Монголын Зохиолчдын Эвлэлийн 80 жил, Монголын Радиогийн 75 жилийн ойд зориулав
1929 онд 1 сарын 9-ний өдөр Намын Төв Хорооноос Уран зохиолч нарын анхны бүлгэмийг албан ёсоор үүсгэн байгуулжээ. Хуралд нам эвлэлийн ажилтнууднаас гадна зохиолч, уран бүтээлчид оржээ. КУТВ буюу Дорно дахины их сургуулийн Дунгарын Чимид (1904-1932, зохиолч), Төв хорооны Суртлын хэлтсийн Суртлын Гэндэн, Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Өлзийтийн Бадрах (1895-1941), Цэндийн Дамдинсүрэн (1908-1988, Ардын уран зохиолч 1986), бас Дамдинсүрэн, Мөрдэндэвийн Ядамсүрэн (1904-1937, Ардын гавъяат уран зохиолч, 1935 он), Содномбалжирийн Буяннэмэх (1901-1937, анхны Ардын гав’яат уран зохиолч, 1935 он), Магсар хурцын Дугаржав (1893-1946, Улсын алдарт гавъяат дуучин 1936), Г.Навааннамжил (1882-1954, зохиолч), Л.Цэндсүрэн (уран бүтээлч), Бямбын Ринчин (1905-1977, Төрийн шагналт зохиолч 1946), Дашдэмбэрэл, Шагдарнэрэн, толь зүйч Ядамжавын Цэвэл (1902-1984) нарын (14) нийт 16 хүн оролцжээ. Энэхүү анхны бүлгэмийн 5 тэргүүлэгчдэд С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, М.Дугаржав, Б.Ринчин нарыг сонгожээ. 1929 оны 12 сард Монголын уран зохиолч нарын бүлгэмээс 15 зохиолчийн 36 бутээлтэй Уран үгсийн чуулган номыг хэвлэжээ. Уг номын оршилд Дунгарын Чимид оршил бичжээ
1929 онд Монголын Зохиолчдийн анхны бүлгэмд Герман, Францаас хавар, намар дуудагдан ирсэн их зохиолч Дашдоржийн Нацагдорж, бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдорж (1910-1966), Насан-Очирын Наваан-Юндэн (1908-1985), эрдэмтэн судлаач Балдангийн Содном (1908-1979), Б.Доржсүрэн (1909), Донровын Намдаг (1911-1982) нар элссэн аж.. 1930 онд 9 сарын 9-нд МАРЗ (Монголун хувьсгалт зохиолчдын холбоо) –н Төв товчооны тэргүүлэгчдийн хурал болж, Товчооны даргаар М.Ядамсүрэн, нарийн бичгийн даргаар Д.Нацагдорж нарыг сонгон МАРЗ нээх зар тунхаг гаргажээ.
1930 онд 9 сарын 25-нд Монголын залуучуудын Эвлэлийн төв хорооны тэргүүлэгчдийн хурлаар МАРЗ-н ажлыг дэмжин бурэлдэхүүнийг шинэчлэх асуудлыг хэлэлцэн жинхэнэ тэргүүлэгчдэд Л.Цэндсүрэн, Б.Банзрагч, Д.Нацагдорж, орлогчид М.Дугаржав, М.Ядамсүрэн нарыг баталж, даргаар Л.Цэндсүрэнг, нарийн бичгийн даргаар Д.Нацагдоржийг сонгожээ. 1930 онд 11 сарын 28-нд Засгийн газрын Хэрэг эрхлэх товчооны хурлаар Монголын зохиолч нарын холбоо (МАРЗ) албан ёсоор байгуулсныг зарлажээ. 1931 онд 1 сарын 15ны хурлаар МАРЗ-н тэмдгийн төслийг хэлэлцэн, нэрийг МАРЛ болгон өөрчилжээ. Тус хуралд М.Ядамсүрэн, Өлзий-Очир, Б.Банзрагч, Лоорой, их Д.Нацагдорж, Ч.Дашням, Н.Наваан-Юндэн, бага Т.Нацагдорж, Цэдэн, Ө.Чимид, Радбаабазар, С.Буяннэмэх, Гомбо нарын 14 хүн оролцож Уран сайхны чуулган нэрт хурлыг анх байгуулж, даргаар С.Буяннэмэхийг томилж, нарийн бичгийн даргаар Нацагдорж, тэргүүлэгч гишүүнээр Өлзий-Очир, М.Ядамсүрэн, Гомбо нарыг сонгожээ. (Ардын үндэсний соёлын зам 1934 он, Н-82)
1934 онд 10 сарын 12-нд Монголын үндэсний зохиолчдын хуучин шинэ гишүүдийн хурлыг хийж уран зохиолчдын шинэ товчоог сонгов. Товчооны даргад С.Буяннэмэх, нарийн бичгийн даргад Төмөрийн Нацагдорж, тэргүүлэгчдэд Өлзий-Очир, М.Ядамсүрэн, театрын дарга Гомбо, тэргүүлэгчдийн орлогчид Ө.Чимид, үйлдвэрчний Чимид нарыг сонгон баталжээ. (Ардын үндэсний эрх сонин 1934, N82) Энэ үес тус холбоо тамга тэмдэг хэрэглэх болж эхний 23 үнэмлэхийг олгожээ. Буяннэмэхийн гарын үсэгтэй 15 тоот үнэмлэхийг П .Хорлоо, 37 дахийг нь М.Чимэд авсан. Уран зохиолчдын салбар байгууллагыг эхлээд Багшийн сургуульд Т.Нацагдорж, Б.Доржсүрэн нар байгуулжээ. 1934 онд 12 сард Монголд анх удаа радио үдэшлэгийг зохиосон нь сонсогч олны талархлыг татав. Энэ үдэшлэгт С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Л.Цэрэн-Очир, Т.Нацагдорж, Д.Цэвэгмид, Б.Доржсүрэн, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн, Жамбын Лувсанжамц (1911), Даваа, П.Хорлоо нар оролцсон аж. 1934 оны намраас 1935 оны өвөл хүртэл 29 удаа радио үдэшлэг зохиожээ. 1935 онд 9 сарын 25-нд Улсын бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн 25-р хурлын шийдвэрээр Ш.Аюуш, С.Буяннэмэх нарт Улсын алдартай гавъяат уран зохиолч хэмээх цол олгожээ. 1935 онд 11 сарын 15-нд Ардыг эрүүлийг хамгаалах яамнаас 10 жилийн ойд зориулан эрүүл мэндийн сэдэвт шүлгүүдийг нэгэн дэвтэр (65 шүлэг) болгон хэвлэжээ. Их зохиолч Д.Нацагдорж, бага Т.Нацагдорж нар хамтран бичжээ. 1936 оны дундуур Улс төр уран сайхны зөвлөлээс 12 сэдвээр Хувьсгалын 15 жилийн ойд зориулан уран зохиол яруу найруулгын анхдугаар их уралдаан зарлажээ. Нэгдүгээр зэрэгт орсон Төмөрийн Нацагдорж, Дондогын Цэвэгмид (1915-1991), Пэрлээ, Даржаа, нарт Ардын уран зохиолч, хоёрдугаар зэрэгт орсон Д.Сэнгээ, Л.Цэнд-Очир, Б.Доржсүрэн (1909-?), Даваа, Ринчингийн Пүрэв (1900?-1937) нарт Эрхэм уран зохиолч цол, гуравдугаар зэрэгт орсон Гонгорсүрэн, Чимид-Осор, Бүрнээбаатар нарт Уран зохиолч цол олгожээ.(Соёлын яамны архив, Ардын үндэсний эрх 1936 N73) 1936 онд 10 сарын 7-нд хотын зохиолчдын хурал болж, тус хурлаас Монголын уран зохиолчдын төв холбоог 9 тэргүүлэгчтэй болгож даргад Р.Пүрэв, орлогчид Жаргалсайхан, нарийн бичгийн даргад Д.Цэвэгмид, гишүүдэд Буяннэмэх, Ядамсүрэн, Сэнгэдорж, Дашням, Цэдэнжав, Доржсүрэн нарыг оруулжээ. 1936 онд 10 сарын 13-нс Уран сайхны улс төрийн зөвлөл, Улсын төв театраас хамтран хуралдаж Буяннэмэх, Аюуш, Ичинхорлоо. Санжид, Цэнд-Очир, Намдаг, Тэрбиш, их Нацагдорж, бага Нацагдорж зэрэг нөхдийн нэрийг зааж бичих жүжгийн товчийг дараагийн хичээлд бэлтгэн ирүүлэхээр тогтжээ. Сурвалж: П.Хорлоо, Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх, 1921-1965 он, Улаанбаатар 1968 он http://www.mongolinternet.com/FamousMongolian.htm http://bayanmongol.com/ Beltgesen Ts.Batmunkh daanjuur@gmail.yahoo.com |