Монгол Эх
хүн хүүхдээ хөхүүлэхдээ зүгээр нэг хөхүүлээд хооллосон болоод цааш нь
унтуулчихдаггүй. Хөхүүлж, угжиж байхдаа хайраа илэрхийлэн өхөөрдөн, илэн таалан
үнэрлэн үнсдэг. Хөхүүлж байхдаа хүнтэй ярьж хөхүүлдэггүй нь хүүхэд сүүндээ
хахдаг. Хүүхдээ хуурайлж байхдаа ч
хайраарай эвийлэн өхөөрдөн, үрээ хараад баясдаг. Монгол Ижий нар хүүхдээ нялх
насанд нь үргэлж дэргэдээ бүүвэйлэн унтуулдагаас гадна үрдээ анхаарлаа хандуулж
шөнө дуг хийхдээ сэргэг соргог амардаг. Гэрийн ажлын хажуугаар хүүхдээ анхаарал
халамжаа тавин салхилуулах, үргэлж өвөр дээрээ тэврэх, хэдхэн сартай байсан ч
хамаагүй хүүхэдтэйгээ ярьж хөөргөн онгироодог. Монгол эхийн хайр хүүхдэд хайрлах энэрэх сэтгэл өгдөг. Монгол
Ээж хүүхэдээ амьдралыг өөрийн хийж байгаа ахуй үйлдлээрэй болон ярьж захиж
хүмүүжүүлдэг. Гэр
цэвэрлэж, хоол ундаа хийхээс гадна ихэнх Монгол ээжүүд гарын
дүйтэй. Дээл хувцас, гэрийн бүслүүр хөшигнөөс гадна гутал малгай хүртэл оёж,
түүнийгээ гараараа хатгамал хатгал гоёлохоос гадна ноос ноолуураа ээрэн янз
бүрий юм нэхнэ. Муухан эр хүнээс дутахгүй, сандал ширээ, оньс түлхүүрээ хүртэл
засаад хадаад янзалчихана. Малаа сааж, малынхаа сүүгээр бяслаг, ээдэм, өрөм
тараг, ааруул хурууд, аарц ээзгий, шар тос, зөөхий, хоормог, айраг шимийн архи
гээд сүүн бүтээгдэхүүнээр юу л хийж болно тэр бүгдийг хүүхдээ асран
хүмүүжүүлэхийнхээ хажуугаар амжуулна. Энэ нь
монголчууд бидний сэтгэхүйг сэтгэхээр хөгжүүлдэг болов уу. Монгол хүний ганц
онцлог бол юмыг хараад ургуулан бодож сэтгэж чаддаг. Энэ нь Монгол Ижийн гавъяа
гэж хэлхээр байна. Бэлэн юман дээр өссөн хүүхэд, байгаль болон эхтэйгээ харьцаж
өссөн хүүхдийн сэтгэхүй хоорондоо ялгаатайн амьдрал дээр харагдаг.
Монголчууд
бид эх үрийн холбоо гэж ярьдаг. Энэ нь эх хүн үрээ гэсэн сэтгэл зүрх нь үргэлж
уяатайгаас гадна үрийнхээ төлөө сайн сайхан бүхнийг зориулж аз жаргалыг
бэлэгшээдэг. Үүгээрээ ч монголчууд бид сүүн цацлаа өргөдөг. Монгол Ижий үр
хүүхдээ эцэг тэнгэр, эх дэлхийдээ даатган сүүн цацал, өглөө болгон чанасан
цайны дээжээ сэтгэлээсээ ерөөн өргөдөг. Цацал өргөхөд бас учир бий. Толгой
нүцгэн, үс задгай, хөл нүцгэн, час хийсэн халуун цай өргөхийг цээрлэнэ. Алганы ам дээш харуулан халбагаа барин
өвөг дээдэс, эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүүн цацлаа өргөн сайн сайхан ерөөлийн
үг хэлнэ. Амандаа орсон үг хэл болгоныг хэлж болохгүй. Монгол хүний амны бэлэг,
ашдын бэлэг гэж хөгшид буурлууд маань үргэлж сануулдаг билээ.
Монгол Ижийн хүүхдээ хүмүүжүүлж эх орондоо
хэрэгтэй иргэн болгосонд нь нүсэр их хөдөлмөрийг үнэлж улсаас Алдарт Эхийн 1,2
одонг олон хүүхэдтэй ижий нарт олгодог нь бахархууштай.
Монголын төгөлдөр гоомарал болсон
эмэгтэйчүүдэдээ олон улсын эмэгтэйчуудын баярын мэнд хүргье.
С.Үзмээ
No comments:
Post a Comment