ. Гэтэл дуг нойронд дунд дугжирч байтал, зэвүүн хэрүүл үүсч, ширүүн зодоон болж, Далан худалчийг гэнэт сэрээв гэнэ. Далан худалч цичиж сэрээд чагнатал, хоёр гутал нь; "Чи тостой, би тосгүй" гэх зэргээр хэрэлдэж байхад Далан худалч өндийж байгаад тостойгий нь хоёр, тосгүйг нь нэг алгадчихад унтжээ. Өглөө эрт босоод хоёр гутлаа өмсөх гэсэн чинь хоюулаа алга аа.
  
          Цагаан хяруу дундуур мөрийг хайж үзвэл хойшоо явчихсан байв. Тэгэхэд нь Далан худалч мордож давхиад хөөсөн чинь хойд ухаагийн ар руу хоёр гутал нь шоовон шоовон хийгээд далд орж явж гэнэ.

          Байн байн хөөсөөр байтал, бас цаашлаад л байхад нь байдсан батгана нэгийг эмээллээд хөөсөн чинь хоёр гутлыг тав алхуулалгүй гүйцэж аваад амарч гэнээ.

Б. Содном Монгол ардын аман зохиол судлал.
     

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...