"Миний Эх Орон" сэдэвт зохиол бүтээлийн цуврал уралдааны 3-р уралдааныг зарлаж байна.
Нэрт эрдэмтэн Балдангийн Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулан гадаад, дотоодод суугаа нийт монголчууд, монголч эрдэмтэд, судлаачдын дунд зохиол бүтээлийн уралдааныг зарлаж байна.
2009 оны 2 сарынн 1-ны дотор сунггав.Нэрт эрдэмтэн Балдангийн Содномын мэндэлсний 100 жилийн ойд зориулан гадаад, дотоодод суугаа нийт монголчууд, монголч эрдэмтэд, судлаачдын дунд зохиол бүтээлийн уралдааныг зарлаж байна.
Оршил: МИНИЙ ЭХ ОРОН
“>Миний Эх Орон” сэдэвт зохиол бүтээлийн цуврал “Эхийн хайр”, “Тэнгэрлэг эх орон минь” уралдааны үргэлжлэл болох “Амин хайртай аав” гуравдугаар уралдааныг 1926 онд Герман оронд сураар явсан, уран зохиол судлаач, их зохиолч Д.Нацагдорж судлаач, ардын билиг зүйч, толь зүйч, шинжлэх ухааны ахмад зүтгэлтэн, нэрт эрдэмтэн Балдангийн Содномын (1908-1979) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон явуулж байна.Гуравдугаар уралдааны нэр: АМИН ХАЙРТАЙ ААВ
Элэг зүрхэнд дэндүү ойрхон
Эх нутгаа санан зүүдэлж
Ээнэгшин дасч Гадаадад суугаа
Элгэн садан Монголчуудынхаа дунд
"Миний Эх Орон" сэдвийн дор “Амин хайртай аав“ чөлөөт зохион бичлэгийн 3-р уралдааныг www.bayanmongol.com багаас зарлаж байна.
Уралдаанд аавын тухай чөлөөт сэдвээр шүлэг, дууны үг, дурсамж , бодрол агуулсан өгүүлэл, санамж захиас үг, сэтгэлээ нээсэн тэмдэглэл, орчуулга зэрэг чөлөөт зохион бичлэгийг монгол хэлээр бичин ирүүлнэ.
Уралдааны сэдэв 2: Миний мэдэх Б.Содном гуай
Монголын их дээд сургуулийн оюутан, ахлах ангийн сурагчид, судлаач, зохиолч, сэтгүүлч, нийт монголчууд “Миний мэдэх Содном гуай” сэдвээр зохион бичлэг ирүүлж болно.
Уралдааны сэдэв 3: Монгол судлалд Балдангийн Содномын хувь нэмэр
Мөн уралдаанд оролцох хүсэлтэй монголч эрдэмтэн судлаачид “Монголын судлалд Балдангийн Содномын хувь нэмэр” ерөнхий сэдвийн дор бүтээлээ ирүүлж болно. Бүтээлээ ирүүлэх хугацаа нээлттэй.
Зорилго: Монгол хүн сэтгэл зүрхний гүндээ эх орноо хэрхэн тээж явааг харуулах, хойчийг залгамжлах залуу үеийнхээ эх орон, элгэн садан, эх түүх, алдарт хүмүүс, монгол ахуй соёлоороо бахархах үзлийг дэмжихэд оршино.
Тодотгол: Гадаад, дотоодод суугаа нийт монголчууд, монгол судлаач нар гурван ангилалаар оролцоно. Уралдаанд нас харгалзахгүй. Хүүхэд залуус болоод ахмад буурлууд бүтээлээ ирүүлэхийг чухалчилна. Тусгайлсан бичлэгийн төрөл заагаагүй. Гурван ангилалаар шагналтай.
Хугацаа, хаяг: Бүтээлийг daanjuur@gmail.com Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү цахим хаягаар хүлээн авч дүнг http://www.bayanmongol.com интернет (цахим оюут) хуудсаар дамжуулан нийтэд зарлана. Уралдаанд гэж хаяглан овог, нэр, хүйс, нас,хаягаа тодорхой бичиж явуулна уу.
Бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр интернет (цахим оюут) хуудсаар дамжуулж олны хүртээл болгоно.
Шагнал: Шагналын сан 1000$.
"Амин хайртай аав" уралдааны шагнал
1-р байр 150$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 50$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
Шилдэг бүтээлийн тусгай шагналд Эрдэмтэн Jack Weatherford-н гарын үсэгтэй Чингис хаан ном, Хүн гүрэн, Аттилла хааны ялалтын нууцууд ном, морин хуурын CD, бусад ном, шагналууд дагалдана.
Хүүхдийн (16 нас хүртэлх) шагнал
1-р байр 50$ (Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн зохиол, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 30$ (Марко Поло ба дэлхийг нээхүй ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 20$ (Хүн гүрэн, Бурханы ташуур ном, CD, DVD, мөнгөн шагнал)
Оролцсон хүүхдүүдэд, тусгай шагналт байранд урамшуулал, шагналтай
Миний мэдэх Содном гуай уралдааны шагнал
1-р байр 150$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
2-р байр 100$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
3-р байр 50$ (Эрдэмтэн Б.Содномын ном, CD, DVD, мөнгөн шагнал)
Шилдэг бүтээлийн тусгай шагналд эрдэмтэн Б.Содномын ном, бусад ном зохиол шагналууд дагалдана.
Зохион байгуулагч:
www.bayanmongol.com Ерөнхий зохион байгуулагч
www.mongolinternet.com Монгол Интернет компани
www.medeelel.com Мэдээлэл Баг
www.baigal.com “Хутай билиг" Уламжлалт анагаах ухааны төв
www.zamdaan.com Замдаан сэтгүүл
www.mashbat-film.com Машбат филм
www.mongolstudy.blogspot.com Б.Содном судлал
www.mongolinternet.com Монгол Интернет компани
www.medeelel.com Мэдээлэл Баг
www.baigal.com “Хутай билиг" Уламжлалт анагаах ухааны төв
www.zamdaan.com Замдаан сэтгүүл
www.mashbat-film.com Машбат филм
www.mongolstudy.blogspot.com Б.Содном судлал
Найз, нөхөд, уралдааныг дэмжигч олон
Жич: Хамтран ажиллах, дэмжих хамт олон, номын зохиогчид, хувь хүмүүсийг урьж байна. Эхийн хайр анхдугаар уралдаан, Тэнгэрлэг эх орон минь хоёрдугаар уралдаанд идэвхтэй оролцсон хүмүүст баярлалаа. 2008.11.29 Ts.Batmunkh
1 comment:
Баясгалан Н. - Б.Содном гуайн тухай дурсамж |202.170.95.xxx |2009-01-01 20:31:18
Б.Содном гуайтай ШУХүрээлэнгийн ажилтны
байранд өөд өөдөөсөө харсан хаалганд
нилээд хэдэн жил амьдарч байлаа. Тэр үед би
хүүхэд байсан болхоор зарим зүйл санаанд
тод байдаг юм.
ЭШ ажлын талаар судлаачид
илүү тодорхой судалсан тул энэ тухай
бичсэнгүй. Судалгаа хийж байгаа тухайгаа их
ярьдаг байсан. Энэ тухай бага ч болтугай
цухас дурьдахыг зорив. Содном гуай маш их
нямбай, аливаа юманд гярхай, шүүмжлэлтэй ч
хошин маягаар нүдэнд харагдаж, сэтгэлд
үлдэтгэл сайхан ярьдаг байв.
Хүрээлэнгийхэн шинжилгээний ажл�...
Санал
1 0
Н.Баясгалан - Б.Содном гуайн тухай дурсамжийн үргэлжлэл |202.170.95.xxx |2009-01-04 18:46:38
Миний ээж Донойн Сурмаажав нь Б.Содном
гуайтай дунд сургууль болон Германд хамт
суралцаж байсан хүний нэг билээ.Германаас
ирээд Судар бичгийн хүрээлэнгийн Хэл
бичгийн кабинетад Толь бичгийн нэр томьёон
дээр мөн хамт ажиллаж байсан. Манай ээж
хүрээлэндээ өөр ажилд шилжин ажилсан ч, тэд
нэр томьёоны тухай яриа, Д.Нацагдорж
судлалыг бий болгох тухай болон бусад олон
зүйлийг ярьдаг байсан. Д.Нацагдорж судллаар
маш их зүйл хийсэн. Тэр хүний тухай маш их
материал цуглуулж, олон хүнтэй уулзаж,
хөдөө ч олон удаа яв...
Санал
Post a Comment