Saturday, March 17, 2012

Эрэгтэйчүүдийн баярын мэнд хүргье

Эр Хүн

Энэ дэлхий дээр эр хүн болон
Эхээс мэндэлсэн цагаас
Ухаа орж үг ойлголтлоо
Угаасаа заяасан Монгол тамхиа
Өхөөрдөн бэлэгшээсэн болгонд
Өөрийн эрхгүй тамхилна

Аавынгаа харж алхаж гишгэхдээ
Агаал сургаалаас нь шимтэн сонсохдоо
Хангай хөвчинд хан бүргэд шиг
Хаанахын хэнээс ч илүү хүч тамир
Оюу ухаандаа омогшиж
Онгон зүрхэндээ бат хадагдана

Эр цэргийн албанд эх орноо хамгаалж
Энх тайваныг эрхэмлэн явахдаа
Тулгуур ноён нурууг бататган
Тулга өрхөө гийгүүлэх эрийн цээнд
Хамгаас илүү хүрсэнээ
Хайрт эцэг эхдээ андгаална

Халамжлан хайрлах зүрх сэтгэл нь
Халуун гэгчээр шатсан бүсгүйдээ
Өгөөмөр хань тань болъё гэж
Өөрийн эрхгүй дуу алдан
Бүсгүй таныг гэргийгээн болгон
Бадраасан зулаа жаргалтай өргөнө

Өвөг дээдсийн минь туулсан
Өв эцгийн ёсоо гүйцэтгэх үүргээ
Гал голомтоо бадраасан өдрөөс
Ган сэтгэл зүрхэндээ шингээж
Аваад гэрэлсэн ханьдаа тангараглаж
Ачит үрийнхээ зулайг үнэрлэсэн

Намба сууж нандиннасан амьдралаа
Нарлаг хань үрдээ насан туршдаа
Зоригмог ухаанаа уралдуулан зориулан
Зол жаргалыг өгч чадсан нь
Энэ дэлхий дээр гийгүүлсэн эр хүн
Эрхэм таныг алдаршуулсан бахархал


С.Үзмээ



























No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...