ЗҮҮН БОГИНЫ АМ
Манайх гэдэг айл зундаа "Шинжлэх Ухааны Акедеми" болон "Гадаад Яамны" хамтарсан зусланд зуншдаг байлаа. Тэр үед албан байгуулгаас нь зохион байгуулаад зусланд зуншуулдаг системтэй байв. Манай зуслан одоогийн "Богд уулын хормойд" бидний мэдэх "Их Тэнгэрийн амаас " цааш "Бага тэнгэрийн ам", "Залаатын ам", "Зүүн богины ам", цаашлаад "Хүрхэрээгийн ам " гэж нэрлэдэг байв. Даана ч Богд уулыг дархан цаазтай болгосон нэрийдлээр эдгээр зуслангуудыг татан буулгаж нүүлгэн шилжүүлсэн юм.
Зүүн богиноны ам нь уулын өнцөгтөө хүүхэд багачууд авирч тоглох их гоё хадтай, зуслангийн айлуудын дундуур урсах горхитой, хормойдоо Туул гол урсан, уулынхаа энгэрт битүү ой модтой, хад, бөөрөлзгөн, үхрийн нүдний асгатай, самар гүзээлзгэнээр арвин элбэг сайхан газар байлаа.
Өглөө болгон хөхөө донгодон, аав ээж нар ажилдаа явах бэлтгэлээ хийж ажилчдын автобусандаа суугаад хот руу ажилдаа гаргана. Хүүхэд багачууд нь албатай юм шиг зэрэгцэн босон ажилчдын автобусыг явмагц хад чулууруугаа авирч ханталаа өдөр дунд ортол тоглож, голын ус бүлээлцмэгц гүйн шумбан туул голын эрэг дээр өнжинө. Хэн нэг нь Залаатын амнаас чиглэж ирж байгаа ажилчдын автовусыг хармагц “Ажилчдын автовус” гэхэд бүгд хам хум алчуур хувцасаа шүүрч гэр лүүгээ гүйн, хором зуур гэрээ хальт цэвэрлэж амжина. Ээж аавыг харж байгаад автобуснаас буухад нь өмнөөс нь хотоос авчирсан юмнаас нь дамжилан гангар гунгар ярин гэртээ ирнээ. Ээж аав маань гэрээ цэвэрлэсэн байхыг минь хараад их сайн хүүхдүүд гэж магтана. Оройн хоол хийх хооронд ээж аав маань аяга цай уух зуур бид зэрэгцээд л сая л өлсөнөө мэдэрхэд ээж аав маань их гайхдаг байлаа. Аргагүй хүүхдүүд маань дэргэд нь байхгүй болохоор цай хоолыг нь хэлээд өгөх хүн байхгүй учир хоол ундаа мартчигдаг юм уу даа гэнэ.
Манайх гэдэг айл хаа ч байсан дэн буудлын газар шиг хүнээр тасардагүй айл байлаа. Ээж маань Өвөрхангай аймгийн хүн болхоор зун болгон айраг цагаа, өвөл идэш тасардагүй айл байв.
Дээд зусланд байхад шинжлэх ухааны акедемийн хүрээлэнгүүд холилдон гардаг үед манай урьд айл Цэгмид гуайх, хойд талд дунд зэрэгийн шавар том байшинд Н.Содномгуайх, Баруун хажууд томоос том шавар цагаан байшанд Ш. Бира гуайх, зүүн тийшээ Лувсанбалдан гуайх байдаг байлаа.
Хаяадаа би Н. Содномгуайн эхнэр Г. Цэрэндуламгуайтай орж канастер хөзөр их тоглодог байлаа. Их гоё хөзөрөө шар хийтэл нь холидог би сурах гээд хамаг хөзрөө цацчихдаг байж билээ. Их сайхан зантай найрсаг хүндэтгэлтэй хүмүүс.
Манайхаар үргэлж акедемийн гадаад алба хариуцсан Цэгмид, архилогич СэрОдЖав, Го. Мижигдорж, Догьсүрэн, Цолоо нар их орж ирнээ. Хаяадаа А.Лувсандэндэв, Н.Содном, Ш. Бира, Лувсанбалдан гуай нар хугас үзэгдэг байлаа.
Ээж маань хөл болон хүндэтгэн тэднийг хоол унд айраг цагаа бэлдээд амс хийнэ гэж үгүй. Ээж маань тэдний дэргэд зэрэгцэн сууж ярианд нь оролцдоггүй байлаа. Тэд голдуу эрдэм номоор цэц булаалцалдана. Наадам болбол бүүр өөр хэрэг манайд ээжийн нутгаас айраг цагаа ирж ёстой л нэг найр наадам хийж байгаа айл шиг олон хүний хөл ихтэй өнгөрөөндөө. Бөх гарвал нутагсаад манай нутгийн бөх төрүүлсэн гээд л бөөн юм болно. Хэн түрүүлэх вэ гээд хул айргаар зарим хүмүүс мөрий тавидаг л байлаа.
Ээж маань их сэргэлэн хүн байлаа. Их дэлгүүр ороод гарч байхад ээжтэй минь орос 2 хүн томоо гэгчийн “Рубин” гэдэг зурагт дамжилчихсан комиссын дэлгүүр (тэр үеийн хэрэглэгдсэн барааны дэлгүүрийг ингэж нэрлэдэг байсан юм) чиглэж явна гэнэ. Ээж маань харчихаад, очоод мэндлээд зурагтыг нь худалдаж авах сонирхолтойгоо хэлжээ. Тэд ээжээс минь таньд тэгээд авч явах унаа байгаа юм уу гэтэл ээж маань морин тэрэгний үйлчилгээний цэг рүү (тэр үед их дэлгүүрийн зүүн талд морин тэрэгтэй хүмүүсийн үйлчилгээний цэгтэй байлаа) заагаар тоомсог (тухайн үедээ хөөрсөндөө болоод) гээд хэлчихжээ. Тэр 2 нь ч ойлгоод морин тэргэн дээр ачуулаад өгчээ. Ингээд ээж маань гэртээ томоо гэгчийн өнгөт зурагт авчирч бидны нар гарч наадмаа сайхан өнгөтөөр үзэж билээ. Тэр үед өнгөт зурагт хараахан худалдаанд гараагүй байлаа. Зарим айлууд Орос улсаас өнгөт зурагт авчирдаг л байлаа. Тэр үед чинь томчууд, дээд зэргээр шалгарсан оюутанууд л Орос орныг зорно уу гэхээс хэр барагын хүмүүс тийм амар явахгүй шүү.
Далаад оны сүүлчээр Хэлний Хүрээлэнг тусдаа Туул голын эрэгт Гадаад Явдалын яамны бөөрөнд зуслангийн байрнууд барьж ажилчдаа оруулж эхлээ. Манайх гэдэг айл олон хүүхэдтэй болохоор шинээр барьсан нэг зуслангийн байшинг 2 таслаад 2 айл оруулахаар болгосон умгар өрөөнд багталцахад бэрх байв. Манай хойд талд П. Хорлоогуайх томоо гэгчийн 2 өрөө байртай, Зүүн хойно захирал А. Лувсандэндэв гуайн 3 өрөө том гэгчийн цэнхэр байшин дүнхийнэ. Ингээд аав маань байгаа байдлаа үзүүлж байгаад хүрээлэнгээс бидэнд улаан шар болсон майхан өгч билээ. Бид хүүхдүүд болсон хойно бөөн баяр гоё майхандаа байх дуртай.
Ер нь тэр олон айлаас олон хүүхэдтэй айлууд нь бие биенээ их ойлгодог байсан байх гэж бодож байна. Го. Мижигдорж, Н.СэрОдЖав гуай нарын хүүхдүүдтэй их тоглодог. Бусад томчуудын хүүхдүүд нэг их манийгаа тоохгүй ээ. Тэд голдуу орсоор ярьсан хүүхдүүд. Н.СэрОдЖав, Н. Содном гуайн хүүхдүүд орос сургуульд явдагч бидэнтэй сайхан тоглож, тэр байтгуай хотынхоо гэрт урьж тоглодог байлаа. Томчуудаас Н. Содном гуай, эхнэр Г. Цэрэндуламгуай, Н. СэрОдЖавгуай, эхнэр Долгорсүрэнгуай их нийтч хүнийг дугаарлаад байдаггүй сайхан найрсаг хүмүүс.
Хүрээлэнгийн зуслангийн голын эргээр хүмүүс дүүрэн, хүүхэд багачууд нь хүрэн хар болтлоо голд сэлэн голын хайрган дээр нуруугаа шарна. Зарим хүмүүс загасчилан, зарим нь хувцас хунараа угаана. Туул голын нөгөө эргээр Амгалангийн хүмүүс ирж тухалдаг байлаа. Харин хачирхалтайн Гадаад явдлын яамны зуслангийн голын эргээр хүн бараг байхгүй, хаяадаа зарим эрчүүд нь нуруугаа үүрэн алхаж явах нь үзэгдэнэ.
Нэг л удаа Гадаад явдлын яамны зуслангийн хашаагаар Инээмсэглэл хамтлагын Ганбаатарынд, Инээмсэглэл хамтлагын Долгионы эхнэр Сэлэнгээ эгчийг (СэрОдЖавгуайн охин) дагаж орж билээ. Тэднийх 2 охиноо Янсий (Янжмаа), Нансий (Нансалмаа) гэж дуудаж байх нь чамин сонсогдож билээ.
Зуслангийн айлууд хамтарч жимс самаранд их явдаг байлаа. Ой модонд тэр зуны халуунд сайхан сэрүүхэн. Бид голдуу аавтайгаа гүзээлгэнэ түүдэг байлаа. Аав маань тун нямбай хүн болохоороо гүзээлгэнэ болгоныхоо ногоон навчыг нь цэвэрлээд савандаа хийчихэнэ. Бид гүзээлзэгэнээ түүгээд л уг нь яваад л байгаа юм, түүхч гэждээ тэвчихгүй ходоодондоо ихэнхийг нь хийнэл дээ. Гэхээд л гэртээ ирээд л хэн нь аль зэрэг гүзээлзэгэнэ түүсэн байна гээд үзэхэд аав маань 2 литрын саваа дүүрэгчихсэн, биднийх ёроолдоо 2 атга хүрэх үгүйтэй байдаг билээ. Үнэхээр гүзээлзэгэнэ түүнэ гэдэг их тэвчээр бас шалгуур шүү. Тэгээд л ааваасаа та яаж яваад ийм их гүзээлзэнэ түүчих вэ гэхээр л Жигмид Тогмод хоёр шиг л түүчихгүй юу гэж наргина. Бидний үед Жигмэд Тогмод гэдэг нэг хөөрхөн хүүхдийн дуу байдаг байлаа.
Жигмэд Тогмод хоёр
Жимсэнд хамт явжээ
Уулын модонд очоод
Уралдаж түүхээр тохирчээ
Том савтай Тогмод нь
Хоцроно гэж боджээ
Жижиг савтай Жигмэд нь
Түрүүлнэ гэж сайрхжээ
Түүсээр байгаад Тогмодын
Сав нь дүүрээд иржээ
Идсээр байгаад Жигмэдийн
Гэдэс нь цадаад иржээ.
Ой жимсний асгаар их, зарим хүмүүс жимсэндээ улаарсаар байгаад төөрөөд явчихдаг байлаа. Зарим нь уулаа даваад Төв аймаг руу орчихоно. Нэг удаа ээж маань хэсэг хүмүүстэй жимсэнд яваад ирдэггүй бүүр ханхуй болчихлоо. Аав маань санаа нь зовоод л уулын өөд хараад л дурандаад байдаг байлаа. Тэгэж байтал бүүр шөнө дунд л Залаатын амын замаар л хэсэг хүмүүс ирж яваа нь сонсогдоно. Юун хүмүүс энэ замаар шөнө явдаг билээ гээд л аавтай маань тэднийг харуулдаж байгаа ар гэрийхэн гайхан ярьж суутал, төөрөлдсөн нөгөө манай хэд ирж явна. Гайхаад л "та нар чинь яахаараа тэндээс ирдэг нөхөд билээ" гэтэл "өө бид явсаар байгаад Их тэнгэрийн ам хүрчихэж, гэтэл харуул нь оруулахгүй биднийг буцаад ирсэн замаараа “буц” гэдэг юм байна". “Бид хаашаа явж байгаагаа мэдэхээ болчихлоо” гэж хэлтэл “Та нар энэ хавиар явж болохгүй одоохон холд” гээд, “Хүү минь ядаж бидэнд нэг чиг зааж өгдөө” гэсэн чинь “Та нар одоо ийшээ доошоо урууд гэвэл зам тааралдана, тэгээд тэр замаа хараад учраа ол” гэсэн тэгээд бид ирлээ дээ гэж билээ. Үнэхээр ч Их тэнгэрийн ам тэр хавийн эргэн тойрноо хүрээлсэн харуул манаатай байлаа. Тэр битгий хэл гүүрээр нь гаргадагүй. Нэг удаа манай найзууд Зайсангаас Их тэнгэрийн ам хүртэл алхаж Гүүрээр гарч товчлох санаатай очтол гаргадагүй. Яаж буцаж явнаа Гүүрний цаана Хүүхдийн парк ойрхон харагдаад болдогүй ээ. Тэгээд бид гүүрний доогуур гол гаталж болох уу гэтэл гүүрээр л гарахгүй бол болно гэдэг байгаа. Бидэнд өөр арга байхгүй Туул голыг тэгэж хөндлөн гаталж байж билээ.
Зуслан дээр бид орой болохоор ээж аавтайгаа нийлж цагаан мод олж тоглодог байж билээ. Тэр модоо хайгаад л зарим нь бас худлаа тохуурхана олчихлоо гээд...
Зарим зундаа Богд уулыг бүтэн тойрч мөргөл үйлдэж яваа аянчид зуслангаар буудлаад өнгөрдөг байлаа. Ээж маань тэдэнд хоол цай хийж өгөөд бас замын хүнс өгдөг байв. Бид хүүхэд болсон хойно бас л шалгаана. Юун хүмүүс вэ гэхэд Богд уулыг тахиж байгаа хүмүүс гэнэ. Тэд яг л кино дээр гардаг Бадарчин шиг тогоо шангаа үүрчирсэн, зарим нь 2 бодон, зарим нь 1 мод барчихсан явдаг байлаа. Мөргөлчид бараг Монголын бүх аймгаас ирсэн хүмүүс, тэд эхлээд Төв аймагт цуларч, тэндээс Богд уулыг тойрох аялалаа эхлэнэ. Аль зэрэг хугацаагаар бүрэн тойрч дуусгадагийг мэдэхгүй, ямарч байсан манай зусланд буудалж байхад 3 сар гаруй болж байна гэж чих дэлсэлсэн.
Ер нь манайх гэдэг айл энгийн сайхан хаа ч явсан олон хүнээс тасардагүй, ээж аавыг минь хүндэтгэдэг хүмүүс их одоо ч гэсэн тэднийг минь дурсан ярьдаг хүмүүс олон.
С.Үзмээ 2.20.2009
No comments:
Post a Comment