Monday, November 5, 2012

Сvvдэрт єдрvvдийн шуургыг сєрж гарсан эрдэмтэн

Сvvдэрт єдрvvдийн шуургыг сєрж гарсан эрдэмтэн

Огноо: 2008-08-22 14:22:28


Хvн тєрєлхтний соёл боловсролыг хєгжvvлэгч агуу мэргэн зэвсэг нь даруй бичиг vсэг мєн. Монгол хэл бичиг судлаач, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, эрдэмтэн зохиолч Боржигон овогт Балдангийн Содном нь 

билгийн тооллын ХV жарны "гадас" хэмээх шар шороон бичин жил буюу аргын тооллын 1908 оны нэгдvгээр сарын 4-ний єдєр хуучны Тvшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, эдvгээгийн Тєв аймгийн Баяндэлгэр сумын "Гvн галуутай" хэмээх газарт малчин ард Балдангийн ууган хvv болон мэндэлжээ. Балдан угаас харц ард болохоор ан гєрєє хийж амьдралаа залгуулсан анчин хvн байжээ. Тvvний эхнэр нь Нацаг хэмээх жирийн монгол бvсгvй байв. Тэрбээр бага насаа монгол багачуудын нэгэн адилаар эцэг эхийнхээ гap дээр ишиг хургатай хєєцєлдєн єсч єндийжээ. 

Содном нь 1919 онд 11 настайдаа хувь тавилангийн эрхээр гэрээсээ гарч Гончиг хэмээх тайжийн хамжлага албатын хувиар зарцлагдан, хэцvv бэрх амьдралыг туулжээ. Тухайн vед Ардын хувьсгал ялж ардын нам засаг байгуулагдаж бvлгэм сургуулиудад ардын хvvхдvvдийг элсvvлэх ажил ид єрнєж байжээ. Эл vйл ажиллагааны хvрээнд 1923 онд Тvшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунаас хоёр хvvхдийг Нийслэл хvрээний бага сургуульд сургахаар явуулсны нэгэнд Б.Содном орсноор тvvний ажил амьдралын зам мєрийг vндсээр нь єєрчилсєн онцгой vйл явдал байлаа. Тэрбээр хожим нь намтартаа "харъяат хошууны газраас сургуулийн хvvхдийг татсан учир муугаар нь намайг хєєж явуулав гэсэн нь эцэстээ надад харин ч их сайн завшаан болсон" хэмээн дурссан байдаг билээ. Балдангийн Содном бага сургуулиа зургаан сарын хугацаанд суралцан тєгсєєд, дунд сургуульд дэвшин суралцсан байна. 1926 оны тавдугаар сард дунд сургуулиа амжилттай тєгсєнгvvт Ардыг гэгээрvvлэх яамны томилолтоор Герман улсад явж суралцахаар болсон байна.

Профессор Д.Цэнд тvvний талаар дурсан ярихдаа: 
"Б.Содном Герман улсад сургуульд явахдаа Д.Сvхбаатар жанжны хvv Галсан, Ерєнхий сайд Б.Цэрэндоржийн хvv Юндэн нартай єрсєлдєж тvрvvлээд явсан даа" хэмээн бичсэн байдаг билээ. Энэ нь тvvнийг ямарваа зvйлд нягт нямбай хичээнгvй болохыг харуулсан нэгээхэн жишээ юм. 1926-1930 онд Германы дунд сургууль болон Берлиний их сургуулийн бэлтгэл ангид суралцаж тєгсчээ. Содном нь 1930 онд сургуулиа тєгсч ирээд, Шинжлэх ухааны хvрээлэнд оюутнаар ажилласан байна. Тэрбээр 1931 онд ажиллахын зэрэгцээ биеэ эмчлvvлж байгаад, 1934-1938 оны 1 cap хvртэл Москва хотноо очиж аспирантурын жинхэнэ сургуульд суралцаж байгаад Засгийн газрын тушаалаар эх орондоо эргэж ирээд, ШУХ-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах болжээ. Тухайн vед Холбоот орос улс, коминтернээс монголчуудыг хагалан бутаргах vйл ажиллагаа явуулжээ. 

Эл vйл ажиллагаанд Монголын томоохон сэхээтнvvд, томоохон хутагт лам хуваргуудыг дайрсан их хэлмэгдvvлэлтийн хар шуурга эхэлсэн билээ. Балдангийн Содномын бvтээж туурвих 30 насанд нь буюу 1938 оны есдvгээр сарын 4-ний єдєр Дотоодыг хамгаалах газар баривчилжээ. Ийнхvv мєрдєгдєж байгаад 1940 оны дєрєвдvгээр сарын 10-ны єдєр суллагджээ. Тvvний амьдралын бараан єдрvvд vvгээр дууссангvй 1947 онд ажлын албан хариуцлага алдсан гэж 2 жилээр ял шийтгvvлж Зvvнхараагийн засан хvмvvжvvлэх газар хорьжээ. Зvvнхараад гадаадын мэргэжилтнvvд ажилладаг байсан учир тэрбээр хоригдол-орчуулагчаар ажилладаг байв. Энэ хэргийг нь 1951 онд Улсын их хурлын тэргvvлэгчдийн 26 дугаар зарлигаар цагаатгасан байна. 

Мєн хувьсгалын эсэргvv японы тагнуул гэсэн хэргийг нь 1969 оны 12 дугаар сарын 27-ны єдєр БНМАУ-ын Дээд шvvхийн бvгд хурлын 5/21 дvгээр тогтоолоор цагаатгажээ. Б.Содном нь 1949 он нэгдvгээр сарын нэгний єдрєєс МУИС-ийн хэл тvvхийн ангид багшаар томилогджээ. Хожим нь 1978 оны есдvгээр сарын 10-ны єдрєєс мєн оны аравдугаар сарын 17-ны єдєр хvртэл Мажар улсад судалгаа шинжилгээний албан томилолтоор ажиллажээ. Тэрбээр Євєрхангай аймгийн Бат-Єлзий сумын уугуул Балданы Норжмаатай 1952 онд гэр бvл болж, зургаан хvv, таван охин тєрvvлж єсгєжээ. Эрдэмтэн, зохиолч Б.Содном ШУА-ийн Хэл зохиолын хvрээлэнгийн нэр томъёоны секторт эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллаж байгаад 1979 оны хоёрдугаар сарын 11-ний єдєр хорвоогийн мєнх бусыг vзvvлжээ.

Улс тєрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны тєвийн эрдэм шинжилгээний ажилтан Хонид овогт П.Хvрэлбаатар
Дугаар 170/9726/

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...