Б.Содном "Хөдөлмөр" сонинд 1972 оны 2 сарын 15 өдөр 19р дугаар (40,53)
Орчин үед аливаа нарийн мэргэжлийн нэр томьёог эрдэм шинжилгээний үндэстэй боловсруулан тогтоож байна. Тогтоон батлахын өмнө харь хэлний нэр томьёо, үгийн гарал, үүсгэлийн талаар сайтар судалж байгаад, гол үгийг олж тогтоодог юмаа. Өөр үгээр хэлбэл тэр харь хэлний нэр томьёо үгийн ямар утгаар, язгуур, дагавраар бий болоод, одоогийн утга санаа нь ямар зүйлийн ухаан буюу нарийн мэргэжилд чухал юу зааж байгаа эсэхийг харгалзан үзэх зэргээр боловсруулдаг байх юм.Харь хэлний нэр томьёотой таарах үг монгол хэлэнд урьд өмнө нь байсан буюу, эсвэл үгүй энэ хоёрыг хамгийн түрүүн шийдвэрлэдэг байна. Хэрэв үгүй бол мөнөөхөн харь хэлний нэр томьёог монголчлоод утга санаа нь гарах эсэхийг харгалзана. Жишээлбэл: "Конверт" гэвэл монгол хэлээр "дугтуй" гэснийг нэрлэж байгаа нэр томьёо мөн. Үүнчлэн грек хэлээр "сакхар", самгаради хэлээр: саркара", германаар "цукер", англиар "Шуга", францаар "сюкр", хятадаар "шаатанг (г)", японоор "са-то), орос хэлээр "сахар", монгол хуучин бичгээр "шихэр", одоогийн яраны хэлээр:"чихэр" гэж монгол хэлний аялгуу буюу авианд зохицсон байна. Ингээд үзэхэд энэ үг буюу нэр томьёо анх иран хэлний "сахара" гэдгээс үндэс авч, янз бүрийн оронд дэлгэрсэн түүхтэй байна. Учир ийм болоход "конверт", "сахар" гэж хэлэх, хэрэглэх явдал бол шалиг хэрэг юмаа.
Өөр нэг нэр томьёог энд аваад, түүнийгээ задалж үзэцгээе. "Пневмокониоз" гэсэн эмнэлэгийн нэг нэр томьёо байгаа, үүнийг "пневомо...= уушиг", "...кони =тоос","...оз = тох" гэж ийм 3 хэсгээс бүтсэн нэг нэр томьёо юмаа. Монгол хэлээр: "уушиг тоостох" гэсэн нэр томьёо болж байх жишээгээр ер нэр томьёог боловсруулж байдаг билээ.
Нэгэн тогтосон нэр томьёо бол өгүүлбэрийн дотор орохоор ямар хэлбэртэй хэрэглэгдэх явдал уг найруулгаас хамраадгийг анхаарахгүй өнгөрч болохгүй. Харин энэ бүхнийг ч байтугай, нэр томьёо бүрийн салаа утгыг нэг мөсөн бүрэн тогтоож чадахгүй. "Ирэлт, очилт, харалт, авалт" гэх зэргээр нэр үг болгож байгаа нь энэ гэж монгол хэлний зүйтогтоолыг харгалзахгүйгээр" ...алт, ...элт, ...илт, ...олт, ...өлт мэт үгийн цүүл залгадаг нь монгол хэлний хууль зүйг зөрчихөөр барахгүй, дэндүү хиймэл болж, эвгүй сонсогдоно. "Ирэх, очих, харах, авах" гэдэг маань угаасаа үйлт нэр болохыг анхаарахгүйгээр нэр томьёог тогтоож боохгүй. "Ирэхийг" больжээ, "Очиход" учир бий гэж хэлбэл, нэр үгийн тийн ялгалаар хувирч байгаа хэрэг мөн. Хэрэв нрсэнгүй гэвэл, үйл үгийн үүрэг гүйцэтгэж байна. Үүнчлэн олны тэмдгийг монгол хэлэнд хамаагүй хэрэглэж үл болно. Олон хүн гэж ярихаас биш, олон хүнүүд гэж хэлэхгүй. Нэгэнт тоо заасан байвай, мөн нэр үгэнд олны тэмдэг зүүх хэрэггүй. Жишээ нь: хоёр хүн, зуун хүн гэдэг шүү дээ.
Хэрэв хүмүүс тэгж үзэцгээж байна" гэвэл, өөр хэрэг ээ. Бас "явагдах, авагдах, хэлэгдэх" гэхчлэн үйл үгийн үйлдэгдэх хэвийг (страдтэльный залог) монгол хэлэнд нх л ховор хэрэглэнэ. Жишээлбэл: "Лекция прочитана мною" гэснийг монгол хэлээр: "би лекц хийв" гэвэл, хамгийн дөмөг орчуулга болох бизээ.
Саяын жишээнээс авч үзэхэд нэр томьёог хэрэглэхэд өгүүлбэрийн найруулга, уг орчуулгаар гарах утга санаа зайлшгүй холбогдох нь тодорхой мэдэгдэж байна. Харь хэлний нэр томьёо бүхэн монгол хэлээр бууж өгөхгүй нь цөөнгүй. Энд заримыг дурдвал: "Автобус, азот, аппарат, бааз, багон, битамин, гарааш, гэнэрал, хижүүр, километр, кино, контор, костюм, лекц, машин, метр, музей, мотор, ноот, офицэр, радио, театр, техник гэх мэтийн харь хэлний олон нэр томьёо монгол хэлэнд хэрэглэгдэж байгаа, эдгээрийг монголчлоход уг утга санаа нь бүрэн гардаггүй тул, хэвээр нь авсан байна. Эдний зарим нь айндаа монгол хэлний аялгуу буюу авианд зохицож орхижээ. Баримтыг хэлвэл: "гараж", гдэг нь "гарааш", "дежур" нь "жижүүр" гэж монгол хэлний аялгуунд бүрэн дүйж орсон байна. Гэтэл "База" гэдгийг "Бааз", "нота" гэдгийг "ноот" гэж бичүүлэхэд хүрчээ. Хэрэв "Баз" гэж бичвэл монгол хэлээр эгч дүү хоёрын эр хоорондоо баз тул, үүнтэй хутгалдахаар барахгүй, харин барих базахын (үйл үгийн) тушаах захирах төлөв болчих гэм бий. Түүнчлэн олон улсын харилцааны бичгийн ноот гэж бичихгүй бол, монгол хэлнийбат нотын нот болчих гэм гарах юм.
Учир ийм болох тул, нэр томьёог нх л хянабар, нямбай хэрэглэх болох нь ээ.
No comments:
Post a Comment