Эх дэлхийд энх тунх бэлэглээч
Техинологи ухаалгаар бүтээн түгэж
Хогын ургамал шиг бизнес дэлгэрсээр
Байгалийн амьдрал хорогсоор л
Энд тэнд дэлхий газар шархатсаар
Улс төрчид муруйтай тоглосоор л
Хувиа хичээсэн удирдлагууд хүчирхэг болохыг хүснэ
Энд тэнд яс хаяастай
Хүмүүсийн мэдрэл дүрэлзсээр
Энэ дэлхий юу болоод байна?
Яагаад буруу тийшээ залчихав?
21-р зуун биздээ
Бид ирээдүйгээ зөгнөхдөө
Амгалан, тайван, элэгсэг, гайхамшигтай амьдрал
Үүнийг л төлөвлөж хүсч байсан
Шунал эх дэлхийг өвтгөж
байна
Бас хүмүүсийг хагаруулж хагацааж байна
Итгэл зүрх алдагдсаар л
Хүүхэд өлсөж, уйлж бас үхэж байна
Сум энд тэндгүй тэнэн тэсэрч
Аюултай орчлонд бид амьдарсаар л
Хүн төрөлхтөн үнэн зөвийг дахин нэг хараач
Өөрийгөө бас бусдыгаа хайрлаач
Хоол идэх гэж сонгодог шигээ
Итгэлийг адил сонгон хуваалцаач
Дэлхийд энх тунх бэлэглээч
Бүгдийг хайрлаж халамжлаач
С. Үзмээ 4.25.2023
No comments:
Post a Comment