Friday, October 26, 2007

Д. Нацагдоржийн тухай дурсамж







Д. Нацагдоржийн тухай дурсамж

1930 оноос эхлэн би Д. Нацагдоржтой сайн танилцаж монголын зохиолчдын бүлгэм буюу Шинжлэх ухааны хүрээлэнд үргэлж уулзалдан ярилцдаг байлаа. Мөн хүрээлэнгийн газар зүйн зургийн тасагт өдрийн завсарлагын үеэр орцгоож, тэнд байсан хэмжүүрээр нурууныхаа өндөр, намыг хэмжиж, инээлддэг байв. Нацагдорж 1932 оны үед нэг метр 60 см-ээс хэтрэхгүй цэх нуруутай, туранхайвтар хүн байж билээ.
Нацагдоржнүүрэндээ үл мэдэгдэм ов тов цоохортой, нимгэн цайвар царайтай, хааяа нимгэхэн томбогор уруулаа нээж, мушийн инээж харандаа буюу үзгээ тавиад, хүний яриаг чагнаж, чанх хойш нь самнасан халимаг үсээ хааяа нэг илчихээд, бичгийн хүний ёсоор сууж байдагсан. Ер нь хөөргүү хөвсөргөн зангүй, шулуун шудрага, гүдэсгэн, их нөхөрсөг сайн хүн байсан гэж Нацагдоржийг таних хүн бүхэн хэлэлцдэг байлаа. Ер үг яриа их л цөөнтэй хүн байсан боловч Нацагдорж хааяа дужигнасан тод хэлээр жинтэй хэдхэн үгийг хэлдэг байв. Тэрний уурлаж байсныг үзсэн хүн үгүй билээ.
Зохиолч нэг суугаад юм хийвэл босч явахыг ер мэдэхгүй тогтвортой ажиллаж, юм бүтээж сурсан хүн байв. Нацагдорж бичгийн тун их чадвартай, бичиж байгаа зүйлдээ ер түүрэхгүй, хурдан хийх нь бахтай. Тэр энд тэнд явж байхдаа ямагт ямар нэг юмыг бодсон буюу сонирхож, гэнэт давхийн зогсоод, дандаа авч явдаг өврийн дэвтрээ гарган, түүндээ ямар нэг юм тэмдэглээд далд хийдэгсэн. Юу тэмдэглэж байсныг би хожим олж мэдэв. Зохиолч өөрийнхөө бичих уран зохиолын сэдэв, уран санаа юм уу цэцэн хэллэг зэргийг үргэлж бодож тэгж цагийг ёамбаачлан ашиглаж ёурсан хүн байлаа. Зав чөлөө л гарвал орос гертан хэлний бичиг зохиол үзэж, Монголын эрт, одоогийн түүх, утга зохиол, ардын аман зохиол тэргүүтнийг уншиж, бас л тэмдэглэл хийж авдаг заншилтай байв. ”Юм хийхийг бодсон хүн бичиг зохиолыг зөвхөн үзээд зогсохгүй, түүнээс өөртөө аль хэрэгтэй гэж бодсон зүйлээ тэмдэглэн авч байх нь чухал” гэж хэлж байсан нь бас надад ч их хэрэг болсон юм. Ямар нэг хийх гэсэн юмаа Нацагдорж нухацтай оролдож, их л нягт нямбай хандаж байдаг сан. Юмны учрыг олж, ухаарахдаа онцгойгоос гадна, үнэхээр гярхай, ялимгүй юмаар том утга санаа гаргапаг нь зохиолчийн нэг шинж нь билээ.
Их үнэтэй цайтай хувцас өмсдөггүй боловч, цаанаа л нэг дэгжин хувцалдаг байсан. Ямагт гял цал харагддаг, хүний нүдэнд соёлтой бичгийн хүн гэдгээ үзүүлдэг байв. Тэр үеийн европын залуусын ажил хөдөлмөрийн буюу биеийн тамирын хувцас хунарыг Нацагдорж хэрэглэхдээ их дуртай байлаа. Үүнд нэг жишээг хэлвэл, цахилгаан татуургатай гертан хийцтэй илгэн цамц, тавьдаг урт өмд буюу хүлхгэр өмдтэй явж байсан. Нацагдоржийн эсгий малгайг хэлтийхэн тавьж, монгол дээлтэй авахуулсан гэрэл зургийг дэгжин биш гэж хэн хэлэх юм бэ!

Түүний ажил хийж байгааг харахад дуугүй, ноомой янзтай атлаа олон нийтч хүн байж билээ. Зохиолч маань ер ахмад хүмүүсийг үлэмж хүндэтгэдэг байв. Тэгэхдээ зусар бялдууч зангүй, хэнтэй ч гэсэн нэгэн адил харилцаж, хүнээс үг гаргуулж чаддаг, ямар нэг юманд зарчимч нэн ялангуяа монгол зан суртахуун, ёс журмыг нарийн мэддэг учир алван ажилд буюу энгийн цагт үүнийгээ ямагт санаж явдаг хүн байв.
1930 оноос эхлэн би Д. Нацагдоржтой сайн танилцаж монголын зохиолчдын бүлгэм буюу Шинжлэх ухааны хүрээлэнд үргэлж уулзалдан ярилцдаг байлаа. Ман хүрээлэнгийн газар зүйн зургийн тасагт өдрийн завсарлагын үеэр орцгоож, тэнд байсан хэмжүүрээр нурууныхаа өндөр, намыг хэмжиж, инээлддэг байв. Нацагдорж 1932 оны үед нэг метр 60 см-ээс хэтрэхгүй цэх нуруутай, туранхайвтар хүн байж билээ.

Нацагдоржнүүрэндээ үл мэдэгдэм ов тов цоохортой, нимгэн цайвар царайтай, хааяа нимгэхэн томбогор уруулаа нээж, мушийн инээж харандаа буюу үзгээ тавиад, хүний яриаг чагнаж, чанх хойш нь самнасан халимаг үсээ хааяа нэг илчихээд, бичгийн хүний ёсоор сууж байдагсан. Ер нь хөөргүү хөвсөргөн зангүй, шулуун шудрага, гүдэсгэн, их нөхөрсөг сайн хүн байсан гэж Нацагдоржийг таних хүн бүхэн хэлэлцдэг байлаа. Ер үг яриа их л цөөнтэй хүн байсан боловч Нацагдорж хааяа дужигнасан тод хэлээр жинтэй хэдхэн үгийг хэлдэг байв. Тэрний уурлаж байсныг үзсэн хүн үгүй билээ.
Зохиолч нэг суугаад юм хийвэл босч явахыг ер мэдэхгүй тогтвортой ажиллаж, юм бүтээж сурсан хүн байв. Нацагдорж бичгийн тун их чадвартай, бичиж байгаа зүйлдээ ер түүрэхгүй, хурдан хийх нь бахтай. Тэр энд тэнд явж байхдаа ямагт ямар нэг юмыг бодсон буюу сонирхож, гэнэт давхийн зогсоод, дандаа авч явдаг өврийн дэвтрээ гарган, түүндээ ямар нэг юм тэмдэглээд далд хийдэгсэн. Юу тэмдэглэж байсныг би хожим олж мэдэв. Зохиолч өөрийнхөө бичих уран зохиолын сэдэв, уран санаа юм уу цэцэн хэллэг зэргийг үргэлж бодож тэгж цагийг ёамбаачлан ашиглаж ёурсан хүн байлаа. Зав чөлөө л гарвал орос гертан хэлний бичиг зохиол үзэж, Монголын эрт, одоогийн түүх, утга зохиол, ардын аман зохиол тэргүүтнийг уншиж, бас л тэмдэглэл хийж авдаг заншилтай байв. ”Юм хийхийг бодсон хүн бичиг зохиолыг зөвхөн үзээд зогсохгүй, түүнээс өөртөө аль хэрэгтэй гэж бодсон зүйлээ тэмдэглэн авч байх нь чухал” гэж хэлж байсан нь бас надад ч их хэрэг болсон юм. Ямар нэг хийх гэсэн юмаа Нацагдорж нухацтай оролдож, их л нягт нямбай хандаж байдаг сан. Юмны учрыг олж, ухаарахдаа онцгойгоос гадна, үнэхээр гярхай, ялимгүй юмаар том утга санаа гаргапаг нь зохиолчийн нэг шинж нь билээ.
Их үнэтэй цайтай хувцас өмсдөггүй боловч, цаанаа л нэг дэгжин хувцалдаг байсан. Ямагт гял цал харагддаг, хүний нүдэнд соёлтой бичгийн хүн гэдгээ үзүүлдэг байв. Тэр үеийн европын залуусын ажил хөдөлмөрийн буюу биеийн тамирын хувцас хунарыг Нацагдорж хэрэглэхдээ их дуртай байлаа. Үүнд нэг жишээг хэлвэл, цахилгаан татуургатай гертан хийцтэй илгэн цамц, тавьдаг урт өмд буюу хүлхгэр өмдтэй явж байсан. Нацагдоржийн эсгий малгайг хэлтийхэн тавьж, монгол дээлтэй авахуулсан гэрэл зургийг дэгжин биш гэж хэн хэлэх юм бэ!
Түүний ажил хийж байгааг харахад дуугүй, ноомой янзтай атлаа олон нийтч хүн байж билээ. Зохиолч маань ер ахмад хүмүүсийг үлэмж хүндэтгэдэг байв. Тэгэхдээ зусар бялдууч зангүй, хэнтэй ч гэсэн нэгэн адил харилцаж, хүнээс үг гаргуулж чаддаг, ямар нэг юманд зарчимч нэн ялангуяа монгол зан суртахуун, ёс журмыг нарийн мэддэг учир алван ажилд буюу энгийн цагт үүнийгээ ямагт санаж явдаг хүн байв.

Б.Содном

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...