Д.Пагмадуламыг дурсахуй
Огноо: 2006-07-28 17:40:23
Огноо: 2006-07-28 17:40:23
Д.Пагмадуламыг дурсахуй
Огноо: 2006-07-28 17:40:23
Єнєє жил их зохиолч
Д.Нацагдоржийн 100 насны ой болно. Нацагдоржийн "vхлээс " бусдыг ард
ту мєн сайн мэднэ. Харин Нацагдоржийн амьдрал vйл ажиллагаатай салшгvй
холбоотой, тvvний хань, ємєг тvшиг болж явсан хvний нэг бол Дамдины Пагмадулам
билээ.Огноо: 2006-07-28 17:40:23
Залуучуудаас Монголын анхны эмэгтэйчvvдийн байгууллагын дарга хэн бэ? гэвэл Янжмаа, Удвал, Гэрэлсvрэн гээд л зогсчих байх. Тэгвэл тэр эмэгтэй цэл залуу гучин хэдэн насандаа хорвоог орхисон ч тvvний хийсэн бvтээсэн нь агуу билээ.
1924 онд МАХН-ын тєв хорооны бvсгvйчvvдийн хэлтэс байгуулахад анхны даргаар Д.Пагмадуламыг томилжээ.
Тэрбээр таван ңастайгаас эхлэн бичиг vсэг заалган гэрийн боловсрол олж, Орос Германд явж эрдэм боловерол эзэмшсэн, Орос, Герман, Хятад, Манж, Тйвд хэлтэй. 1970 онд Нацагдоржийг судлаач эрдэмтэн Б.Содном гуайн ярьсаныг сийрvvлж байна.
Хуучин наймаа хот, одоогийн Амгаланбаатар хотод 1924 оны ханш нээсэн єдєр vеийң нехєр Санжийн хамт /Т.Санж Па гмад уламын тєрсєн ах, монголын анхны агрешомич/ их зохиолчийнхоор орсон юм. Санж "Миний дvv энэ хvvхэн Нацагдоржтой гэрлээд хоёр жил болж байна. Багадаа Орос, Хятад хvvхдvvдтэй наадаж тоглож, таван насандаа Vvлэн-ай гэдэг хvнээр бичиг заалган гэрийн боловерол олсон, бас чиг чинээлэг гэр бvлд єсєж торнисон учир сурах боловероход нь орчин ахуй нєлєєлсєн талтай. Орос, хятад хэлний хувьд бараг унаган хэлтәй гэж болно" гээд Пагмадуламыг танилцууллаа.
Пагмадулам улаа бутарсан дугуй царайтай, тас хар vстэй, хар цагаан нь ялгарсан алаг нvдээ тормолзуулан инээмсэглэж, цээлхэн намуухан ярих нь хэний 4 ДУР булаам байж билээ. Гэрийн дотор цэвэрхэн нимгэн хувцасласан, тэр vед хvvхнvvд ємсєж заншаагvтй нарийхан тvрийтэй, олон vдээстэй єндер ЄСГИЙтэй чамин гуталтай товор товор хурдан явахдаа ер тvvртэхгvй. Євлийн хоёр тасалгаа байшиндаа цэмцийтэл байрлуулсан янз бvрийн хэлний ном оо надад vзvvлж, хоол ундаар vйлчлэн гvйх нь одоо ч нvднээ тодхон санагддаг юм. Хориод оны Амгаланбаатар хот бол нийслэл хvрәэний гангачууд, баячууд, голлох сэхәэтнvvд тєвлєрсєн. Тэнд их жанжин Сvхбаатараас авахуулаад Намын тєв хорооны дарга Ц.Дамбадорж, дэд дарга Жадамбаа, Хичээнгvй сайд Б.Цэрэндорж, их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх гээд тэр vеийн сэхээтний сорууд амьдарч, сурч хvмvvжсэн тvvхтэй. Пагмадулам тэд нартай танил , ойр дотно харилцаатай байсан.
1924-1926 оны vед Монголын хvvхнvvд гадаад дотоодын сургууль соёлд явж эхлээгvй, нам тєрийн єндєр албанд тэнцэхvйц сэхээтэн
эмэгтэй бараг байгаагvй. Анх 1926 онд Д.Нацагдорж, Пагмадулам хоёр сургууль, соёлын мєр хєєн харийн газар хәл тавьж Нацагдорж Санкт-Петербургт цэргийн академид, Пагмадулам дорно дахины дэәд сургуульд суралцжээ.
1926 оны намар бидний 18 хvvхэд Санкт-Петербургт очиход Д.Нацагдорж, Пагмадулам хоёр маш халуун дотноор угтан авч баяр хєєр болж " Ар монголын н утга ас хєє арван наймуулаа гарлаа даа" гэдэг дуу зохиогдож байсныг Б.Содном синирхуулж ярьсан юм. Удалгvй тэр хоёр Герман улсын Лейпциг хотын сэтгуvлчийн дэзд сургуульд шилжин суралцаад 1929 онд ирсэн.
193О онд Пагмадуламтай уулзахад тэр европын єндор соёлтой боловсролтой хvvхнvvд шиг намбалаг улс тєрийн зvтгэлтэн гэмээр юм vзэж , нvд тайлсан буурь суурьтай
удирдагчийн хэмжээнд харагдаж байлаа.
МАХН-ын долдугаар их хурлаас хойш нударганчууд, шар хар феодалууд , шинэ цагийн хєрєнгєтнvvдийг ангийн хувьд нь устгах их аян эхэллээ. Зvvний нугалаа орон даяар бvрхэж, тvvний сvvдэр зевхєн хєрєнгє хураалтаар зогссонгvй, феодал, баячуудаас гаралтай сэхээтнvvдийг ажлаас халж намаас хєеж, хєрєнгийн хурааж, хамтрал коммунийг хv'чээр байгуулав. Ийнхvv хэт
шуурхайлж, гаднын соёл иргэншилийг бичиг соёл муутай нvvдәлчин арт тvмэнд хvчээр тулган хvлээлгэсэн явдал тєрийн бодлогыг нийгмийн хєгжлийн жам ёсны дагуу явуулахад ихээхэн тєвєг учруулж,
хvмvvсийн сэтгэлийг еэвтvvлж эхэллээ. Нацагдорж нарын Олон сайхан хvмvvс хардагдаж,
сэрдэгдэн ажил албанаас хєєгдсєн явдал Пагмадуламыг байж суухын аргагvй болгов.
Энэ балмад vйл явдлаа зогеоохыг шаардаж МХЗЭ-ийн их хурал дээр vг хэлснээс болж Пагмадулам ч бәс ажил албанаасаа хєєгдєж , сонгуулийн эрхээ хvртэл хасуулав.
Хорвоо нэг эргэхээрээ дэндvv хатуу байдаг учир тэр хоёр сәлж, Пагмадуламын амьдрал гунигтайхан тєгсжээ.
1937 оны зун их зохиолчыг нас нєгчихєд Пагмадулам бvхий л vйл явдалд нь журамт хаңийн ёсоор оролцож, гvнээ харамсаж байж. Харин Д.Нацагдоржтой хамт суралцаж, vерхэж байсан Н.Наваан-Юндэн, Д.Намдаг,
Ц.Дамдинсvрэн, О.Намнандорж нарын аль нь ч "Би тэр vед байгаагvй" гэх юмуу олигтой юм хэлдэггvй нь сонин. Ямар ч атугай их сэжигтэй, одоо хvртэл шарил нь олдоогvй аж.
Тvvнээс хойш Пагмадуламыг нэг хятад хvнтэй дэр нийлvvлж, хар тамхинд орсон гэх яриа байдаг, гэтэл тэднийд байж Д.Нацагдорж тэр хоёроор бичиг vсэг заалгасан ЭХЯ-ны сайд агсан Пунцаг гуай vvнийг эре эсэргvvцсэн байдаг. Хэдий тvvх гуйвагдсан ч мартахын аргагvй ул мєрєє vлдээсэн. Энэ хvvхнийг бага ч гэсэн дурсах нь зvйтэй болов уу.
(Єнєєдрийн монгол 141/311)
No comments:
Post a Comment