Миний сайхан ааваа дурсахуй
Эцэг хүн эцгийнхээ үүргийг гүйцэтгэж чаддаг тийм л хүн хүний аав. Хүн болгон аавтай байх шиг хамгийн сайхан завшаан хорвоод алга. Тэр тусмаа ганц бидний аав болоогүй олон сайхан шавь нарийнхаа аав болж чадсан миний аав эрдэмтэн Балдангийн Содном. Миний аавыг уран зохиолын хичээл дээр гардаг Д. Нацагдорж судлаач, эрдэмтэн, багш, зохиолч гэдгээр нь хүмүүс андахгүй. Аав маань Монголын Шинжлэх ухааны салбарт 49 жил гаруй ажиллаж, монголын утга зохиол судлал, хэл шинжлэл, нэр томьёо судлал, ардын аман зохиол судлал, Д. Нацагдорж судлалыг бий болгосон.
Манайх өвөө эмээ, ээж аавын хамт, таван охин, зургаан хүүтэй өнөр өтгөн гэр бүлтэй, жижиг гээчийн мал аж ахуй эрхэлдэг, эрдэм ном зэрэгцүүлсэн айл байлаа. Яг л дэн буудал шиг олон хүн өдөрт хэд хэд ороод гардаг, эмээ ээж хоёр гал тогооноос амс хийнэ гэж үгүй, өвөө маань бурханы ном хурхынхаа хажуугаар ах эгчтэй хамжин түлээ түлш ойртуулан, аав бичгийн ажлаас гадна гэр бүлийнхээ ажилд тус нэмэр болон бидэндээ хаяа гараа гаргасан сайхан хоолоорой дайлан, үргэлж биднийхээ сурлага хичээлд маань анхаарлаа хандуулан хичээл номыг минь давтуулан, багш нартай маань уулзан бидний дутагдлыг аль болох тэр дор нь засаад авахыг хичээнэ. Биднийг бага байхад их шүлэг, тооны хүрд цээжлүүлдэг байлаа. Шүлэг цээжилбэл ой их хөгжиж толгойд юм амархан тогтдог гэж үргэлж хэлнэ. Аавыг минь олон сургууль урин анхны пионер, эвлэлийн гишүүн, Д. Нацагдоржийн тухай яриа их хийлгэнэ. Аав маань хүүхдүүдтэйгээ эцэг хүний үүргийнхээ дагуу сайн гүйцэтгэж чаддаг байсан юм. Бид гэртээ шинэ жилээр 12 жил болон багат наадмын хувцас өмсөн дуулан бүжиглэдэг байлаа. Шинэ жил хүүхдийн баяраар хүүхдүүдээ заавал бэлэг өгдөг байсан. Эмэгтэйчүүдийн баяраар бүх хөвгүүдээ урайлан хоол ундаа хийж, гэр орноо сайхан цэвэрлэж ээжид болон охидуудаа сайхан ширээ засан баярлуулна. Хөвгүүдээ охин хүнийг эх хүний үүднээс нь хүндэтгэж бай гэж захина. Аав маань ямарч эмэгтэй хүнийг хүндэтгэдэг хүн байсан. Муу эм хүн гэж байхгүй гэдэгсэн. Юм хийхдээ үнэхээр нямбай. Нэг жишээг хэлье. Юмыг угаахдаа нэг нэгээр нь угааж, гурав зайлдаг байлаа. Хувцасыг хольж олноор нь угаадаггүй байсан, тэгэж угаавал хооронд нь хэр буртаг нь холилдож хувцасны өнгө амархан алдаг гэж хэлдэгсэн. Өөртөө их дэглэмтэй өдөр болгоны төлөвлөгөөтэй цагыг яс баримтладаг, өдрийн амьдрал ажлаа хослуулахдаа гарамгай зохицуулж чаддаг. Их олон төрлийн ажлыг өдөрт амжуулж чаддаг, цагыг алт шиг хайрладаг, нэг секунтээр тооцдог байсан учир өөрийн зорисон зорилгоо бүтээж чадсан байх. Өөрийн сурсан мэдсэнээ хэнээ ч харамлахгүй хэлэн зааж, ямарч хүнийг голохгүй сонсон хүлээн авч хүндэтгэнэ. Үргэлж жижиг балын харандаа өвөртлөн хүний хэлсэн ярисаныг тэр дор нь тэмдэглэн авна. Миний аав их олон шавь нартай, шавь нараараа үргэлж бахархана. Хүн ааваас “Со багшаа” таны шавь хэд хүрч байна гэхээр их олоон, мянга гарсан шүү гэдэг байлаа. Аавын маань шавь нар нэртэй төртэй эрдэм номтой сайхан хүмүүс бий. Тэдний дотор одоо ч уран бүтээлээ хийж яваа бидний мэдэх Л.Түдэв, П.Хорлоо, Д.Цэнд, С.Мөөмөө, Ж .Цолоо, Л.Балдан, Я.Баатар, Д.Өлзийбаяр нарын олон сайхан хүмүүс бий. Миний сайхан аав ганц бидэндээ түшиг болоогүй монголынхоо ард түмэндээ түшиг болж чадсан гэдэгт итгэлтэй байна.
Б.Содном Үзмээ
11-20-2008

No comments:
Post a Comment