Saturday, October 27, 2007

ЗОХИОЛУУД



Б.Содномын зохиосон шүлгүүдээс
Өнчин ишиг Ая: Гончигсумлай
Өнчин хөх ишгийг
Өвөр дээрээ таьж,
Өвгөн Пунцаг угжаад
Өнгийн үгээр өхөөрдөв
Майлан майлсаар чи
Магад мал болнодоо
Мянга гээд тоолоход
Малын нэгд орно доо
Цадсан бол чи минь
Цаадах арьсан дээрээ
Цамнаж тонгочин наад даа
Чадлаалаа дээр нь тонгоч доо
Энэ арьс болбол доо
Эхийг чинь идсэн чононых
Ээлж нь одоо чинийх
Эрхэл дээ гээд тавьчихав

1944 он

Мөнх
Мөнх гэдэг үг нь
Мөн ч их хүндтэй юм
Мөнх юм байдаггүй нь
Мөхсийн илт чхнхр юм
Энэ сайхан үгийг
Ийм л биш гэж
Энд тэндгүй бодох нь
Илүү хэрэг байжээ
Алтан нар дэлхийг
Алсаас гийгүүлж байвч
Аяндаа унтрах нь лав шив!
Ай, хөөрхий мөнх нь!

1955,12,10

Зүгээр, сайхан

Шинэ жилдээ ирлээ би!
Шинэхэн юм үзэж л явна даа.
Шилтэй архи, чихэр, зууш
Шар айраг хоёрыг залличихав

Зүгээр, сайхан

Шалавхан би тэнд очоод
Шар айраг хоёрыг аваад,
Шил архи нэгийг аваад
Шавхийтэл өвөртөлж орхив

Зүгээр, сайхан

Булан тохой бараадмаар санагдлаа
Бушуухан би тэнд очоод,
Бүлт цохиж, лонхоо онгойлгоод,
Пол пол балгаад авав

Зүгээр, сайхан

Хөгжим хангинана, би дангинана
Хөл хөгжөөн их л байна
Хөлс бурзайвал, сйахан шиг санагдана
Хөл минь сэмбэгнэнэ, хөгжим жингэнэ

Зүгээр, сайхан

Байн байн балгасаар байтал,
Байгаа архи минь ч барагдлаа
Баярлах сэтгэл, бадрах санаа
Багагүй болсоор байх юм

Зүгээр, сайхан

Харахад л юм хоёр, гурав
Харагдах шиг болоод байна
Хаашаа юм болж байна даа
Хажуулах юм уу даа та минь!

Зүгээр, сайхан

1969 он

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...