МОНГОЛ АРДЫН АМАН ЗОХИОЛ СУДЛАЛ

Б.Содном нь монголын ардын аман зохиолыг өөрийн биеээр орон нутгаар хэсүүчлэн явж ард түмний дунд улиг болон амнаас ам дамжин ирсэн үлгэр домог, зүйр үг, хошин шог яриа, магтаал ерөөл, зан заншилийг нутгийн хүмүүсээр яруулан тэмдэглэн авч эмхэтгэн цэгцэлж, түүндээ түүхийн гарал үүсэлийг судалан шинжлэн дүгнэлтээ хийж ардын аман зохиолын судлалын эхлэлийг тавьсан гэж олон эртэмтэд дүгнэдэг.



МОНГОЛ АРДЫН АМАН ЗОХИОЛЫН ТУХАЙ
ЕРӨНХИЙ МЭДЭГДЭХҮҮН
Б.Содном

Монгол ардын аман зохиол бол хүн төрөлхтний түүхт хөгжлөөс салангид биш, түүний зүй тогтоолын дагуу үүсэн хөгжиж ирсэн байна. Хүй нэгдлийн үед хамтын ажил, хөдөлмөрийн явц дээрээс үндэслэж хөдөлмөрийн дуу олон хүн хамтарч:”нэг, хоёр, гурваа” гэж тоолоод нийтийн хүчийг нэгтгэхдгийн адил ажил, хөдөлмөр дээрээс аяндаа дуугаргах хоолойны хэсэг хэсэгхэн хэмжээ болох аялгууны нугалбар гарч ирсэн байна. Ингэж аман зохиолд анх дууны аялгуу, дууны үг гарах нөхцөл хүн нийгмийн дотор бүрдмэгц, ардын аман зохиолын дотор элдэв ажил хөдөлмөртэй холбогдсон бүтэн буюу хагас аятай дуу тэрлэн бий болсон байна. Монголд одоо хүртэл хамтын ажил хөдөлмөр дээр хагас аяар хэлж хэрэглэдэг зүйл олон байна. Заримыг хэлбэл:
“Заа,цагаан эсгий
Цавгүй
Цааш цааш
Гавгүй
Цаснаас цагаан
Яснаас хатуу
Мөснөөс мөлтгөр
Мөнгөнөөс үнэтэй
Дарсан эсгий чинь
Далай гэрийн бүрээс бол” гэх зэрэг хэлэлцдэгийг санана уу!
Дуу гэдэг бол улам улмаар боловсорч эцэстээ өөрийнхөө хэлвэрийг олсон байна. Дуу гэж аялан дуулахын төлөө зохиосон, утга уянгын богиновтор шүлгийг нэрлэдэг юм.
Дууны сэдэв нь хялвархан, түүний зохиомж нь амархан , ойлгож мэдэхэд хэцүү бус байдаг билээ. Олонхи дууны дотор давтах мөр буюу бадаг байдаг юм. Харин монгол дуунд урт, богино дуу гэж үг болоод хагийн талаар хоёр томоохон ангиболгож, хөгжүүлсээр иржээ. Ингэж ангилдаг явдал бол монгол дууны өөрийн үндэсний тусгай шинж нь болох юм.
Монгол дууны түүхийн тухай бичиж зохиолд зориуд тэмдэглэн бичсэн нь цөөн боловч, огт үгүй гэж хэлж болохгүй. Манай энэ он тооллоос өмнө яг 100 жил дээр хятадын хан улсын үед монголчуудын өвөг болох Хүннү улс гэж монгол оронд байжээ. Мөн үед тэр улсыг “Зүүдний хүү” гэдэг хаан толгойлон сууж байсан байна. Гэтэл хятадын хан улсын нэрийн хоёр эрхтэн энэ үед баригдан хоригдож байжээ. Үүний нэгийн нэр нь Ли-Лин, нөгөөгийн нэр нь Сү-ү гэж байсан юмсанжээ. Байлдааны фронтыг ерөнхийлөн тэргүүлэж байсан Ли-Лин бол Хэрлэн Туулын орчим амьдарчбайсан бололтой. Харин Сү-ү бол Байгаль далайн дэргэд 18 жил ямаа хариулж бйасан түүхтэй юм.
Хан улсын цэргийн энэ хоёрэрхтэн хоорондоо захидлаар харилцаж байжээ. Манай он тооллоос өмнө 100 жилийн үед бичсэн Ли-Лингийн захидалд “…намар хүйтэн болоод шөнөд нь даарч байхад Хүннү цэргийн бүрээ бол адуу янцгаах ёонёдоно. Шөнө турш унтаж, ийш тийш хөрвөн хэвтэхэд аяндаа нулимс урсана…” гэжээ.
Сү-үгийн дуу гэж одоо хүртэл Монгол, Хятад оронд аман яриа, бичиг зохиолоор уламжлан ирсэн, үүнд: “… шөнөдөө хүннүгийн хөдөө хязгаарт суухад үргэлж хүннү цэргийн бүрээний дуу чихээр ороод, зүрхийг минь имчнээ…” Энэ хоёр зүйлээс үзэхэд хүний сэтгэлийг хөдөлгөж уйтгар гунигийг төрүүлж байв гэж бичжээ. Иймд зөвхөн бүрээ биш, харин энэ нь дуу хөгжим гэж уг утгаараа мэдэгдэж байгаа юм. Эл гэрч болж байгаа зүйлийннэг баримт бол ХШ зууны үеэр Монгол нутагт байсан алдарт жуулчин Марко Пологийн тэмдэглэлийн бичиг юм.
“Монголчууд ямар нэг байлдаанд орохын өмнө ямар нэг хөгжим хөгжимдөж дуу дуулцгааж байсан” тухай буёад хэрэг, явдалыг тоочихын далимаар Марк-Поло бичжээ. Байлдаанд орохын өмнө цэргүүдийг зоригжуулах дууг дуулж, хөгжимдөж байсныг ганц Марк Поло гэрчлээд зогссонгүй, харин 1240 онд бичсэн Монголын түүхийн тулгуур бичиг “Нууц товчоо”, 1604 онд бичсэн гүүш Лувсанданзангийн “Алтан товч”, 1662 онд бичсэн Саган цэцний “Эрдэнийн товч” зэрэгт 3Аргасан хуурчийн” тухай тус тус дурьдан хэлсэн байна.
Аргасан хуурч бол ХШ зууны үед төрийн буюу цэргийн дуу, хөгжмийн хэргийг эрхэлсэн хүн байсан бололтой. Үүгээр өөрөө дуу хуур хөгжимд ихээхэн авъяастай хүн байсан тухайэдгээр түүхийн тулгуур бичгүүдэд тодорхой дурдсан шүү дээ. ХШ зууны үед зөвхөн цэргийг зоригжуулах тухай дуу, хөгжим байсан гэж хэлээд зогсвол буруу. Энэүед ард түмний зан суртахуун, мал аж ахуй, аж байдал, амьдрал зэрэгтэй холвогдсон аман зохиол төрөл төрлөөр байжээ гэж үзэх хэрэгтэй.
Манай ардын аман зохиол нь сүүлийн үед орон тойрны нөхцөл байдалтай холбогдож ихээхэн өөрчлөгджээ. Жишээг хэлвэл: “Орос орон бол дорно дахины орнуудад давшилтат нөлөө үзүүлж байсан” гэж Ф. Энгельсийн хэлсэн ёсоор Монгол орон зэргэлдээ суугаа их хөрш Ороёын зүйл бүрийн давшилттай нөлөөг хүргсээр байсан нь дамжиггүй. Хэдийгээр Манжийнхуучин харгис хаад Орос, Монголын хил хязгаарын харилцааг шууд таслах гэж хатуу чанд хууль цаазыг гаргасан боловч харин Орос, Монголын ард түмний эдийн засаг, соёл, нөхөрлөлийн харилцааг огт тасалж чадаагүй.
Орос Монголын ард түмэн бие биедээ айлчлах буюу манжийн өртөө улаа, харуул, алван татвар зэрэгт хавчигдсан монголчууд уван цуван нүүж, орос нутагт суудаг байлаа.
Үүнчлэн шашны хуучин ёсыг баримталсан талаар Оросын харгис хаант засаг христосын шашны лам нарт хавчигдсан шимээ шиг \семепск\, бас улс төрийн хэргээр Сибирьт цөлөгдсөн Оросын зарим сэхээтэн Монгол оронд орж ирээд, идээшлийг олсноор барахгүй, харин соёл, гар урлагийн зүйлсийг хөгжин бий болгоход нэмэр тус болсоор байв. Тэр үед Оросын ард түмний соёл, урлаг нь феодалын ёст Монголын соёлоос их давуу бөгөөд давшилттай байсан нь мэдээжийн хэрэг юм.
Н.М.Пржевальский, Г.Н.Потанин, П.К.Козлов, А.М.Поезднеев, Г.Е.Грумм_Гржимайло, Б.Я.Владимирцов, В.А.Обручев зэрэг Оросын нэрт эрдэмтэн нар монгол нутгаар явцгааж Монголын түүх, дурсгал, хэл бичиг, ардын аман зохиол, урлаг, зан суртахуун, газар орны байдал нийгмийн аж амьдрал зэрэг үйлдвэрлэх хүчин, эдийн боловсролыг шинжлэн судлаж, улмаар Оросын уншигчдад Монголын ард түмний хүнд бэрх байдлыг илтгэн таниулсаар байлаа.
Эдгээр эрдэм шинжилгээний зохиол нь дарлал мөлжлөгд нэрвэгдсэн Монголын ард түмнийг улмаар хайрлан хамгаалах нөхцөлийг Оросын ард түмний дунд бий болгосны дээр Монголын ард түмнээс эх орныхоо баялаг, түүх-дурсгал, аж ахуй, урлаг, соёл боловсролынхоо хэрэгцээнд ашиглах явдалд бэлтгэл болж өгсөн их гавъяа Оросын шинжээч нар байгааг зориуд тэмдэглэх хэрэгтэй юм.
Манжийн талхигдлаас ангижирсан нэрийдэлтэй боловч, харин автомитын үед ард түмний урлаг, урлалын зүйлс нь тун өрөвдмөөр байдалтай болж ирсэн юм. Ард түмний урлаг, урлалыг зөвхөн шар хар феодалын ашиг, сонирхолд ёиглүүлэх хэрэгтэй гэж шарын шашнаас хавчиж байжээ. Арын шилдэг уран авъяастныг сүм хийдийн бурхан тахилын зүйлст ашиглахаар албадан хийлгэж байсан. Үүнд5 Арвайн буюу хушуу урил, шар тос, шөлний тосоор голлож элдэв тэргүүний дүрсийг урлан хийдэг барималч човомбо, шавар, гууль, зэс, мөнгө, алтаар бурхан, тахилын хэрэгслийг цутгаж хийдэг цутгамалч, элдэв мод, ясаар буюу модон дээр бурхан хөрөг буюу шарын шашны номын бар сийлдэг сийлбэрч, торго, дурдан зэрэг эд дээр бурхны хэрэг буюу арван хангал мэтийн бурхадын паянт явдлыг зүү ороож оёдог хатгамалч, бүрээ, бишгүүр, цан тахилын хэрэглэл хийдэг дархан: хэнгэрэг, ширээ, зандан мэтийг хийдэг мужаан нарыг татан авах зэрэг нь аль болохоор хавчин ашиглаж байв.
Гэвч ард түмний урлаг, урлал нь шар хар феодалын шашны энэ хавчилгаанд дарагдан баларсангүй, харин ард түмэндээ хадгалагдан ашиглагдсаар байсан юм. Жишээг хэлбэл: алт, мөнгө, төмөр, ширэм, гууль, зэсээр хэт хутга, данх, домбо, тулга тогоо, хайч хусуур, зуух яндан, аяга зэрэг энгийн хэрэгцээний эдлэлийг хийдэг гар дархан олон байв. Бас монгол гэрийн мод, эмээл, авдар, эргүүлэг, тэвш, торх, хувин хавчиг, модон тэрэг, хуур, хөгжим тэргүүтнийг үзэмжтэй сйахан хийсэн ардын уран бүтээл нь өрд түмний уран чадварыг илтгэсээр ирсэн байна.
Ард түмний дунд хувийн чанартай, гар урлалын зүйлс нь газар сайгүй дэлгэрч, тэр үеийн хэрэгцээг бага боловч, хангасаар байсан бөгөөд
“Уран санаа тэнгэрээс өндөр,
Ургаа мод газраас өндөрхөн” гэж ардын цэцэн үгийн ёсоор гар урлал нь ард түмний дотор ихээхэн нөлөөтэй байв.
Автономит засгийн үед уран Гомбожав гэдэг нэг уран хүн байжээ. Тэр хүн нэг баян айлд эсгий гэрийн хаалга хийж түүний үнэд нэг сайн сувай тарган гүү авна гэж хэлэлцэн тохирчээ. Гэвч тэр баян хүнийг тун их адармаатай гэдгийг уран Гомбожав сайн мэддэг байж гэнэ. Нээрэн нэг тарга хүч муутөй хөгшин гүүг дамын хүнээр хөтлүүлээд тэр хаалгыг аваад ир гэж нөгөө баян хүн явуулжээ. Үүнд уран Гомбожав юу ч хэлсэнгүй, уг хаалгыг өгөөд явуулав. Уран Гомбожавын хийсэн хаалга нь үнэхээр гоё сйахан хаалга байсан тул, баян хүн их баярлан түүнийг гэртээ барьжээ. Гэтэл хүн орох гарах бүрд уран Гомбожавын хийсэн хаалга, үнэ нь арай багадсан юм гэж гуншин дуугараад байдаг байж гэнэ.
Бас уран Гомбожав өөр нэг харамч айлд хоёр ижилхэн домбо хийж өгчээ. Тэр домбо нь аяганд цай дүүрэхээс нэлээд өмнө боль боль гэж өөрөө дуугараад, гоожин гарахыг таглаж орхидог болсон гэх мэтийн домог яриа аман зохиолоор дамжин хэлэлцдэг байна. Эдгээр нь хэдийгээр домог яриа боловч урлагийг үнэлж, түүгээр феодалын ангийг эсэргүүцэж байсан санааг агуулсан нь илэрхий. Ер ХIХ зууны эцэс ХХ зууны эхээр ардын аман зохиол нь эрс өөр чиглэлтэй болж феодализмтай тэмцэлдэж чөлөөгөө олж авах гэх гэсэн ард түмний хөдөлгөөний тухай тольдуулсан зүйлс арвин ихээр бий болж байв. Ер тэр үед Монголын ард түмний эрх чөлөөгүй амьдралын хүнд байдал бол тэдний ирээдүйд сайн сйахан болох гэсэн их хүсэл мөрөөдөл, харин дайсан ба дотоодын хар шар феодалуудтай эсэргүүцэх тэмцлийн гол сэдэв нь болоод, ардын аман зохиолд дэлгэрч байжээ. Цэцэн үгс, дуу, шүлэг, ерөөл, магтаал, бадарчны зэрэг явган үлгэр мэтийн ардын аман зохиолын бараг төрөл бүрд энэ мөрөөдөл хүсэл, тэмцэл тодорч байсан байна. Жишээлбэл: “Тужийн нарс нь
Тун ч хол байсан болоосой
Туужуу амтай Сандаг
Тайжийг чөтгөр бушуухан ч аваасай” гэжээ.
Тужийн нарс нь одоогийн Алтанбулаг хотын өмнө зүгт байдаг битүү ойг хэлж байгаа бөгөөд тэр ойгоос Автономитын үед ойр орчмын ардуудыг хсөг уналга, хоол хүнсний хамтаар дайчилж, албан журмаар түлээ зөөлгөхдөө намраас аваад өвлийн турш ямар нэг тайж эрхлэи хийлгэдэг байжээ. \үргэжлэл\
Энэ тайж тэр ажиллаж байсан ардуудыг зодож нүдэж, гэр оронд нь хариулахгүй зэрэг түмэн бэрх чигрэгдлийг гаргаж байсан нь үнэн түүхт явдал юм. Түлшийг намар, зуны, дулааны гүлгэм цагт бэлтгэхгүй, хүйтэн ормогц, унтсан нойрноос нэгэнт сэрсэн юм шиг ардуудыг чиргэдүүлж язгууртны хэрэглэх түлшийг ямар ч үнэ хөлсгүйгээр албадан нийлүүлж байсан тул, ийм эсэргүүцэл гарч байв.
"Чи энэнийг юу гэж санаж байна" гэж ноён жинсээ зааж хэлсэнд "Сайн явбал гавъяа, муу явбал дөнгө бас данхан дээр ч байдаг юм" гэж цэцэн бадарчин хариулав" гэх зэрэг ер "цэцэн бадарчин" гэдэг үлгэрт нэг ноён, түүнийг гар хөлийн дагалт болох хиа нарыг уран цэцэн үгээрээ тас эсэргүүцэн дийлж байдаг билээ. "Бадарчны үлгэр" гэжу барин тавин авч хэлэлцэх эзэнгүй, тнмцлийн жижиг шог зохиол ардын аман зохиолын шавхагдашгүй санд шинээр бий болж их л хөгжсөн байна.
Үүнчлэн "Борвиороо бор эсгий цувуулсан, шагайгаараа шар эсгий цухуйлгасан, хулсан нумтай, дэрсэн сумтай, хамуутай муу бор даага унасан нусгай бор хүү явж, дахан доороос эр, дааган доороос морь гэгчээр арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарж, газар усыг эзэмшин суув" гэх мэтийн үлгэр домог нь улам их элбэгжсээр байлаа. Шар хар феодалын харгис үйл явдлуудыг ялангуяа өвлийн урт шөнө мал сүргээ манан харгалзаж, юм оёж, арьс сур элдэх зэрэг гэртээ гүйцэтгэдэг ажлыг сүүмгэр дэнгийн гэрэлд хийж байх үеэр ямар нэг хуурчбуюу үлгэрч, эсүүл нэг туульч хүн монголын ардын аман зохиолын үлгэр домгийн ямар нэг зүйлийг ярьж, баяр бахдлыг төрүүлдэг билээ.
Ер үлгэр домгийг хөгшин залуу ялгалгүй сурч ярьдаг байсан нь нийт даяарт байсан юм. Манжийн талхигдлаас үргэлжлэн автономит засгийн үед хүрч ирсэн явдын аман зохиолын төрлийн тоймыг байнга хэрэглэхүүнээр баримтлан товч дурдвал:
1. Элдэв магтаал, үүнд: голдуу туё тусын оршин сууж байгаа уул усаа магтан гайхуулах зэрэг газар нутгийн буюу ямар нэг түүхт явдлын тухай магтаал байжээ.
2. Дуудлаганууд, эдгээрт шарын буюу харын бөөгийн дуудлага, дулдуйн дуудлага, сүлд дуудах гэх мэт сүсэг бишрэлийн холбогдолтой зүйл байв.
3. Ерөөлүүдийг их төлөв жилийн дөрвөн улиралтай холбогдуулан хэрэглэж байдаа. Гүү барих ерөөл, эсгийн ерөөл, гэрийн ерөөл, найрын ерөөл, хуримын ерөөл, хүүхдийн үс авах ерөөл, тогоо нэрэх ерөөл, архины ерөөл тэргүүтэн ирээдүйд тэр тухайн ажил хэрэг үр дүнтэй болохыг мөрөөдөн хүсдэг байжээ.
4. Хурим ёслолын тухай шүлэглэсэн үгүүд бол хүүхнийг анх гуйхаас аваад тусгай эр эм бололтцох, тусгай гэр бүл болон эх эцгийн гэрээс гарах хүртэл цөм харилцан шүлгээр байдаг юм. Үүнд: хүргэн хүү баатрын хувцас өмсүүлж, нум сум агсуулан, уг ёслолыг гүйцэтгэж байсан нь бараг хүй нэгдлийн сүүлчийн үеээс уламжлан ирсэн шинжтэй сонирхолтой зүйл юм.
5. Дуунууд байна. Дууг ерөнхийд нь урт, богино дуу гэж ая хөгийн дагуугаар зөвхөн хоёр том хэсэгт хуваадаг заншил Монголд байв. Гэвч энэ нь бодитой хувиар биш, эдгээр дууны дотор Амарсанаа, Цэнгүнжав, Аюуш зэрэг түүхийн дуу: завхай дуу гэж нэрлэж байсан шог дуу: янаг амраг мэт хүсэл мөрөөдлийн, утга уянгын дуунууд: төрийн дуулал: найрын дуу гэх зэргийн олон аэлбэрийн дуу байдаг билээ. Дарлал мөлжлөгөнд нэрэгдсэн ардын зовлон зүдүүр, гуниг, гомдол, эрх чөлөөгөө хүссэн, газар усаа магтсан, мал аж ахуйгаа хайрласан, шар хар феодалын харгислалыг эсэргүүцсэн зүйлс дуунд байх нь үзэгдэнэ.
6. Цэцэн үгс, үүнд: оньсого, мэргэн үг, оновчтой үг, хууч үг, хоршоо үг зэрэг жинэхэн амьдралын туршлагаас гарсан ёургамж таавар буву даргад явах мөрөөдлийн чанартай зүйлсийг талархах, эсхүүл үгүйсгэх маягтайгаар бий болсон байх юм.
7. Ардын дуурийн зүйл байдаг. Үүнд: "Ванлий", "Ламяа", "Ваашаахүү" зэрэг харилцсан дуу байв. Эдгээр нь их төлөв шүүмжилсэн шог маягтай байх юм.
8. Шивших, хараах тухай хэлдэг шүлгүүдэд дэм тавих, хар дом хийх үг, цүхэл, тарни гэх зүйлсийг ямагт тэр тухайн хүсэл эрмэлзэлтэй холбож хэлсэн байдаг.
9. Домгуудад далан худалчийн үг, сайн эрийн үг, зол заяаны тухай үлгэр, өвгөн эмгэн хоёрын үлгэр, цэцэн хөвгүүний тухай үлгэр, мангасыг дарсан баатрын үлгэр, адгуусан амьтны үлгэр, Амарсанаагийн үлгэр гэх мэтийн үлгэрүүд байдаг бөгөөд үргэлж муу арилгасан, жигшсэн утга санааг ид шид, уран сэтгэмжээр чимэглэн гаргасан байх юм.
10. Тууль, туульс гэдэг хууч үлгэрт "эргэл түргэл", "гэсэр", "108 настай хөгшин луу мэргэн хаан" гэх зэрэг түүхт явдаас үүссэн үлгэрүүд байх юм. Эдгээрт түүхийн дотор үзэгдсэн зүйлсийн нэг хэсгийг ямар нэгэн тэмцэлтэй авч тоочсон байх юмаа.
11. Бадарчны үлгэр гэж үргэжилсэн зохиолын дотор шинэ хэлбэр гарсан байна. Иймд аль үл бүтэх хэрэг явдалтай тэмцсэн утга санааг үзүүлсэн байдаг бөгөөд шог хурц шүүмжлэлийн янзтай байжээ.
12. Жижиг явган үлгэрийн дотор лам нарын аман зохиол болох "Тийрэн", "Хандармаа", "Цэцэн шавь, багш хоёр", "Ороолон", "Буг", гэх мэтийн сүсэг бишрэлээс үндэслэн гарсан зүйлс бас байна. Ийм үлгэр нь гол төлөв хоосон юманд итгэн бишрүүлэх шинжтэй боловч , хэн нэг оновчтой, цэцэн санааг оруулан лам хүнийг сйашаах янзтай байдаг юм.
Монгол ардын иймэрхүү аман зохиол байсныг Монгол орны дотуур удаа дараагаар шинжлэн явсан Оросын жуулчин нар тэмдэглэн авч нийтэлсэн байна. Г.Н. Патанин 1876-1877, 1879-1880 онуудад хоёр удаа Монгол орноор жуулчлан явж "Баруун хойд Монголын тухай" дбрвбн боть зохиолыг бичжээ. Энэ зохиолдоо Монголын археологи, этнографи болон ардын аман зохиолын талаар тун их хэрэглэлүүдийг гаргасан юм. Харин А. Н. Пазднеев бол Г. Н. Потониний анхдугаар шижилгээний ангид оролцож яваад 1879 он хүртэл Монголд үлдэж, гар бичмэл, төрөл бүрийн аман зохиолын хэрэглэгдэхүүнийг тэмдэглэн авч цуглуулав. 1880 онд А.Н.Позднеев "Монголын ахдын утга зохиолын жишээнүүд" гэсэн монгол дууны хэрхэн ямар чиглэл дээр тэр үед хөгжиж байгаа тухай, түүнчлэн энэ дууны шүлэг нь харилцан адил нэгдмэл янзтай бөгөөд шарын шашныг хөгжүүлэх чиглэл дээр хамаг хүчээ тавьдаг болжээ гэж батлахын тул, лам нарын засамжилсан буюу зохиосон дуунуудыг жишээ болгож аваад, харин жинхэнэ ардын амьдрал, мал аж ахуйтай холбогдсон өдий төдий олон дуу байсныг олж чадаагүй нь тун ч харамсалтай.
1821 онд Дорж Банзаровын "Харын шашны, Монголын харын бөөгийн мөргөл хоёр" гэдэг зохиол гарч, монголч эрдэмтэн нарт сайшаагджээ. Энэ зохиол Монголын овгийн гарлыг судалж, түүхийн зүйлийн чухал зүйлийг гүнзгийгээр шинжилсэн зэрэг олон зүйлийг илрүүлсэн билээ.
1909 онд академич Б.Я.Владимирцовын Арвэдийн ноёдын гарлын тухай домог үг", "Монгол ардын зохиол утга зохиолын тухай шинэ бүтээл" гэсэн хоёр зүйл хэвлэгджээ. Бас 1910 онд А.В.Бурдуковын "Баядын цэцэн үгсийн жишээнүүд" 1927 онд Б.Я.Владимирцовын "Амарсанаагийн тухай монголын үлгэрүүд", мөн онд Б.Лауферийн"Монголын утга зохиолын төлөв", 1931 онд Г.Д.Санжеевийн "Дархадын яриа ба аман зохиол" гэдэг зохиол зэрэг ардын аман зохиолын хэрэглэдэхүүн, түүний тухай өдий төдий олон зохиол удаа дараагаар хэвлэгдсэн байна. Эдгээр зохиолд монгол ардын аман зохиолын дотор утга зохиолын ямар төрөл, түүний ямар хэлбэр нь чухам юутай холбогдон гарсан тухай бие хэрэглэгдэхүүн ба шинжилсэн дүгнэлтээр тодорч гардаг юм.
1927 лнд профессор доктор Г.Д.Санжеев дархад нутгаар явахдаа голдуу дуу ухааны талаар зорьж байсан боловч уг зохиолын дотор арван үлгэр, гурван туужийг оруулсан байна. Энэ зохиол нь монголын хэлний шинжлэл, аман зохиолын талаар маш сонирхолтой чухал зүйлсийг гаргаж өгсөн билээ.
Монголч эрдэмтэн Г.Д.Потанин, А.П.Бенингсев, Рамстид, А.М.Позднеев, А.Д.Зудев, В.Котвич, Б.Я.Владимирцов, А.В.Бурдоков, И.Клюкин, Б.Лауфер, Г.Д.Санжеев, С.Д.Козив нарын зохиолд өмнө дурдсан 12 төрлийн аман зохиолын зүйлс голдуу орж тэмдэглэгдсэн нь өнөөдөр гэрч баримт болсноор барахгүй харин манай утга зохиолыг хөгжүүлэхэд нэмэр тус болж байгаа юм. Эдгээр монголч эрдэмтэн нарын зөв сайн тэмдэглэн бичсэнийг хувьсгалын үе хүрч, уламжлан ирсэн ардын аман зохиол нь давхар баталж өгөв.
Монгол ардын аман зохиол бол тэр тухайн үедээ аман яриагаар дамжиж ирсэн төдийгөөр зогссонгүй, бас тэр цагийн утга зохиолын дотор орж хэрэглдэсээр ирсэн байна. Ер нь ХIХ зууны эцэс ХХ зууны эхэн үеийн монголын феодализм дахь эсрэг тэсрэг хоёр ангийн эрх ашгийг хамгаалахын тул тус тусын суртлыг аль болох ихээр дэлгэрүүлэх гэж чармайсаар байжээ. Ардын ангийн аман зохиолд феодалынхнаас өөрийн үзэл сурталтай зүйлсийг шургуулахаар маш их хчээсэн боловч, харин өөдтэй амжилтыг олсонгүй, ардын тэр их арвин санд уусан шингэхэд хүрсэн байна. Ардын аман зохиолын зүйлсийг хувиа бодож үзвэл, шар хар феодал, үзэл сурталтай холбогдсон нь маш өчүүхэн суурийг эзэлдэг тул үзсээр ардынх нь дийлэнх байв.

Б.Содном 1935 он

No comments:

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь

Б.СОДНОМ 1908-1979: Гэр минь : Гэр минь Гэртээ харих миний аз жаргал Гэгээн ахуй тосон хүлээсэн Нандин өргөө  минь Нарт дэлхий минь ...