Saturday, October 27, 2007

С.ҮЗМЭЭГИЙН БУЛАН

Амьдрал тэмцэлд нугараагүй ноён нуруунууд
(Их зохиолч Д.Нацагдорж,Эрдэмтэн Б.Содном нарийн мэндэлсний 100 жилийн ойд зориулав. Охин Үзмээгээс нь: Үеийн үед танигаа дурсан сана.)
Гун Галуутайн уул ус жигдэрсэн
Уудам талиун цэлгэр нутагт
Тунгалаг цэнхэр нуурийн эрэгт
Ууган хоёр зохиолч хуний дарсан
Тана цагаан хоёр чулуу мөнхөрнө

Нэг нь орчин үеийн утга зохиолын үндэслэгч
Нөгөө нь хэл, утга зохиолийн судлалын анхдагч

Тэд хамтдаа алс хол газар
Аавийн хүүгийн адил эрдэм номын мөрийг хөөж
Төрөлх эх орондоо соёл боловсролыг өвөртөлж
Ард түмэндээ сурсан эрдэмээ гэрэлтүүлэн түгээж
Түмэн олондоо уран бүтээлээ зориулан мөнхөрсөөн

Нэг нь бичигт тайжийн хүү
Нөгөө нь ядуу ардын хүү

Хэлмэгдлийн хар шуурга тэднийг бас дайрсангүй
Тарчилган зовоож бүтээл туурвих үйлсийг нь сааруулсан ч
Хүсэн зорилгондоо хүрэхийн тулд мөр зэрэгцэн
Түмэн олнийхоо түүх, ариун сургаал, ёс заншилийг судалж
Хэл, утга, аман зохиолийг бүрдүүлж чадсан юм

Тэд өдгөө ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч
Түмэн олондоо амьдрал тэмцэлд нугараагүй ноён нуруунууд

С. Үзмээ 2006

Миний Ижий
Арван нэгэн хүүхэд өсгөж өндийлгэсэн, миний ижий
Eс нь минийх, хоёр нь хүнийх гэж ялгалгүй
Арван хyруу шигээ тэгш энхрийлэн
Эрдэм ном, өмсөх зүйхээр дутаагаагүй өсгөж
Ангир уураг, ариун сургаалаа хайрласан, миний ижий
Гадаа эр, дотор эм болж амьдралын хатуу замуудыг
Гандашгүй халуун сайхан сэтгэлээрэй даван туулсан
Ачит ижий минь олон түмэндээ нэр хүндтэй
Анд нөхдийнхөө дутууг гүйцээдэг сэтгэлийг нь дэмждэг нэгэн
Уран сайхан цагаан жижигхэн гараараа
Угалз хатган бөхийн зодог жyyдаг, малгайг
Монголын үндэсний хувцасыг хэнээ ч дутахгүй
Мөн ч сайхан гоёoмсoг урлан
Олон ч хүний гоёж сэтгэлийг нь баясгасан даа.
Амттай сайхан хоолоорой орсон гарсан гийчдийг
Аль байгаагаарай дайлаад гаргадаг, миний ижий
Олон түмний аманд Ноёo гуaй гэж дуудагдан
Одоо ч гэсэн тэдэндээ хүндэтгүүлэн дурсагдаг, миний ижий
Сайд дарга, сайхал айл бүрт ариун сургаалаа хайрлаж
Албан ёсоор ижийг минь тэд хүндэтгэж
Hoржмаа гуaй гээд мэндлээд уулзаад гардагсан
Ном ёс тогтчихсон юм шиг хүндэтгэдэг
Хүн бүхэн л ижийг минь асуугаад ороод ирдэгсэн
Ижий минь хөвгүүдэдээ;
Эхнэрээ миний хүүхдийн эх гэдэг үүднээс хайрлаж яв!
Ижий минь охидуудадаа;
Хоолнийхоо дээжийг ямагт нөхөртөө хүндэтгэж аягалж бай!
Бусад хөршүүдэдээ;
Нөхөрөөрөй битгий хог асуулж бай!гэж
Үнэн зүрх сэтгэлээсэй санаа зовин сургадагсан, миний ижий
С.Үзмээ 11-06-2006

Алдар хүртээгүй алтан эрдэнэ
Монголын анхны сэхээтний нэг
Монголын шинжлэх ухааны ууган гишүүний нэг
Оюyньi сор болсон суут хүмүүсийн нэг
Олон шавь нарийн дундаа “Со багш”
Олон найз нөхдийн дунд “Гeрман Содном”
Ард түмний дунд “Эрдэмтэн Содном “гэж алдаршсан
Ахмад бууралын нэгээ, миний аав
Арван хэд дахин хэлмэгдэж
Арвантаа гүтгүүлж өртөгдсөн ч, миний аав
Тэглээ гээд толгой гулзааз явсангүй
Тэдний дунд эрдэм оюyн ухаанаа уралдуулж
Алдарт эрдэмтэн мэргэдийн дунд
Алдар нэр хөөгөөгүй ч, мөр зэрэгцэн
Тэндэнтэй нэг суудалд сууж чадсан юм
Тэглээ гээд тэднээс эрх мэдэл албан тушаал гордоогүй ээ!
Түмэн олон шавьтай, түүний бүтээл
Түмэн олондоо түгсээр л байна
Oлoн улсын эрдэмтэний дотор
Олон ч удаа Профeссoр гэж хүндлүүлж
Олны нүдийг бүлтэлцүүлж, олны атаархлыг гижигдэж
Уран бүтээлээрэй өөрийгөө мөнхжүүлж чадсан
Ийм л нэг алдар хүртээгүй алтан эрдэнэ

С. Үзмээ
10-9-2006

Жинс
Бєгсєє даган оёсон оёдoл нь
Бага ч болтугай хага ханзарчихмаар
Баруухан жинсийг байдгаар нь
Бүсгүй чи өмсчихөөд
Бондгор хөөрхөн хонгоо
Бондго бондго хаялах чинь
Ард яваа эрээ
Алгуурхан дуудаа юу чи
Айлгүйхэн шиг алхан
Аль эсвэл албаар сээтэгнэн
Аавын хүүг уургалах
Ав залиа гаргаа юу чи
Сэм сэм сэмбэлзээд чи
Сэмбэгэр хөхөө
Сэрвийтэл даруулчихаад чи
Сэгсэгэр задгай хүрмийнхээ цаанаас
Сэмбэлзэн алхах нь чи
Сэтгэлийг нь хөөргөж гижигдээ юү чи
Нэвсгэр жинс өмсөн залуу чи
Ташаанаасаа доош
Нээрээ чи өмслөө гэж үү
Таалагдсан охиноо эргүүлэх гэж
Талбайд онцгоорч зогсож
Тал тал тийшээ хараа юу чи
Тарпийж жинсээр гангараад
Ташаа тулан эхэмсэг зогсон
Талын охидыг уургалах гээ юу чи

Он жил загвараа алдаггүй
Oнцгoй жинс хэн бүхнийг гоёно
С. Үзмээ
2002

Д.НАЦАГДОРЖИЙН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА

Д. НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛЖ Б.СОДНОМЫН ҮЗМЭЭГИЙН ОРЧУУЛГА

My Country


Khentii*, Khangai*, Saya* majestic mountain ranges
To the north mountains adorned with forest
Boundless, golden, shimmering blue priceless Gobi
Leading to the south oceans of shifting sand

This is my birthplace,
Mongolian beautiful country

Kherlen**, Onon**, Tuul** crystal clear rivers
Brook, spring, mineral water peoples nourishment
Khovsgol*, Ubs*, Buir*, deep blue lakes
Bubbling springs mineral stream water, nourishing all creatures

This is my birthplace,
Mongolian beautiful country

Orhon**, Selenge**, Khohuin** monumental rivers
Under many mountain ridges lie rich mineral treasures
Historic statues and temples, cities and villages
Faraway winding road disappearing in the distance

This is my birthplace,
Mongolian beautiful country

Faraway sparkling crystalline snow covered mountain peaks
Cloudless blue sky desolate steppe
Looking distantly at majestic peaks
People soothed by wide open spaces

This is my birthplace,
Mongolian beautiful country

Between the mountains and Gobi lie Khalkh’s*** wide country
As a child riding across country
Hunting deer and animals on long trails
Racing horses over hills and down into valleys

This is my birthplace,
Mongolian beautiful country

Narrow grasses swaying in the wind
Shimmering mirage’s bringing interest to clear open plain
Conquering hero’s formidable home
Traditional praying at many stone shrines

This is my birthplace,
Mongolian beautiful country

Narrow grasses growing in appealing open pasture
Beautiful mountain ranges intertwining into the distance
Moving with the four seasons your choice where to live
Five kinds of grain growing in the fertile soil

This is my birthplace,
Mongolian beautiful country

Beautiful mountains our ancestors final resting place
Children and grandchildren’s coming of age
Herds of tavan khoshuu mal**** fill open plains
Mongolian peoples hearts enthralled in their country

This is my birthplace,
Mongolian beautiful country

Winters frozen time covered in snow and ice
Shiny crystal sparkling home
Sunny summer time leaves opening flowers blooming
Birds coming from faraway singing songs in this place

This is my birthplace,
Mongolian beautiful country

From Altai* to Khyangan* rich virgin country in between
Mother and fathers destined to live in this place
Golden sunbeams shining serene persevering country
Silver moonbeams shining eternal home

This is my birthplace,
Mongolian beautiful country

Ancestors Khunu*****and Cyanibi***** from this country
Invincible country of the Blue Mongols era
Many years accustomed to living here
New Mongolian country covered with a red flag

This is my birthplace,
Mongolian beautiful country

Our birth nation is a lovely country
If enemies come we’ll cast them out
Our country born of revolution prospering
Future new world built with great deeds

1931-1933

(Khentii, Khangai, Saya*, Altai, Khayngan* Mongolian mountains, Kherlen, Onon, Tuul, Selenge, Orkhon** Mongolian rivers, Khovsgol, Uvs, Buir** Mongolian lakes, Khalkh*** Mongolian main nationality, Tavan khoshuu mal****, five major kinds of animals - horse, camel, sheep, goats and cattle, Khunu, Cyanibi***** BC III century old Mongolian country name.)


D.Natsagdorj. Three Wonders of the World

Everything is full of light; all of nature enjoying the sun is truly a wonder
Breathing, to all creatures the blessing of air is truly a wonder
Plants and animals, the nourishing water is truly a wonder
aaaaaGolden sunbeams spreading sparkling light into millions of places
aaaaaAnimals, humans, plants enjoying the first warmth
aaaaaIt is full of boldness and great energy
Mongolian herders living life under the sun
Strong bodies, healthy faces, people living happily
Sunburned Mongolian people are known throughout the world
aaaaaLeaves and flowers wanted the beautiful and wonderful sun
aaaaaNaadam* and parties, holidays celebrated under the sun
aaaaaHappiness is sunlight

Cold air challenging creature’s lives
People’s bodies fed by the air in the atmosphere
Beneficial immutable air
aaaaaMongolian people living on the wide plains in the fresh air
aaaaaExpanding chest breathing clean air
aaaaaLong song singing faraway
Ruddy-cheeked brown Mongolian face
Understanding completely, a wise beacon the genius mind
Air, sun, and water those three things always connecting
aaaaaIf arthritis comes, steamy mineral springs relieves
aaaaaHygiene, cleanliness, health if wanted wash with water
aaaaaHygiene’s great power, water is a necessity
Wide plains spring water, mineral spring water
Curing of disease, illness still remaining
Smart talented minds discovering medical problems cure
aaaaaPlants, animals, people all
aaaaaWanted water, praying for rain
aaaaaTo be conscious of these three unforgettable wonders


(*Naadam is a Mongolian traditional holiday featuring Olympic type competitions in horse racing, wrestling and archery)
1935
D. Natsagdorj

My Little Lamb (A herder boys poem)

My little lamb
With your spotted forehead
Among thousands of sheep
I see you
Coming my way
baaaah baaaah bleating for me

Shiny pearl white coat
Searching black eye
Among millions of sheep
She is a beauty
Only she and I
Playing around home.

Kneeling at her Moms breast
Sucking at her Moms teat
Jumping into my lap
Cuddling up to me
Bouncing all around playing
Making all the herders happy.

1933



My Mom (A son’s poem for his mom)


Mongolian beautiful princess who bore me, my mom
Lullaby songs she is singing while cuddling me, my mom
Soft white hand raising me up, my mom
Teaching life’s way and educating me, my mom
1927

Studying in a Foreign Country

Traveling away from home to study in a foreign place
Fall winds blowing on his face
Grass swaying in the breeze
Blue smoke from his homes chimney receding in the distance

Hundreds of mountains, a thousand rivers inviting
Village and cities people
Young man looking through the window
Chin on fist seeing the world pass by

Absorbing the lessons on his own
Learning a foreign language joyfully
New things different way of life
For him this is like diving for pearls in a deep ocean.

Past and future time comparing
In a millisecond many shooting stars gone by
Wild geese winging by not landing
Someone’s son bringing home education.
1935


Translator
Sodnom Uzmee

Editor
James Pigg

October 2006

МОНГОЛ АРДЫН "ЕРТӨНЦИЙН ГУРАВ ДӨРӨВ"

  • Ертөнцийн гурван хөх
Уудам дэлхийн тэнгэр нэг хөх
Унтрах галын дөл нэг хөх
Урсах голын ус нэг хөх
  • Ертөнцийн гурван баян
Газар үндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян
  • Ертөнцийн гурван хар
Өөх тосоор чимэвч, тогоо хар
Од мичдээр чимэвч, огторгуй хар
Алт мөнгөөр чимэвч, үс хар
  • Ертөнцийн гурван ядуу
Эрдэм номгүй гэдэг нэг ядуу
Эд хөрөнгөгүй гэдэг хоёр ядуу
Эв эегүй гэдэг гурван ядуу
  • Ертөнцийн гурван ариун
Эх хүний сэтгэл нэг ариун
Эх орончийн зүтгэл нэг ариун
Энх тайвны үйлс нэг ариун
  • Ертөнцийн гурван хурдан
Салхитай тэнгэрийн үүл нэг хурдан
Саруул ухаантны санах нэг хурдан
Сайн морины явдал нэг хурдан
  • Ертөнцийн гурван худал
Тэхийн эвэр тэнгэрт хүрнэ гэдэг нэг худал
Тэмээн сүүл газарт хүрнэ гэдэг нэг худал
Тэнэг хүн ноён сууна гэдэг нэг худал
  • Ертөнцийн гурван тус
Төрөхөд халамжлахын тус
Өвдөхөд сувилахын тус
Үхэхэд яс барихын тус
Ертенцийн гурван амардаггvй

Хов хэлсэн хvний хушуу амардаггvй
Хоргол тvлсэн хvний хуруу амардаггvй

Ертенцийн гурван ариун

Ургаж байгаа арц нэг ариун
Уугиж байгаа хvж нэг ариун
Урсаж байгаа ус нэг ариун

Эх хvний сэтгэл нэг ариун
Эх орончийн зvтгэл нэг ариун
Энх тайвны vйлс нэг ариун

Ертенцийн гурван бага

Євс ургасан нуур бага
Эрээгvй эхнэр бага
Ахлагчгvй албат бага

Ертенцийн гурван бах

Азрага унасан хvн едрийн бах
Эмээл авсан хvн сарын бах
Эхнэр авсан хvн жилийн бах
ЭРДЭМ БОЛОВСРОЛ

Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэм
Ахын сургаал ач
Эгчийн сургаал элбэрэл

Алд биенд ам гэрч
Албан бичигт тамга гэрч

Баянд гэр єнгєтэй
Биенд эрдэм єнгєтэй

Бэлэн vг цээжинд байдаг
Билvv чулуу ууланд байдаг

Дуслыг хураавал далай болно
Дуулсныг хураавал эрдэмтэй болно

Зохиож бичихэд
Онол хэрэгтэй
Зорьсноо биелvvлэхэд
Зvтгэл хэрэгтэй

Муу уншаачин тоолооч
Муу оёочин тєєлєєч
Муу эрэхээр
Сайн сур (сурагла)
Муу хvн мундраараа
Сайн хvн эрдмээрээ

Мэдэх сурахаас илvv эрдэм vгvй
Мэнд явахаас илvv жаргал vгvй

ЯВГАН ҮЛГЭРҮҮД

ШАТАРЧИНХҮҮ
Нэг. Шатар тоглосон нь

Эрт урьд цагт нэг эцгийн хоёр хvv эрдэм сурахаар алс газар оджээ. Тэгээд хоёр хvvг явж байтал, зам дээр нь хоёр хvн шатар тоглож байж гэнэ.
Хоёр хvv, шатарчдыг харж байгаад, ах нь дvvгээ явъя гэхэд, -дvv нь дахиад жаахан харах юмсан, та явж бай л даа гэжээ.

Ах нь цаашаа явж, гурван жил эрдэм сураад, буцаж ирэхэд, дvv нь харин шатарчидтай л сууж байжээ.
- Чи чинь одоо хvртэл суугаад байна уу гэж ах нь асуусанд.
- Тиймээ. Та их удаан яваад ирэв vv?
- Би гурван жил яваад ирлээ. -чи энэ шатарчдыг харж, сууснаас надтай явж, эрдэм сурсан бол над шиг эрдэмтэй болох байсан юм. Одоо харья гээд дvvгээ аваад явжээ.

Ах дvv хоёрыг явтал замд нь нэг айл байж гэнэ. Тvvнд ортол, євгєн эмгэн хоёр уйлж сууна гэнэ.
Та хоёр юунд ингэж уйлж суугаа юм бэ? гэж асуухад нь, Євгєн:
- Манай эзэн хаан, албат иргэд нэг бvртэйгээ шатар тоглоод, аль хожигдсоны нь толгой аваад байна. Тэгээд манай ганц хvv маань
маргааш тоглох юм гэнэ. Хvv маань шатар мэддэггvй. Яана даа ганц хvvгээ алдах нь байна гээд уйлж гэнэ. Тэгэхэд дvv нь,
- Танай хvvгийн оронд би очиж тоглоод ирье гэжээ.
- Болохгvй хvv минь, дэлхий дээр тэр хааныг хожих хvн байхгvй гэж євгєн, эмгэн хоёр хорив.
- Чи дэлхийд нэртэй тэр шатар ч хааныг яаж дийлдэг юм бэ? болохгvй гэж ах нь ч бас хорьжээ.
- Хамаагvй, би заавал очиж, шатар тавина гэсээр байгаад явжээ. Дvv нь тэр хааныд очоод євгєний хvvгийн нэрийг хэлэхэд нь,
Хаан, шатар єрєєстэй, бэлэн ширээнээ сууж, алтан сэлэм дэргэдээ гаргаж тавиад:
- За ирсэн хvн тvрvvлж нvvдэг юм шvv гэхэд, хvv
- Би нvvхгvй, харин хаан та ахмадаараа тvрvvлж нvv гэв. Хаан:
- Би нvvхгvй. Ирсэн нь тvрvvлж нvvдэг юм гэв. Хvv хэлж ядаад болсонгvй, заавал тvрvvлж нvvх болов. Хvv, ширvvн довтолтоо хийж, хааны ноёныг шалж хєєсєєр алтан сэлмий нь шvvрч аваад мад тавихын хамт хааны толгойг алтан сэлмээр нь тас чавчив гэнэ. Тэр хvv хорон санаат хааныг ингэж дарж, албат иргэдийг амруулж, амар сайхан жаргаж гэнээ.


Хоёр. Хааныг давсан нь
Эрт урьд цагт нэг гvрний хаан, „Сайн худал хэлж, хуурч чадсан хvvхдэд их шан єгнє" гэж тунхаг тараажээ. Тvvнийг сонсоод, ноёд тvшмэдийн хvvхдvvд очиж, элдвээр худал хэлсэн боловч, харин хааны санаанд таарсангvй. Хамгийн эцэст нєгєє шатарч ядуу хvv очжээ.
Хаан:
- Чи юу гэж яваа вэ? гэж асуув,
Хvv:
- Манай аав танаас єр нэхээд ир гэв гэжээ.
Хаан:
- Танай аавд єгєх єр байхгvй, чи худал хэлж байна гэжээ.
Хvv:
- Би нээрэн худал хэлж, таныг хуурч байгаа бол та надад шангаа аль гэжээ.
Хаан:
- Тvvний худал хэлсэн уран аргыг мэдээд, зайлсхийх санаа гаргаж,
- Чи худал хэлээгvй биз? гэв.
Хvv:
- Би худал хэлээгvй бол єрєє єг гэжээ.
Хаан аргагvй болж, хvvд алт жимсээр шан єгєєд явуулж гэнэ.

Үлгэрийг зохиогч Б.Содном

ЗОХИОЛУУД



Б.Содномын зохиосон шүлгүүдээс
Өнчин ишиг Ая: Гончигсумлай
Өнчин хөх ишгийг
Өвөр дээрээ таьж,
Өвгөн Пунцаг угжаад
Өнгийн үгээр өхөөрдөв
Майлан майлсаар чи
Магад мал болнодоо
Мянга гээд тоолоход
Малын нэгд орно доо
Цадсан бол чи минь
Цаадах арьсан дээрээ
Цамнаж тонгочин наад даа
Чадлаалаа дээр нь тонгоч доо
Энэ арьс болбол доо
Эхийг чинь идсэн чононых
Ээлж нь одоо чинийх
Эрхэл дээ гээд тавьчихав

1944 он

Мөнх
Мөнх гэдэг үг нь
Мөн ч их хүндтэй юм
Мөнх юм байдаггүй нь
Мөхсийн илт чхнхр юм
Энэ сайхан үгийг
Ийм л биш гэж
Энд тэндгүй бодох нь
Илүү хэрэг байжээ
Алтан нар дэлхийг
Алсаас гийгүүлж байвч
Аяндаа унтрах нь лав шив!
Ай, хөөрхий мөнх нь!

1955,12,10

Зүгээр, сайхан

Шинэ жилдээ ирлээ би!
Шинэхэн юм үзэж л явна даа.
Шилтэй архи, чихэр, зууш
Шар айраг хоёрыг залличихав

Зүгээр, сайхан

Шалавхан би тэнд очоод
Шар айраг хоёрыг аваад,
Шил архи нэгийг аваад
Шавхийтэл өвөртөлж орхив

Зүгээр, сайхан

Булан тохой бараадмаар санагдлаа
Бушуухан би тэнд очоод,
Бүлт цохиж, лонхоо онгойлгоод,
Пол пол балгаад авав

Зүгээр, сайхан

Хөгжим хангинана, би дангинана
Хөл хөгжөөн их л байна
Хөлс бурзайвал, сйахан шиг санагдана
Хөл минь сэмбэгнэнэ, хөгжим жингэнэ

Зүгээр, сайхан

Байн байн балгасаар байтал,
Байгаа архи минь ч барагдлаа
Баярлах сэтгэл, бадрах санаа
Багагүй болсоор байх юм

Зүгээр, сайхан

Харахад л юм хоёр, гурав
Харагдах шиг болоод байна
Хаашаа юм болж байна даа
Хажуулах юм уу даа та минь!

Зүгээр, сайхан

1969 он

ХЭЛ, ШИНЖЛЭЛ СУДЛАЛ

Б.Содном
Нэр томъёо боловсруулах арга

Шинжлэх Ухааны нарийн буюу явцуу мэргэжлийн нэр томъёог монгол хэлээр боловсруулах явдал орчин үед үргэжилсээр байна. Европын ямар нэг хэлний нэр томъёог бид голдуу орос хэлээр дамжуулан, монгол хэлээр боловсруулан авч бхйнх. Сүүлийн үед латин, англи, герман, франц зэрэг европын төрөл хэлтэйхарьцуулан үзээд улмаар европын ямар нэг хэлээр хавсарган хийсэн төвд, манж, хятад зэрэг хоёр буюу түүнээс дээших хэлний толь бичгүүдтэй тулгаж, жинхэнэ монгол нэр томъёог олж авдаг болсон явдал багагүй амжилтад хүргэж байна.
Ер нэр томъёог монгол хэлээр боловсруулахад нэгэнт монгол хэлэнд байгаа нэр томъёог олж хэрэглэх, эсвэл харь хэлний нэр томъёог хууланбарлан орчуулж авах юм уу, чухамхүү харь хэлний нэр томъёог орчин үеийн утгаар нь монголчлон авдаг юм. Машин, радио, техник мэт харь хэлний олон нэр томъёг хэвээр нь авч хэрэглэсээр байгаа нь мэдээжийн хэрэг юм аа. Эдгээрээс гадна цаашдаа анхаарвал зохих зүйлс бас байна. Европ хэлний нэр томъёог голдуу орос хэлээр дамжуулан авахдаа үүний урьд өмнө толь бичиг зэрэг аль зохих холбогдох хэрэглэгдэхүүнийг хайхран харалгүй яаруу бачуу хийж байсан орчуулагч нарын өгсөн зарим хөнгөн хуумгай нэр томъёо, тэр чүү байтугай махчин орчуулсан хэллэг монгол хэлэнд ихээхэн нөлөөлсөн үзэгдэнэ. Энэ явдал нэр томъёо тус орны дотор нэгэн мөр зөв болгож явуулахад багагүй тойв болж, амь бөхтэй зууралдсаар байгааг ихэд анхаарууштай болжээ. Гэвч хүмүүсийн ухамёар улмаар дээшилж,нарийн мэргэжлийн хүмүүс олширч байгаа явдалтай уялдан, эл буруу зөрүү нэр томъёо голдуу зав замдаа орсоор байна. Жишээг хэлвэл: “раковина” гэдгийг юм бүхэнд “дун” гэж байсан нь зарим зүйлд таарч өгөхгүй, хүмүүсийн гайхлыг төрүүлээд зогсохгүй, огт ойлгохгүйд хүргэж байв. Үүгээр үл барам, нэр томъёоны буюу үгийн салаа утгыг гаргаж чадахгүй байснаас ийм гэм гарчээ. Одоо “раковина” гэдгийн салаа утгыг тодорхойлон гаргасан бйна. Раковина=1. дун, ювуу, лавай, 2. тосгуур, 3. самалдаг, 4.гуур, 5. хөндий, 6. дэлбэ гэжээ. Кухонная раковина=сав угаар тосгуур, раковина носовая=хамрын самалдаг, образоваться раковина в металле=төмөрлөгт гуур тогтох, ушная раковина=чихний дэлбэ гэх мэт. “Молочные зубы” гэснийг “сүүн шүд” гэж огт буруу нэр өгснийг,”нялхын шүд” гэж зөв нэр томъёог олж өглөө. “Мозг” гэдгийг ерөнхийд нь тархи гэсээр байлаа. Мозг головной=уураг тархи, мозг костный=чөмөг, мозг костный красный=шавал чөмөг, мозг спинной= нугас гэж угийн салаа утганд жинэхэнэ нэр томъёог олж нэрлэдэг болов. “Порог” гэдгийг ганцхан босго гэж байсан бол одоо боргио, зааг \порог раздражения=сочроох зааг\ гэх болжээ. Бас элементийг махбод, язгуур махбодууд гэж ганцхан утгаар зонхилоод, бусад тохиолдолд, бусад тохиолдолд таарч өгөхгүй нь гайхан, энд тэнд хэвээр хэрэглэсэн боловч, олонхи хүн ойлгохгүй, цөөн төдий хүн там тум ойлгож байсан удаа бий. Харин одоо элемент гальбанический = гальваны зай, элемент матэматики = тооны ухааны анхны мэдэгдэхүүн, важнешие элемэнты драматического проиоазбедения = драмын (жүжгийн) чухал зүйл, элемент географический = газар зүйн зүйл, элемент пачатаюший = хэвлэгдэх зүйл, элементы пельефа=гадарууны бүрэлдэхүүн" гэхчилэн олон зүйлийг дурдаж болно. Ингэж нэр томьёог тус орны дотор нэгэн мөр болгохоор чармайн боловсруулсаар байна.
            1960 он хүртэл гол төлөв орос зэрэг европын хэлний ямар нэг томъёог монгол хэлэнд хэрхэн боловсруулаж хэрэглэх тухай хамаг хүчээ тавьж ажилласанд алдсан оносон зүйл бий. Алдсан зүйлийг засч улам сайжруулахад нөгөө буруу зөрүү орчуулгын зүйл тийм амархан хүч хүрэгдэхгүй байна. Намын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлийн хавсарсан тогтоол, Улсын нэр томъёоны комиссын дүрэм ёсоор нэр томьёог шинжлэх ухааны үндэстэй боловсруулахад тэр хөнгөн хуумгайгаар бий болсон нэр томъёо аргагүй л жагсаалаас гарсаар байгаа юм. Дан ганц европын хэлний нэр томьёог боловсруулж хэрэглэх нь зүйн доторхи хэрэг боловч, бас урьд өмнө нь монгол хэлэнд байгаа нэр томьёог орос буюу европ хэлээр юу гэдгийг мэдэхгүй буюу онохгүй гэм байна. Монгол хэлний тэдгээр нэр томьёог орос, латин хэлээр болгож авбал, ер нэр томьёог боловсруулж тогтооход цэтгэл доноголзохгүй амар болох юмсан. Энэ ажлыг 1971 оноос эхэлсэн боовч, их л удаан явж байна. Зөвлөлт Холбоот улс тэргүүтэй ардын ардчилсан социалист орны толь хэвлэдэг газруудын 7, 9-р бага хурлаас уг ажлыг сайшааж, яаравчлах талаар Монгол, Зөвлөлт хоёр улсын хамтран хийх ажил болгосон протокол гаргасан билээ. Зөвлөлт Холбоот Улсаас орос хэлний хэвлэл хариуцах юмаа. Юуны өмнө бараг 20-иод мянган үгтэй 36 дэвтэр "Монгол хэлний тайлбар толь бичиг"-ийг дав дээр орос, заримыг латин хэлээр хавсарган хийхээр шийдвэрлээд, тус Хэл Зохиолын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Го. Мижигдоржоор хийлгэж эхэлсэн юм. Энэ завсар "ургамал", "амьтны зүйлсийг" монгол-орос, жатин, төвд, хятад хэлээр хоёр дэвтэр болгон хэвлэв. Дотоод гадаадын эрдэмтэд нх талархаж сайн үнэлгээ өгсөөр байгаа юм. Бас монгол-орос хэлээр "мал, тэжээвэр амьтны зүйлсийг" нэг дэвтэр болгон хэвлэжээ. Энд зарим ургамлын нэр томьёог жишээ болгон хэлбэл: Нишингэ = троцтник сахарный, мөнх харгана = пиптантус (монголская) , хөмрөг цэцэг = малина токкура = ежевик токкура, заарт мод = коричник = коричник кафарный, үст мод = бруццонетия, ялам мод = шелковица (белая), дэл = ильм горный = вяз шершавый гэх жишээтэйгээр орос хэлээр буусан байна.
         Амьтны нэр томьёоноос авч үзвэл: цэн тогоруу = маньчжурский (уссурский, даурский) журавль, сар = мохноногий = курганник = сарыч = каннюк, тахь лошадь пржевальского, бөхөн = сайга, минж = бобра, дорго = барсук гэх мэтээр орос хэлээр буусан нь нэр томьёог боловсруулахад их тус хүргэж байна. Толь бичигт огт ороогүй боловч, орчин үеийн монгол ярианы хэлэнд хэрэглэгдсээр байгаа олон сайхан нэр томьёо байх юм. Энд заримыг цухас дурдвал: Оёдолын машинд чөдөр араа, авто машинд зүрх араа, гуталд тэвчээр (арант), нярайлахад хучилгах (подовые схватки) гэх мэтийн нэр томьёог ярианы хэлнээс авч жинхэнэ орос хэлний нэр томьёог олж оноох явдал бас тун чухал байна. Иймд монгол хэлэнд байгаа нэр томьёог юуны урьд орос хэлээр болгож авах нь чухлын чухал шаардагдаж байгаа юм. Европ хэлэнд байгаа нэр томьёоны язгуурыг хөөж, чухамхүү монгол нэрийг олох явдал чухал болох үзэгдэнэ. Үүнд "чихэр" гэдэг үгийн язуурыг хөөж үзвэл, Иран, Араб хэлээр анх гарахдаа :"шакара", Грек хэлээр: сакхар, латинаар: сахарум, самгарди, (энэтхэг)ээр саркара, оросоор: сахар, герман, украин зэрэг европын нэлээд хэлээр цукер, англиар (sugar) шуге, францаар (sucre) сюкр гэдэг байна. Гэтэл хуучин монгол бичгээр: шихэр гэж бичдэг байсан нь одоо ярианы хэлээр чихэр болжээ. Энэ бүгдээс үзэхэд "чихэр" гэдэг нэр томьёоны язгуур цөм нэг бөгөөд хэл бүр өөрсдийн аялгуунд зохицуулан хэлж авсан нь илт ээ. Тиймд чихрийг сахар гэж сэцэрхэн хэрэглэдэг явдал илүү хэрэг юмаа. Ер нь нэр томьёог чамбай боловсруулах явдал үнэхээр чимхлүүр ажлаар барахгүй, харин аль зохих хобогдох ном дэвтрийг үзэж, уг нэр томьёоны утга учрыг тайлбараас нь мэдэж ойлгоод, сая толь бичгүүд буюу холбогдох бичиг нэрлэж болохыг шийдвэрлэх жишээтэй. Нэр томьёог ер болоогүй байна гэж хэлэх хүн олон дайралдахаас биш, чухам тэгж нэрлэдэг юм гэж хэлээд өгөх хүн өдрийн од шиг цөөн. Өөр нэг сонин зүйлийг ашиглавал, монгол хэлэнд нэр томьёо өгүүлбэрийн дотор үйлт нэрээр буюу үйл үгийн хэлбэр их хэрэглэгдэх юм. Эл үзэгдлийг харгалзаж, зарим нэр томьёог үйлт нэрээр хийхээр, нэр биъ гэж маргахыг завдахад нь өгүүлбэрийн зүйгээр нотолж өгөх явдал мундахгүй дайралдана. Үүнд: жишээлбэл: Водная иммерсия = усаар тодотгох, возврат мяча = бөмбөг буцаах, возместить издержки = зардлыг нөхөх, ингаляция = амаар утах гэх мэт ер нь нэр томьёог боловсруулан тогтоохдоо үгийн аль нэг хэлбэрээр хийж өгөхөөс биш, чухам өгүүлбэрийн дотор хэдэн хэлбэрээр хувиран орохыг тэр бүр хийж чадахгүй нь мэдээжийн хэрэг гэдгийг нэр томьёо хэрэглэх хүмүүст анхааруулах хэрэгтэй байна. Нэр томьёо бол үгсийн сангийн нэг хэсэг мөн учир, их урт удаан хугацаанд өөрчлөгдөх нь илэрхий. Харин нэр томьёоны авиа сунжирч сэлгэх, гээгдэх үзэгдэл бий. Баримтыг дурдвал: "аннагур, аннгурчин гэж байсан бол одоо агнуур, агнуурчин, умартах бол ярианд голдуумартах болжээ. Огт торохгүйгээс огторгуй гэдэг нэр үүссэн нь сонихон үзэгдэл байх юмаа. Европ хэл монгол хэл хоёроос нэр томьёог адилхан хослон боловсруулах нь зүйтэй гэж үзэж байна.
    

МОНГОЛЫН АМАН ЗОХИОЛЫН СУДЛАЛ

Балдангийн Содном нь Монголын утга зохиол судлалтай зайлшгүй холбоотой бөгөөд түүний суурийн эх үүсвэрийг монголын анхны уран зохиол судлаач гэж олон эрдэмтэд нотолдог.

МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН АНХНЫ ТОЙМ

Монголын уран зохиолын судлалд тодорхой мөрөө үлдээсэн ахмад эрдэмтэн Б.Содномын “Монголын уран зохиолын хөгжлийн түүхчилсэн төлөв“ гэдэг өгүүллийг 1946 онд бичиж хэвлүүлжээ. Энэ өгүүллийг хэьлэсэн “Шинжлэх ухаан“ сэтгүүлд нь Шинжлэх ухааны хүрээлэнгийн ХХҮ жилийн ойд зориулсан тусгай дугаар байлаа Тухайн цагт сэтгүүлийг эрхлэн гаргачид уул өгүүлэлд ач холбогдол өгч байсны тэмдэг гэж үзэж болно буй заа.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний залуу ажилтан бид далаад оны сүүлчээр ахмад эрдэмтэн Б.Содном гуайтай уулзалт хийж билээ. Тэр үед хэлсэн үг нь миний санаанд тодхон байна. Тэр үг нь: 1946 онд миний түүхчилсэн төлөв гэдэг өгүүлэл хэвлэгдсэн. Эндээ монголын уран зохиолын түүхийг бүрэн багтаах зорилго тавьсан юм. Уул нь тэр өгүүлэл миний диссертаци болох учиртай байлаа. Хөндлөнгийн өөр шалтгаанаар гүйцээж бичээд хамгаалж чадаагүй юмаа.
Ийнхүү ярьж суусан Б.Содном багш маань эрдэмийн зэрэг цол хүртэж чадаагүй өнгөрч билээ. Гэсэн хэдий ч түүнийг эрдэмтний бууртай, эрдэм чадалтай хүн байсныг хийж бүтээсэн өв нь нотолсоор байна. Энэ үгийнхээ жишээ болгож, энэ удаад дээрх өгүүллийг нэрлэмээр байна.
Б.Содном энэ өгүүлэлдээ монголийн уран зохиолын хөгжлийн түүхийг ХП зууны сүүлчээс 1946 он хүртэл тоймлон үечлэн хуваажээ.
Үүнд:
А. ХП зууны үеэс 1691 он хүртлэх үе
Б. 1691 оноос 1921 он хүртлэх үе
В. 1921 оноос 1946 он хүртлэх үе
Энэ бол монголын уран зохиолын хөжлийн түүхийг анх удаа үечилж өгснөөрөө ач холбогдолтой болсон билээ. Үүнээс хойш эрдэмтэд янз бүрийн үечлэл хийсээр ирсэн боловч энэхүү үечлэлийг хүндэтгэн үзэж, судалгааны тоймдоо дурдсаар иржээ.
Энэ өгүүлэлд монголд бичиг үсгийн түүх, уран зохиолын алдартай дурсгал бичгүүд, шилдэг зохиолч төлөөлөгчдийг өргөн хүрээтэй хамтран бичсэн байгаа билээ. Тухайн үед уран зохиолын түүхэнд мэдэгдээгүй байсан зохиолч Ишданзанванжил, Хишигбат нарын тухай анх мэдээлсэн зэрэг шинэ баримт энд бас байгаа юм.
Уул өгүүллэгийн тухай зохиолч Д. Тарва, Н.Жамбалсүрэн нар туёгайлан шүүмж бичиж 1950 онд “Үнэн“ сонинд нийтлүүлжээ. Тэнд феодалын зохиолыг магтаж сайшаасан гэх мэтээр буруутгасан үг үсэг байдаг юм билээ. Гэсэн ч гадаад, дотоодын эрдэмтэд уул өгүүллийг талархан хүлээн авсан юм. Доктор Г.И.Михаилов “Монголын орчин үеийн уран зохиолын түүхэн найруулал“ 1955 он, академич Ц.Дамдинсүрэн “Монголын уран зохиолын тойм“ 1957 оны нэгдүгээр дэвтэртээ тус тус сайшаан өгүүлж, үнэлж дүгнэсэн байдаг юм. Ц. Дамдинсүрэн тус тойм номынхоо оршил өгүүлэлд монголын уран зохиолыг судлагч эрдэмтэн А.Позднеев, Б.Владимирцов, В.Хайссиг нарын зэрэг гадаадын эрдэмтдийн нэрс дунд ганцхан монгол судлагчийг нэрлэсэн нь Б. Содном билээ.
Монголын эрдэмтэн сэхээтний дундаас эх хэлнийхээ уран зохиолыг системтэй судлах ажлыг анх удаа гардан хийсэн гавъяаг Б. Содном эдлэх учиртай. Яг энэ зам мөрөөр Ц. Дамдинсүрэн уран зохиолынхоо тоймын эхний дэвтэрийг бичиж, бусад эрдэмтдийн хамт гүйцээсэн ба залгамж, эрдэмтэд нь орчин үеийн уран зохиолын түүхийг бичиж нийлүүлсэн юм.

Я. Баатар 1998 он “Б. Содномын намтар, бүтээлүүд“ номноос оруулав.

МОНГОЛ АРДЫН АМАН ЗОХИОЛЫН СУДЛАЛ

Удиртгал
Б.Содном

Монгол ардын эрт эдүгээгийн аман зохиолын шавхагдашгүй арвин сангийн дотор шог, хошин үлгэр, домог уриа олон байдаг билээ. Эдгээрийн зарим нь олон янзын хувилбартай байдаг тул, орон нутгийн дотор янз бүр илүү, дутуу үгтэй хэлэлцдэг боловч, ерөнхийдөө утга санаагаа хадгалж байдаг юмаа.
Монгол ардын аман зохиолд “Ноёд баядыг эсэргүүцсэн богино өгүүллэг”, “Хошин үг”, ”Хошин буюу шог дуу”, ”Далан худалчийн үг”, ”Балансэнгэ”, ”Сайн эрийн үгс”, ”32 наргиа” гэх, энэ сүүлийн дөрвөн үйл нь бие биетэйгээ холбоотой бөгөөд ХҮШ зууны эцэс, ХIХ зууны үед гарсан янзтай. Мөн дөрвийн дотроос хамгийн түрүүнд ”Далан худалчийн үг”, үүсч, түүнээс хойш ”32 наргиа”, ”Сайн эрийн үгс”, ”Балансэнгэ” гарч ирсэн юм шиг үзэгдэнэ. Мөнөөхөн дөрвийн дотор өмнө дурдсан зууны үгсийн зан суртахуун, түүхт байдал тодорхой үзэгдэнэ.
Буриад монголын алдарт зохиолч хоц Намсрай хуучин Сан бээсэд\одоогийн Чойбалсан аймгийн Матад сум хавьд\ байхдаа цуглуулсан аман зохиолын нэгэн зүйл болох ”Сайн эрийн үгнээс”, ”Өвгөн Гэлэнгийн үг”, гэдэг шүлэглэлийг 1926 онд боловсруулж хэвлүүлснийг энд хамт хийж, уг эх авсан ”Сайн эрийн үг” гэдгийг оруулаагүй.
”Далан худалч”, ”Балансэнгэ” жижигхэн хэсэг хэсэг өгүүллэгт бол Далан худалч, Балансэнгэ нар өөрсдөө уг зохиолын гол баатар нь болж явдаг.
Энэ зохиолуудад аж амьдрал, зан суртахууны аль дутагдалтай талыг шоглон дооглосон буюу сорьсон янзтай утга санааг харуулдаг билээ.
Дээр үед энэ хоёр зохиолыг шог, хошины талаар нь гойд бөгөөд мөн тухайн үедээ хүмүүсийн инээдийг хүргэж, уйтгарыг сэргээх төдийхнөөр зогёдоггүй, харин ойлгож аваад цээжлэхэд нь амархан байжээ.
Нэгэнт цээжилсэн хүн уг гол санаанаас нь гаждаггүй боловч, илүү дутуу үгтэй хэлэх явдал мэдээжийн хэрэг ээ.
Жишээлбэл: ”Балансэнгийг”, ”Балансан”, ”Бэлэнсэнгэ” гэх мэтээр нутаг нутагт янз бүр нэрлэхдээ яг нэг л хүнийг хэлж, мөнөөхөн ”Балансэнгэ”-ийн үлгэрийг ярьж байна. Харин ”Балансэнгэ” гэж ярих нь олонхи бололтой.
Монгол ардын хошин, шог үлгэрийн дотор ХIХ зууны үед “Бадарчин үлгэр 1,2“ гэж нэг шинэ богино хэлбэрийн зохиол бий болж ихээхэн дэлгэрсэн байна.
Бадарчингийн үлгэрийн дотроо зохиолын гол\баатар\ хүн нь бадарчин өөрөө байдаг бөгөөд феодалын нийгмийн ёс журам зан суртахуун, хар-шар дээдсийн улс төрийн явуулгыг илтээр эсэргүүцсэн чанартай шог үлгэр үлэмжхэн гарч дэлгэрэв ээ.
Тэр үеийн бадарчин монгол орны дотор хөндлөн голыг хэрхэн явцгааж, бадар барьж явсан нь үнэхээр олоон. Үгээр барахгүй олон тооны бадарчин Баруун Зуу \Лхас\, Гамшир, Балба, Утай зэрэг газраар явцгааж, эргэл мөргөл хийнэ, номоо сайжруулна гэх нэрийдлээр элдэв юмыг сонирхож үзэж, нүүр хагарч, нүд тайлахын тул, газар сайгүй тэнүүчлэн, олон янзын хүнтэй учран харилцаж, амьдралыг тал бүрээс хараад, биеэр амсаж, хашир догь болж бйажээ.
Тэр гэхийн тэмдэггүй газар сайгүй явж байсан бадарчингаар тухайн үеийн тэмцэл зөрчлийн сэдвийг илтгэсэн богино хэлбэрийн үргэжилсэн уран зохиолын гол баатар болгосон явдал бас учиртай юм. Ийнхүү зохиолын эзэн зохиолч буюу өөрийн нэрээ нуухын тулд, тэр үедээ хайш яаш, болох бүтэхгүй гэгдэх зохиолыг бадарчингийн гэж байсан буюу үг аман зохиолд чухал суурийг эзэлж байсан үзэгдэнэ.
Хошин буюу шог үлгэрийг ингэж нэг хүн нь нөгөөгөөс сонсож тогтоогоод амаар сонирхол болгон ярилцдаг тул, үг нь илүү дутуу болох мэтээр олон янз болдог байна.
Хэдийгээр ийм олон янзын хувилбар гарч ирэвч, гол утга санаа ньтөдий л их өөрчлөгдсөн явдал ховор үзэгдэнэ.
Монгол ардын аман зохиолын хошин, шог үлгэрийн зохиотж нь хялбархан, утга санаа нь их л ойлгомжтой байтлаа, тэр нэг зүйлийн санаагаа урлагийн талаар чадамгай эвшхэн гаргаж, төгс утгагыг гаргасан байх нь гойд сонирхолтой юм.
Ердөө ямар нэг утга санааг урлхгийн талаар гаргахдаа хүмүүсийн инээдийг хүрмээр эвлүүлж зохиох нь тийм ч амар хэрэг биш.
Иймд эдгээр хошин, шог үлгэрийг судалж, зохиомж болон урлагийн барилыг олж авах явдал одоогийн утга санаагаар ямар нэг хошин буюу шог инээдтэй зохиол бичихэд ач холбогдолтой юмаа.
Зохтолч хүн ямар нэг сэдвийг олж аваад, түүнийгээ унших үзэх хүний ёэтгэлийг хөдөлгөх хошин, шог буюу инээд хүргэх зохиол болгон боловсруулъя гэснийгээ яаж хийвэл, тийм зохиол болноо гэдэг нэг асуудал тулгарч ирдэг билээ. Үүнийг эзэмшиж мэдэхийн тул, ардын бичмэл уран зохиолын хажуугаар аман зохиолын хошин шог, инээд хүргэх зохиолуудыг тэр үеийн байдал, нөхцөл хөгжилтэй нь хамт холбож судлах явдал шаардагдагддаг байна.
Харин иймэрхүү зохиол дээр анхаарах нэг зүйл бол цаг үе нь байгаа юм. Жишээг хэлбэл, өнгөрсөн үеийн зарим шог буюу инээдтэй байсан хэрэг явдал, хэллэг нь уг үеэ нэгэнт шувтарсны дараа, уул шог буюу инээдмийн чанараа алдаж, өөр цаг үеийн нөхцөлд уйдах зүйл болж хувирах ёс бий, эсвэл ямар нэг уйтгар гунигтай буюу түвшин байсан үйл явдал, хэллэг нь өөр цаг нөхцөлд хүрч ирээд, зөвхөн инээдэм наадмын хэрэг болж хувирах ч ёс бий.
Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” гэдэг дуурьт Балган ноёныг гэрлэх үеэр алтан малгай, шар хүрэм өмёёөн, цал буурал сахалтай, салга лам, буёад ихсийн хамт гарч ирээд, Балган ноёнд бэлэг хүргэхээр бараалхаж байгаа байдал харагдана. Урьдын цагаар буюу тэр цаг үедээ бол мөн ламыг өндөр нас, шашин мөргөлийн хувьд нь хүндэтгэж биширмээр юмуу өрөвдөж хайрламаар дүнхгэр буурьтай ламтан гэж байсан нь илэрхий.
Гэтэл одоо түүнийг хүмүүс хараад, дооглон инээлдэх болжээ. Энэ яагаад ингэж байнаа гэвэл, цаг үе нь өөр болоод, тэр ламтны үе нэгэнт өнгөрёөн учраас ийтэрхүү элэг доог болон хувирчихав аа.
Үүний учир юу вэ? Гэвэл, ямар нэг юмыг “сайн”, “муу” хоёрын альнэгээр дүгнэж байгаа хэрэг юм. Нэг цаг үеэ “сайн” буюу сайшаагдаж” байсан хэрэг, явдал юмуу үзэгдэл тэр тухайн цаг үеэ өнгөрөөгөөд өөр байдалтай цаг үед шилжин хүрээд, нийгэмд ойлгогдож үнэлэгдэхдээ урьдынхаасаа ондоо дүгнэлт чавдаг явдал байна.
Үүнд магаргүй элэг доог болсон зүйл нь “муу” буюу “муушаагдсан” дүгнэлт авч болно.
Ингээд үзэхэд “сайн“, “муу“ хоёр гэдэг дүгнэлт нь үргэлж байраа солилцож байдаг жамтай юм байна.
Энэ тухай жишээг хэлвэл, үргэлж усанд шумбаж амьдардаг загасны амьдралыг зарим хүн “сайн“ байх гэхэд, зарим хүн үргэлж нойтон усанд амьдардаг юуных нь байхав дээ, “муу“ л байх ёстой гэхчилэн өөр өөрөөр дүгнэн хэлэхийг оролддог байна.
Үнэндээ уг маргааны гол нь үүн дээр биш, харин байгалийн дотор тэр амьтан зохицон амьдарч байгаа явдал нь онцлогтой юм.
Тэр ч байтугай бидний өдөр тутмын амьдрал дээр ч гэсэн нэг зүйлийг уг нэг адил үздэггүй.
        Энэ нь ''сайн" гэж нэг хүнийг хэлэхэд, нөгөө хүн "муу" гэж хэлэх зэргээр нэг юмыг янз бүр дүгнэх явдал байдагтай адил нэг цаг үед болсон үзэгдэл нөгөө цаг үеийн ондоо нөхцөл байдал дээр очоод өөр болон дүгнэгдэхэд хүрсэн байна.
        Гэвч тэр цагийн үнэн мөнийн түүхэн нөхцөл байдал чухал юм. Уран зохиол дээр ярьж байгаа нэг "сайн" гэдэг нь нэг ясны ололтыг, "муу" гэдэгт нэг ёсны дутагдлыг хэлсэн хэрэг. Ололт, дутагдал хоёрын аль нэгний байдал, дүрийг оновчтой гаргаж, сэцэн хэллэгээр дүүргэж чадсанаараа хүний инээд хүргэх сонин хачин зохиол болдгийг анхаарууштай.
               Иймд энэ хоёрын аль алим дээр ч хошин шог зохиол бичиж, хүний сэтгэлийг хөдөлгөж болох юмаа.
                  Хүний сэтгэл хөдлөхийн дотроос хөгжилдөх нь хошин шог зохиолчид их ач холбогдолтой. Хүн хошин шог зохиолыг үзэх буюу сонсоод, хөгжиллөдөг юм.
        Ололт, дутагдал хоёрын аль нэгний байдал, дүрийг оновчтой сайхан гаргаж, цэцэн хэллэгээр дүүргэж чадсанаараа л хүний инээд хүргэх сонин хачин зохиол болдгийг анхаарууштай.
      Хэдийгээр ийм боловч, уран зохиолын доторхи шог, хошин зүйл нь удаан жилийн сэдэвтэй эсэхээрээ бас болно. Хэрэв удаан жилийн сэдэвгүй байвал, түр зуурын үеээ өвөрмөгц даруй хуурч өөр болоод сонирхлоо алддаг байна.
       Хошин шог зохиол нь бодит амьдралд хэдий ойрхон бөгөөд байгалийн жам болох хөгжлийн хувьсах, хөдөлгөөнтэй нь хэдий л нягт холбож чадвал, тэр нь төдий л удаан жилийн сэдэв болж алгуурхнаар хуучирдаг байна.
        "Тэр хүн ялаа халтирч унаад хөлөө хугалчихмаар халзан толгойтойгоо гялалзуулан байж, дохих нь нэг л маапаантай юм шиг надад санагдлаа" гэж бичвэл, тийм амархан хуучрахгүй мэт. Халзан толгойтойхүн урд ч байсан, одоо ч бий, хойшдоо ч гэсэн нэг хэсэг зууртаа л лав байх бизээ.
         Монголын хошин шог буюу инээдэмтэй зохиолд уран дүр, үйл явдлаас гадна, бас сэцэн, эсвэл тонгорсон хэллэг ихээхэн үүрэгтэй байдаг юм.
                 Жишээлбэл; "...Хөлөө тээх хөлөгт минь
                                         Хөвчийн чоно ламтаад
                                         Хоёр хэрээ гэсгүйтэй
                                         Хорин шаазгай унзадтай,
                                         Бурхан болох харгуйгаар
                                         Бодь нь зориулж байхад нь
                                         Чойжин янзуур шуухирч
                                         Чулуу барин хашгирч очих гэхэд минь
                                         Чоно нь цаашаа заларч
                                         Шувууд нь дээшээ дэгдэж..." гэх зэргээр тонгорсон тусгай хэллэгээр үйл явдал дүр гаргасан байна. Чононд идүүлсэн ламын морийг яг хурал хурж байгаа янзаар нь уг байдалд тааруулан зохиосон явдал инээдтэй бөгөөд гүнзгий утгатай болгож чадсан байна.
         Монголын ардын аман зохиолын дотор хошин, шог үлгэрийн сэдвийг голдуу цаг тухайн үеийн амьдралын энгийн зүйлээс авсан явдал тун олонхи нь дайралддаг учир амьдралд их л ойр буюу амьдралтайүргэлж холбоотой байдаг байна.
          Ингэхдээ амьдралын тэмцлээс гадна бас амьдралын дотор үзэгдсэн харамч, худалч, залхуу, хойрго, биеэ тоосон, дээрэнгүй мэтийн олон дутагдлыг инэээм наадмын чанартай юм шиг нийтийг жигшээмээр ухааруулахаар гаргаж үзүүлдэг нь сонин өвөрмөгц байдалтай юм.
        Бас зарим зүйлийг хэтрүүлсэн ёвдал үзэгдэх боловч, энэ нь учиртай юм. Жишээг хэлбэл; далан худалчийн үлгэр байна. Үүний дотор хүн үнэмшихгүй илэрхий худал зүйл байдаг нь; нэгд худал гэдэг ийм илэрхий юм гэж хариулаад, жигшээх, хоёрт ингэж давруулсан худал зүйлээр хүний сэтгэлийг сорих, эсвэл ухааныг задруулж өгөх зорилготой юм гэж ард олны хэлэлцдэг нь үнэний хувьтай юм.
        Хошин, шог үлгэрийг зөвхөн үргэлжилсэн үгээр зохиодог биш, харин дан шүлгээр буюу үргэжилсэн зохиолын дунд нь шүлэг холилдсон ч байх юмаа.
             Монгол ардын аман зохиолд байга хошин, шог үлгэрийн нэг онцгой шинж бол тун богинохон бөгөөд голдуу зөвхөн нэг зүйлийн санааг монгол орны өвөрмөгц байдалд тохируулан хурцаар толилуулсан байх юм. Мөн үлгэрийн түүвэрт хошин шог дуу зэрэг зохиолын зарим хэлбэрийг хич хүн оролдож байгаа байдлыг харгалзаж, энд оруулсангүй. Жишээ болгож толилуулахын тулд энэ мэт цөөн төдий хошин, шог үлгэр, яриаэмхэтгэснийг цаана арвин их бийг цуглулах, судлах хэрэгтэй юм. Харин цуглуулж судлахдаа хошин шог зохиолыг төрлөөр нь бас нэг төрлийн доторху олон хэлбэрийг тус тусад нь авч үзэх явдл шаардагдаж байгааг анхаарах болов уу.
             Судлах явдал дөхөм болгож, тус тусын зөрөөг харуулахын тул, нэг үлгэрийг янз бүрээр хэлэлцдэг тухайд гарсан ойр буюу өөр хувибартай болсныг зориуд энэ дэвтэрт нэгэн адил оруулав аа  Жишээлбэл; Далан худалч, Балансэнгэ нарын болон бадарчингийн зэрэг зарим үлгэрийн ойролцоо хувилбар нилээд бий.

Б.Содном  1935 он

  

МОНГОЛ АРДЫН АМАН ЗОХИОЛЫН ТУХАЙ

Б.Содном нь монголын ардын аман зохиолыг өөрийн биеээр орон нутгаар хэсүүчлэн явж ард түмний дунд улиг болон амнаас ам дамжин ирсэн үлгэр домог, зүйр үг, хошин шог яриа, магтаал ерөөл, зан заншилийг нутгийн хүмүүсээр яруулан тэмдэглэн авч эмхэтгэн цэгцэлж, түүндээ түүхийн гарал үүсэлийг судалан шинжлэн дүгнэлтээ хийж ардын аман зохиолын судлалын эхлэлийг тавьсан гэж олон эртэмтэд дүгнэдэг.



МОНГОЛ АРДЫН АМАН ЗОХИОЛЫН ТУХАЙ
ЕРӨНХИЙ МЭДЭГДЭХҮҮН
Б.Содном

Монгол ардын аман зохиол бол хүн төрөлхтний түүхт хөгжлөөс салангид биш, түүний зүй тогтоолын дагуу үүсэн хөгжиж ирсэн байна. Хүй нэгдлийн үед хамтын ажил, хөдөлмөрийн явц дээрээс үндэслэж хөдөлмөрийн дуу олон хүн хамтарч:”нэг, хоёр, гурваа” гэж тоолоод нийтийн хүчийг нэгтгэхдгийн адил ажил, хөдөлмөр дээрээс аяндаа дуугаргах хоолойны хэсэг хэсэгхэн хэмжээ болох аялгууны нугалбар гарч ирсэн байна. Ингэж аман зохиолд анх дууны аялгуу, дууны үг гарах нөхцөл хүн нийгмийн дотор бүрдмэгц, ардын аман зохиолын дотор элдэв ажил хөдөлмөртэй холбогдсон бүтэн буюу хагас аятай дуу тэрлэн бий болсон байна. Монголд одоо хүртэл хамтын ажил хөдөлмөр дээр хагас аяар хэлж хэрэглэдэг зүйл олон байна. Заримыг хэлбэл:
“Заа,цагаан эсгий
Цавгүй
Цааш цааш
Гавгүй
Цаснаас цагаан
Яснаас хатуу
Мөснөөс мөлтгөр
Мөнгөнөөс үнэтэй
Дарсан эсгий чинь
Далай гэрийн бүрээс бол” гэх зэрэг хэлэлцдэгийг санана уу!
Дуу гэдэг бол улам улмаар боловсорч эцэстээ өөрийнхөө хэлвэрийг олсон байна. Дуу гэж аялан дуулахын төлөө зохиосон, утга уянгын богиновтор шүлгийг нэрлэдэг юм.
Дууны сэдэв нь хялвархан, түүний зохиомж нь амархан , ойлгож мэдэхэд хэцүү бус байдаг билээ. Олонхи дууны дотор давтах мөр буюу бадаг байдаг юм. Харин монгол дуунд урт, богино дуу гэж үг болоод хагийн талаар хоёр томоохон ангиболгож, хөгжүүлсээр иржээ. Ингэж ангилдаг явдал бол монгол дууны өөрийн үндэсний тусгай шинж нь болох юм.
Монгол дууны түүхийн тухай бичиж зохиолд зориуд тэмдэглэн бичсэн нь цөөн боловч, огт үгүй гэж хэлж болохгүй. Манай энэ он тооллоос өмнө яг 100 жил дээр хятадын хан улсын үед монголчуудын өвөг болох Хүннү улс гэж монгол оронд байжээ. Мөн үед тэр улсыг “Зүүдний хүү” гэдэг хаан толгойлон сууж байсан байна. Гэтэл хятадын хан улсын нэрийн хоёр эрхтэн энэ үед баригдан хоригдож байжээ. Үүний нэгийн нэр нь Ли-Лин, нөгөөгийн нэр нь Сү-ү гэж байсан юмсанжээ. Байлдааны фронтыг ерөнхийлөн тэргүүлэж байсан Ли-Лин бол Хэрлэн Туулын орчим амьдарчбайсан бололтой. Харин Сү-ү бол Байгаль далайн дэргэд 18 жил ямаа хариулж бйасан түүхтэй юм.
Хан улсын цэргийн энэ хоёрэрхтэн хоорондоо захидлаар харилцаж байжээ. Манай он тооллоос өмнө 100 жилийн үед бичсэн Ли-Лингийн захидалд “…намар хүйтэн болоод шөнөд нь даарч байхад Хүннү цэргийн бүрээ бол адуу янцгаах ёонёдоно. Шөнө турш унтаж, ийш тийш хөрвөн хэвтэхэд аяндаа нулимс урсана…” гэжээ.
Сү-үгийн дуу гэж одоо хүртэл Монгол, Хятад оронд аман яриа, бичиг зохиолоор уламжлан ирсэн, үүнд: “… шөнөдөө хүннүгийн хөдөө хязгаарт суухад үргэлж хүннү цэргийн бүрээний дуу чихээр ороод, зүрхийг минь имчнээ…” Энэ хоёр зүйлээс үзэхэд хүний сэтгэлийг хөдөлгөж уйтгар гунигийг төрүүлж байв гэж бичжээ. Иймд зөвхөн бүрээ биш, харин энэ нь дуу хөгжим гэж уг утгаараа мэдэгдэж байгаа юм. Эл гэрч болж байгаа зүйлийннэг баримт бол ХШ зууны үеэр Монгол нутагт байсан алдарт жуулчин Марко Пологийн тэмдэглэлийн бичиг юм.
“Монголчууд ямар нэг байлдаанд орохын өмнө ямар нэг хөгжим хөгжимдөж дуу дуулцгааж байсан” тухай буёад хэрэг, явдалыг тоочихын далимаар Марк-Поло бичжээ. Байлдаанд орохын өмнө цэргүүдийг зоригжуулах дууг дуулж, хөгжимдөж байсныг ганц Марк Поло гэрчлээд зогссонгүй, харин 1240 онд бичсэн Монголын түүхийн тулгуур бичиг “Нууц товчоо”, 1604 онд бичсэн гүүш Лувсанданзангийн “Алтан товч”, 1662 онд бичсэн Саган цэцний “Эрдэнийн товч” зэрэгт 3Аргасан хуурчийн” тухай тус тус дурьдан хэлсэн байна.
Аргасан хуурч бол ХШ зууны үед төрийн буюу цэргийн дуу, хөгжмийн хэргийг эрхэлсэн хүн байсан бололтой. Үүгээр өөрөө дуу хуур хөгжимд ихээхэн авъяастай хүн байсан тухайэдгээр түүхийн тулгуур бичгүүдэд тодорхой дурдсан шүү дээ. ХШ зууны үед зөвхөн цэргийг зоригжуулах тухай дуу, хөгжим байсан гэж хэлээд зогсвол буруу. Энэүед ард түмний зан суртахуун, мал аж ахуй, аж байдал, амьдрал зэрэгтэй холвогдсон аман зохиол төрөл төрлөөр байжээ гэж үзэх хэрэгтэй.
Манай ардын аман зохиол нь сүүлийн үед орон тойрны нөхцөл байдалтай холбогдож ихээхэн өөрчлөгджээ. Жишээг хэлвэл: “Орос орон бол дорно дахины орнуудад давшилтат нөлөө үзүүлж байсан” гэж Ф. Энгельсийн хэлсэн ёсоор Монгол орон зэргэлдээ суугаа их хөрш Ороёын зүйл бүрийн давшилттай нөлөөг хүргсээр байсан нь дамжиггүй. Хэдийгээр Манжийнхуучин харгис хаад Орос, Монголын хил хязгаарын харилцааг шууд таслах гэж хатуу чанд хууль цаазыг гаргасан боловч харин Орос, Монголын ард түмний эдийн засаг, соёл, нөхөрлөлийн харилцааг огт тасалж чадаагүй.
Орос Монголын ард түмэн бие биедээ айлчлах буюу манжийн өртөө улаа, харуул, алван татвар зэрэгт хавчигдсан монголчууд уван цуван нүүж, орос нутагт суудаг байлаа.
Үүнчлэн шашны хуучин ёсыг баримталсан талаар Оросын харгис хаант засаг христосын шашны лам нарт хавчигдсан шимээ шиг \семепск\, бас улс төрийн хэргээр Сибирьт цөлөгдсөн Оросын зарим сэхээтэн Монгол оронд орж ирээд, идээшлийг олсноор барахгүй, харин соёл, гар урлагийн зүйлсийг хөгжин бий болгоход нэмэр тус болсоор байв. Тэр үед Оросын ард түмний соёл, урлаг нь феодалын ёст Монголын соёлоос их давуу бөгөөд давшилттай байсан нь мэдээжийн хэрэг юм.
Н.М.Пржевальский, Г.Н.Потанин, П.К.Козлов, А.М.Поезднеев, Г.Е.Грумм_Гржимайло, Б.Я.Владимирцов, В.А.Обручев зэрэг Оросын нэрт эрдэмтэн нар монгол нутгаар явцгааж Монголын түүх, дурсгал, хэл бичиг, ардын аман зохиол, урлаг, зан суртахуун, газар орны байдал нийгмийн аж амьдрал зэрэг үйлдвэрлэх хүчин, эдийн боловсролыг шинжлэн судлаж, улмаар Оросын уншигчдад Монголын ард түмний хүнд бэрх байдлыг илтгэн таниулсаар байлаа.
Эдгээр эрдэм шинжилгээний зохиол нь дарлал мөлжлөгд нэрвэгдсэн Монголын ард түмнийг улмаар хайрлан хамгаалах нөхцөлийг Оросын ард түмний дунд бий болгосны дээр Монголын ард түмнээс эх орныхоо баялаг, түүх-дурсгал, аж ахуй, урлаг, соёл боловсролынхоо хэрэгцээнд ашиглах явдалд бэлтгэл болж өгсөн их гавъяа Оросын шинжээч нар байгааг зориуд тэмдэглэх хэрэгтэй юм.
Манжийн талхигдлаас ангижирсан нэрийдэлтэй боловч, харин автомитын үед ард түмний урлаг, урлалын зүйлс нь тун өрөвдмөөр байдалтай болж ирсэн юм. Ард түмний урлаг, урлалыг зөвхөн шар хар феодалын ашиг, сонирхолд ёиглүүлэх хэрэгтэй гэж шарын шашнаас хавчиж байжээ. Арын шилдэг уран авъяастныг сүм хийдийн бурхан тахилын зүйлст ашиглахаар албадан хийлгэж байсан. Үүнд5 Арвайн буюу хушуу урил, шар тос, шөлний тосоор голлож элдэв тэргүүний дүрсийг урлан хийдэг барималч човомбо, шавар, гууль, зэс, мөнгө, алтаар бурхан, тахилын хэрэгслийг цутгаж хийдэг цутгамалч, элдэв мод, ясаар буюу модон дээр бурхан хөрөг буюу шарын шашны номын бар сийлдэг сийлбэрч, торго, дурдан зэрэг эд дээр бурхны хэрэг буюу арван хангал мэтийн бурхадын паянт явдлыг зүү ороож оёдог хатгамалч, бүрээ, бишгүүр, цан тахилын хэрэглэл хийдэг дархан: хэнгэрэг, ширээ, зандан мэтийг хийдэг мужаан нарыг татан авах зэрэг нь аль болохоор хавчин ашиглаж байв.
Гэвч ард түмний урлаг, урлал нь шар хар феодалын шашны энэ хавчилгаанд дарагдан баларсангүй, харин ард түмэндээ хадгалагдан ашиглагдсаар байсан юм. Жишээг хэлбэл: алт, мөнгө, төмөр, ширэм, гууль, зэсээр хэт хутга, данх, домбо, тулга тогоо, хайч хусуур, зуух яндан, аяга зэрэг энгийн хэрэгцээний эдлэлийг хийдэг гар дархан олон байв. Бас монгол гэрийн мод, эмээл, авдар, эргүүлэг, тэвш, торх, хувин хавчиг, модон тэрэг, хуур, хөгжим тэргүүтнийг үзэмжтэй сйахан хийсэн ардын уран бүтээл нь өрд түмний уран чадварыг илтгэсээр ирсэн байна.
Ард түмний дунд хувийн чанартай, гар урлалын зүйлс нь газар сайгүй дэлгэрч, тэр үеийн хэрэгцээг бага боловч, хангасаар байсан бөгөөд
“Уран санаа тэнгэрээс өндөр,
Ургаа мод газраас өндөрхөн” гэж ардын цэцэн үгийн ёсоор гар урлал нь ард түмний дотор ихээхэн нөлөөтэй байв.
Автономит засгийн үед уран Гомбожав гэдэг нэг уран хүн байжээ. Тэр хүн нэг баян айлд эсгий гэрийн хаалга хийж түүний үнэд нэг сайн сувай тарган гүү авна гэж хэлэлцэн тохирчээ. Гэвч тэр баян хүнийг тун их адармаатай гэдгийг уран Гомбожав сайн мэддэг байж гэнэ. Нээрэн нэг тарга хүч муутөй хөгшин гүүг дамын хүнээр хөтлүүлээд тэр хаалгыг аваад ир гэж нөгөө баян хүн явуулжээ. Үүнд уран Гомбожав юу ч хэлсэнгүй, уг хаалгыг өгөөд явуулав. Уран Гомбожавын хийсэн хаалга нь үнэхээр гоё сйахан хаалга байсан тул, баян хүн их баярлан түүнийг гэртээ барьжээ. Гэтэл хүн орох гарах бүрд уран Гомбожавын хийсэн хаалга, үнэ нь арай багадсан юм гэж гуншин дуугараад байдаг байж гэнэ.
Бас уран Гомбожав өөр нэг харамч айлд хоёр ижилхэн домбо хийж өгчээ. Тэр домбо нь аяганд цай дүүрэхээс нэлээд өмнө боль боль гэж өөрөө дуугараад, гоожин гарахыг таглаж орхидог болсон гэх мэтийн домог яриа аман зохиолоор дамжин хэлэлцдэг байна. Эдгээр нь хэдийгээр домог яриа боловч урлагийг үнэлж, түүгээр феодалын ангийг эсэргүүцэж байсан санааг агуулсан нь илэрхий. Ер ХIХ зууны эцэс ХХ зууны эхээр ардын аман зохиол нь эрс өөр чиглэлтэй болж феодализмтай тэмцэлдэж чөлөөгөө олж авах гэх гэсэн ард түмний хөдөлгөөний тухай тольдуулсан зүйлс арвин ихээр бий болж байв. Ер тэр үед Монголын ард түмний эрх чөлөөгүй амьдралын хүнд байдал бол тэдний ирээдүйд сайн сйахан болох гэсэн их хүсэл мөрөөдөл, харин дайсан ба дотоодын хар шар феодалуудтай эсэргүүцэх тэмцлийн гол сэдэв нь болоод, ардын аман зохиолд дэлгэрч байжээ. Цэцэн үгс, дуу, шүлэг, ерөөл, магтаал, бадарчны зэрэг явган үлгэр мэтийн ардын аман зохиолын бараг төрөл бүрд энэ мөрөөдөл хүсэл, тэмцэл тодорч байсан байна. Жишээлбэл: “Тужийн нарс нь
Тун ч хол байсан болоосой
Туужуу амтай Сандаг
Тайжийг чөтгөр бушуухан ч аваасай” гэжээ.
Тужийн нарс нь одоогийн Алтанбулаг хотын өмнө зүгт байдаг битүү ойг хэлж байгаа бөгөөд тэр ойгоос Автономитын үед ойр орчмын ардуудыг хсөг уналга, хоол хүнсний хамтаар дайчилж, албан журмаар түлээ зөөлгөхдөө намраас аваад өвлийн турш ямар нэг тайж эрхлэи хийлгэдэг байжээ. \үргэжлэл\
Энэ тайж тэр ажиллаж байсан ардуудыг зодож нүдэж, гэр оронд нь хариулахгүй зэрэг түмэн бэрх чигрэгдлийг гаргаж байсан нь үнэн түүхт явдал юм. Түлшийг намар, зуны, дулааны гүлгэм цагт бэлтгэхгүй, хүйтэн ормогц, унтсан нойрноос нэгэнт сэрсэн юм шиг ардуудыг чиргэдүүлж язгууртны хэрэглэх түлшийг ямар ч үнэ хөлсгүйгээр албадан нийлүүлж байсан тул, ийм эсэргүүцэл гарч байв.
"Чи энэнийг юу гэж санаж байна" гэж ноён жинсээ зааж хэлсэнд "Сайн явбал гавъяа, муу явбал дөнгө бас данхан дээр ч байдаг юм" гэж цэцэн бадарчин хариулав" гэх зэрэг ер "цэцэн бадарчин" гэдэг үлгэрт нэг ноён, түүнийг гар хөлийн дагалт болох хиа нарыг уран цэцэн үгээрээ тас эсэргүүцэн дийлж байдаг билээ. "Бадарчны үлгэр" гэжу барин тавин авч хэлэлцэх эзэнгүй, тнмцлийн жижиг шог зохиол ардын аман зохиолын шавхагдашгүй санд шинээр бий болж их л хөгжсөн байна.
Үүнчлэн "Борвиороо бор эсгий цувуулсан, шагайгаараа шар эсгий цухуйлгасан, хулсан нумтай, дэрсэн сумтай, хамуутай муу бор даага унасан нусгай бор хүү явж, дахан доороос эр, дааган доороос морь гэгчээр арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарж, газар усыг эзэмшин суув" гэх мэтийн үлгэр домог нь улам их элбэгжсээр байлаа. Шар хар феодалын харгис үйл явдлуудыг ялангуяа өвлийн урт шөнө мал сүргээ манан харгалзаж, юм оёж, арьс сур элдэх зэрэг гэртээ гүйцэтгэдэг ажлыг сүүмгэр дэнгийн гэрэлд хийж байх үеэр ямар нэг хуурчбуюу үлгэрч, эсүүл нэг туульч хүн монголын ардын аман зохиолын үлгэр домгийн ямар нэг зүйлийг ярьж, баяр бахдлыг төрүүлдэг билээ.
Ер үлгэр домгийг хөгшин залуу ялгалгүй сурч ярьдаг байсан нь нийт даяарт байсан юм. Манжийн талхигдлаас үргэлжлэн автономит засгийн үед хүрч ирсэн явдын аман зохиолын төрлийн тоймыг байнга хэрэглэхүүнээр баримтлан товч дурдвал:
1. Элдэв магтаал, үүнд: голдуу туё тусын оршин сууж байгаа уул усаа магтан гайхуулах зэрэг газар нутгийн буюу ямар нэг түүхт явдлын тухай магтаал байжээ.
2. Дуудлаганууд, эдгээрт шарын буюу харын бөөгийн дуудлага, дулдуйн дуудлага, сүлд дуудах гэх мэт сүсэг бишрэлийн холбогдолтой зүйл байв.
3. Ерөөлүүдийг их төлөв жилийн дөрвөн улиралтай холбогдуулан хэрэглэж байдаа. Гүү барих ерөөл, эсгийн ерөөл, гэрийн ерөөл, найрын ерөөл, хуримын ерөөл, хүүхдийн үс авах ерөөл, тогоо нэрэх ерөөл, архины ерөөл тэргүүтэн ирээдүйд тэр тухайн ажил хэрэг үр дүнтэй болохыг мөрөөдөн хүсдэг байжээ.
4. Хурим ёслолын тухай шүлэглэсэн үгүүд бол хүүхнийг анх гуйхаас аваад тусгай эр эм бололтцох, тусгай гэр бүл болон эх эцгийн гэрээс гарах хүртэл цөм харилцан шүлгээр байдаг юм. Үүнд: хүргэн хүү баатрын хувцас өмсүүлж, нум сум агсуулан, уг ёслолыг гүйцэтгэж байсан нь бараг хүй нэгдлийн сүүлчийн үеээс уламжлан ирсэн шинжтэй сонирхолтой зүйл юм.
5. Дуунууд байна. Дууг ерөнхийд нь урт, богино дуу гэж ая хөгийн дагуугаар зөвхөн хоёр том хэсэгт хуваадаг заншил Монголд байв. Гэвч энэ нь бодитой хувиар биш, эдгээр дууны дотор Амарсанаа, Цэнгүнжав, Аюуш зэрэг түүхийн дуу: завхай дуу гэж нэрлэж байсан шог дуу: янаг амраг мэт хүсэл мөрөөдлийн, утга уянгын дуунууд: төрийн дуулал: найрын дуу гэх зэргийн олон аэлбэрийн дуу байдаг билээ. Дарлал мөлжлөгөнд нэрэгдсэн ардын зовлон зүдүүр, гуниг, гомдол, эрх чөлөөгөө хүссэн, газар усаа магтсан, мал аж ахуйгаа хайрласан, шар хар феодалын харгислалыг эсэргүүцсэн зүйлс дуунд байх нь үзэгдэнэ.
6. Цэцэн үгс, үүнд: оньсого, мэргэн үг, оновчтой үг, хууч үг, хоршоо үг зэрэг жинэхэн амьдралын туршлагаас гарсан ёургамж таавар буву даргад явах мөрөөдлийн чанартай зүйлсийг талархах, эсхүүл үгүйсгэх маягтайгаар бий болсон байх юм.
7. Ардын дуурийн зүйл байдаг. Үүнд: "Ванлий", "Ламяа", "Ваашаахүү" зэрэг харилцсан дуу байв. Эдгээр нь их төлөв шүүмжилсэн шог маягтай байх юм.
8. Шивших, хараах тухай хэлдэг шүлгүүдэд дэм тавих, хар дом хийх үг, цүхэл, тарни гэх зүйлсийг ямагт тэр тухайн хүсэл эрмэлзэлтэй холбож хэлсэн байдаг.
9. Домгуудад далан худалчийн үг, сайн эрийн үг, зол заяаны тухай үлгэр, өвгөн эмгэн хоёрын үлгэр, цэцэн хөвгүүний тухай үлгэр, мангасыг дарсан баатрын үлгэр, адгуусан амьтны үлгэр, Амарсанаагийн үлгэр гэх мэтийн үлгэрүүд байдаг бөгөөд үргэлж муу арилгасан, жигшсэн утга санааг ид шид, уран сэтгэмжээр чимэглэн гаргасан байх юм.
10. Тууль, туульс гэдэг хууч үлгэрт "эргэл түргэл", "гэсэр", "108 настай хөгшин луу мэргэн хаан" гэх зэрэг түүхт явдаас үүссэн үлгэрүүд байх юм. Эдгээрт түүхийн дотор үзэгдсэн зүйлсийн нэг хэсгийг ямар нэгэн тэмцэлтэй авч тоочсон байх юмаа.
11. Бадарчны үлгэр гэж үргэжилсэн зохиолын дотор шинэ хэлбэр гарсан байна. Иймд аль үл бүтэх хэрэг явдалтай тэмцсэн утга санааг үзүүлсэн байдаг бөгөөд шог хурц шүүмжлэлийн янзтай байжээ.
12. Жижиг явган үлгэрийн дотор лам нарын аман зохиол болох "Тийрэн", "Хандармаа", "Цэцэн шавь, багш хоёр", "Ороолон", "Буг", гэх мэтийн сүсэг бишрэлээс үндэслэн гарсан зүйлс бас байна. Ийм үлгэр нь гол төлөв хоосон юманд итгэн бишрүүлэх шинжтэй боловч , хэн нэг оновчтой, цэцэн санааг оруулан лам хүнийг сйашаах янзтай байдаг юм.
Монгол ардын иймэрхүү аман зохиол байсныг Монгол орны дотуур удаа дараагаар шинжлэн явсан Оросын жуулчин нар тэмдэглэн авч нийтэлсэн байна. Г.Н. Патанин 1876-1877, 1879-1880 онуудад хоёр удаа Монгол орноор жуулчлан явж "Баруун хойд Монголын тухай" дбрвбн боть зохиолыг бичжээ. Энэ зохиолдоо Монголын археологи, этнографи болон ардын аман зохиолын талаар тун их хэрэглэлүүдийг гаргасан юм. Харин А. Н. Пазднеев бол Г. Н. Потониний анхдугаар шижилгээний ангид оролцож яваад 1879 он хүртэл Монголд үлдэж, гар бичмэл, төрөл бүрийн аман зохиолын хэрэглэгдэхүүнийг тэмдэглэн авч цуглуулав. 1880 онд А.Н.Позднеев "Монголын ахдын утга зохиолын жишээнүүд" гэсэн монгол дууны хэрхэн ямар чиглэл дээр тэр үед хөгжиж байгаа тухай, түүнчлэн энэ дууны шүлэг нь харилцан адил нэгдмэл янзтай бөгөөд шарын шашныг хөгжүүлэх чиглэл дээр хамаг хүчээ тавьдаг болжээ гэж батлахын тул, лам нарын засамжилсан буюу зохиосон дуунуудыг жишээ болгож аваад, харин жинхэнэ ардын амьдрал, мал аж ахуйтай холбогдсон өдий төдий олон дуу байсныг олж чадаагүй нь тун ч харамсалтай.
1821 онд Дорж Банзаровын "Харын шашны, Монголын харын бөөгийн мөргөл хоёр" гэдэг зохиол гарч, монголч эрдэмтэн нарт сайшаагджээ. Энэ зохиол Монголын овгийн гарлыг судалж, түүхийн зүйлийн чухал зүйлийг гүнзгийгээр шинжилсэн зэрэг олон зүйлийг илрүүлсэн билээ.
1909 онд академич Б.Я.Владимирцовын Арвэдийн ноёдын гарлын тухай домог үг", "Монгол ардын зохиол утга зохиолын тухай шинэ бүтээл" гэсэн хоёр зүйл хэвлэгджээ. Бас 1910 онд А.В.Бурдуковын "Баядын цэцэн үгсийн жишээнүүд" 1927 онд Б.Я.Владимирцовын "Амарсанаагийн тухай монголын үлгэрүүд", мөн онд Б.Лауферийн"Монголын утга зохиолын төлөв", 1931 онд Г.Д.Санжеевийн "Дархадын яриа ба аман зохиол" гэдэг зохиол зэрэг ардын аман зохиолын хэрэглэдэхүүн, түүний тухай өдий төдий олон зохиол удаа дараагаар хэвлэгдсэн байна. Эдгээр зохиолд монгол ардын аман зохиолын дотор утга зохиолын ямар төрөл, түүний ямар хэлбэр нь чухам юутай холбогдон гарсан тухай бие хэрэглэгдэхүүн ба шинжилсэн дүгнэлтээр тодорч гардаг юм.
1927 лнд профессор доктор Г.Д.Санжеев дархад нутгаар явахдаа голдуу дуу ухааны талаар зорьж байсан боловч уг зохиолын дотор арван үлгэр, гурван туужийг оруулсан байна. Энэ зохиол нь монголын хэлний шинжлэл, аман зохиолын талаар маш сонирхолтой чухал зүйлсийг гаргаж өгсөн билээ.
Монголч эрдэмтэн Г.Д.Потанин, А.П.Бенингсев, Рамстид, А.М.Позднеев, А.Д.Зудев, В.Котвич, Б.Я.Владимирцов, А.В.Бурдоков, И.Клюкин, Б.Лауфер, Г.Д.Санжеев, С.Д.Козив нарын зохиолд өмнө дурдсан 12 төрлийн аман зохиолын зүйлс голдуу орж тэмдэглэгдсэн нь өнөөдөр гэрч баримт болсноор барахгүй харин манай утга зохиолыг хөгжүүлэхэд нэмэр тус болж байгаа юм. Эдгээр монголч эрдэмтэн нарын зөв сайн тэмдэглэн бичсэнийг хувьсгалын үе хүрч, уламжлан ирсэн ардын аман зохиол нь давхар баталж өгөв.
Монгол ардын аман зохиол бол тэр тухайн үедээ аман яриагаар дамжиж ирсэн төдийгөөр зогссонгүй, бас тэр цагийн утга зохиолын дотор орж хэрэглдэсээр ирсэн байна. Ер нь ХIХ зууны эцэс ХХ зууны эхэн үеийн монголын феодализм дахь эсрэг тэсрэг хоёр ангийн эрх ашгийг хамгаалахын тул тус тусын суртлыг аль болох ихээр дэлгэрүүлэх гэж чармайсаар байжээ. Ардын ангийн аман зохиолд феодалынхнаас өөрийн үзэл сурталтай зүйлсийг шургуулахаар маш их хчээсэн боловч, харин өөдтэй амжилтыг олсонгүй, ардын тэр их арвин санд уусан шингэхэд хүрсэн байна. Ардын аман зохиолын зүйлсийг хувиа бодож үзвэл, шар хар феодал, үзэл сурталтай холбогдсон нь маш өчүүхэн суурийг эзэлдэг тул үзсээр ардынх нь дийлэнх байв.

Б. Содном Монгол ардын аман зохиол 1935 он

Friday, October 26, 2007

Д. Нацагдоржийн тухай дурсамж







Д. Нацагдоржийн тухай дурсамж

1930 оноос эхлэн би Д. Нацагдоржтой сайн танилцаж монголын зохиолчдын бүлгэм буюу Шинжлэх ухааны хүрээлэнд үргэлж уулзалдан ярилцдаг байлаа. Мөн хүрээлэнгийн газар зүйн зургийн тасагт өдрийн завсарлагын үеэр орцгоож, тэнд байсан хэмжүүрээр нурууныхаа өндөр, намыг хэмжиж, инээлддэг байв. Нацагдорж 1932 оны үед нэг метр 60 см-ээс хэтрэхгүй цэх нуруутай, туранхайвтар хүн байж билээ.
Нацагдоржнүүрэндээ үл мэдэгдэм ов тов цоохортой, нимгэн цайвар царайтай, хааяа нимгэхэн томбогор уруулаа нээж, мушийн инээж харандаа буюу үзгээ тавиад, хүний яриаг чагнаж, чанх хойш нь самнасан халимаг үсээ хааяа нэг илчихээд, бичгийн хүний ёсоор сууж байдагсан. Ер нь хөөргүү хөвсөргөн зангүй, шулуун шудрага, гүдэсгэн, их нөхөрсөг сайн хүн байсан гэж Нацагдоржийг таних хүн бүхэн хэлэлцдэг байлаа. Ер үг яриа их л цөөнтэй хүн байсан боловч Нацагдорж хааяа дужигнасан тод хэлээр жинтэй хэдхэн үгийг хэлдэг байв. Тэрний уурлаж байсныг үзсэн хүн үгүй билээ.
Зохиолч нэг суугаад юм хийвэл босч явахыг ер мэдэхгүй тогтвортой ажиллаж, юм бүтээж сурсан хүн байв. Нацагдорж бичгийн тун их чадвартай, бичиж байгаа зүйлдээ ер түүрэхгүй, хурдан хийх нь бахтай. Тэр энд тэнд явж байхдаа ямагт ямар нэг юмыг бодсон буюу сонирхож, гэнэт давхийн зогсоод, дандаа авч явдаг өврийн дэвтрээ гарган, түүндээ ямар нэг юм тэмдэглээд далд хийдэгсэн. Юу тэмдэглэж байсныг би хожим олж мэдэв. Зохиолч өөрийнхөө бичих уран зохиолын сэдэв, уран санаа юм уу цэцэн хэллэг зэргийг үргэлж бодож тэгж цагийг ёамбаачлан ашиглаж ёурсан хүн байлаа. Зав чөлөө л гарвал орос гертан хэлний бичиг зохиол үзэж, Монголын эрт, одоогийн түүх, утга зохиол, ардын аман зохиол тэргүүтнийг уншиж, бас л тэмдэглэл хийж авдаг заншилтай байв. ”Юм хийхийг бодсон хүн бичиг зохиолыг зөвхөн үзээд зогсохгүй, түүнээс өөртөө аль хэрэгтэй гэж бодсон зүйлээ тэмдэглэн авч байх нь чухал” гэж хэлж байсан нь бас надад ч их хэрэг болсон юм. Ямар нэг хийх гэсэн юмаа Нацагдорж нухацтай оролдож, их л нягт нямбай хандаж байдаг сан. Юмны учрыг олж, ухаарахдаа онцгойгоос гадна, үнэхээр гярхай, ялимгүй юмаар том утга санаа гаргапаг нь зохиолчийн нэг шинж нь билээ.
Их үнэтэй цайтай хувцас өмсдөггүй боловч, цаанаа л нэг дэгжин хувцалдаг байсан. Ямагт гял цал харагддаг, хүний нүдэнд соёлтой бичгийн хүн гэдгээ үзүүлдэг байв. Тэр үеийн европын залуусын ажил хөдөлмөрийн буюу биеийн тамирын хувцас хунарыг Нацагдорж хэрэглэхдээ их дуртай байлаа. Үүнд нэг жишээг хэлвэл, цахилгаан татуургатай гертан хийцтэй илгэн цамц, тавьдаг урт өмд буюу хүлхгэр өмдтэй явж байсан. Нацагдоржийн эсгий малгайг хэлтийхэн тавьж, монгол дээлтэй авахуулсан гэрэл зургийг дэгжин биш гэж хэн хэлэх юм бэ!

Түүний ажил хийж байгааг харахад дуугүй, ноомой янзтай атлаа олон нийтч хүн байж билээ. Зохиолч маань ер ахмад хүмүүсийг үлэмж хүндэтгэдэг байв. Тэгэхдээ зусар бялдууч зангүй, хэнтэй ч гэсэн нэгэн адил харилцаж, хүнээс үг гаргуулж чаддаг, ямар нэг юманд зарчимч нэн ялангуяа монгол зан суртахуун, ёс журмыг нарийн мэддэг учир алван ажилд буюу энгийн цагт үүнийгээ ямагт санаж явдаг хүн байв.
1930 оноос эхлэн би Д. Нацагдоржтой сайн танилцаж монголын зохиолчдын бүлгэм буюу Шинжлэх ухааны хүрээлэнд үргэлж уулзалдан ярилцдаг байлаа. Ман хүрээлэнгийн газар зүйн зургийн тасагт өдрийн завсарлагын үеэр орцгоож, тэнд байсан хэмжүүрээр нурууныхаа өндөр, намыг хэмжиж, инээлддэг байв. Нацагдорж 1932 оны үед нэг метр 60 см-ээс хэтрэхгүй цэх нуруутай, туранхайвтар хүн байж билээ.

Нацагдоржнүүрэндээ үл мэдэгдэм ов тов цоохортой, нимгэн цайвар царайтай, хааяа нимгэхэн томбогор уруулаа нээж, мушийн инээж харандаа буюу үзгээ тавиад, хүний яриаг чагнаж, чанх хойш нь самнасан халимаг үсээ хааяа нэг илчихээд, бичгийн хүний ёсоор сууж байдагсан. Ер нь хөөргүү хөвсөргөн зангүй, шулуун шудрага, гүдэсгэн, их нөхөрсөг сайн хүн байсан гэж Нацагдоржийг таних хүн бүхэн хэлэлцдэг байлаа. Ер үг яриа их л цөөнтэй хүн байсан боловч Нацагдорж хааяа дужигнасан тод хэлээр жинтэй хэдхэн үгийг хэлдэг байв. Тэрний уурлаж байсныг үзсэн хүн үгүй билээ.
Зохиолч нэг суугаад юм хийвэл босч явахыг ер мэдэхгүй тогтвортой ажиллаж, юм бүтээж сурсан хүн байв. Нацагдорж бичгийн тун их чадвартай, бичиж байгаа зүйлдээ ер түүрэхгүй, хурдан хийх нь бахтай. Тэр энд тэнд явж байхдаа ямагт ямар нэг юмыг бодсон буюу сонирхож, гэнэт давхийн зогсоод, дандаа авч явдаг өврийн дэвтрээ гарган, түүндээ ямар нэг юм тэмдэглээд далд хийдэгсэн. Юу тэмдэглэж байсныг би хожим олж мэдэв. Зохиолч өөрийнхөө бичих уран зохиолын сэдэв, уран санаа юм уу цэцэн хэллэг зэргийг үргэлж бодож тэгж цагийг ёамбаачлан ашиглаж ёурсан хүн байлаа. Зав чөлөө л гарвал орос гертан хэлний бичиг зохиол үзэж, Монголын эрт, одоогийн түүх, утга зохиол, ардын аман зохиол тэргүүтнийг уншиж, бас л тэмдэглэл хийж авдаг заншилтай байв. ”Юм хийхийг бодсон хүн бичиг зохиолыг зөвхөн үзээд зогсохгүй, түүнээс өөртөө аль хэрэгтэй гэж бодсон зүйлээ тэмдэглэн авч байх нь чухал” гэж хэлж байсан нь бас надад ч их хэрэг болсон юм. Ямар нэг хийх гэсэн юмаа Нацагдорж нухацтай оролдож, их л нягт нямбай хандаж байдаг сан. Юмны учрыг олж, ухаарахдаа онцгойгоос гадна, үнэхээр гярхай, ялимгүй юмаар том утга санаа гаргапаг нь зохиолчийн нэг шинж нь билээ.
Их үнэтэй цайтай хувцас өмсдөггүй боловч, цаанаа л нэг дэгжин хувцалдаг байсан. Ямагт гял цал харагддаг, хүний нүдэнд соёлтой бичгийн хүн гэдгээ үзүүлдэг байв. Тэр үеийн европын залуусын ажил хөдөлмөрийн буюу биеийн тамирын хувцас хунарыг Нацагдорж хэрэглэхдээ их дуртай байлаа. Үүнд нэг жишээг хэлвэл, цахилгаан татуургатай гертан хийцтэй илгэн цамц, тавьдаг урт өмд буюу хүлхгэр өмдтэй явж байсан. Нацагдоржийн эсгий малгайг хэлтийхэн тавьж, монгол дээлтэй авахуулсан гэрэл зургийг дэгжин биш гэж хэн хэлэх юм бэ!
Түүний ажил хийж байгааг харахад дуугүй, ноомой янзтай атлаа олон нийтч хүн байж билээ. Зохиолч маань ер ахмад хүмүүсийг үлэмж хүндэтгэдэг байв. Тэгэхдээ зусар бялдууч зангүй, хэнтэй ч гэсэн нэгэн адил харилцаж, хүнээс үг гаргуулж чаддаг, ямар нэг юманд зарчимч нэн ялангуяа монгол зан суртахуун, ёс журмыг нарийн мэддэг учир алван ажилд буюу энгийн цагт үүнийгээ ямагт санаж явдаг хүн байв.

Б.Содном

ЭРДЭМТЭН БАЛДАНГИЙН СОДНОМ 1908-1979 НАМТАР УРАН БҮТЭЭЛ

ЭРДЭМТЭН БАЛДАНГИЙН СОДНОМ 1908-1979

Өмнөх үг:

Сургуулийн өмнөх буюу сургуулийн жилүүдийн үе:1908-1938 онууд
Шинжлэх Ухааны Байгуулгад ажиллаж байсан үе:1930-1979 онууд
Уран бүтээл судалгаа шинжилгээнүүд :

ЭРДЭМТЭН БАЛДАНГИЙН СОДНОМ

(1908-1979)

Монголын анхны соёл боловсролыг европ орны зах зээлээс оюун тархиндаа өвөртлөн тээж ирсэн анхны сэхээтнүүд маань 1926 – 1930 онд Герман, Франц, Орос улсуудад сурч байсан оюутнууд билээ. Тэд цөм эх орондоо зүрх, бие сэтгэлээ өөрийн харамгуй зориулсаан. Гэвч бид өдий хүртэл тэдгээр оюутануудийн намтар түүх, хойч үедээ үлдээсэн үнэ цэнтэй хувь нэмэрийг нь бүрэн дүүрэн мэдэхгүй л явна. Тэд европын соёл боловсролыг анх удаа Монголд дэлгэрүүлсэн Монголын нэртэй анхны сэхээтэнүүд байлаа. Зөвхөн бид Д. Нацагдорж, Ц. Дамдинсүрэн, Б. Ренчин нарийн зэрэг дэлхийд алдар нэрээ гаргасан эрдэмтэдийг л мэднэ. Тэдний дотор хамтран ажиллаж уран бүтээлээ мөр зэрэгцэн туурвиж, нэр төрөө гадаад дотоодын эрдэмтэдийн дунд хүндлүүлэн үнэлүүлж байсан эрдэмтэн, багш, зохиолч, судлаач Балдангийн Содномыг тэр цагийн хүмүүс андахгуй, харин одоо түүнийг дурсах нь ховор болжээ. Б. Содном нь Шинжлэх Ухааны байгуулгад 1930 оноос хойш 49 жил гаруй уран бүтээл, эрдэм мэдлэгээ зориулж байгаад 1979 они 2 дугаар сарын 11-нд таалал төгссөн. Гэвч түүнийг хойч үедээ зориулсан мөнхийн уран бүтээл судалгаа нь Монголын утга зохиол, Шинжлэх Ухааны түүхийн нэгэн тасархай хэсэг болон үлджээ.

Б. Содном 186 см орчим өндөр нуруутай, дундаа цагаан зам татан бууралтсан үстэй, өргөн хөмсөгтөй, нүдэндээ том бага хоёр давхраатай өргөн шанаатай, хүнээс содон дэлдэн чихтэй, шулуун том хамартай, зузаавтар уруултай, духандаа нарийн ганц үрчлээстэй, бичгийн хүн гэсэн шиг цэвэрхэн том гартай, гарын хумсны толь нь урт судалтай, гарын бугуй, холний шилбээр ны урт гэгчийн шаравтар устэй, хөлийн хуруунууд нь хорхой шиг урт, ялангуя хөлийн дунд хуруу нь хотгор бусдаасаа илүү урт, том хөлтөй 42 см хэмжээний гутал өмсдөг, биейин жин нь 90 кг гаруй том биетэй, ханхар цээжтэй, нүүрэндээ бүдгэ толботой хүн байсан. Элдэг зөөлөн зан ааштай, хүнтэй нийцтэй, дуу цөөтэй, хаая алиа хошин үгээр яридаг, давшиж байгаа маягтай нуруу эгц, өрсөлдсөн шинжтэй том томхон алхалдаг, маш цэвэрч, нямбай, ажилсаг, нарийн жижиг зүйлийг гарийнхаа үзүүрээр хийх дуртай, цагийг нарийн барьж ашигладаг, асуусан зүйлд цөөн үгээр тодорхой хариу өгдөг, бас ч үзээгүй, дуулаагүй юмгүй болов уу гэж хэнд ч санагдаг нэгэн байсан. Түүнийг үе тэнгийн найз нөхөд нь “Агуу Содном” буюу “Белкий Содном”, шавь нарийнхаа дунд “Со багш”, багадаа нутгийн залуус “Дэлдээхэй хүү”, Шинжлэх Ухааны Хүрээлэнд “Герман Содном”, “Нэр томъёоны Содном”, ард түмнийхээ дунд “Эрдэмтэн Содном” гэж тэр цагийн орон зайг эзэлж байсан хүний тухай өгүүлье.




Сургуулийн өмнөх буюу сургуулийн жилүүдийн үе:



Монгол тоололын XV жарны шар бичин жил Түшээт хан аймгийн Дархан Чин Вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр дэх “Гун Галуутайн “,Нуурэнтэй” гэдэг газар 1908 оны 1 дугээр сарын 4-ний өдөр ядуу ард Боржгон овогт Лувсангийн Балдан, эх Нацагийн ууган хүү болон төрж, сангийн лам Содном гэдэг нэр хайрласан байна. Бага насандаа эцэг Балдан эх Нацаг, дүү Банзрагч нарийн хамт мал маллаж, Гочиг тайжийнд зарцлагдаж зодуур нүдүүрийг амсаж явжээ.

Миний эцэг өвөг Лувсан ядуу тайж гаралтай айлын хүүхэд бөгөөд анд хорхойтой, ан авалдаг, нэртэй анчин байсан бөгөөд хүү Балдангийн хамт ан авалдаг мал маллаж амьдардаг бөгөөд нутаг усандаа эцэг хүү хоёр сайн анчин байсан гэдгийг би байтугай нутгийн ардууд баталдаг, миний эх Нацагийн эцэг эх хэн гэгч, ямар ажилтай хүмүүс байдгийг мэдэхгуй буюу эх Нацаг нь дээл, гутал гэх мэтийн юм их оёдог байсан юм гэж намтартаа бичин улдээжээ.

Мал малцахын зэрэгцээ хаяадаа “Сондуул” гэдэг уулнаас баруун тийш байдаг “Хар Тойром” гэдэг газар Д.Нацагдоржийн барьсан чулуун гэрт орж айл гэр болон тоглож наадаг байв. 1923 онд манай нутгаас нийслэл хотноо сургуульд хүүхэд илгээх юм боллоо. Эрх дархтан, баян чинээлэг хүмүүс элдэв арга хэрэглэж хүүхдээ сургуульд суралцахаас чөлөөлж, муугаар нь намайг хөөж явуулж билээ, гэж Монгол улсын төрийн шагналт профессор Д.Цэнд дурсамждаа өгүүлжээ. Эцэг эх нь 1923 онд хүүгээ даган бараадан Амгаланбаатар хотийн цаахан талд амьдаржээ.

Анхны бага сургуульд 1923 онд 6 сар амжилтай суралцаж улмаар анхны дунд сургуульд дэвшин (одоогийн 1 дугээр лобароторь сургууль) шилжин суралцаж1926 онд төгсжээ. 1921 онд ардын хувсгал ялсанаас хойш Улаанбаатар, Амгалан, Улиастай зэрэг хотуудад бага сургууль 1922 онд байгуулж, 1923 они 2 дугаар сарын 16-нд анхны дунд сургуулиудийг тус тус байгуулжээ. Анхны бага сургууль бол “Богд хаант улсын төмөр утасний хороо”-ний албан газрын байр байсан байшин, хожим ян (бактер) судлалын газар байсан одоо үүнийг буулгажээ. Уг дунд сургуулийг анх 2 ангитай байгуулж, анхны бага сургуулиас 25, Амгаланбаатар хотын бага сургуулиас 18 хүүхдийг шалгаруулж нийт 43 сурагчийг Анхний бага сургуулийн захирал Ишдорж, Магсаржав (буюу Ма Бээс) Далай, Батаарон нарийг багшаар томилжээ.

Анхны дунд сургуулийн багш нар Авирмэд, Гомбодоо, Шагж, Хазгеав, Тугалханов, Хазгеаба, Рааш, Абашаев, Ц. Бадамжав, Бадрах, Померонцов (зургийн багш, Колицов хөгжмийн багш, Раднаа Баямбаева, 1923-1924 они анхны дунд сургуулийн 2 дугаар ангийн 18 сурагчдаас тэргүүн зэрэгт - Санжав, Уртнасан, Нацаг, Аюуш, Гонгоржав, Лувсанням, Аюурзана, Лхамжав, Наваанюндэн, Дүгэрсүрэн, Дүгэр, Дугарсүрэн, дунд зэрэгт – Лувсан, Дорж, Гомбодорж, Гомбо, Баваасан, доод зэрэгт – Гаваа, Загд, Оджав, Чулуунхүү, Лувсандорж, 1 дугээр ангийн 21 сурагчдаас тэргуун зэрэгт – Мандарваа, Дүгэрсүрэн, Доржсүрэн, Батсүх, Содном, дунд зэрэгт Доржнамжил, Цэгмид, Батцэрэн, Пүрэвдорж, Аюур, Молом, Сэрдэд, Жамсран, Дашнаям, Сүх, доод зэрэгт – Намхайцэрэн, Цэндсүрэн, Чойжилжав, Лувсандорж, Хамаагүй, Дүгэр нар суралцдаг байв.

Тэр үед хөдөө орон нутгийн хошуудаас, бас Амгалан хотын анхны бага дунд сургуульд шалгарсан сурагчид сургуулийн дотуур байринд байрлаж, бямба ням гаригт хотын хүүхдүүд гэр гэртээ харьдаг байсан боловч даваа гаригт хичээлдээ бэлэн байх үүрэгтэй. Байранд байгаа хүүхдүүд сангийн хоол унд, ор дэвсгэр цагаан хэрэгсэл зэрэгээр хангагдан. “Дамчойравдангийн цагаан толгой” гэж алдаршсан, 1789 онд Юндэндоржийн зохиоссон “Хуучин Монгол үсгийн үсэглэл”, “Орчлонт эртенцийн байдал” гэсэн 3 дэвтэр, бийр зэрэг хичээлийн хэрэгсэл сурах бичигтэй байжээ. Хичээл тарсаны дараа тэд оройн 5 цагт хоолонд орж, түүнийхээ дараа 2 цаг орчим тоглоцгоодог бөгөөд ангидаа орж даалгавараа хийж бие биендээ туслаж элбэлцдэг байсан байна.

Баяр ёслолоор өмсдөг хүрэн тайсан минчүүн хөвөнтэй дээл, буюу тэрлэг, хүйтэн улиралд цагаан хурган дугариг малгайтай, дулаан улиралд шөвгөр ногоон малгай өмсөцгөөж, савхин гутал галзуулан гангардацгаана.

Зааж байсан хичээлүүд нь :

1. “Монгол, манж үсгийн бичиг шаштир, хууль цааз”,
2.“Орос, Хятад, Япон зэрэг гадаад улсын бичгүүд, үг хэл”, (япон хэл бичгийг зааж байсангүй)
3. “Бодох сургууль” гэж тоо бодлого
4. “Газар дэлхийн зураг” гэж газар зүйн хичээл
5. “Монгол, бусад улсын аж төрөх ёс, түүх”
6. “Дүрс бодис шинжлэх” гэж физик, хими, түмэн бодисын хичээлийг хураангуйлжээ.
7. “Хэмжих зураг гэж хэмжихүйн ухаан” гэж геометрийн хичээл
8. “Эд боловсруулах” гэж аж ахуйн хичээл, үүнд анх голдуу мужаан, оёдол, хувцас хунараа угаах, чөдөр ногт зангидах гэх мэт гэр ахуйн хичээл зааж байв.
9. “Биейин судлал тамир сайжруулах гэсэн хичээлүүдийг 5 жил зааж төгсөгдөг байв. Тэр үд сурлага сайн байвал анги дэвшүүлэн алгасуулдаг байжээ.

Нийслэлийн бага сургуулиас дунд сургуульд шилжин орсон тэр үед би анх удаа нэгэн өндөр орос хунийг ойрхон очиж, түүний ярихийг сонирхон хичээн чагнавч, юуч ойлгосонгүй, үүнд сэтгэл их л дулмаг байж билээ. Тэр хун бол С.А. Кондратиев гэгч хөгжмийн мэргэжилтэн байжээ. Нэгэн одор энэ хун дөрвөлжин хайрцагтай юм барьсаар манай захирал Ишдорж багшийн хамт хичээлийн тамхинд орж ирлээ. Сурагч бид дэрхийтэл босцогоож, тэр хоёр толгой тохин ёслоод, 40 сурагч биднийг тойрч сууцгаа гэв. Тэр завсар нөгөө хун өнөө дөрвөлжин хайрцгийг онгойлгож дотроос нь нэг галууний хүзүү шиг юм гаргаж, нааш цааш нь мушгиж үзээд, мөнөөхөн хайрцагны хажуу талд ямар нэгэн юм эргүүлнэ. Үүний дараа тэр хун ямар нэгэн оньс мултлах шиг болов. Хайрцаг дотор ямар нэгэн юм эргүүлмэгц, сайхан хөгжим дуугарч, орос эмэгтэй хүн цээлхэн хоолойгоор дуулсанд би гайхан инээмсэглэж, нөхөд, хайрцаг хоёр руу ээлжлэн харсаар байв. Миний ижил гайхаж байгаа хүүхдүүд нилээд, хотын зарим хүүхдүүд дэмий л их гайхахгүй, “шийтааз” (эгшигт хайрцаг) гэдэг юм, олддогүй, унэтэй ховор эд байгаа юм гэж шивнэлдэнэ. Нөгөө хүн манай захиралтай зогсоо жолоогүй ярилцах зуураа тэр хайрцаг дээрх юмийг солиж хажуу дахь юмийг эргүүлээд, дахин дуугаргасанд нэг орос эмэгтэй тас тас инээнэ. Тэгэхэд нь би уг хайрцагийн дэргэд очиж, дотор руу нь шагааж харах юмсан, тэгвэл дуулж байгаа хунийг олж харах болов уу гэж горьдовч захирал багшаас жийрхээд чимээгүй л сууж байлаа.

Монголын ардын төрийн анхны дунд сургуульд суралцаж байхдаа хамгийн түрүүнд нэг орос хунийг сайн мэдэх болсон. Энэ бол өндөр нуруутай, нэлээд махлаг хүн байсан бөгөөд үргэлж цэрэг хувцастай, дандаа морьтой явдаг байлаа. Хожим мэдвэл, Монгол торгон цэрэгт гуулин хөгжмийн багшаар уригдан ажилласан Голицев гэгч хүн байжээ.

Дунд сургууль дээр дууний хичээл заахаар Голицев багш морьтой ирж, заримдаа газар тавьж дардаг баян хуур авчирдаг байсан юм. Голицов багш хичээлийн тамхимд орж ирээд: “До, Рэ, Ми, Фа, Соль, Ля, Си” гэж цээжээр дуулуулдагсан. Төдий л удалгүй Голицевд туслахаар эмэгтэй багш Бадамжав дунд сургууль дээр ирж, хэлмэрчлэн, жинэхэнэ Монгол дуу зааж байв. Шивээ хиагт, Аероллан, Улаан туг, Манай залуучуудын эвлэл, Зуунлагийн жороо луус, Цагаан сар, Өндөр өндөр ууландаа зэрэг дуунуудыг тэд өөрсдөө зохиож, дуулдаг байжээ. Жийжуу хот, Сийлэн бөөр, Гоож-нан-аа, Сумъяа ноён, Да бангийн Юндэн Гөөгөө зэрэг ардийн аман зохиолийн дууг зааж хоёроор нь нэг нэгээр нь дуулуулдаг байжээ гэж өчүүхэн дурсанждаа дурсжээ.

Улаанбаатар хотын их чөлөөнд байсан “Народны дом” гэдэг орос клубт 1924 оны уеээс тэр уеийн дунд сургуулийн үдэшлэг хийж, концерт, ший жүжиг тавьж байв. Тэр үеийн нам, засгийн удирдагч болон олон түмний анхаарлыг ихэд татаж, саашаагдсаар байхад дуу хөгжмийн хоёр багш маань захирал багш хамт маш их урамшин, сурагч бидэндээ улам элэсэг хандаж, урлагийн талаар лекц, яриа хийж өгдөг боллоо. 1924 онд Ядуу хуу, Тэнэг тайж гэдэг хоёр жүжгийг бичээд анхний дунд сургууль, Нардом, Амгалан хотийн клубт бичгээр тарааж тус тус тоглож байсан. Одоо олдохоо байжээ гэж тэр уеийн бага дунд сургуульд сурч байсан дурсамждаа дурсан бичиж үлээсэн байна. 1923-1924 онд Намийн Төв Хорооны дэргэд байсан Сухбаатарын нэрэмжит клубт Д. Нацагдорж, С,Буяннэмэх, Д,Чимэд, Б.Ишдорж нар зохиол, бичгийн талаар яриа, лекц таниулдаг байхад Ц.Дамдинсурэн, Б. Ринчин, Н.Наваан-Юндэн, Б.Содном нар хамт суудаг байжээ.

1924-1925 оны хичээлийн жилийн эхээр Монголийн Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүр хуралдаж, Б. Ишдорж багш гадаадын бусад орнуудад “Пионерын байгуулга” гэж Залуучуудын Эвлэлийн гишүүнд элсэх насанд хүрээгүй хүүхдийн байгуулга байдаг юм, ийм байгуулга байгуулвал ямар вэ? гэсэн саналыг гаргажээ. Ингээд анхны бага, дунд, шавийн бага сургуульд пионерын анхны гурван бүлэг бий болжээ. 1925 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Пионерын Төв Товчоог байгуулж даргагаар нь, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны тэргүүлэгч гишүүнээр Дашдоржийн Нацагдоржийг сонгожээ.

Пионер гэдгийг тэр үд “Хойчийг залгамжлагч” гэж нэрлэдэг байжээ. Пионерын байгуулллагын анхны бүлгэмд 30-аадхан хүүхэд бүрдсэний нэг нь Б. Содном байлаа. Тэр үд пионерын галстукыг “Залгамлагчийн бүч” гэж нэрлэдэг байжээ. 1925 оны зун пионерын анхны зусланг Буянт ухаад хэдэн Монгол майханаар гаргаж , пионерын удирдагч багш Чимэддорж, Ринчен, Аюуш нар байжээ.

Ингээд Содном нь тэр үеийн пионерын нэг бүлгэмээс дэвшин удалгүй 15 нас хурэхээр нь Монгол Ардын Хувьсгалт Залуучуудын Гишүүнээр элсүүлжээ.

1924 оноос эхлэн нэгэн шинэ, өргөн нөхөрсөг харилцаа мөн дунд сургуулийн 100 шахам сурагчид, тэр уеээс Улаанбаатар хотод байсан орос сургууль, түүний дэргэдэх пионерын багачуудын байгууллагатай нягт нөхөрсөг харилцаатай болж, тэр сургууль дээр хийж байсан үдэшлэгт манай сургуулийнхан байн байн уригдан очиж, тэдний багш сурагчтай танилцаар байлаа гэжээ. Ийнхүү орос сургуулийн систем манай улсад эрт байсныг гэрчилж байна.

1924 оны Зөвлөлт Орос Улсын Буриад Монгол улсаас уригдсан багш Д.А.Абашеев Улаанбаатар хотын оюутны сургуулийн захирал бөгөөд дунд сургуулийн орос хэл бичиг, түмэн бодис хавсран заахаар, багш Хазараев дунд сургуульд тоо бодлого буюу тооны ухаан зааж байв. Д.А.Абашеев багш Монгол хэл бичиг сайн мэддэг, их боловсролтой, өргөн мэдлэгтэй, нягт нямбай, гүндүүгүй, буурьтай, хүний хувьд бусдад сайхан улгэр жишээ үзүүлдэг нэгэн байв. Хазараев багш Монгол хэлэндээ ойлгомж муухан яридаг, ямарч урьдчилан бэлдсэн зүйлгүй шууд хичээлээ заадаг, томъёо, бодлого, дүрмийг цээжээр мэддэг, сурагчдад хичээлээ сайн ойлгуулж зааж чаддаг, үг цөөнтэй, дүнсгэр бөгөөд их ёсорхуу хүн байжээ.

1925 оны дунд сургуулийн дээд ангийн хоёр ангийн гучаад сурагчдыг захирал багш Ишдорж, Тулханов хоёр дагуулан Улаанбаатар хотоос Алтанбулаг хот хүртэл анх суудлийн машинд, Ар Хиагтийн тэндээс Сэлэнгэ мөрний галт онгоцонд (усан онгоц), сууцгааж Зөвлөлт Холбоот Улсийн Дээд Үдэ (Одоогийн Улаан Үдэ) очиж, тэндээс төмөр замаар явж Байгаль далайн олон түннелийг сонирхон, Эрхүү хот, Алайрийн аймгаар оруулж, сургууль соёлын газар, музей, шилний үйлдвэр зэрэг зарим үйлдвэрийн газар, тариалан, биеийнтамирийн тэмцээн, эрүүлийг хамгаалах зарим газар, хоёр хотийн байдал, зөгийн үржүүлэг зэрэгийг үзүүлжээ. Энэ аялал нь тэдэнд маш их мэдлэгийн цар хүрээ өгч тэд хоорондоо мэргэжилээ сонгон сайн инженер, зохиолч, эмч, түүхч болно гэж ярилцдаг байжээ.

Ер нь тэр үед пионерын байгуулга байгуулагдсан нь олон сугуулиудийг нэгтгэхэд нэн чухал ач холвогдолтой болжээ.

Ингээд тэр үед Герман Франц улсад сургуульд явуулах хүүхдүүдээс 1926 оны 9 дүгээр сард сонголт хийхэд 30 хүүхэд шалгарчээ. Би их жанжин Сухбаатарийн хүү Галсан, хичээнгүй сайд Цэрэндоржийн хүү Юндэн нартай өрсөлдөж шалгалт огоод тэднийгээ ялж Герман улсад суралцсан юм. Тэр үед ажил төрөлд хандах хандлага нь үнэхээр шудрага байждээ. Энэ азтай тохиолдол миний эрдэм номийн ариун морийг тэгшилж өгсөн бөгөөд би одоог хүртэл энэ үйлсдээ зүтгэсээр яваа юмдаа гэж 1966 оны хавар Монгол улсын төрийн шагналт профессор Д.Цэнд болон хэсэг нөхөдөө хуучилджээ.

Герман Францад сурагчдыг явахад ерөнхий сайд А.Амар, Хатанбаатар Ван, Намийн төв хорооны нарийн бичгийн дарга Дамбадаржаа, Судар бичгийн хүрээлэнгийн Цэвээн Жамсронов нар үдэн гаргаж тэдэнд ерөөлийн сайхан үгийг айлдаж их эрдэм сурахыг захижээ. Б.Ишдорж, Далай багш, гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан нар дагуулан Герман Францад сурах сурагчдыг авч явжээ. Германд Их зохиолч Д. Нацагдорж, Ардийн зураач төрийн соёрхолт Л.Намхайцэрэн, нэрт зохиолч Д.Намдаг, Н.Наваанюндэн, зохиолч судлаач эрдэмтэн Б.Содном, Пурэвдорж, Лувсанцэнд, Б.Бадарч, Сэдэд, Цэвэл, Сурмаажав, Пагамдулам, Доржсурэн, Хаалай, Ядамсурэн, Лувсанжамц, Цэнд-Очир, Даваа, гавъяат багш Бавуу, Цэвэл, Дугаржав, Магсар, Цэгмид, Цэвэг, газрын хөрс судлаач Санжаа, Цэвээн, номын сангийн Цэрэнханд, Б.Б. Хурлат, Пурэвдорж, химич Цэвээн, геологич Цэвэг, Франц улсад Гавъяат зоотехнигч Т.Аюрзана, Гомбожав, Уртнасан, геологич, минерологын ухааны доктор Ж. Дүгэрсурэн, нарийн Монголын урдаа барьдаг анхны сэхээтэнүүд маань сурчээ.

Тэд Улаанбаатараас анх гарахдаа Доож машины арын ачааны хаалтыг дэлгээд нуруу нуруугаа налан сууж хөдөлж билээ. Тэр үед бидэнд чамедон гэх юм байсангүй, жаал зуул юмаа баадагнаад сураар баглаж тогтоогоод бариул гаргаж билээ. Хиртэй хувцастай явах ёсгүй. Шар хув Алтанбулаг руу хоёр хоног морин өртөөгөөр явж хүрч, буриад айлийнд хоёр гурав хоног хоноод морин тэрэгтэй орсийн хил хүрч Сэлэнгэ мөрнөөс Улаан Үд хуртэл усан онгоцоор явав гэж Гавъяат багш Бавуугуай дурсан юм. Тэндээсээ төмөр замаар хатуу вагонд Москва хүртэл тав хоног Монгол эсгий гудсаа дэвч явдаг байлаа. Вагон дотор Далай багш Герман хэл зааж бид үсгээ сурч уншихаад уг зохиож чаддаг байлаа. Москвад гурав хоноод галт тэргээр Ленинградад очиж усан онгоц хүлээж долоо хоносон. Тэр үд Ринчин Бямбаев, О.Намнандорж, киноны эрдэмтэн Гончиг нар бидэн хотыг танилцуулж үзүүлж байв. Ленинградад байхдаа анх бэлдэж өгсөн европ хувцасаа өмсөөд, цааш хоёр хоног усан онгоцоор явж Германд хүрч билээ. Тэд нийтдээ бүтэн сар гаруй их олон бэрхшээлийг туулан Германд хурч очжээ.

Бавуу, Наваан-Юндэн, Б.Содном, Пүрэвдорж бид Берлинд суралцахаар болов. Наваан-Юндэн, Б.Содном ,Бавуу гурав доктор профессор Леонард багшынд байрлан, тэднийх хоёр хүү нэг охинтой айл байлаа. Бид гурав ороо зэрэгцуулэн байрлуулж унатана. Хоол болонгуйт бид гуравийг дуудна. Хичээл тараад цагтаа харих, хожигдвол хоолонд орох эрхгүй, ганц минут хожигдож болохгүй дүрэмтэй. Хичээл буюу дадлага хийхэд хоцорвол багш хүлээж авдагүй байв. Содном бид хоёр долдугаар ангид сурдаг байлаа. Бид хоёр нэг мэргэжилээр сурах ёстой. Бид цагаан сараа Монгол ёсоор өнгөрүүлдэг байлаа. Хүн хүн дор дороо юмаа бэлдээд битүүний орой бусад хотод байгаа сурагчид Берлинд ирж Монгол ёсоор ширээ засаад оногдсон сандал дээрээ суун битүүлцгээнэ. Шиний нэгэнд хамгийн ахмад хүнээсээ эхлэн золгоно. Бидний дунд хамгийн бага нь 13, том нь 19 настай байлаа. Мөн сууж байсан Герман айлаа урьж шинэлдэг байлжээ. Дорно дахиныг судлаач гарамгай эрдэмтэн Бэртолд Лаифер дурсахдаа: 1926 оны 3 сард гэхэд би нэг жилд гурван шинэ жил үзсэн минь их сонирхолтой байлаа. Нэг дор дөвөн шинэ жил. 1925 оны 9 дүгээр сард жилын шинэ жил, 12 дугаар сарын 31-нд европын шинэ жил, 1 дүгээр сарын 13-нд оросын үнэн алдартны шинэ жил энэ ны хуучин орос цаг тооллоор, мөн Монгол нөхдийн хүссэн ёсоор 3 дугаарсард буддын шинэ жилийн үдэшийг хамт тэмдэглэсэн билээ. Тэнд хангалтай хоол унд, уух юм байлаа. Берлинд байгаа бүх монголчууд өөрсдийн найз нөхдийн хамт ирсэн байлаа. 1926 оны 3 дугаар сард энэ үйл явдлын дараа монголоос ирсэн боловсролийн төлөөлгчтэй хамтран ажиллах ажил маань эхэлсэн. Тэрээр миний бие нь 1925-1929 онд Герман, Францад айлчилсан Монголийн худалдааны төлөөлөгчид, боловсролын баг хүмүүст хэлмэрч, нарийн бичгийн үүргийг гүйцэтгэсэн. Өөрийн үүрэгт ажлынхаа хүрээнд орчин үейин монголын түүхэнд чухал үүрэг гуйцэтгэн буй тэдэнтэй уулзан учирч, тэдний шилдэг зан чанраас ихийг олж мэдсэн. Үнэхээр энэ бол баруун европт илгээсэн Монгол улсын цэцэг байсан. Би тэд нарын төрөлхийн төлөв даруу зан, гайхамшигтай удам угсаа, эелдэг боловсон занг бишрэх болсон. Хувь хүнийхээ үүднээс тэднийг хэрхэн хайрлахаа сурсан. Тэдний оюун ухаан ихэнх европ хүмүүсийнхээс ялгаатай ажилладаг нь ажиглагдсан. Монголчуудийг заль ухаан хосолсон ухаант хүмүүс гэж хэлж болно гэж дүгнэжээ. Үүнийг би энд зориуд оруулж байгаа юм. Монгол орныг тэр үед зарим гадаадийн жуулчдийн нүдээр ханхуй бүдүүлэг монгол, хонь малнаасаа нэг их ялгахдахааргүй хүмүүс гэсэн ойлголтыг дээрх дүгнэлт няцаасан нь гайхамшигтай. Өвөг дээдсийнхээ уламжлал нандин агуу чанараас нь одоогийн бид суралцан урдныхаа түүх, ёс заншилаа эрхэмлэн ариун нандин чанар, ёс журам, ухаант оюун тархиа хөгжүүлж улам ихийг хийж бүтээж бие биенээ хүндэтгэн дээдэлж бие биенээсээ эрхэм болгомой.

Бавуу багш цааш нь дурсахдаа: Тэд Герман хэлийг 6 сары дотор сурч, бас англи хэл сурч англиар ярьдаг болжээ. Сард 50 дойч маркийн цалинтай, түүгээрээ хичээлийн хэрэгсэл авах, кино үзэх, трамбайд суух зэрэгээр сардаа хүргэдэг байжээ. Биднийг Германд сурч байхад гэгээрлийн яамны төлөөлөгч Чимэд, захирал Буд-дарь ирж биднээс гэрээ санаж байн уу?, орон нутагтаа буцах уу? гэхэд Наваан-Юндэн биднийг төлөөлж, бид сургуулиа төгстөл буцахгүй, нэгэнт ирсэнээс хойш сургуулиа дуусгана, зардал ч гарна гэж хариулж байв. Тэд сургуулиа дүүргэж эх орондоо ирж Бадарч, Сэдэд, Лувсанцэнд нар Алтанбулагт булигарийн заводад инженеер, Бавуу төмрийн заводад ширэм хайлуулдаг цахилгаанчин, Наваан Юндэн гэгээрлэлийн яаманд Цэвэл, Сурмаажавын хамт латин үсгийн зөвлөл хариуцсан ажилд тус тус хувиарлагджээ. Тэднийг Германаас ирсэний дараа биднийг шоовдорлодог байлаа. Охидийг санитараар ажиллуулж, үзэл сурталийг нь шалгаж байлаа. Монголд тэд анх европ хувцас өмсөхийг дэлгэрүүлж, тэднийг тэр үеийн хүмүүс цагаан захтангууд гэж хочилдог байжээ. (Монгол интернет.сом-НаваанЮндэн Баатарван/түүх-ээс хэсэгчлэн оруулав) Түүнээс гадна 1994 онд Түүх судлаач Ичинноров тэргүүтэй 1926-1930 онуудад Герман Франц улсад сурч байсан оюутнуудийн үр хүүхдүүд тэдэндээ зориулж үзэглэсэнт самбарыг оюутан бүрээр нь намтарчлан гаргаж, үдэшлэг уулзалтыг зохион байгуулж ганц үлдсэн Бавуу гуайг Хөвсгөл нутгаас нь урьж, Д.Нацагдоржийн охин Анда Ширийн хамт сайхан уулзалтыг зохион байгуулсан билээ. Уг үзэглэсэнг 1998 онд Б.Содномын мэндэлсний 90 насны ойд зориулж дахин тавьснаас гадна Б. Содномын намтар бүтээлүүд ном, Алдар Хүртээгүй Алтан Эрдэнэ телевизийн түүхчилсэн баритад кино, амьдарч байсан байранд нь дурсгалын самбар, төрсөн нутаг Төв аймгийн Баяндэлгэр сумийн Гүн Галуутайн нуурний эрэгт дурсгалын хөшөөг босгож, эрдэм шижилгээний хурал, хэвлэлийн бага хуралуудыг хийж, Америкийн элчин сайд Алфонзо Ла Порта, Герман Орос улсын элчингийн төлөөлөгчид, эрдэмтэд, зохиолчид, судлаачид уригдан оролцож, Хурд хамтлага дуугаа өргөж, Хэл зохиолын хүрээлэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын засаг захиргаа, Монгол телевиз болон үр хүүхэд
ач нарийн дэмжлэгтэйгээр зохион өнгөрүүлсэн билээ.



Шинжлэх Ухааний Байгуулгад ажиллаж байсан үе:

Содном нь 1930 онд Герман улсийн их сургуулийн бэлтгэл ангийг дүүргээд буцаж гэртээ иртэл эцэг эх нь хоюул өнгөрсөн байлаа. Ингээд тус жилийн 5 дугаар сарийн 1-нээс Шинжлэх Ухааны Хурээлэнд Монголын утга зохиолын судлалаар дагнан ажиллаж байв.

1930 оны зун Улаанбаатар хотын залуучуудын эвлэлийн хорооноос эрэгтэй, эмэгтэй 40-өөд залуучуудыг цуглуулж, монгол цэрэгт ажиллаж байсан зөвлөлтийн хоёр бие тамирын мэргэжилтнээр бид бүхнийг шалгуулав. Дөчөөд залуусын олонхи нь биейин тамирын зүгээр мэдэж, хийж чаддаг хүмүүс байсан тул тэднийг давтан сургаж, биеийн тамирын багш нарыг бэлтгэх зорилготой байсан юмсанжээ. 1930 онд голийн цэнгэлдэхийг байгуулах болж бид нөгөө хоёр багшийнхаа удирдлагаар хөл, гар бөмбөгийн талбай, тойрч гүйх газар, савлуур, дүүжин хана байгуулах, урт, өндрийн харайх газар зэрэг энэ бүхий байрлах газрийг олж хэмжин, гортиглов. Үүний дараа хотийн залуучуудийн субботьник зохиож, эдгээр газрыг ухуулан бэлтгэсний дээр барилгын газар бусад ажлыг хийж гүйцээсэн юм. Хоёр багшийн давтан сургаж гүйцсэний дараа Улаанбаатар хотын биеийн тамирын товчоог байгуулсанд би нарийн бичгийн даргаар анх томилогдсон билээ гэж дурсамждаа үлдээжээ. Ингэж анхны спортын гараа болон Төв цэнгэлдэх хүрээлэн маань бий болжээ.

1931 оны 1 дугээр сард тэр үейин Зөвлөлт Холбоот Улсын Москва, Ленинград хотын Дорно дахины хүрээлэнгийн Шинжлэх Ухааны Аспирантурт суралцахаар явж суралцаж байх үед нь ерөнхий хичээнгүй сайд Амар, гэгээлэлийн яамны сайд Жамсрангийн Цэвээн нар ирж хичээл сурлагатайн танилцжээ. 1933 онд өвчний учир буцаж ирж, бие эмчлүүлэхийн зэрэгцээгээ Шинжлэх Ухааны Хүрээлэндээ ажиллаж байгаад буцжээ. 1938 онд аспирантуртаа суралцаж байхад нь тэнд сурч байсан бүх Монгол оюутаныг дууджээ.

Содном нь 1932, 1933 онд Эрдэнэ Батхаантай Ленинград хотод үе үе уулзалдаг байв. Эрдэнэ Батхааныг тус Монгол улсын Ардын Гэгээрүүлэх Яамны сайд байсныг сайн мэдэхээр барахгүй, анхны дунд сургуульд газар зүйн хичээл заадаг байлаа. Нэгэн шүлгээ багшдаа үзүүлэхээр очтол, багш маань тэр орой гэртээ хүрэлцэн ирэхийг өгүүлэв. Тэгээд багш маань 1928 оноос эхэлж М. Горкийг мэдэх болж түүнийхээ тухай өгүүлжээ. Үүнийгээ “Дам уулзсан нь“ гэдэг өгүүлэгтээ
бичнээс оруулав.

Тэр үеийн дунд сургуулийн сурагчид сайн дурын урлагийн ажлыг багагүй хийдэг байсан бөгөөд тэр үеийн нам засаг тэднийг үнэлж 1929 они 12 дугаар сарын 2-нд С.Буяннэмэх, Га Навааннамжил, Б.Ринчин, Л.Цэндсүрэн, М.Ядамсүрэн нарын 17 хүнээр Монголын Зохиолчдийн анхны бүлгэмийг албан ёсоор байгуулж, улмаар бүлгэмийг бэхжүүлэхийн тулд жинхэнэ зохиолч, шүүмжлэлчдийг элсүүлэх шаардлагатай байсан тулд, 1929 оны дундуур Д.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, 1930 оны дундуур Т.Нацагдорж, Б.Содном, Б.Доржсүрэн, Д.Намдаг, Цэрэн-Очир нарын хүмүүсийг элсүүлэн өргөтжээ. Тэр үед дарга нь Цэндсүрэн, нарийн бичгийн дарга нь Д.Нацагдорж байв.

1930 оноос Монголын утга зохиол, Монголын ардын зохиолоор голлон ажиллаж байв. Зөвлөлт Холбоот Улсын хэд хэдэн мэгэжилтэнтэй хамтан ажилласны нэг нь профессор М.И.Тубянский байлаа. Тэр хун Герман, Англи, Санскрит, Түвд, Монгол бичиг сайн мэддэг бөгөөд эрдэм шинжилгээний ажилд туушхан дардан зам байхгүй, ихээхэн нягт нямбай оролдсоны эцэст үр дүн нь гардаг юм шүү гэж профессор Тубянский надад хэлээд, бичиж боловсруулж байгаа зүйлээ ахин дахин нягтлаж бай гэж байв. Профессор Тубянский миний утга зохиол, хэл бичигт мэргэжих талаар ихээхэн сэлбэг өгсөн хүний нэг билээ гэж тэмдэглэсэн байна..

1930-аад оноос эхлэн ногоон малгайтнууд Монголын сор болсон сэхээтэн эрдэмтэн мэргэд, лам хуварга болон үнэн зүрхт эх оронч ард тумнийг хардан хоморгон баривчлаж, тэднийг тарчилган зовоож, алж устгаж байсан “хэлмэгдэлийн хар шуурга” бас Содномийг дайрсангүй ээ. 1938 оноос эхлэн эрдэм шинжилгээний ажилтанаар ажиллаж байтал, 11дүгээр сарын 4-ний өдөр дотоодын хамгаалах газар дайчлан баривчилж хилс хиргээр шоронд хорижээ. Баривчлахдаа зүгээр ч аваад явсангүй. Гэр орныг нь онгочиж, хөрөнгө эд хогшилийг нь хураан бүтүүмжилсэн байв. Б. Содномын архивын лавлагаанаас үзвэл:

Үүнд: Хураасан зүйлүүд:

1. Элдэв зургийн зүйл ширхэгээр 127
2. Альбом ширхэгээр 3
3. Элдэв үнэмлэхийн зүйлүүд ширхэгээр 4
4. элдэв зохиол ба бичиг тэмдэглэлийн зүйлүүд ширхэгээр 1
5. 093933 ба 114421 номерийн СССР дугуй 2
6. Бугуйн цаг 1
7. Ширээний цаг 2
8. Үзэг 1
9. Бичгийн сав 1 эдгээр болно.

Бүтүүмжилсэн зуйлууд:

1. Элдэв ном дэвтэр бухий чемодан 2
2. Дээл хувцас бухий чемодан 1 эдгээр болно.


Ганц Содномийг ч биш Герман, Франц болон Орост Улсад хамт сурч байсан Д. Нацагдорж, Б. Ринчин, Наваанюндэн, Намдаг зэрэг олон сайхан найз нөхөдийг нь бас хорижээ. До яамны харанхуй хөндийд тэднийг хориж, нэг нэгээр нь жижүүрлэн дуудан Орос Монгол байцаагч ээлж дараалан байцаан “хэдэн онд япон тагнуулд элсэн орсон, Герман Орос хэлний алийг нь илүү сайн мэдэх вэ? гэх мэтээр өдөр шөнөгүй ээлж дараалан эрүү шүүн байцааж ухаан алдсанийг нь ус хийн сэргээн дахин дахин байцааж тэднийг тарчилган зовоож байцаажээ. Зарим нэгэн нь эрүү шүүлтээ дааж чадалгүй нас барах, зарим нэгийг нь улаам цаам буудан хороожээ. Тэдний зохиосон зохиол бүтээлүүд болон үнэтэй Монголын түүхэнд үлдэх ном судар, бурхад, сүм дуганыг феодалийн нийгмийн үлдэгдэл хэмээн хайр найргуй шатаан устгаж байв. Улсын аюлгүй байдлыг хамгаалах газрын архивт байгаа нэгэн байцаалтаас үзвэл анхны мэдүүлэгтээ хувьсгалийн эсэргүү Японы тагнуул Б.Ринчингийн бүлэгт элссэн… гэж мэдүүлэг тулгаж өгсөн байх бөгөөд 1940 оны 3 дугаар сарын 15-нд ял сонсож мэдуулэг өгөхдөө:

Нойр, хоолгүй жижүүрлэн байцаах зэргээр тамлан зовоосон, аргагүй хүчинд автан худал хэрэг хүлээсэн гэж мэдүүлсэнээр 1940 они 4 дүгээр сарын 11-нд суллагджээ. 1951 онд Улсийн их хурлын тэргүүлэгчдийн 26 дугаар зарилагаар цагаатгасан боловч хувьсгалын эсэргүү, японы тагнуул гэсэн хэргийг дахин хаялтанд оруулсан ажээ.

Хилс хэрэгт орж, найз нөхөд болон монголийн урдаа барьдаг сор болсон ухаант хүмүүсийг хайр найргүй устгаж байхад өөрийн эрхгүй харамсан гашуудаж шорон байхдаа Ленинээр төлөөлүүлэн энэхүү шүлгээ бичиж байсан байна.




Ленин

Орчлон үймж, дажин болж
Олны хямран тэмцэх цагт
Онц мэргэн Ленин мэндэлж
Оройн ганц наран болж

Харгис бурангуйг тас цохиж
Харц бүгдийг садан богож
Хамтын жаргал, цэнгэлийн манлайг
Хань ижлээрээ эдлэхийг сургасан

Эр нь эхнэрээ дайсан болгож
Эм нь эрээ хотонд үзэж
Эцэг нь төрсөн үрээ сэрдэж
Элбэрэлт үр нь эстгээ гурдэж

Албатан нь доорхоо гүтгэн мэндчилж
Ажилчин нь даргаа ховлон матаж
Ардийн тор хямрахын үед
Ахиад Ленин багш төрөөсөй

Усан тэнэгт ухаан зааж
Улаан цус, ус бишийг хэлж,
Ухаантан мэргэдээ асрахыг сургаж
Улсад минь наран болоосой

Ардын төр шорон биш
Ариун энхийн ордонг ухуулж,
Эв Хамтийн сургаал, ярга биш
Элбэрэн тэтгэхин наранг хэлж

Өвөртөө орсон янхны ухаанаар
Өргөн түмний хэргийг шийдэж
Тархиндаа гарсан архины охиор
Тахал таригчийг ухааруулдаг болоосой

Хамаг бүдээр ах дүүсэж
Хардах сэрдэхийг таягдан хаяж
Сүүдрээ сэрдэм, нүүрээ будаж
Сүүлээ хардаж, нүүхээ айж


Ардийн төр там болгосон
Атаат мунхгуудад ухаан хайрлаж
Хүн болсон золдоо бахархаж
Хүслийн дээдээ хүрэхийг сураасай! гэж тухайн үдээ гашуун үгээ цаасан дээр буулгажээ.

Хэл бичгийн ухааны доктор Ж.Цолоо гуайн дурсамжаас: Намдаг гуай Содном багшид хэлсэн гэнэ. “За хоюулаа шоронгоос гарлаа. Энэ бол хэлмэгдэлтийн үе байсан, хоюулаа архи уугаад, дуугаа дуулаад гудамжинд явахгүй ээ. Амьдралд юу сурлаа, юу үзлээ чи бид хоёр, юу мэддэг билээ, Содном минь хоюулаа тэрийгээ амьдралдаа үзүүлнэ, ажил хөдөлмөрөөрөө хүнд харуулъя, хүүхдүүдээ хүмүүжүүлье” гэж Намдаг гуай бид хоёр их л хуучилж байсан. Энэ бол хүнд их сургамжтай үг шүү Цолоо минь гэж Содном багш хэлж байсан нь одоо хүртэл миний санаанаас ерөөсөө гардагүй юм. Тиймээ үнэхээр тэд агуу их үлгэр дурайлалтай, сэтгэлийн уудам хэнхээтэй хийсэн бүтээсэн хойч үедээ үлдээсэн юмтай хүмүүсээ.

1930 оноос эхлэн улс төрийн хилс хэрэгт хилмэгдсэдэд зориулж агсан Ерөнхий сайд Гэндэнгийн охин Цэрэндулам гуайн санаачлага, хэлмэгдсдийн үр хүүхэд хамаатан садангийн идэвхи дэмжлэгтэйгээр 1996 онд Ерөнхий сайд П. Гэндэнгийн амьдарч байсан байшинд орхигдсон түүхийг сэргээж нөхөн тэднийг дурсан хүндэтгэн музей бий болгон байгуулсанаас гадна жил бүрийн 9 дүгээр сарийн 10-нийг хилмэгсдийн өдөр болгон тэмдэглэж байхаар тогтооснийг энд дурдахад таатай байна.

Содном 1938 оноос эхлэн багш нарийг бэлтгэх сургуулийн хэл бичгийн анги, багш нарын зуны давтан сургууль, 1949 оноос эхлэн Улсийн Их Сургуулийн хэл бичгийн ангид удаа дараагаар 13 жил тасралтгуй утга зохиолын онол, ардийн аман зохиол, дорно дахины утга зохиол зэрэг хичээлүүдийг зааж байв. Уран зохиол бичих Б.Содном гуайн нэг жор санаанаас гардаггүй юм. Уншигчийн сонирхолийг татахийн тул зохиолын дотор гарах ёстой үил явдалуудын дэс дарааг санамсаргүй байдлаар өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд зохиолийн үил явдал тус бүрийг жижиг цаасан дээр тэмдэглээд, тэр цааснуудаа хөзөр шиг хольж байгаад дэлгэвэл нэгэн санамсаргүй дараалал үүснэ. Зохиолын баатрын төрөх, өсөх, өтлөх, үхэх дэс дараа нь хутгалдаж өтөлсөн үе нө төрсөн цагаас нь урдаар гарч, сургуульд сурсан паян нь нас барсны дараа бичигдэх жишээтэй болох ажээ. Үйл явдлийн дэс дараа ингэж хутгалдах нь зохиолыг сонирхолтой болгох нэг арга л юм. Зохиолч болбол тэр жороор бичнэ гэж бид бодог байж билээ гэж физикч агсан Шинжлэх Ухааний Акедемийн ерөнхийлгөгч бага Намсрайн Содном гуай дурсамжээ.

1940-1947 онуудад багшлахын хажуугаар Шинжлэх ухааны хүрээлэнгийн тасгийн эрхлэч, улсийн нэр томъёоны комиссийн нарийн бичгийн даргаас эхлэн Шинжлэх ухааний эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг ажилуудийг зэрэг хавсаран хийхээс гадна өөрийн нүсэр их судалгаа шижилгээний бүтээлээ тасралтгүй туурвасаар иржээ. Б. Содном багшаар хичээл заалгаж гарсан анхны алдартай оюутан нарийн дотроос Улсийн гавъяат багш Сэмжид, Шинжлэх Ухаани доктор Сандаг, дэд доктор Н. Жамбалсүрэн, Содов, Дэд профессор Ч. Цэндсүрэн, алдарч зохиолч Д. Тарваа, Д. Даржаа, Л.Түдэв, Т.Галсан, П.Хорлоо, Хэл бичгийн ухааны доктор Ж. Цолоо зэрэг олон сайхан нэрт алдарт хүмүүс төрөн гарсан.

Хилс хилмэгдэлийн үе шоронгоос гарснаар дуусгавар болсонгүй. Түүнийг алхам дутамд нь мөрдөн мөшгиж, янз бурийн өө шалтаг хайж байв. Тэр үед хүний мууд дуртай дээгуур доогуур балдуулчлан гүйгч олноор байж, тэд хийсэн юмгүй намийн нэр барьж нэг их үнэнч дур зураг исгэн уран бүтээл зүрх сэтгэлээрэй ажиллаж байгаа нэгэндээ атаархан хийж бүтээсэн бүтээлийг нь улаам цаам булаан өөрсдийн нэрээр гаргах, буур ичгүүргүй худал гүтгэн гүжирдэн матаж хон хэрээ шиг ашилж байлаа. 1947 онд албан хариуцлага алдсан гэж намаас нь хөөж, 2 жилээр ял шийтгэж Зуун Хараагийн засан хүмүүжүүлэх газар чулууний ажил болон спирт заводод орчуулагч хоригдлоор ажилуулжээ. Дурсамж: Манайх Зуун богино гэдэг нэртэй газар Шинжлэх Ухааны Акедемийн болон Гадаад явдлийн яамны зусланд гардаг байсан юм. Улсийн номийн сангийн үүднээс бид зуслангийнхаа автобусаар зорчдог байлаа. Тэр үед зуслангийн автобус Зайсангийн амийн урдуур замаар явсаар байгаад Их тэнгэрийн амийг өнгөрөөгөөд бага тэнгэрийн амийг өнгөрөөнгүүт шороон замаар дэн дон гэж сэгсэргэгдэж явсаар байгаад Зуун богиний амдаа хүрдэг байлаа. Тэр үед нэг удаа аав маань энэ замийг чинь бид улаан гараараа шороо чулууг нь зөөж босгосон юм шуу гэж дурсаж билээ. Сүүлд сонсоход тэр үд хоригдож байсан хорогдлуудаар тэр замийг засуулсан юм билээ.

Архивийн лавлагаанаас үзэхэд, 1947 они 2 дугаар сарийн 13-ни өдөр Шинжлэх Ухааны Хурээлэнгийн нарийн бичгийн дарга Б. Содномийн биейиг дайчлан баривчилж орон гэрийг нь нэгжин үзээд дор дурдсан зүйлийг хураан авсан байна. Үүнд:

1. Төрөл бүрийн ном дэвтэр 133 /номийн сангийн номууд буй/
2. Нимгэн улаан даавуу 22 метр 50 см
3. Ноосон даавуу 13. 50 см
4. Торгомоор ногоон даавуу 11 м
5. Крибташ 4 м
6. Торгомоор шар даавуу 10 метр
7. Хүрэн драп 3 метр
8. Судалтай хар хөх даавуу 6 метр
9. Улаан цоохор даавуу 6 метр
10. Олсон шар танс метрээр 11
11. Цагаан шувуу даавуу 6 метр
12. Тал хурэм цоохор даавуу 6 м
13. Шар өнгийн даавуу 12 метр
14. Хурэн чемодан 1
15. 557 номерийн барауник буу 1
16. Хурэн портфель 1
17. Газрийн зураг 1
18. Шар хайрцаг 1 жич тусгай хавсаргах нь:

Битүүмжилсэн зүйлүүд:

1. Шар хүрэн хар хох улаан саарал хүрэн суудалтай саарал хар хөх өнгийн 8 ширхэг костьюм өмд
2. Улаан саарал пальто1
3. Хавар номрийн польто 1
4. Улаан саарал пиджак 2
5. Хар хөх даавуун пиджак 1
6. Шовромон ботинк 1.
7. Хромон гутал хосоор 2
8. Шовромон гутал хосоор 2
9. Хар ба шар кепик малгай 2
10.Судалтай хөвөн ороолт ба гарийн бээлий тус бур 1
11. Дотуур ноосон майк 1
12. Бага ширээний толь 1
13. Төрөл бүрийн галстук ширхэгээр 6
14. Нуур гарийн саван ширхэгээр 6
15. Төрөл бүрийн пансан цамц майк ширхэгээр 11
16. Дотуур өмд ширхэгээр 5
17. Захны даавуу 6
18. Подушикны цагаан даавуу гэр ширхэгээр 11
19. Радоктор ширхэгээр 1
20. Ёотон жижиг хүүдийгээр 3
21. Элсэн чихэр хүүдийгээр 1
22. Зузаан цай ширхэгээр 4
23. Хүрэн хромон ботинк 1
24. Шинэ хромон гутал хосоор 1
25. Хөх морит тамхи, пушик, ороолтни тамхи бүгд 27
26. Хөзөр 1
27. Хүрэн ботинк хосоор 1
28. Дээр үд 75 төгрөгний үнэтэй пансан хятад сэрээ, халбага ширхэгээр 1
29. Монгол хуйтай хутга 1
30.Жинжаад хутга 1
31.Унадаг дугуй 1
Жич: Бүтүүмжилсэн зүйлийн дотроос 135 ширхэг ном, ириёмник 1, хувцасны шкаф 1, эдгээрийг Шинжлэх ухааны Хүрээлэнгийнх болохийг тайлбарлаж бичсэн байна.

Монгол улсын төрийн шагналт профессор Д.Цэндийн дурсамжаас; Шинжлэх Ухааны Хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Гэтэл хурээлэнг шалгасан тооллого хийж нилээд их хэмжээний мөнгө дутагдсан учир албан хариуцлага алдсан хэргээр намайг баривчлан хориж мөрдлөө. Тэгж байтал дутагдсан мөнгөний асуудал хүчингүй болсон ч намайг Б. Ринчиний эсэргүү бүлгийн гишүүн, Германы тагнуул зэрэг хилс хэрэгт холбогдуулан яллаж Зүүн хараад байрлаж байсан хорих ангид шилхүүлсэн юм. Тэр үед Зуун хараагийн спирт заводад гадаадын мэргэжилтнүүд ажилладаг байсан тул намайг хоригдол орчуулгчаар ажлуулсан юм. Хэдэн жил тэнд хоригдож ажиллахдаа гадаад мэргэжилтэнтэй ойр танилцаж, спирт заводийн эвдрэл согогийг засах зэрэгт дадлагажижсан маань хожим надад хэрэг болсон билээ. Би өнөөдөр ч гэсэн (1967оны намар) Зүүн хараагийн спирт заводын ажиллагаа доголдвол мэргэжилтэн шиг уригдан очиж засч өгөөд хөлсөнд нь 2-3 литр спирт авч хэрдээ болоод байдаг юм шүү дээ гэж инээмсгэлэн суудагсан.

Дахин шоронд орон ёстой л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр гашуун үгээ цаасан дээр бас дахин үлдээв.

Эцэг эхий минь
Эрлэг аваад явсан
Эгч дүүгий минь
Эр аваад явсан
Энэ бие ганцаар
Эндхийн үүднээс салаагүй гэж уйлаад байлаа гэж уйгаржин монголоор сийрүүлжээ.

Дээрх хэргийг 1969 они 12дугаар сарын 27-ны өдөр БНМАУ-ийн Дээд Шүүх бүгд хурлийн 5/21-р тогтоолоор цагаатгажээ. Гэвч үүгээр дуусангүй, түүнийг уран бүтээл туурвихад нь саад ходгор хийсээр л байлаа.

1949 оноос эхлэн монгол хэл, аман зохиол, утга зохиолийн багш, ШУА-ийн Хэл, Зохиолийн Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, секторийн эрхлэгч, Улсын Нэр Томъёоны комиссын гишүүн зэрэг олон төрлийн албын хажуугаар өөрийн судалгаа шижилгээгээ уйгагүй бүтээн амжуулдаг байлаа.

Шоронгоос гарсан боловч Б. Содномг намын гишуунийг нь сэргээгүйн шалтагаар уран бүтээл, судалгаа шижилгээ, эрдэмийн цол зэрэгт нь саад болсоор л байв. 1946 онд хэвлуулсэн “Монголийн утга зохиолийн түүхчилсэн төлөв” гэсэн 3 булэгтэй бутээлийг нь 1949 онд “БНМАУ-ийн сургуулиудад түүх, утга зохиол зааж байгаа байдлийн тухай” МАХН-ийн Төв Хорооны тогтоолд хөрөнгөтний нациолист үзэл нэвт шингэж, феодалын нийгмийг монголын алтан үе байсан мэтээр үзсэн гэгдэж бут ниргуулсэн юм гэж зохиолч, эрдэмтэн төрийн шагналт Л.Түдэв дурсамждаа өгүүлжээ. Уг нь энэхүү зохиолыг гадаад дотоодийн эрдэмтэн судлаачид ихээр үнэлж хэд хэдэн удаа гадаадийн орнуудад орчуулагдан хэвлэгджээ. Я.Баатарын дурсамаас: 70 оны сүүлчээр ахмад эрдэмтэн Б.Содном гуайтай эрдэм шинжилгээний залуу ажилчид бид уулзалт хийсэн билээ. Тэр үед хэлсэн нэг үг нь одоо миний санаанд тодхон байна. Тэр уг нь 1946 онд миний туухчилсэн төлөв гэдэг өгуулэл хэвлэгдсэн. Эндээ монголийн уран зохиолийн уран зохиолийн түүхийг бүрэн багтаах зорилго тависан юм. Уул нь тэр өгүүлэл миний диссертаци болох учиртай байлаа. Хөндлөнгийн өөр шалтгаанаар гүйцээж бичээд хамгаалж чадаагүй юмаа гэжээ. Гэвч Б. Содном их сургуульд багш, нэр томъёоны эрхэлсэн ажлын хажуугаар, зоригтойгоор үгээ үзэгтэйгээ зэрэгцүүлэн хэлж судалгаа шижилгээний ажлаа үргэжлүүлсээр байлаа. Хажуугаар нь зэрэгцэн өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн тулд их сургуульдаа сурч 1955 онд дүүрэгжээ.

“Хэл, Зохиолийн Хурээлэнгийн ажлаас” гэсэн өөрийн нэгэн ажлийн тайландаа 1950-иад оны үеэс эхлэн Хэл, Зохиолийн Хүрээлэндээ Нэр томъёо боловсруулдаг тусгай сектортой болсон, үүнд би голлон ажиллсаар одоо хурч байна. 1950 оноос одоо хүртэл “Улсийн Нэр Томъёоны мэдээ“, нэг мэргэжлийн нэр томъёог дангаараа багтааж гаргадаг. “Нэр томъёоны цуврал бичиг” гэж 100 гаруй товхимол дэвтрийг би эмхтгэн редакторлаж хэвлүүлсэн билээ. Миний эдгээр дэбтрийг нөхөр Э. Вандуй шүүрдэн эмхтгэж, улмаар орос-монгол хоёр хэлний толь бичиг хийдэг журмаар боловсруулж, би редакторлаад 1964 онд (орос-монгол хэлний) нэр томъёоны нэгтгэсэн толь бичгийн эхний ботийг гаргав гэж шулуун шудрага хэлдэг байжээ. Ер нь иймэрхүү болон олон арван хэлмэгдсэн зохиолчдийн маань уран бүтээл өөр хүний нэрээр их гардаг байв.

Агуу их СССР улсын яруу найргийн баярт оролцохоор 1966 они 12 дугаар сарийн 13-ны орой Монголийн залуу яруу найрагч Б.Цэдэндамбатай явжээ. Б.Цэдэмдамба дурсахдаа: Юу ч билээ, Яруу найргийн баярт яахаарай Хэл судлаач явдаг билээ гэж дотроо гайхширан бодогдож явж байтал, олон улсийн зохиолч, эрдэмтэд Б. Содном гуайг хүндэтгэн хөл алдаад дээш нь урьж залаад байлаа. Ингэж л би ёстой нэг том нэр хүндэттэй хүнтэй хамт явж байгаагаа мэдсэн юм.

“Үзэг нэгт нөхөртөйгөө“ өөрийн дурсамждаа: Москва хотын зурагт радио дээр очиж, Цэдэндамба бид хоёр тус тус сэтгэлдэл, талархалаа орос хэлээр товч ярьж, Монголд зориулсан радио нэвтрүүлгээр залуу шүлэгч Цэдэндамба “Москва” гэдэг найраглалаа монгол хэлээр, би Зөвлөлт Холбоот Улсын яруу найргийн баярт оролцож, Москвад ирсэн сэтгэлээ монгол хэлээр нэвтрүүлэв. 1966 оны 12 дугаар сарийн 23-нд болсон Зөвлөлт-Въетнамийн найрамдлын үдэшлэгт би оролцож СССР-ийн зохиолчдидтой хамт дуу хоолойгоо нийлүүлж үг хэлэв ээ, гэжээ.

1950 оны эхээр халамжит хань Балдангийн Норжмаатайгаа танилцан улмаар гэр бүл болон түүнээс хойш тэд 11 хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн билээ.

Б.Содном гэр бүлийн хамт 1973 он

1960-аад оны эхэн үеэр нэг хүнийг тахин шүтэхийн (Чойбалсангийн үеийн) хор холбогдолийг арилгах, улс төрийн хэлмэгдэлийн уршгийг цагаатгах зэрэг эруул уур амьсгал орж ирлээ. Би ч зүгээр суусангүй, НАХЯ, цагаатгалын комисст удаа дараа өргөдөл бичлээ. Хилс хэрэг маань шалгагдаж 1966 онд намайг цагаатгасан алгын чинээ цагаан хуудас гардаж авлаа. Нэгэнт хилс хэрэг цагаатгсан тул МАХН-ийнхаа гишууний нэр төрийг сэргээж сэтгэлээ ариусгая гэж бодоод хөөцөлдлөө. 1966-1970 оныг хүртэл хөөцөлдөөд бардаггүй юм байнаа. Бардаггуй ч гэж дээ, уг нь намын гишүүнийг маань сэргээхийг зөвшөөрсөн юм л даа. Гэхдээ нэг болзол тавьсан нь надад ахдаад сэргээж чадаагүй юм. Тэр үед МАХН-ийн ТХ-ны дэргэдэх Намийн хянан шалгах Хорооны дарга Н.Лувсанравдан гэдэг хүн байлаа. Түүний өгсөн шийдвэрээр МАХН-аас хөөсөн 1940 оноос өнөөг 1970 оныг хүртлэх 30 гаруй жилийн гишүүний татвараа нөхөн төлбөл сэргээхийг зөвшөөрсөн юм. Би бас төлчих санаатай бодож үзсэнийг минь яанаа. МАХН-ийнхаа гишүүнийг сэргээчихвэл сэтгэлийн согог арилчих юм шиг бодогдоод тэр шүү дээ. Гэтэл 30 жил ажиллаж авсан цалин, 30 жилийн 360 сарийн татварыг бодоход дунджаар 7000 төгрөгөөс давж байх юм. Сардаа 1000 төгрөг хүрэхгүй цалинтай би чинь энэ их мөнгийг яаж төлөхсөн билээ. Ингээд л МАХН-ийнхаа гишүүний нэр төрийг сэргээж чадсангүй дээ. За яахав нэг хүн: -Би намаар яахав, нам надаар яахав гэж хэлсэн юм гэнэ билээ. Тэр үг л надад тусч байх шиг байна даа гэж нэлээд гомдонгуй ярьсан нь санаанаас ер гарахгүй юм. Үүнийг сонсоод энэ ч бас хэлмэгдүүлэлтийн нэгэн хэлбэр үргэжилсээр байна уу даа гэж бодогдсоноо нуух юун билээ гэж Монгол улсийн төрийн шагналт, профессор Д.Цэндгуайн дурсамдаа өгүүлжээ. Тиймээ Б. Содномыг 1979 оны 2 дугаар сарийн 11- ний Ням гариг өдөр өөд болсон ч түүнийг нутаглуулж гүйцээгүй байхад түүний Хэл зохиолын хүрээлэнгийн ажлын өрөөнд нь байсан бүтээл судалгааг нь цөлмөн дээрэмсэн юм. Түүгээрч зогсохгуй ар гэр гэргий Б. Норжмааг хүртэл элдэв зүйлээр хоосон амлан хуурч гэрт нь байсан ховор нандин бүтээл, судалгааг нь хуурсаар авсаар байж билээ.






Уран бутээл судалгаа шинжилгээнүүд:


Б. Содном түүний уран бүтээлүүд нь Монголын Шинжлэх Ухааны хэд хэдэн судалгаа шинжилгээний үндэсийг үүсгэн тавьсан.

1. Хэл шинжлэл судлал,
2. Утга зохиол урлаг судлал
3. Ардын аман зохиолын судлал,
4. Д. Нацагдорж судлал
5. Нэр томъёоны судалгал
6. Шинэ үеийн уран зохиолын судлал бөгөөд үүн дээр өөрийн зохиосон зохиолууд, хэлсэн ярьсан үг болон дурсамжууд орж байгаа юм.

Анх “Ядуу хуу”, “Тэнэг тайж” гэдэг жүжигээ зохиож, 1924 онд 16 настай байхдаа анхны дунд сургуулийн сурагч байхдаа тэр үеийн нардом Амгаланбаатар хотийн клубт бичгээр тараан тоглуулжээ. Анхны сургуулийн сурагчид анхны концерт үдэшлэгээ зохион байгуульж тэр үеийн нам, засгийн удирдагч нар узэж сайшаан үнэлжээ. Харамсалтайн энэхүү жүжиг нь тухайн үедээ олон газар хэсүүлчилэн тоглож олны анхаарлыг их л татаж байсан боловч гараас гар дамжин олдохоо болжээ.

1930 оны 9-р сард уран зохиолын бүлгэмд Ардын гэгээрүүлэх намд (Монголын зохиолчдын гишүүнээр) анх гишүүнээр элснээр “Залуучууд” шүлэгээ 1933 онд “Үндэсний соёлын зам” Сэтгүүлд, 1935 онд ”Аероплон” шүлэг, ”Гэгээхэн хуулиа мөрдөж гэмт хэргээс зайлж явъя” шүлэг, 1937 онд ”Пионер багачуудын” шүлэг, ”Өнчин ишиг” шүлэг 1957 онд ”Захидал” шүлэг зэргээ анх бичжээ. ”Өнчин ишиг” шүлэгийг нь Монголийн нэрт хөгжмийн зохиолч, судлаач Гончигсумлаа ая зохиож багачууд хүүхдүүдийн дуртай дуу болж олны дунд түгсэн билээ.

Анх ШУХ-гийн номын санг байгуулж байхад Н.П. Шастина гэгч Зөвлөлт холбоот улсын мэргэжилтэн эмэгтэй олон улсын номын дүрэм журмын ёсоор 10-тийн тогтолцоогоор ажилласан бөгөөд тэр эмэгтэй бид хоёр нийлж “Эр хоёр загалийн тууж“-ийг орос хэлнээ орчуулсан билээ гэж дурсжээ. Ингэж анхны орчуулгаа 1930 онд хийж эхэлсэн байна.

1930 оноос эхлэн Монголийн утга зохиол, Монгол ардын аман зохиолоор голлон ажиллаж байх үедээ 1935 онд “Монгол хэл бичиг сайжруулах бодлогийг өгүүлэл” гэдгийн 5 дугаарт “Монгол утга зохиолийн тухай” мөн дэвтэрийн 9 дугээрт Монголийн ардийн аман зохиолоос “Сэцэн үгс“-ийг, хүүхдэд зориулж “Явган үлгэрүүд” 20-ийг, Монголын мал аж ахуйн холбогдолтой ардын аман зохиолыг эмхэтгэн анх хэвлүүлжээ. Үлгэрүүдээс ”Үнэг ба зараа“,” Цахлай шувуу“, “Арслан үнэг хоёр“, “Шударгуу тэнэг“, “Далай ноёны даанч тэнэг хүү“, зэрэг богино улгэрүүд, “Хаачив” нэг булэг хошин жүжиг, “Эмээлтэй тарбага” гэдэг шог өгүүлэг зохиожээ.

1934 онд “Монгол хэл бичгийг сайжруулах бодлогон бичиг“, “Бичиг үсэг анх хэрхэн бий болов“, “Насанд хүрэгчдийн үзэх үсэглэл“, “Утга зохиолын тухай“ 1934 он, 1938 онд “Үргэжилсэн үгийн зохиолийн тухай“, “Хэл бичгийн ажил“, “Үйлт нэр, үйл үг хоёрын учир“,“ Зохиолын явдал гэж юу бэ?“ 1944 он, “Дурсгалийн бичиг“ 1945 он, “Монгол шүлгийн арга маяг“, “Зохиолч Ши. Аюшийн тухай“, “Зохиолч Хишигбатийн уран зохиолын тухай“, “Нэг дууний учир“ зэрэг 100 гаруй судалгаан өгүүлэл бичжээ. Эдгээр өгүүлгүүд нь Монголын бичгийн уран зохиол ба бичиг сайжруулах аргийн тухай, ямар зохиолийг сайн зохиол хэмээдэг тухай, үргэлжилсэн үгийн өвөрмөгц тал нь юунд байдаг зэрэг асуудлийг дэвшүүлэн тайлбарлажээ.

Монгол хэл бичгийг боловсронгуй болгох хурал 1944, 1949, 1957, 1977 онуудад болсон. Энэ хурлуудад Со багш оролцон монгол хэл бичгийн зөв бичих дүрмийн талаар үзэл саналаа хэлсэн байх юм. 1957 онд Улаанбаатар хотын зөвлөлгөөн дээр Цагаан толгойн үсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт хийх санал оруулж, дараагийн зөвлөлгөөн дээр бас үгийн ундэс болон язгуурыг эвдэхгуй байх талаар саналаа дэвшүүлсэн. Энэ санал нь их унэтэй санал юм. Содном багш монгол хэлний шинжлэлийн угсийн сангийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан томоохон эрдэмтний нэг гэж хэлж болно гэж Хэл бичгийн ухааны доктор Ж.Цолоо дурсан байна.

1946 онд бичсэн “Монголын утга зохиолыг түүхчилсэн төлөв“ гэдэг өгүүлэгдээ монголын уран зохиолийн түүхнээ анх удаа 1200-1946 он хүртлэх утга зохиолыг түүхчлэн оруулсан.

Үүнд:
1. Монголын утга зохиол үүссэн төлөв буюу 1200- 1691 он хүртлэх үеийг
2. 1691-1921 он хүртлэх үе буюу Манжийн Автономийн үеээс ардын хувьсгал хүртлэх үеийг
3.1921-1946 он хуртлэх үе буюу шинэ үеийн уран зохиолын үүсэл хөгжлийг түүхчлэн тусгажээ. Энэхүү судалгаа нь монголын уран зохиолын хөгжлийн түүхийг анх удаа үечилэн өгсөнөөрөө их ач холбогдол өгсөнөөс гадна гадаад дотоодийн эрдэмтэд ихээр үнэлж хэд хэдэн удаа гадаадын орнуудад орчуулагдан хэвлэгдэж олон улсийн монгол судлалыг сонирхох анхаарлыг эрчимжуулсэн юм. Доктор Г.И.Михайловийн 1955 онд бичсэн “Монголийн орчин үеийн уран зохиолийн түүхэн найруулал“, акедемич Ц.Дамдинсурэнгийн “Монголын уран зохиолийн ном“ 1957 онд хэвлэгсэн номийн 1 дүгээр дэвтэрийнхээ оршилд дээрх өгүүлгийг сайшаан үнэлж дугнэснээс гадна монголын уран зохиолыг судлагч эрдэмтэдээс А.Позднеев, Б.Владиморцов, Б.Хайсси нарийн гадаадын эрдэмтдийн дунд ганцхан монгол судлаачийг нэрлэсэн нь Б.Содном билээ. Монголийн эрдэмтэн сэхээтний дундаас эх хэлнийхээ уран зохиолийг системтэй судлах ажлийг анх удаа гардан хийсэн гавъяаг Б.Содном эдлэх учиртай гэж Я.Баатар дүгнэжээ. Дээрх судалгааг нэртэй олон гадаад дотоодийн эрдэмтэд үнэлсээр байтал Н.Жамбалсүрэн, Д.Тарваа нар “Нууц товчоо“, “Жангар“, “Гэсэр“ тууж бол гарсан үе, гадаад хэлбэр нь өөр өөр боловч ард түмний уран бүтээл биш, хаад феодалын ордонд бий болоод, тэдний үзэл санааг нэвт шингээж, ашиг тус, нэр хүндийг нь хамгаалсан харгис агуулгатай феодалийн тууж мөн Г.Ринчинсамбуу “феодализмийн өмнө бөхөлзсөн нахилзсан“ гэж шүүмжилжээ. Түүхчилсэн төлөв-ийн алдаатай шүүмжлэлийн тухайд акедемич Ц.Дамдинсүрэн шинжлэх ухаанч, углуургатай хариуг тухайн үед нь өгснийг та бүхэн бэлхнээ мэдэх билээ. Б.Содном гуай дээр дурдсан утга зохиолын дорвитой бүтээл төдийгүй монгол хэл шинжлэлд үр бүтээлтэй ажилласан эрдэмтэн хүн. Ахар богино хугацаанд их зүйлийг амжин бүтээж чадсаны хүчээр шинэ утга зохиолийг үүсгэн байгуулах юүлсэд гавъяатай эрдэмтэн байсан юм гэж Доктор С. Мөөмөө дүгнэжээ.

Б. Содном нь ардын аман зохиолын судлалыг судлахдаа дуу, хөгжим, шүлэг, магтаал, ерөөл, дуудлага, цэцэн үгс, зүйр үгс, ардын дуурь, ёс зан заншил, шивших хараах хэллэгнүүд, домог, улгэрүүд, туульс, явган үлгэрүүд, шог, хошин үлгэр, домог яриа гэх мэтээр ангилан судалж, түүний үүсэл гарал, онцлог, агуулгийг урлалын талаар өргөн судалгааг олон арван аймаг нутгаар аялан цуглуулж ардын аман зохиолийн цанг 20 гаруй ном томхимол, 150 гаруй судалгааны өгүүлэл бичиж, бүрдүүлж өгсөн нь одоогийн эрдэмтэн зохиолч судлаачдад ардын аман зохиолийг судлах чиглэлийг нээж өгсөн.

“Монгол ардын цэцэн үгс“ 1953 онд, “Бөхийн цолийн тухай“ 1935 онд, “Монгол дууний түүхээс“ 1960 онд, “Монгол ардийн ертөнцийн гурав дөрөв“ 1964 онд, “Монголын харын бөөгийн дуудлагийн тухай“ 1964 онд, “Монгол нэрийн тухай“ 1964 онд, “Малийн тухай үг“ 1964 онд, “Монгол эсгий гэрийн нэр томъёо“ 1970 онд, “Монголын ард түмний хамтран ажиллаж ирсэн түүх“ 1963 онд, Малын үг 1964 онд, “Монголийн ардын аман зохиолын хошин үлгэр“, “Ардийн бүүвэйн нэг дууны тухай“ 1964 онд, “Монгол хүний нэрийн тухай“ 1964 онд, “Монголын шившлэг“ 1967 онд, “Монголийн мал аж ахуйн холвогдолтой ардын аман зохиол“, “Бадарчингийн үлгэрүүд, далан худалч зэрэг томоохон судалгаанууд нь нэн сонирхолтой. “Монголын харын зүгийн бөөгийн дуудлагын тухай“, “Монголын шившлэгийн эртний уламжлалийг бүр тодотгож монгол шившлэг бол Байгалийн энэ аюулшигт үзэгдэлийн учир шалтгааныг балар эртний хүмүүс нарийн онож мэдсэнгүй, харин тэр байгалийн юм бүхэнд ямар нэг эзэн байх шиг байна. Тэдгээр эзэд нь тус тусын зүйлсээ хөдөлгөн ажиллуулсаар нөгөө байгалийн аюулшигт үзэгдэл үүсч байх шиг байна гэсэн таамаглал гарчээ гэж өөрийн саналыг аман зохиол судлалын Том ВИ, Фасц-1,УБ 1963 он хуудас 53-т дэвшүүлжээ.

“Монголийн нууц товчоо“, “Гэсэр“, “Жангар“, “Бигармижид хааны тууж“, “Шидэт хүүрийн үлгэр“, “32 модон хүний үлгэр“, “Өнчин хөвгүүний шастир“, “Оюун түлхүүр“, “Хоёр загалийн тууж“, “Хав, муур, хулгана гуравын үлгэр“, “Гүнгийн зуугийн алтан сургаал“, “Дуун ухаан, учир шалтгаани ухаан, урлаг (зурхай) ухаан, анагаах (тэжээхуйн) ухаан, гун ухаан“, ийм 5 ухаанийг багтаасан “Данжуурийн монгол орчуулга “226 боть, “Ганжуурийн монгол орчуулга“ 109 ботийг тус тус олж аваад хадгалсан байхаас гадна монгол хэлээр орчуулахад монгол хэлний баялаг өвийг үнэхээр шавхан гаргасан зэрэг ач холвогдол их бий гэж хэл зохиолийн хүрээлэнгийн ажлийн тайландаа тэмдэглэжээ.

Утга зохиол судлалыг эрт дээр үеэс эхлэн анхааран судлахын хажуугаар шинэ үеийн уран зохиолыг судлаж түүнийг тухайн үеийн цаг төрийн байдалтай уялдуулан ялган салгаж судалсан юм. Үүн дээр орчин үеийн монголын шинэ уран зохиолыг үндэслэгчийг тогтоож чадсан нь Дашдоржийн Нацагдорж юм.

Б.Содном нь судалгааныхаа ажилд зоригтойгоор Д.Нацагдоржийг судлах ажилаа эртнээс бэлдэн үргэжлүүлсээр байлаа. Тэр үед Д. Нацагдоржийг феадалын үлдэгдэл эсэргүй гэх мэтээр хэлдэг байлаа. 1959 онд Олон улсын монголч эрдэмтдийн анхдугаар их хурал дээр “Д.Нацагдоржийн уран зохиолийн тухай” (1906-1937) итгэл тавьж хэлэлцүүлсэн нь олны анхаарлыг их л татаж байлаа.

1930 оноос эхлэн Их зохиолч Д.Нацагдоржтой дотно нөхөрлөж Монголын зохиолчдын бүлгэм, Шинжлэх Ухааны Хурээлэнд үргэлж уулзан, хурээлэнгийн газар зүйн зургийн тасагт өдрийн завсарлагаагаар тэнд байсан хэмжүүрээр нуруунийхаа өндөр намыг хэмжэж инээлдэг байлаа гэж Д. Нацагдоржийн дурсамждаа бичсэн байна.

Д.Нацагдоржийг Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч гэдгийг Д. Нацагдорж судлалаараа баталсан. Түүнээс гадна түүх бол түүхээрээ үнэн л байх ёстой гэсэн зорилгондоо итгэлтэй бат зогсож, түүний музейг уйгагүй хөөцөлдөж байгуулсан бөгөөд, хошоог босгох талаар гаргуу хөөцөлдөж түүхэнд Д. Нацагдоржийгоо алдаршуулж чадсан билээ.

С.Лочингийн дурсамжаас: Б.Содном Монголын шинэ үеийн уран зохиолын гарамгай төлөөлөгч, шинэ уран бүтээлийн тулгийн чулууг тулсан цөөхөн зохиолчдийн нэг Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийг судлах, нийтэд дэлгэрүүлэхэд Монголын утга зохиол судлалд гавъяа байгуулсан хүн. Тэр 1956 онд Д.Нацагдоржийн төрсөний 50 насны ойг анх удаа тэмдэглэн өнгөрүүлэхэд ажлын эхлэл болгож, тэр үеийн түвшинд хамгийн олон зохиолыг нь эмхэтгэж 1955 онд хэвлүүлж гаргасан нь монгол уншигчдад Их Нацагдоржийг нээж өгсөн юм гэж дүгнэжээ.

Хувийн тэмдэглэлээс нь сонирховол:
Д.Нацагдоржийн 50 насний ойн хуралд 15 цагаас оролцоно. Миний 150 насны жилийн ойг улсаас тэмдэглэх байх гэж бодогдов. Би 50 нас руу алхаж яваа, монгол улс эх орондоо хайртай, хожим хойно хувийн тэмдэглэлийн дэвтэр сонирхох хүн лав гарах байх, түүх бол түүх л байх ёстой, монгол эх орон минь улам их бадарах болтугай гэжээ.

Дашдоржийн Нацагдоржийн амьдрал, уран бутээлийг нэг нэгдгүй судлан бүрдүүлж Д.Нацагдорж судлалийг бий болгосон. “Д.Нацагдоржийн зохиолийн 100 гаруй бутээлийн эмхтгэл“ 1955онд, “Д.Нацагдоржийн зохиолийн 140 шахам бутээлийг багтаасан түүвэр“ 1961онд, “Д.Нацагдоржийн намтар зохиол“, 1966 онд 4 бүлэглэлтэй, “Д.Нацагдоржийн зарим уран бүтээлийн судалгаа “1980онуудад судалгааний бүтээлүүдээ хэвлүүлжээ.

1959 онд олон улсийн монголч эрдэмтдийн анхдугаар их хуралд “Д.Нацагдоржийн уран бутээлийн тухай“ илтгэлийг тавьжээ. “Д.Нацагдоржийн намтар зохиол“ хэмээх ном нь эрдэм шижилгээний хувьд үнэ цэнэтэй бүтээл болсныг гадаад дотоодын монголч эрдэмтэд нэгэн дуугаар сайшаан тэмдэглэж байсан билээ гэж Нэр томъёоны тасгийн эрхлэгч X.Лувсанбалдан дурсамждаа огуулжээ. “Д.Нацагдоржийн намтар“ 1966 онд, “Д.Нацагдоржийн зарим уран бутээлийн судалгаа“ 1980 он зэрэг бүтээлдээ их зохиолчийн бараг бүх зохиолыг задлан тайлбарлаж өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгсөн нь “Д.Нацагдорж судлал“-ийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Нөгөөтэйгүүр эх бичгийн судлал хэмээх шинжлэх ухааны тодорхой салбарыг үүсгэсэн гэж олон эрдэмтэд тэмдэглэсэн ны бий гэж Дэд доктор Д.Өлзийбаяр тэмдэглэжээ. 1966 онд Д.Нацагдорж шагналийн анхны эзэний нэг болжээ. Д.Нацагдоржийн намтар зохиолоороо эрдмийн зэрэг хамгаалах гэсэн боловч зөвшөөрөөгүй, тэр үеийн дүрэм заавар тийм байсан байх. Ерөөс алдар гавъяа, нэр төр хөөцөлддөгүй, энгийн даруу мөртөө шаардлага хатуутай хүн байсан. Харин Нацагдоржийн шагналаа үргэлж зүүж явдаг байсан. Өөлөхийн аргагүй хүн байсандаа гэж Хэл зохиолын ухааны доктор Л. Балдан дурсан ярижээ.

“Орос-монгол нэр томъёоны толь бичиг“ 7 дэвтэр, 27 мянган үг багцан “Монгол үсгийн дүрмийн толь бичиг“ 1 боти, дунд сугуулийн 5-7 ангид үзэх “Утга зохиолын унших бичгийн эмхтгэл“ 7 дэвтэр, Лунквичийн үлгэр“, оньсогон түүвэр гэдэг 9 дэвтэр 40 дэвтэрээс 8-ийг нийтлэсэн зэрэг нь хүмүүсийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн нэмэр хандив болжээ. 1950-иад оны үээс эхлэн хэл зохиолийн хүрээлэн нэр томъёо боловсруулах тусгай тасаг бий болгосноор Б. Содном тус тасгийн даргаар томлигдон ажиллаж улмаар улсийн нэр томъёог батлах комисс бүрдүүлж түүний нэг гишүүний үүргийг 1979 он хуртэл судалгаа шижилгээний ажлын хажуугаар хавсран хийжээ.

1932 онд “Ургамалын нэр томъёоны толь бичиг“ орос латин монгол гурван хэлээр гагажээ. 1950-иад оны үеээс эхлэн хэл,зохиолын хүрээлэн нэр томъёоны боловсруулдаг тусгай сектортой болсон, түүнээс хойш манай эрдэмтдийн хүчээр улсын нэр томъёоны мэдээ, нэг мэргэжлийн нэр томъёог дангаараа багтааж гаргадаг нэр томъёоны цуврал бичиг гэж 100 гаруй товхимол дэвтэрийг эмхтгэн редакторлан хэвлүүлсэн билээ. Миний эмхэтгэсэн эдгээр дэвтэрийг нөхөр дэд эрдэмтэн Э.Вандуй шүүрдэн эмхтгэж улмаар орос монгол хоёр хэлний толь бичиг хийдэг журмаар боловсруулж, би редактлан 1964 онд орос монгол хэлний нэгтгэсэн толь бичгийг гаргав гэж ажлын тайландаа дурсжээ.Орос монгол хэлний толь бичгийн 2-р ботийг 1970 мөн хүмүүсээс эрхлэн гаргажээ. “Гучин зургаат“ тайлвар тольд орсон тольд орсон ургамал, амьтаны монгол нэр, нэр томъёог (орос, тувд, манж, хятад хэлний нэртэй оноон) таван хэлээр толилж гаргах талаар зөвлөсөн ёсоор нь манжч Го.Мижигдорж ургамал, амьтаны таван хэлний толь хийж 1973, 1974 онд хэвлуулсэн. “Нэр томъёог анхаарцгаая“ 1963 онд, “Орчин үеийн монголийн нэр томъёо“ 1971, “Нэр томъёо нэрлэхийн учир“ 1971 онд зэрэг өгүүлэл болон эрдэм шижилгээний илтгэл бичиж хэлэлцуулэн хэвлүүлэхээс гадна грек, латин, слав хэлнээ бүхий шинжлэх ухаан техникийн нэр томъёог монголоор орчуулахад грек, латин, дагварын зүйлийг хэрхэн буулгах талаар “Латин грек зэрэг европ хэлний үгийн угтвар, язгуур, дагаварыг монголчлох жишээ“ 1972 онд огуулэл бичиж нийтлуулсэн ни шижлэх ухааний техникийн нэр томъёоны судлал болон практикт чухал ач холбогдолтой ажил болсон юм гэж Нэр томъёоны тасгийн эрхлэгч X.Лувсанбалдан дүгнэжээ.

“Монгол эсгий гэрийн нэр томъёо“ 1970 онд, “Монгол хэлний тооний нэр томъёо“, “Толь бичиг эрдмийн толь“, “Зарим нэр томъёоны угтвар, язгуур, дагварыг монгол хэлээр хэрхэн боловсруулах тухай“, “Орчин үеийн шинжлэх ухааны нэр томъёо“ зэрэг олон сайхан нэр томъёоны судалгаа шижилгээний дүгнэлтийг дэвшэвшүүлсэн.

Б.Содном гуай Улсын нэр томъёоны ажлыг удирдаж байхдаа, нэг үгээр хэлэхэд, мэргэшсэн авъяслаг нэр томъёочдын багахан шиг “арми“ бүрдүүлж чадсан хүн. Ургамал судлаач Н.Манибазар, манжич Го.Мижигдорж, геологч П.Хосбаяр, биологч Д.Баатар, хэл шинжээч Чой.Лувсанжав, хүний их эмч С. Намаансамдан, Гэпэл, загас судлаач А.Дулмаа, шавж судлаач Б.Намхайдорж, хөхтөн судлаач Дуламдорж, орчуулагч Ч. Лхамдорж, акедемич Я. Тойвгоо нарийн олон эрдэмтэн сэхээтэн салбар салбараас нэр тогтоох, сайжруулах, улам боловсронгуй болгох талаар ур бутээлтэй ажиллаж ирсэн богоод ажилласаар байна гэж дэд эрдэмтэн Ч.Догсүрэн дурсжээ.

Б.Содном нь Монголын шинжлэх ухааны олон салбарт хувь нэмрээ оруулснаас гадна дэлхийд алдар нь товойж гарсан, гадаад дотоодийн эрдэмтэн мэргэдэд өндөр үнэлэгдсэн нэрт эрдэмтэн байсан гэдгийг олон эрдэмтэд баталдаг. Үүний нэг жишээ доктор С.Мөөмөө, миний бие Б.Содном гуайг монгол судлалд зүгээр нэг гялхийгээд өнгөрсөн үзэгдэл байсан биш, амьдралын судас нь монгол хэл, зохиолын төлөө цохилж байсан эрдэмтэн байсан гэж дүгнэж байна.

Бичсэн С.Үзмээ
2008 он Б.Содномийн мэндэлсний 100 жилийн ойд зориулав.

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд

Б.СОДНОМ 1908-1979: Хорвоод гадуурхал бүү үзэгд : Хорвоод гадуурхал бүү үзэгд Энэ дэлхийд хүн болж төрсөн минь бахархалтай Гэвч,ямар дүр т...