Thursday, February 9, 2012

“Valentine’s day“, “Гэгээн Валентины өдөр

Valentines day“ 
Гэгээн Валентины өдөр

Жил бүрийн 2 дугаар сарын 14 нд Хайрын Бурхан болсон Гэгээн Валентины өдрийг олон орны хүмүүс өргөнөөр тэмдэглэсээр иржээ. Чухамхүү энэ хайр сэтгэлийн баярыг  МЭ 270 жилд Румины 2 дугаар Клаудуис (Cluadius) эзэн хааны үед  амьдарч байсан Ст. Валентин (St. Valentinе) Католик гэгээний дурсгалд зориулсан гэж ихэнх судлаачид үздэг. 
 / www.theholidayspot.com /
Ст.Валентины  түүхээс товчхон өгүүлэхэд тэрээр Румины эзэнт гүрний гэрлээгүй залуу цэргүүдэд нууцаар хайр сэтгэлийнх нь дагуу гэрлүүлэх ёслол үйлдэн тусалдаг байжээ. Үүнийг мэдсэн эзэн хаан 2 дугаар Клаудуис (Claudius)  энэхүү дайн байлдаанд Румины цэргүүдийн хүч суларсныг гэрлэлтээс болсон гэж үзэн  Ст.Валентиныг буруутган шоронд хийн ялалж МЭ 270 оны 2 дугаар сарын 14 нд цаазаар авчээ. Ст. Валентинa шоронд тамлагдан байцаагдаж байх үедээ шоронгийн хуягийн  хараагүй үзэсгэлэнт Астэриус (Atterius) охинд  зүрх сэтгэлээсээ дурлаж дурлалын захиа өгдөг байжээ. Цаазаар авахын өмнө “Чиний Валентингаас”  гэсэн сүүлчийн зурвас өгч дууль болон мөнхөрчээ. Зурвас нь залуу хосуудын сэтгэлд хүрч үүнээс хойш  залуу Румины хосууд  хайраа илгээх зурвасыг 2 дугаар сарын 14 нд бие биендээ өгсөнөөр 14 зууны үе хүртэл хайр сэтгэл хүчтэй байсан нь  судлаач Хэнри Ансгэр Келли  (Henry Ansger Kelly) үзэж Chaucer and the cult of Saint Valentine” (Чаусэр болон Сант Валентингийн соёл) тэмдэглэлдээ 2 дугаар сард шувууд ижлээ олдогоор төлөөлөн 14 зууны шүлэгч Чаусэр  (Chaucer)  “The Parliament Fowls” ( Дээдсийн шувууд) шүлэгтээ  Английн хаан 2 дугаар Ричард (Richard)  хатан Анна Бооемя (Anna of Bohemia)  зориулж 1381 онд бичснээр Валентины өдрийг  хайрын шувуугаар төсөөлжээ.
/www.infoplease.com/spot/valentinesdayhistory.
МЭ  496 онд Румины хамба лам Геласиус (Pope Gelasius) Румины 2 дугаар сарын 15 ний Луперсаля (Lupercalia) баяр наадмыг тэмдэглэхийг 2 дугаар сарын 14 нд Валентины өдөр гэж хүндэтгэн  шилжүүлжээ.
Хайр гэдэг уг маань цаанаа агуу их утгыг агуулсан байдаг. Иймээс ч орчин үед хүмүүс өөрийнхөө хайрыг янз бүрээр илэрхийлэх болжээ. Үүний дотор хайрын захиа зурвас өдий хүртэл үнэ цэнээ алдаагүй хүний сэтгэлийг хөдөлгөх нэгэн түлхүүр хэвээр байна.  
Энэхүү баяр нь Америк  оронд зөвхөн хосуудын хоорондох хайрын тэмдэглэх баяр биш нийтийн баяр болсон нь илээхэн харагдаг билээ. Цэцэрлэг, бага, дунд, ахлах, дээд сургуулиуд, албан байгуулга болон сүм дуган хэн боловч өөртөө таалагдсан хүндээ, найздаа өөрийнхөө  сэтгэлийн мэдрэмжийг ил захидал дээр зурвас бичих, янз бүрийн чихмэл тоглоом, цэцэг, чихрийн цуглуулга мэт өгөх болжээ.  Хайртай гэдэг үгийг өдөр болгон ч хэлдэггүй юмаа гэхэд ганц тохиолдох агуу Валентины өдөр хайртай ханьдаа, хайртай ээж аав, үр хүүхдээ, ах дүү, ач зээдээ болон найз нөхөд ойр дотныхоо хүмүүст утсаар ч бай, зурвасаар ч бай хэлэх нь  энэ хорвоогийн хамгийн том хүндэтгэлийн эрхэм нандин бэлэг гэж миний хувьд үздэг. Мэдээж хүн болгон өөрийн сэтгэсэнээр Валентины баяраа тэмдэглэх нь чухал. Та бүхэндээ Агуу их Валентины  баярын мэнд хүргье. 

                             Сийлэгмаагийн Хүн хүндээ хайртай байдаг дуу


С.Үзмээ
               

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...