Thursday, May 31, 2012

ЗАХИДАЛ

Эх үрсийн баярт зориулж 1957 онд Б.Содномын бичсэн ээж охин хоёрын тухай шүлэг

ЗАХИДАЛ

Цэцэг навчны дундаас гунхсан
Цэмцгэр содон хонгорзул шиг
Цээлхэн шаавай жаалхан охин
Цэлгэр гэртээ ороод ирлээ

               "Май, ээж ээ! Захидал аваач ээ!
                 Манай багш танд л өгүүлэв
                 Магад миний тухай л байх
                 Манайх маргааш эхэлж амарна

Би шүлэг цээжилсэн дээ" гэв
Бизьяа гэдэг эх нь дуугарсангүй
Бүтүүмжтэй захиаг шалав задлаад
Бичгий нь чимээгүй үзээд л байна

                 Эрээн жаалхан эрвээхэй энүүхэнд
                 Эрвэлзэж буугаад саатаж байгаа шиг
                 Эрэвгэр хөөрхөн охин зогсоор л
                 Эрхэм эхээ дуугарахыг хүлээнэ

"Харав уу! Миний охин" гээд
Хайрт охиноо эх нь таалаад
"Хагас жилээр онц" гарсанд чинь
Халуун баярыг бидэнд хүргэжээ
                 
                  Аав нь бүүр их баярлана даа!
                  Ах чинь чамайг яасан их л
                  Азтай дүү бэ гэх л байхдаа
                  Алив, шүлгээ л уншдаа" гэв

"Гаслангийн хинжийг тас цохисон
Гал улаан тугийг гялалзуулсан
Гайхамшигтай зол заяаг бадруулсан
Газар бүхний мөрөөдсөн хувьсгал!
                      
                   Нийгэм журмын хувьсгал бол
                   Нийт дэлхий бүрхэх хувьсгал!
                   Нийцгүй хуучныг цөм шинэчилнэ" гэхэд

Эх нь охиноо бас л сайшаагаад
"Энэ захидлын чинь хариуг бид
Эцэг эхийн хороонд чинь явуулна
Эбий, охин минь амардаа" гэв.

Б. Содном 1957 он
                 

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...